Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0168

 

 

 

 

 

 

 

  2024          02          26                                     128/ШШ2024/0168

 

         

                

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Д.Н*******;

Нэхэмжлэгч:Д.Г*******;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.М*******;

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий г Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.С*******;

Гуравдагч этгээд:”Г э******* баян з*******” ЗБН;

Гуравдагч этгээдийн төлөөлөгч:Б.Н;

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.Т нарын хооронд үүссэн “Г э******* баян з*******” ББН-ийг 2014  оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нарыг оролцуулав.       

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.”Г э******* баян з*******” ББН-ийг 2014  оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн зүйлгүй болно.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч Д.Н*******ын Баянз******* дүүрэг, 13 дугаар хороо, дүүрэг 4 гудамжны 250б тоот, нэхэмжлэгч Д.Г*******ийн Баянз******* дүүрэг, 13 дугаар хороо, 6 дугаар гудамжны 2 тоот хаягт байрлах г өмчлөгч бөгөөд уг газар дээр гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршилд орж, нэхэмжлэгч нар болон Б.Н нар нь  газар өмчлөгч бүр өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, 1 нэгж талбар, 1 саналын эрх бүхий гишүүнтэйгээр тус дахин төлөвлөлтөд хяналт тавих зорилгоор уулзалтыг зохион байгуулсан гэжээ.

2.2.”Г э******* баян з*******” ББН-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр  бүртгэж, гэрчилгээ олгожээ.

2.3.Ийнхүү нэхэмжлэгч нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Г э******* баян з*******” ББН-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж “2014 онд үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн байна” гэх хариу өгснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

Д. Н******* нь Баянз******* дүүрэг, 13 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 2506 тоот /нэгж талбарын 1 дугаар/ хаягт, Д.Г******* нь тус хорооны 6 гудамж, 254А тоот /нэгж талбарын 1 дугаар/ хаягт тус тус байрлах г өмчлөгч бөгөөд өмчлөх эрх бүхий газар дээрээ хувийн сууц барин өнөөдрийг хүртэлх амьдарч байна. Нэхэмжлэгч бидний амьдарч буй Баянз******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн хөгжүүлэх талаарх мэдээлэл гарсантай холбоотой нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г******* бид хэсэг иргэдийн хамт "газар өмлөгч бүр өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, 1 нэгж талбарт 1 саналын эрх бүхий гишүүнтэйгээр цаашид хэрэгжих дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавихад нэгдэх зорилгоор" 255 тоот хаягт оршин суух Л.Б гэрт уулзалт хийсэн.

            Тус уулзалтад Баянз******* дүүрэг, 13 дугаар хороо, 6 гудамж, 262 тоот хаягт оршин суух Б.Б охин Б.Н ирсэн ба дээрх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхэд оролцон газар өмчлөгч бидэнд туслахаар болсон. Гэтэл Б.Н нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д.Н*******, Д.Г******* бидний өмнөөс бидний зөвшөөрөлгүйгээр "Г э******* баян з*******" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, "Г э******* баян з*******" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ зэрэг баримт бичгүүдийг үйлдэж, бидний гарын үсгийг хуурамчаар зурж, баталгаажуулсны үндсэн дээр таван /5/ гишүүнтэй, гадаад худалдаа эрхлэх зорилго бүхий “Г э******* баян з*******" ЗБН-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасныг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна.

            Дээр дурдсан нөхөрлөл нь Б овогтой Н /РД:ЦЖ/, Б овогтой М /ЦК/, Б овогтой Б /РД:ЦЖ55041271/ гэх 1 нэгж талбар бүхий газартай 1 гэр бүлийн 3 иргэн болон нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г******* биднийг оролцуулан нийт 5 гишүүнтэй үүсгэн байгуулагджээ. Нэхэмжлэгч бид дээрх нөхөрлөлийг үүсгэн байгуулан, нөхөрлөлийн гишүүнээр улсын бүртгэлд бүртгүүлж байгаа талаар огт мэдээгүй, холбогдох баримт бичигт гарын үсэг зураагүй бөгөөд 262 тоот хаягт оршин суух Б.Бн гэр бүлээс ашиг сонирхол ижил, саналын давуу эрх бүхий нийт 3 иргэн гишүүн оролцсон, газар өмчлөгч бидний анх үүсгэн байгуулахаар зорьсон “нэг газрыг нэг иргэн төлөөлж, дахин төлөвлөлтийн төсөлд хяналт тавих зорилго"-оос огт өөр зорилго бүхий хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэл зориг огт байхгүй байхад ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д Улсын бүртгэлийн үйл ажиллд “үнэн зөв, бодитой ... байх” зарчим баримтална гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "үүсгэн байгуулах баримт бичиг" гэж хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээг ойлгоно гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг холбогдох бүртгэх байгууллагад гаргана" гэж, 14.2-т “Өргөдлийн маягтын загварыг холбогдох бүртгэх байгууллага батална. Өргөдлийн маягтад дор дурдсан мэдээллийг тусгана" гээд 14.2.1-д “үүсгэн байгуулах баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаж байгаа”, 14.2.2-т "хуулийн этгээд нь хэлбэр, зохион байгуулалтын хувьд хуульд заасан журмаар байгуулагдаж байгаа", 14.2.3-т “бүрдүүлсэн баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийх шаардлага хангаж байгаа" гэж тус тус заасан.

            Гэтэл дээр дурдсан нөхөрлөлийг үүсгэн байгуулах гол баримт бичиг болох "Г э******* баян з*******" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ нь Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1/-д заасан "үүсгэн байгуулах гэрээ" гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөр*******ө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан хэлцлийг хэлнэ" гэж заасан шаардлагыг хангахгүй буюу үүсгэн байгуулагч гэх Д.Н*******, Д.Г******* нар нь дээрх гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээг бичгээр байгуулаагүй байхад ийнхүү хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар "Хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр"-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд хавсарган өгөхөөр заасан байх боловч "Г э******* баян з*******" ББН-ийг үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэлд Д.Н*******, Д.Г******* нарыг оролцсон мэтээр хуурамчаар гарын үсэг зурж, нөхөрлөлийн хуралд оролцсон мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д "улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах" үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

            Түүнчлэн Нөхөрлөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Өргөдөлд дор дурдсан зүйлийг хавсаргана" гээд 4/-т "гишүүдээс тухайн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас гаргуулсан баталгаа болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ" гэж заасан байхад "Г э******* баян з*******” ББН-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх үед дээрх баримтыг хавсаргаж өгөөгүй байдаг. Ийнхүү 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр "Г э******* баян з*******" ББН /РД:5/-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г******* нарын нэрийг ашиглан тус нөхөрлөлийн гишүүнээр бүртгэлтэй Б овогтой Н, Б овогтой М, Б овогтой Б нар нь иргэд болон төрийн байгууллагын итгэлийг олж авч, Баянз******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар өмчлөгч бидний өмнөөс шийдвэр гарган, бидний газар дээрх дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх олж авсан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу өөр нөхөрлөлийн гишүүнээр байх боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

            Ийнхүү хуулийн этгээдийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэл хүчинтэй болсон тул нэхэмжлэгч бидний зүгээс дээрх хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан шийдвэрлэх журмаар Улсын бүртгэлийн ерөнхий г даргад гомдол гаргасан боловч 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 1/3350 дугаар албан бичгээр "... “Г э******* баян з*******” ББН-ийг 2014 онд үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцсэн байна. Иймд таны хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Хэрэв та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй" гэх хариу ирүүлээд байна. Иймд "Г э******* баян з*******" ББН /РД:5/-ийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.

            3.2.Нэхэмжлэгч нараас нэмж гаргасан бичгийн тайлбартаа:

            Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий г Улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1035 дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлт'-ээр “Г э******* баян з*******” ББН-ийн 2018 оны 02 дугаар сарын 14, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус тус бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгосон.

Тус 2018, 2021 оны бүртгэлүүд тус тус хүчингүй болсноор “Г э******* баян з*******” ББН-ийн анхны буюу 2014 оны бүртгэл нь сэргэсэн юм. Ийнхүү анхны бүртгэл нь сэргэсний дараа Д.Г*******, Д.Н******* нар нөхөрлөлийн бүртгэлтэй танилцахад Д.Г*******, Д.Н******* нарын гарын үсгийг зурж, Б.Н нь тус нөхөрлөлд өөрийн аав Б.Н, өөрийн торсон дүү Б.М, нарыг оруулж, гарын үсгүүдийг хуурамчаар зурж бүртгүүлсэн байсныг олж мэдсэн. Олж мэдсэн даруйдаа буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий г дарга Д.Дэлгэрсайханд урьдчилсан шийдвэрлэх ажиллы журмаар гаргасан.

Мөн хариуцагч нь Д.Г*******ийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдэг. Гэтэл Д.Г******* нь “Г э******* баян з*******” ББН-ийн гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан удаагүй бөгөөд нөхөрлөлийн бүртгэлд байхгүй бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Г э******* баян з*******” ББН-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, үүсгэн байгуулах гэрээ, үүсгэн байгуулах хурлын тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээр Б.Н нь нөхөрлөлийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн байсан. Мөн Д.Г*******, Д.Н******* нар нь хуурамчаар гарын үсгийг дуурайлган зурсан үйлдлийг мэдсэн даруйдаа Баянз******* дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий г 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2621 дүгээр “Шинжээчийн дүгнэлт"-ээр нэхэмжлэгч нарын гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь нотлогдсон болно. Ийнхүү Нийслэлийн Баянз******* дүүргийн прокурорын г 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2711 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" прокурорын тогтоолоор “... Б.Н нь “Г э******* баян з*******” нөхөрлөлийн зарим гишүүдийн гарын үсгийг дуурайлган зурж, баримm бүрдүүлсэн, уг бүрдүүлсэн баримтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт| хүргүүлж “Г э******* баян з*******” нөхөрлөлийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан гэх үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил *******рсөн" хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжгүй болсон байна" гээд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бөгөөд тус прокурорын тогтоолыг хүчингүй болгож, одоогоор тус эрүүгийн хэрэг нь эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.

Нэхэмжлэгч нарын хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлын хувьд “Г э******* баян з*******” ББН-ийн бүртгэл хийгдэж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24- ний өдрийн "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай" A/419 дүгээр захирамжаар Нийслэлийн Баянз******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9,4 га "3" хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “Г э******* баян з*******” ББН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан. Ийнхүү “Г э******* баян з*******” ББН нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, нэхэмжлэгч нар өөрсдийн амьдарч буй газарт өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрээд байгаа юм.

Учир нь “Г э******* баян з*******” ББН-ийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан талбайд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Г э******* баян з*******" ББН-ийн “А” цогцолбор хороолол" гэх нэршилтэйгээр барилгажилтын төсөл батлуулж, тус талбайд нэхэмжлэгч нарын өмчлөлийн газар багтаад байгаа юм. Мөн “Г э******* баян з*******" ББН-ийн бүртгэлээр Б.Н нь төрийн байгууллагуудад албан бичиг хүргүүлэх, аливаа хуулийн этгээдүүдтэй гэрээ хэлцэл байгуулах зэрэг үйлдэл хийж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж байгаа болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно“ гээд 3.1.3-д “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллы улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой байдаг.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5.6.2-д “Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа маргаж буй захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоож нотолсон байхыг шаардахгүй, маргаан бүхий захиргааны шийдвэр, үйл ажиллы улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байж болзошгүй нь, түүнчлэн зарим mөрлийн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээр тодорхойлогдож байгаа тохиолдолд “нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд” гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, субьектив эрхийн маргааны хувьд маргаж буй захиргааны шийдвэрийн үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байж болзошгүй шалтгаант холбоотой байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэх буюу тухайн этгээдийг "нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд” гэж үзэх хангалттай үндэслэл болно" гээд "Захиргааны шийдвэрийн үйлчлэл нь шууд бус буюу тухайн этгээдэд шууд нэрлэн зааж хандаагүй боловч үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлөх нь тодорхой байвал нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ" гэж тайлбарласнаар нэхэмжлэгч нарын өмнөөс гарын үсгийг дуурайлган зурж, нөхөрлөлийг үүсгэн байгуулж байгаа нь нэхэмжлэл гаргах эрх үүсэж байна гэж үзэж байна.

Иймд “Г э******* баянзүрx” ББН /РД:5/-ийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар анх Баянз******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн хөгжүүлэх талаар мэдээлэл гарсантай холбоотой Д.Г******* болон Д.Н******* нар нь хэсэг иргэдийн хамт нөхөрлөлийг байгуулъя гэсэн хүсэлт санал гаргасан. Ийнхүү 13 дугаар хороонд оршин суух н.Б гэрт уулзалт хийсэн байдаг. Тус уулзалтад н.Б охин Б.Н, мөн бусад иргэд оролцсон. Гэтэл Б.Н нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Д.Н******* болон Д.Г******* нарын өмнөөс уг хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр “Г э******* баян з*******” ББН-ийн үүсгэн байгуулах хурлын тогтоол, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ зэрэг бусад эдгээр баримт бичгүүдэд тус тус нэхэмжлэгч 2 иргэний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байдаг. Дуурайлган зурсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Нөхөрлөл нь Б.Н, н.Б, н.М гэх нэг гэр бүлийн 3 иргэний, мөн Д.Н******* болон Д.Г******* нарыг оролцуулан нийт 5 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан. Энэхүү үүсгэн байгуулагдаж байгааг, 2 иргэний гарын үсгийг дуурайлгаж зурсантай холбоотойгоор үйл баримтыг ерөөсөө мэдээгүй. 2018 он болон 2021 онд улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн бусад иргэдийн гарын үсгийг дуурайлган зурсантай холбоотойгоор улсын бүртгэлд гомдол гаргасан.  Улсын байцаагчийн 1035 тоот дүгнэлтээр энэхүү үйл баримт нь тогтоогдсон. Тус 1035 тоот улсын байцаагчийн дүгнэлтэд 2018 он болон 2021 оны улсын бүртгэлүүд дээр гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байна гээд тус бүртгэлүүдийг нь хүчингүй болгосон. Ингээд 2014 оны бүртгэл нь сэргээд энэхүү гарын хуурамчаар дуурайлган зурсан гэдэг үйл баримттай холбоотойгоор улсын бүртгэлд урьдчилан шийдвэрлэх ажиллы журмаар гомдол гаргасан. Гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хариу ирсэн байдаг. Иймд тухайн албан бичгийг хариуг хүлээн зөвшөөрөхгүй гээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байгаа.

Мөн Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэл нь өөрөө үнэн зөв байх ёстой. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь үүсгэн байгуулах баримт бичиг зэрэг нь үүсгэн байгуулах гэрээнүүд дээр гарын үсгүүдийг хуурамчаар зурсан ийм үйл баримтуудтай байгаа. Мөн түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар хуулийн этгээд байгуулах, тухайн эрх бүхий байгууллагыг гаргасан шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд хавсарган өгөхөөр заасан байдаг боловч тусгай тухайн албан бичгүүд дээр гарын үсгүүдийг нь хуурамчаар дуурайлган зурсан үйл баримт, баримт бичиг байгаа. Мөн улсын бүртгэлийн улсын бүртгэгч нь өөрөө 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасны дагуу улсын бүртгэлийн хөтлөлт нотлох баримтын үнэн зөвийн нягтлан, бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах болон энэ үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Иймд 2014 оны энэ бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

3.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэлтэй маргаад байгаа нөхцөл байдлууд байна. Тэр хүмүүсийн хүсэл зориг, тухайн нэгж талбарт дахин төлөвлөлтийг явуулъя гэдэг хүсэл зориг нь байсан. Нэхэмжлэгч нарын хувьд тухайн “Г э******* баян з*******” гэдэг нөхөрлөл өөрөө анхнаасаа зохион байгуулагдаад, түүнчлэн байгуулагдах зорилго нь хэдийгээр зөв байсан ч гэсэн, хэрэгжүүлэхдээ буруу хэрэгжүүлчихсэн байна. Нөхөрлөлийн үйл ажиллууд бүгд зохих хууль журмынхаа дагуу явах ёстой байсан. Нөхөрлөлийг харахаар анхнаасаа тэр 5 гэдэг юм уу эсхүл г бүх эздийг оролцуулаад бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэсэн үйл ажиллагаатай, хууль, журмынх нь дагуу хийгдээд явъя гэдэг зорилго тухайн үед яригдаж байсан юм.

Тэгэхээр тухайн тодорхой цаг хугацаанд нөхцөл байдлуудыг нь харахаар 2 нэхэмжлэгч яг өөрсдийнх нь гарын үсэг нь дүрэм журмаараа зурагдаад орчихсон байна гэдэг итгэл үнэмшилтэй байсан. Сүүлд нотлох баримтууд шалгагдаад, гарын үсэгтэй холбоотой асуудлууд шалгагдаад эхлэхээр үүн дээр асуудал үүсэх юм байна. Үнэхээр бүртгэл нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байсан гэдэг асуудалд шүүхэд өгч асуудлуудыг дүгнүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэж харсан. Яагаад гэхээр нөхөрлөл нь Б.Н, аав, дүү нь гээд хамаарал бүхий 3 хүний нэр дээр тус нөхөрлөл байгаа юм. Нөхөрлөлийн гол зорилго нь иргэдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг буюу өөрөөр хэлбэл иргэд бүгд нөхөрлөлтэй орж байж ойролцоогоор 9 аравны хэдэн га, 4 га г талбай дээр энэ хүмүүс бүх байдлаараа төлөвлөлтөөрөө оролцож байж нөхөрлөл тодорхой хэмжээнд байна. Нөхөрлөлд хамтарч ажиллаж байгаа бол нөхөрлөлөөс ашиг хүртэх ёстой байсан гэж ойлгож байтал “Г э******* баян з*******” гэдэг нөхөрлөл байгуулангуутаа зөвхөн нэр бүхий хүмүүсийн нэн тэргүүний эрх ашгийг хамгийн түрүүнд хангах хэрэгсэл болчихлоо гэж тухайн хүмүүс харсан байгаа. Хамгийн сүүлийн буюу маргаж байгаа бүртгэлээрээ ч гэсэн 2023 онд дахиж бүртгэл хийхдээ нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* гэдэг хүмүүсийг бүр хасчихсан.

Тухайн 3 хүмүүсийн эрх ашиг л яригдаж байна. Нөхөрлөл гэдэг нэрээр, хэдийгээр нөхөрлөл гээд байгаа боловч үндсэн тэр нөхөрлөлийн гол санаа нь алдагдчихсан байна. Нөхөрлөлөөрөө янз бүрийн байдлаар маш олон хүмүүстэй, Б.Н нь барилгын компанитайгаа тусдаа гэрээ байгуулчихсан. Гэрээгээ нууцлалын гэрээ гээд барилгын компанитайгаа тохирчихсон юм шиг байгаа юм. Барилгын компаниас тус гэрээг нь шаардахаар өгдөггүй. Гуравдагч этгээд Б.Нтай байгуулсан нууцлалын гэрээ, тухайн 2 хүмүүс барилгын компани болоод Б.Н нарын хооронд иргэдийн буюу газар өмчлөгч иргэдийн эрх ашиг сонирхлыг энэ хүмүүс яг ямар байдлаар хоорондоо наймаа хийж, гэрээ хэлцэл байгуулж байгаа нь ойлгомжгүй байдал руу оруулсан. Б.Н болохоор өөрөө иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэж ярьж байгаа хэдий боловч, нөхөрлөлөөр бүх гэрээ хэлцэл, бүх юмнууд нь явчихдаг. Уг нь нөхөрлөлд байж байгаа г эзэд бүгд л тус нөхөрлөлийн гишүүн байх ёстой. Бүгд гишүүн байж газраараа хувь хэмжээ оруулсан гэдэг ийм асуудлыг нь ярьж байгаа юм.

Тэгэхээр тухайн хүмүүс бүгдээрээ оролдож байж эрх ашиг нь тодорхой хэмжээнд хамгаалагдах зүйлүүд байсан юм байна гэдэг ойлголт Д.Г*******, Д.Н******* нарын хувьд гарч ирсэн. Тийм учраас нөхөрлөлийн батламж цуцлуулах дахиад цаана нь тус газар дээр байж байгаа тухайн газраа ямар байдлаар тодорхой хэмжээнд авч ашиглах гэх мэт зарим хүмүүс нь, г эзэд архитектур төлөвлөлтийн даалгавар зэргээ гаргачихсан.

 Ийнхүү олон маргааны эх үүсвэр болчихсон байдал руу орчихсон яваад байгаа. Тэгэхээр хожим бүртгэл буюу бүртгэл байсантай холбоотойгоор дараа нь эргээд нөхөрлөлтэй холбоотой янз бүрийн хариуцлагын асуудал хэдийд ч ямар байдлаар үүсэх боломжтой. Яагаад гэхээр энэ цаг хугацаанд маш олон гэрээ хэлцлүүдийг Б.Н нөхөрлөлийг төлөөлж хийсэн. Тэгэхээр хэн нь ямар байдлаар хариуцлага хүлээх гэдэг асуудал дараа нь зайлшгүй яригдана.

Тийм ч учраас энэ бүртгэлтэй холбоотойгоор бүртгэл өөрөө хууль ёсны юм уу, үгүй юм уу гэдэг асуудал. Тийм учраас үүнд ач холбогдол өгч ямар нэгэн байдлаар шүүхээс нөхөрлөлийн бүртгэлтэй холбоотой үйл баримтад дүгнэлт хийлгэх зайлшгүй шаардлага байгаа гэж нэхэмжлэгчид үзэж байгаа. Тийм ч учраас эрх ашиг хөндөгдсөн гэдэг агуулгаар нь захирамж гэж тайлбарлаж байгаа.

3.5.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий г Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн г шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Тухайн үед 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж мөрдөгдөж байсан. Тус хуулийн 15.1-т "Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг гаргана" гэж, 15.1.3-т "тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн аль нэг" гэж тодорхойлж зааснаар улсын бүртгэгч нь үүсгэн байгуулагч Б.Наас 2014 оны 07 сарын 30-ны өдөр дараах бүрдүүлбэрийг хүлээж авсан байна. Үүнд: 1.УБ-03 маягт, 2.УБ-10 маягт /данс нээсэн тухай/, 3.Эхлэлтийн тайлан, 4.Хөрөнгийн жагсаалт, 5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 6.Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, 7.Үүсгэн байгуулах тухай хурлын тогтоол, 8.Хурлын тэмдэглэл, 9.Үүсгэн байгуулах гэрээ, 10.Иргэний бичиг баримт.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан баримтуудыг үндэслэн “Г э******* баян з*******” ББН-ыг 2014 оны 07 сарын 31-ны өдөр иргэн Б Н, Б.М, Б.Б, Д.Г*******, Д.Н******* нарын 5-н үүсгэн байгуулагчтайгаар, нөхөрлөлийн удирдлагаар Б.Ныг томилж анх улсын бүртгэлд бүртгэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.6.Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үүсгэн байгуулагч Б.Н нь 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн байгууллагад “Г э******* баян з*******” ББН-ийг бүртгүүлэхээр зохих ёсны хуулийн дагуу материал бүрдүүлж өгч, манай байгууллага  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бичиг баримтыг хүлээж аваад “Г э******* баян з*******” ББН-ийг бүртгэсэн. Н, М, Б, Н*******, Г******* нарыг  үүсгэн байгуулагчаар бүртгэсэн байна. Хариуцагчийн зүгээс нөхөрлөлийг хууль ёсны дагуу байгуулагдсан гэж үзэж байгаа.

3.7.Гуравдагч этгээд “Г э******* баян з*******” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Н*******, Д.Г******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, эдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд удаа дараа үндэслэлгүйгээр саад учруулж, шүүхэд нэхэмжлэлүүд гаргасаар ирсэн бөгөөд эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. 1.Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "... Б.Н нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д.Н*******, Д.Г******* бидний өмнөөс, бидний зөвшөөрөлгүйгээр “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулах баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан байна. Нэхэмжлэгч бид дээрх нөхөрлөлийг үүсгэн байгуулан, нөхөрлөлийн гишүүнээр улсын бүртгэлд бүртгүүлж байгаа талаар огт мэдээгүй" мэтээр тайлбарласан байна. Нэхэмжлэл гаргасан Д.Г*******, Д.Н******* зэрэг нэр бүхий иргэд нь “Г э******* баян з*******” ББН-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой хуралдаж, хэлэлцсэний үндсэн дээр анх 2014 онд улсын бүртгэлд бүртгүүлж байсан бөгөөд эдгээр иргэд нь “Г э******* баян з*******” ББН-ийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийн талаар анхнаасаа мэдэж байсан, нөхөрлөлийн үйл ажиллд тус хугацаанаас хойш оролцож ирсэн, нөхөрлөлийг төлөөлж төрийн байгууллагуудад албан бичиг хүргүүлж ирсэн бөгөөд нөхөрлөлийн бүтэц, хэлбэр, үүсгэн байгуулсан талаар маргаж байгаагүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдоно гэж үзэж байна.

Үүнд: а/2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн иргэн Д.Н*******ын гараар бичсэн "Дын Н******* миний бие Баянз******* дүүрэг, 13 дугаар хороо, Д4-250 тоотод оршин суудаг. 2014 оны 04 сарын үед манай хороонд "Ц х к" компани иргэдтэй 2 талт гэрээ байгуулж байх үед, тус компанийн ажилтан ирээд ... гэх мэтээр шууд далайлган дарамталж, төрийн эсрэг үйлдэл хийсэн мэт аашилж байсан. ... энэ компанийн энэ мэт хууль бус байдлыг эс зөвшөөрч иргэдийн “Г э******* баян з*******” нөхөрлөлийн шударга үйл ажлыг дэмжихийг хүсье" гэх тодорхойлолт, б/иргэн Д.Г*******ийн “Миний бие Баянз******* дүүргийн 13 дугаар хорооны 6-254-А тоотод амьдардаг. 2014 оны 04 дүгээр сард анх иргэдийн санаачилгаар санамж бичиг гаргасан. Уг санамж бичгийн утга нь 0,07-120 м.кв авто зогсоол түрээс болон нүүх зардлыг тусгасан “Ц х" ХХК-ийн тавьсан саналыг би зөвшөөрөөгүй. Ингээд 2014 оны 6 сарын 30-нд улсын бүртгэлд нөхөрлөл байгуулах хүсэлт гаргаж 7-р сарын 30-нд нэр болон гэрчилгээгээ авсан. Манай оршин суугчид дэмжиж нөхөрлөлд элсэж гишүүн болсон. Одоогийн талбарт байгаа (50%) гаруй айл өрхүүд нэгдээд байна" гэх тодорхойлолт, в/2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Г э******* баян з*******” нөхөрлөлийн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн "Мэдээлэл хүргүүлж, шалгуулах тухай" албан бичигт Гүйцэтгэх захирал гэсний ард Д.Г******* гэж гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарсан байдаг. Уг албан бичгээр Д.Г******* нь “Г э******* баян з*******” нөхөрлөлийг төлөөлж, үйл ажиллагаа явуулж байсныг нотлохуйц хангалттай баримт юм.

Иргэн Д.Г*******, Д.Н******* нар нь “Г э******* баян з*******” ББН-ийг төлөөлж 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ү/01 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандсан хүсэлтдээ "Баянз******* дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч Д.Г*******, Д.Н******* бид бусад нөхдийн хамт 2014 онд тус хорооны "3" хэсэгчилсэн талбайд айл өрхийн өмчлөлийн газраа ашигтайгаар эргэлтэд оруулах зорилгоор “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулж Б.Ныг нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар сонгосон. ... ингээд тус хэсэгчилсэн талбайд хамаарах өрхийн иргэдэд нөхцөл байдлыг таниулж ойлгуулах, нөхөрлөлдөө хамруулах ажлыг бид хоёр голлон гүйцэтгэж тус нөхөрлөлийн нэр дээр Нийслэлийн ерөнхий архитекторын 2016 оны 04 сарын 20-нд анхны "А" даалгавар гарсан болно. Иймд тус нөхөрлөлийн үүсгэн байгуулагчийн хувьд Д.Г*******, Д.Н******* нар нь хуулийн дагуу уг нөхөрлөлийг удирдах төлөөлөх эрхтэйг үүгээр мэдэгдэж байна" гэх тайлбар, д/2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлтдээ "... иргэд бид хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг хийж ... хуулийн этгээдийг нь “нөхөрлөл", хэлбэр нь “бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай"-г сонгоё хэмээн тохиролцож, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах ажлыг Б.Нт даалгасан" гэх тайлбар, е/Баянз******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр “Г э******* баян з*******” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий иргэний хэрэг үүсгүүлсэн. Тус нэхэмжлэлдээ "... Д.Г*******, Д.Н******* нарыг нөхөрлөлийн гишүүнээс хасаж, 01 дүгээр тогтоолыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна. ... гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Д.Г*******, Д.Н******* нарыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд оролцуулах үүрэгтэй байсан" гэх үндэслэлээр маргаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч нарын “Нэхэмжлэгч бид дээрх нөхөрлөлийг үүсгэн байгуулан, нөхөрлөлийн гишүүнээр улсын бүртгэлд бүртгүүлж байгаа талаар мэдээгүй, ... хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэл зориг огт байхгүй байхад ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлсэн нь нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэх тайлбар илтэд үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "... Улсын бүртгэлийн ерөнхий г Улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1035 дугаар дүгнэлтээр “Г э******* баян з*******” ЗБН-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус тус бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож" шийдвэрлэсэн тул тус нөхөрлөлийг анх 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн бүртгэл сэргэсэн. Ийнхүү хуулийн этгээдийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэл сэргэсэн тул нэхэмжлэгч бидний зүгээс дээрх хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан шийдвэрлэх журмаар хандаж, нэхэмжлэл гаргаж байна" гэсэн үндэслэлгүй тайлбарыг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2014 оны бүртгэл 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр сэргэсэн нь тус хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолох хууль үндэслэл болохгүй буюу эдгээр иргэдийн маргах эрх нь маргаан бүхий актыг мэдсэн хугацаанаас эхлэн тоологдох ёстой бөгөөд нэхэмжлэгч нарыг маргаан бүхий актыг мэдсэн даруйдаа хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй болохыг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас харвал 2018 болон 2021 оны бүртгэл хүчинтэй байсан учраас 2014 оны бүртгэлтэй маргах боломжгүй байсан мэтээр тайлбарласан байдаг. Тэгвэл 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн этгээдийн хэлбэр өөрчилсөн бүртгэл хүчин төгөлдөр байгаа болно.   Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий г Улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1035 дугаар "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлт гарсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий г Улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2476 дугаартай дүгнэлтээр тус 1035 дугаар дүгнэлтийн 5.2 дахь хэсгийг хүчингүйд тооцож, 5.3 дахь хэсэгт нэмэлт оруулж шийдвэрлэсэн. Дээрх 1035 дугаартай дүгнэлтээр “Г э******* баян з*******” ББН-ийн холбогдох бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, журамд заасан шаардлагатай нотлох баримтуудыг үнэн зөв бүрдүүлж, тус хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дахин бүртгүүлэх замаар зөрчлөө арилгах нь зүйтэй" гэж дүгнэсэн дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий г 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/3349 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт "Дүгнэлтэд дурдсан бүртгэлийн зөрчлийг арилган хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн г улсын бүртгэл хөтлөх журам"-ын 8 дугаар зүйд заасны дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, эсхүл Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд хандаж бүртгүүлэх боломжтой" гэсний дагуу “Г э******* баян з*******” нөхөрлөлөөс 2023 оны 04 сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Г э******* баян з*******” ЗБН-ийн хэлбэр, гүйцэтгэх удирдлага, хөрөнгийн хэмжээ, үйл ажиллы чиглэлийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр олгож, хуучин тамга тэмдгийг хураан авсан болно.     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд "өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх", 21.5-д "Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож шинээр байгуулагдах хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ" гэж зааснаар “Г э******* баян з*******” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байсныг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн бүртгэлээр "зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл" болж бүртгэгдсэн нь “өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлд" тооцогдоно. Энэ тохиолдолд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлээр бүртгэсэн “Г э******* баян з*******” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцогдсон бөгөөд "Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл"-ийн тамга тэмдэг улсын бүртгэлд хураагдаж, хүчингүй болсон болно.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж зааснаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Г э******* баян з*******” ББН-ийг бүртгэсэн бүртгэл эрх зүйн үйлчлэлгүй болсон буюу захиргааны актын гадагш чиглэсэн байх, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх зэрэг шинжийг агуулахгүй юм. Нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* нар нь 2014 оны бүртгэлтэй 2018 болон 2021 оны бүртгэл хүчинтэй байсан гэх үндэслэлээр маргах боломжгүй байсан гэвэл 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэл хүчин төгөлдөр байсаар байтал 2014 оны бүртгэлтэй маргах боломжтой болсон, маргах эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй болно. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.8.Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нөхөрлөл байгуулах үйл ажиллагаа 2014 оны 03 дугаар сараас авхуулаад яригдсан. н.Батдорж ахын гэрт хурал хийсэн нь 2015 оны 1 дүгээр сард хийгдсэн хурал. Тэрнээс өмнө хийгдсэн хурлууд дээр бид нар иргэдээ цуглуулаад мэдээлэл өгөх шинжтэйгээр буюу хэсэг бүлэг хүмүүс цуглаж байгаад яаж нөхөрлөл байгуулах уу, яаж дахин төлөвлөлтийг хийх үү гэж ярилцсан болохоос биш 152 айл цуглаад нэхэмжлэгч талын гаргаад байгаа үйл явдал тухайн үед болоогүй. Хамгийн анх 2014 оны 03 дугаар сард бид хэд ярилцаж байгаад “Ц х консалтинг” ХХК дээр очиж уулзсан хүмүүс гэвэл манай аав, би, манай дүү, н.Б нар хамт явж очиж уулзсан. Энэ үед Д.Г******* гэдэг хүн байгаагүй. Мөн нас барсан н.Ч гуай байсан бөгөөд бид нартай хамт явж байсан. Үүний дараа би өөрөө Д.Г*******, Д.Н******* ах нартай 07 дугаар сард ярьсан. 2014 оны 07 дугаар сард би утсаар яриад та хэд нөхөрлөл байгуулах болсон гээд, манай хүүхэд 1 нас хүрэх гэж байгаа учраас зав чөлөөтэй болсон,  та хэдийн ажилд тусалж болохоор байна гэж хэлсэн. 

Нөхөрлөл байгуулагдахаас өмнө н.Б гэрт хурал хийгээгүй, 2015 онд нөхөрлөл байгуулагдсаны дараагаар н.Б гэрт хурал хийгдсэн. 2014 онд Д.Г*******, Д.Н******* гэдэг хүмүүстэй утсаар яриад нөхөрлөлөө байгуулъя ажлаа эрчимжүүлье гэдгийг манай зуны амбаарт буюу манай хашаанд, 262 тоотод яригдсан. Тэнд манай анхны оффис байсан хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Бид хэд хоорондоо яриад нөхөрлөл байгуулсны дараагаар бүх иргэдийг цуглуулсан. Нөхөрлөл байгуулах хурал дээр Д.Г*******, Д.Н******* нар байсан.

3.9.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар 2014 онд гарын үсгээ огт зураагүй бол тэр үедээ би зураагүй, гарын үсгээ зуръя гээд засах боломжтой байхад 10 жилийн дараа яагаад ийм тайлбар гаргаж яриад байгаа юм. Үүн дээр хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой. Хууль бус захиргааны акт гэх үзэх үндэслэлгүй байхад захиргааны шийдвэрт гомдол мэдүүлж байгаа нь улсын бүртгэгчид энэ хүмүүсийн гарын үсэг үнэн, зөвийг шалгах мэдлэг, чадвар болон үүрэг байхгүй. Ямар ч байсан хүмүүс гарын үсгээ зураад аваад ирсэн учраас бүртгэнэ гэдэг үндэслэлээр бүх бичиг баримтуудаа бүрэн бүрдүүлээд ирсэн болохоор бүртгэсэн болохоос Д.Г*******, Д.Н******* нарын гарын үсэг мөн үү гэж шалгах боломжгүй. Тэгэхээр бүртгэлтэй холбоотой асуудлыг л яръя гэдэг саналтай байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.10.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Үүсгэн байгуулах гэрээг бид 2017, 2018 онд гомдол гаргаад улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй танилцаад гарын үсэг дуурайлган зурсан болохыг, үүсгэн байгуулах гэрээгээр гарын үсэг зурсан болохыг мэдсэн гэж яриад байгаа. Нэхэмжлэгч тал үүсгэн байгуулах гэрээг гарын үсэг дуурайлган зурсныг бид нар тухайн үеэсээ мэдсэн гэж байгаа. Үүсгэн байгуулах гэрээ нь улсын бүртгэл хийгдэхэд хавсаргаж өгч байгаа нэг л гэрээ. Тухайн гэрээ өөрөө захиргааны гэрээ биш иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн гэрээ. Энэ гэрээтэй холбоотой, Б.Нын ах, аав болон дүү үндэслэлгүйгээр орчихлоо гэдэг зүйлийг яриад байдаг, өмнөх бүртгэлүүдтэй холбоотой ч яриад байдаг юм. Үүнтэй холбоотой асуудал өөрөө иргэний гэрээ буюу иргэний шүүхийн маргаантай холбоотой асуудал, энд бүртгэл өөрөө хүчинтэй юу, хүчингүй юу, хууль бус уу гэдэг л маргаан явж байгаа гэдгийг сайн ойлгохгүй байна. Анхнаасаа энэ бүртгэл хийгдсэн гэдгийг мэдэж байсан, 2 иргэн орсон гэдгийг мэдэж байсан, үйл ажиллд нь оролцоод явж байсан. Улсын бүртгэл үүсгэн байгуулах гэрээ, үүсгэн байгуулах хурлын тогтоол, нэмэлт баримтуудаар бүртгэгддэг гэдгийг хангалттай мэдэж байгаа. Тэгэхээр тэр үед гэрээ байгуулагдсан гэдгийг мэдэж байгаа. Тийм учраас энэ маргааны зүйлээ ерөнхийдөө ялгаж салгахгүй байна уу гэж би өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Дээрээс нь нэмээд дахиад нэг зүйлийг ойлгохгүй яваад байгаа нь Гэр хорооллын хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль гэж байгаа. Түүнчлэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллы журам гээд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан журам явж байгаа.

Тус хуулийн 4.1-ийн 7 дахь хэсэг дээр төсөл хэрэгжүүлэгч гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийн хэрэгжүүлдэг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гуравласан гэрээ байгуулсан хуулийн этгээдийг хэлнэ гэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч талын хэлээд байгаа тэр нөхөрлөл гээд байгаа, дээрээс нь бүх газар эзэмшигч, өмчлөгчид орсон байх ёстой гээд байгаа зүйл өөрөө энэ төсөл хэрэгжүүлэгчид тавигдах шаардлага биш. Төсөл хэрэгжүүлэгч, дээрээс нь нэмээд тухайн нэгж талбарын айл өрхүүд болгоны эд хөрөнгийг энэ нөхөрлөлдөө нэгтгээд явдаг ч байгууллага биш. Тэгэхлээр Б.Н болон түүний хамаарал холбоотой 3 хүн л тухайн нэгж талбарын бүхий л эд хөрөнгийг бараг л захиран зарцуулах эрх мэдэлтэй болчихсон юм шиг, бүх эрхийг нь авчихсан юм шиг л тайлбар гаргаж яриад байгаа. Гэтэл энэ төсөл хэрэгжүүлэгч гэдэг нь нэгж талбартайгаа гуравласан гэрээгээ байгуулаад, газар болон үл хөдлөх эд хөрөнгийг нь орон сууцаар солихтой холбоотой энэ харилцааг хэрэгжүүлж байгаа, үндсэн нэгж хуулийн этгээд байгаа.

Тухайн үеийн мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан, энэ хуулиудад заасанчлан улсын бүртгэгч шаардлагатай хуульд заасан баримт бичгүүдээ бүрдүүлээд авсан. Дээрээс нь нэмэлт баримт үндэслэлгүйгээр шаардахыг уг нь хуулиараа хориглочихсон. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т шаардсан баримтуудаас бусад баримтыг шаардаж болохгүй. Тэгэхлээр улсын байцаагчийн хэлээд байгаа тэр гарын үсэг хуурамч, үгүйтэй холбоотой нэмэлт баримтыг тухайн хавсрах баримтад нь ч байхгүй, нэмэлтээр ч шаардахгүй. Тийм учраас улсын бүртгэл өөрөө хуульд заасны дагуу хийгдчихсэн. Нөхөрлөлийн тухай хуулийн 14, 20 дугаар зүйл. Хуулийн этгээд улсын бүртгэлийн тухай хуулийн 14, 16 дугаар зүйлийг улсын бүртгэлд буюу хариуцагч байгууллага зөрчөөгүй, бөгөөд огт зөрчөөгүй. Яриад байгаа үндэслэл нь иргэний хэргийн шүүхийн асуудал дээр ярилцах ёстой гээд энд яриад байгаа учраас улсын бүртгэлд ч хэлээд байгаа юм. Манайх бүртгэлийг хууль ёсны дагуу хийсэн” гэв.

       ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ улсын бүртгэлийн эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн “хуулийн этгээдийг анх улсын бүртгэлд бүртгэсэн” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Иргэн Б.Н, Д.Г*******, Б.Б, Д.Н*******, Б.М нар нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, 100 хувийн саналаар  “Г э******* баян з*******” нэртэй бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /цаашид “Г э******* баян з*******” ББН гэх/-ийг эдгээр 5 гишүүнтэй байгуулах, нөхөрлөлийн удирдлагаар Б.Ныг томилохоор тус тус   шийдвэрлэж тогтоол гэх, хуралдааны тэмдэглэл гэх, мөн нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ гэх баримтуудыг үйлдэн, эдгээрийг хавсарган уг нөхөрлөлийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан байна. /ХХ-2-ын 118-122 дахь тал/

            2.2.Тус нөхөрлөлийн гүйцэтгэх удирдлага Б.Нын бүрдүүлсэн:

-”Г э******* баян з*******” ББН-ийг бүртгүүлэх 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн огноотой өргөдөл /ХХ-1-ийн 7-8 дахь тал/

-”Г э******* баян з*******” ББН-ийн үүсгэн байгуулах хурлын тогтоол /ХХ-1-ийн 9 дэх тал/;

-Үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл /ХХ-1-ийн 10 дахь тал/;

-Нөхөрлөлийг үүсгэн байгуулах гэрээ /ХХ-1-ийн 11-13 дахь тал/;

-Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас /ХХ-1-ийн 77 дахь тал/ зэрэг баримтыг тус тус үндэслэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газар тус “Г э******* баян з*******” ББН-ийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 5 дугаарт бүртгэж, 0 дугаартай гэрчилгээ олгосон байна. /ХХ-1-ийн 14, 71-72 дахь тал/

2.3.Нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* нар нь  “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулах хуралдаан болсон, уг хуралдаанд өөрсдийн оролцсон болохыг үгүйсгээгүй ба ийм хуралдаан болсныг, нэхэмжлэгч нар оролцсоныг гуравдагч этгээд “Г э******* баян з*******” ЗБН-ийн гүйцэтгэх удирдлага Б.Н фото зургаар нотолсон болно. /Хавтаст хэрэгт флаш дискээр авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно/

            2.4.Нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* нар нь 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн үүсгэн байгуулах тогтоол, гэрээ,  хурлын тэмдэглэлд гарын үсгээ зураагүй, бидний гарын үсгийг хуурамчаар зурсан учраас “Г э******* баян з*******” ББН-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус, энэхүү бүртгэлийг хүчингүй болгох ёстой гэж шүүхэд маргаж байна.

            2.5.Нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* нараас ийнхүү “Г э******* баян з*******” ББН-ийн үүсгэн байгуулагдсаныг бүртгэсэн “анхны” бүртгэлийг хүчингүй болгосноор өөрсдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхийг шүүхэд тайлбарлаж, нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

            2.6.Тодруулбал, нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* нар нь анх нөхөрлөлийг үүсгэн байгуулах хуралдаанд биечлэн оролцсон буюу үүсгэн байгуулах шийдвэр гаргахад санал өгсөн болохоо зөвшөөрсөн.

            2.7.Улмаар Д.Г*******, Д.Н******* нар нь  “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулснаас хойш тус нөхөрлөлийн үйл ажиллд нь оролцож явсан, тус нөхөрлөлийг төлөөлж үйл ажиллагаа явуулсан болох нь “Г э******* баян з*******” ББН-ийн албан бичгийн хуудас бүхий баримт дээр тус нөхөрлөлийг үүсгэн байгуулагч гэж өөрийгөө тодотгосон Д.Г*******, Д.Н******* нараас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр огноолсон Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан Б.Нын талаарх гомдолдоо “... Д.Н*******, Д.Г******* бид ... зорилгоор “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулж, Б.Ныг нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар томилсон ...”, “... тус нөхөрлөлийг үүсгэн байгуулсан  Д.Г*******, Д.Н******* нар нь хуулийн дагуу уг нөхөрлөлийг удирдах төлөөлөх эрхтэйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн /ХХ-1-ийн 188-189 дэх тал/, мөн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д.Г*******, Д.Н******* нарын Баянз******* дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан Тодорхойлолт гэх бичигтээ “... Ингээд 2014 оны 7 дугаар сарын 30-нд улсын бүртгэлд  нөхөрлөл байгуулах хүсэлт гаргаж, 7 дугаар сарын 30-нд нэр болон гэрчилгээгээ авсан. ...” гэх, “... иргэдийн  “Г э******* баян з*******” нөхөрлөлийн шударга үйл ажлыг дэмжихийг хүсье” гэсэн /ХХ-2-н 19 дэх тал/, Д.Г*******оос нөхөрлөлийн Удирдах зөвлөлийн хуралд оролцож байсан болох 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Удирдах зөвлөлийн уулзалтын тэмдэглэл /ХХ-2-н 20 дахь тал/, мөн нөхөрлөлийг 2015 оны 06 дугаар сарын 02/33 дугаартай албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хандсан албан бичигт Гүйцэтгэх захирал “Д.Г*******” гэж гарын үсэг зурсан, мөн түүнчлэн шүүхэд шинжлэн судлагдсан дүрс бичлэгээр Д.Г*******, Д.Н******* нар нь “Г э******* баян з*******” ББН-ийн гишүүн болохоо баталж байгаа яриа зэргээр тус тус нотлогдлоо.

            2.8.Эндээс дүгнэвэл, нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* нар нь “Г э******* баян з*******” ББН-ийг 2014 онд үүсгэн байгуулах хуралдаанд оролцсон, үүсгэн байгуулах шийдвэрийг гаргасан, уг хугацаанаас нөхөрлөлийн үйл ажиллд оролцож явсан нь нотлогдож байх бөгөөд ийнхүү нотлогдсоноор нэхэмжлэгч нар  өөрсдийн гаргасан шийдвэртээ болон бусад үүсгэн байгуулах баримт бичгүүдэд заавал гарын үсгээ зурах ёстой, ийм  баримтыг л  улсын бүртгэлийн байгууллага ийм хүлээж авна гэдгийг мэдэх ёстой  учраас  “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулах баримт бичигт өөрийн гарын үсгийг зурах ёстой байсан, хэрэв Б.Н нэхэмжлэгч нарын гарын үсгийг зуруулаагүй бол өөрийн гарын үсгийг  зуруулахыг шаардах эрхтэй байхад шаардаагүй нь нэхэмжлэгч нарын өөрсдийн буруутай үйлдэл болно.

            2.9.Ийнхүү Д.Г*******, Д.Н******* нар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар тогтоосон журмын дагуу үүсгэн байгуулагчдаас  заавал хийх ёстой үйлдлээ хийгээгүй, хийж гүйцэтгэхийг гүйцэтгэх удирдлага Б.Наас шаардаагүй, мөн Б.Нын бүрдүүлсэн материалд үндэслэн “Г э******* баян з*******” ББН-ийг бүртгэснийг мэдсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч нар нь  өөрсдийн өмнөөс хэн нэгнийг гарын үсэг зурсан гэдгийг мэдсэн гэж үзэх бөгөөд энэхүү  мэдсэн нь ийнхүү гарын үсгийг өөрийн өмнөөс зурахыг зөвшөөрсөн байсан гэж үзэх хууль зүйн үр дагавар бүхий  үйл баримт юм.

            2.10.“Г э******* баян з*******” бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээ 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрчлөн “Г э******* баян з*******” зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл /цаашид ““Г э******* баян з*******” ЗБН” гэх/ болж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2.11.Нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н*******  нараас шүүхэд хандахдаа “Г э******* баян з*******” ББН-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус, энэхүү бүртгэлийг хийх ёсгүй байсан гэж маргаж  байгаа учраас энэхүү үйл баримт буюу маргааны хүрээнд шүүх дүгнэлт өгөх л эрх хэмжээтэй тул анхны бүртгэлтэй холбоотой эдгээр үйл баримтууд тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Улсын Их Хурлаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг 2009 онд анх баталж, 2018 онд уг хуулийг шинэчлэн найруулж, Хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн  тухай хуулийг 2003 онд анх баталж, 2015 онд шинэчлэн найруулж, 2018 онд дахин шинэчлэн баталжээ.

3.2.”Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулсныг бүртгэсэн бүртгэл нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн байгаа учраас энэхүү харилцаанд 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хууль, 2003 оны Хуулийн этгээдийн улсын  бүртгэлийн  тухай хуулийг хэрэглэж бүртгэл хийгдсэн байх тул  шүүх энэ маргаанд эдгээр хуулийг хэрэглэж, үйл баримтад дүгнэлт өгнө.

 

 

3.3.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллд дараахь зарчмыг баримтална” гээд мөн зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, …” байх гэжээ.

3.4.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна” гээд, мөн зүйлийн 5.4.2-т “хуулийн этгээдийг байгуулсан тухай /шинээр, эсхүл өөрчлөн байгуулсан/” гэсэн байна.

3.5.Нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н*******  нар нь “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулсныг бүртгэсэн бүртгэлтэй маргаж байгаа тул шүүх хуулийн этгээдийг шинээр байгуулсан бүртгэлийн төрөлд хамаарах маргаан гэж үзээд доорхи хууль зүйн  дүгнэлт өгч байна.

3.6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 8.1.7-т “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж, 11 дүгээр зүйлийн  11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна” гээд мөн зүйлийн 11.5.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” гэж, 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус хуульчилжээ.

            3.7.Дээрх хуулийн заалтын дагуу улсын бүртгэлийн байгууллага, бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримтыг нь шаардан гаргуулах эрх, үүрэгтэй болохоос иргэн, хуулийн этгээдийн бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан баримтын үнэн зөвийг шалгаж тогтоох эрх болоод үүрэггүй байна.

            3.8.Учир нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан баримт бүрийн үнэн зөвийг улсын бүртгэгч нь  “урьдчилан” шалгаж тогтоох боломж байхгүй, уг баримтын үнэн зөвийг гаргаж өсгөн этгээд хариуцах хууль зүйн үр дагавартай юм.

3.9. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.7-т заасан байгаа эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах энэ эрх, үүргийг хэрэгжүүлэх, шийдвэрлэх боломж нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн этгээдээс гомдол, өргөдөл гаргасан тохиолдолд л хэрэгжих боломжтой.

            3.10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг холбогдох бүртгэх байгууллагад гаргана” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг гаргана” гээд  мөн зүйлийн 15.1.1-т “тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага” 15.1.2-т “тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан” гэж, 15.1.3-т “тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг”  гэж заажээ.

            3.11.Хуулийн дээрх заалтуудын дагуу “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр Гүйцэтгэх захирал Б.Нын гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага хүлээн авсан нь хууль зөрчөөгүй байна.

            3.12.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ” гээд мөн зүйлийн 16.1.1-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 16.1.2-т “хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 16.1.3-т “хуулийн этгээдийн дүрэм”, 16.1.4-т “хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ”, 16.1.7-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж, мөн зүйлийн 16.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 16.1, 171.1, 171.2, 172.1, 172.2-т зааснаас бусад баримт бичиг шаардаж болохгүй” гэж тус тус  хуульчилжээ.

            3.13.Хуульд ийнхүү журамласан байгаа тул бүртгэх байгууллага нь өргөдөл гаргагчийн  баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт бүрэн бол хүлээн авч бүртгэл хийх эрхтэй болохоос үүсгэн байгуулах баримт бичигт Д.Г*******, Д.Н*******  нарыг гарын үсгээ  өөрөө зурсан эсэхийг нотол, батал гэж шаардах эрхгүй болох нь мөн зүйлийн 16.2 дахь хэсгийн заалтаар хориглосноор нотлогдож байна.

            3.14.Иймд гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Нын мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулсныг бүртгэсэн бүртгэл нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

            3.15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллы улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллы улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

            3.16.Захиргааны хэргийн шүүх нь дээрх хуульд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн субьектив эрх байгаа эсэх, ийм эрх байгаа гэдэг нь тогтоогдсон бол уг эрх нь  захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллы  улмаас зөрчигдсөн эсэх, захиргааны акт нь хууль зөрчсөн, эсхүл нийцээгүй эсэх зэргийг шалгаж тогтоох ёстой.

            3.17.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н*******  нарын хувьд  “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулсныг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр болсноор ямар эрх нь зөрчигдөх, ийм зөрчигдсөн эрх байгаа эсэхийг шалгаж  тогтооно.

            3.18.Гэтэл “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулах шийдвэрийг гаргахад нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* нар оролцсон, улсын бүртгэл хийгдсэний улмаас уг хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах эрх үүссэн, улмаар өөрсдийгөө энэ нөхөрлөлийн гишүүн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, үйл ажиллд нь оролцож ирсэн болох нь нотлогдсон тул энэхүү хуулийн этгээдийг анх үүсгэн байгуулсныг бүртгэсэн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь тогтоогдлоо.

            3.19.Нөгөө талаас үүсгэн байгуулах баримт бичгүүдэд нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н*******  нар гарын үсгээ зураагүй болох нь нотлогдож байгаа боловч уг гарын үсгийн байдал нь Д.Г*******, Д.Н******* нарын  “Г э******* баян з*******” ББН-ийг үүсгэн байгуулах, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлэх, уг нөхөрлөлийн гишүүн байх, нөхөрлөлийн үйл ажиллаас ашиг олох зэрэг тэдний өөрсдийнх нь хүсэл зоригийн үнэн бодит байдлыг үгүйсгэхгүй учраас улсын бүртгэлийг “үнэн зөв, бодитой байх” зарчимд нийцээгүй гэж үзэхгүй.

            3.20.Нөхөрлөлийн гишүүдийн хоорондын таарамжгүй, ойлголцоогүй байдал, аливаа хардлага зэргээс уламжилсан маргаан, зөрчил нь уг хуулийн этгээдийг оршин байх ёсгүй болгох  хууль зүйн үр дагавар биш.

3.21.Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т “Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөлийн гишүүн байхыг хориглоно” гэж заасан байна.

3.22.”Т х” ЗБН-ээс  “Г э******* баян з*******” ББН-д хандаж 2022 оны  06 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр “манай нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин нөхөрлөлийн гишүүнээр элсэж буй иргэд танай нөхөрлөлд давхар бүртгэлтэй орсон байх тул Хавсралтад дурдсан иргэдийг нөхөрлөлийн гишүүнчлэлээс хасалт хийж холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү” гээд Хавсралтад “Д Г*******, Д Н*******” гэжээ./ХХ-1-н 177-178 дахь тал/

3.23.Эндээс үзвэл нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н*******  нар өөр нөхөрлөлийн гишүүнээр элссэн, эсхүл элсэх сонирхолтой байсан гэж харагдаж байгаа боловч энэ нь энэхүү маргааны хүрээнд хамаарахгүй үйл баримт учраас шүүх дүгнэлт өгөхгүй тул үүнд холбогдох нотлох баримтыг цуглуулах нь шүүхэд хориотой байна.

3.24.Нөгөө талаас Д.Г*******, Д.Н*******  нар “Г э******* баян з*******” ЗБН-ийн гишүүн биш болсон ч тэдгээрийн нөхөрлөлийн гишүүн байхдаа нөхөрлөлийг үүсгэн байгуулсан үйл баримтад холбогдуулан  нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй, харин шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх, ийм эрх байгаа эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3.25.Гуравдагч этгээдээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байгааг шүүх хүлээн аваагүй.

3.26.Учир нь  Д.Г*******, Д.Н*******  нар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх захиргааны хэрэг үүсгэж, 10 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулчхаад маргааны үйл баримтад нь дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14-т заасан иргэн хэрэг маргаанаа шүүхээр  шүүлгэх үндсэн эрхийн зөрчил болох учир маргаж буй үйл баримтад нь шүүхийн шийдвэрээр дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, 5 дугаар зүйлийн 5.4, 5.4.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.7, 11 дүгээр зүйлийн  11.5, 11.5.1, 11.5.2, 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 16 дугаар зүйлийн 16.1,  16.1.2, 16.1.3, 16.1.4, 16.1.7, 16.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н*******  нарын “Г э******* баян з*******” ББН-ийг  2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т “заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Г*******, Д.Н******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ