| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 148/2024/00399/И |
| Дугаар | 148/шш2024/00429 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 148/шш2024/00429
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 148/ШШ2024/00429 | ******* ******* |
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг
батлах тухай
******* ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярсайхан даргалж, шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Аппаратны үлдэгдэл төлбөр 2,800,000 төгрөг, шатахууны зардал 150,000 төгрөг, нийт 2,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Хариуцагч: К.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* руу аав ******* болон Ж.******* нарын хамт очиж *******н зарж байсан төхөөрөмжийг үзээд манай тракторт таарах уу гэхэд, таарна аа гэсэн тэгээд аав бид 2 ярилцаад таарахгүй байвал буцааж өгнө шүү гэж хэлээд 2023 оны 08 дугаар сарын 27-ны 11 цаг 50 минутад К.*******н хэлсэн ******* // гэсэн анд 3,800,000 төгрөгийг шилжүүлсэн.
Энэ нь К.*******н эхнэрийн байсан. Ингээд би гэртээ очоод авсан төхөөрөмжөө трактортоо суулгах гэтэл угсарч өгөх нарийн мэддэг хүн завгүй байсан аав болон би өөрөө угсарч мэдэхгүй учраас төхөөрөмжийг оролдолгүй хадгалж байгаад 09 дүгээр сарын 19-ний өдөр тракторын жолооч Ж.*******аар үзүүлээд таарахгүй гэдгийг мэдээд 2023 оны 09 дүгээр сарын 23-нд К.*******тэй холбогдож салдаг дээр уулзан буцаан өгсөн.
Буцааж өгсний дараа ******* за ах аа явуулчихаарай мөнгийг нь буцаагаад хийнэ гэсэн боловч хийлгүй явсаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн Энэ нэг сая төгрөг шилжүүлсэн нь К.*******н өөрийнх нь байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл утас аа авахгүй үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлээд өгөөгүй. Тиймээс энэхүү аппаратыг буцаан хүргэж өгөхөд гаргасан шатахууны зардал болох 150,000 төгрөг, аппаратын үндсэн үнийн үлдэгдэл 2,800,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд К.*******гээс нийт 2,950,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч К.******* нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Л.*******ын нэхэмжлэлтэй К.*******д холбогдох 2,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар харилцан ярилцаад дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь 2,950,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 300,000 төгрөгөөс татгалзаж, 2,650,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,
2.Хариуцагч К.******* нь нэхэмжилсэн 2,650,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн ны анд 2024.09.11-ний өдөр шилжүүлэх,
3. Тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч К.******* гэж гарын үсгээ зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч К.*******д холбогдуулан Аппаратны үлдэгдэл төлбөр 2,800,000 төгрөг, шатахууны зардал 150,000 төгрөг, нийт 2,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Ийнхүү зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2.Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч овогт *******гийн ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч овогт *******гийн ******* /РД:/-д холбогдох 2,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэгч нь 2,950,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 300,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч К.******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,650,000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн ны анд 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлэх-ээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 31,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН