Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2024/03911

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Л.Золзаяа, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Х******* ******* дүгээр хэсэг, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Ш******* овогт Д******* А /регистрийн дугаар АС8****************************29/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У******* хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, 7*******а дугаар байрны тоотод оршин суух, Д г овогт С У /регистрийн дугаар ЖЮ*******703**************67/,

Хамтран хариуцагч: У******* хот, Б******* дүүрэг, ******* дугаар хороо, 7*******а дугаар байрны тоотод оршин суух, Т овогт Н У /регистрийн дугаар / нарт холбогдох

**************,*******02,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Н.Угийн сөрөг нэхэмжлэлтэй, хохирол *******9,600,909 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмулэгч Д.А,

Хариуцагч Н.У,

Хариуцагч С.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч,

Гэрч А.Д,

Иргэдийн төлөөлөгч Б.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

*******. Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

202******* оны 3 дугаар сард Н.У түүний охин Н.У нь манай ажил дээр ирж амаар тохиролцоо хийсэн. Энэ нь Н.Угийн 2024 оны Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна. Хариу тайлбартаа Н.У нь миний бие 202******* оны ******* дугаар сард Приус 30 маркийн **************7 УБО улсын дугаартай машинаа Р.М жирэмсэн тонустай байсан учраас лизинг төлөөд авах нөхцөлтэй үлдээсэн гэдгээр нотлогдож байна. Миний Н ББСБ ХХК-иас зээлээр авсан Toyota prius 30 маркийн *******-*******7 УБО улсын дугаартай 20*******0 онд үйлдвэрлэсэн, ZVW30022*******4******* арлын дугаартай тээврийн хэрэгслийг, зээлийг нь үргэлжлүүлэн төлөөд худалдаж аваач, би зээлийн төлбөрийг дуусахааар нэрийг нь шилжүүлээд өгье, учир нь би зээлийн 3 сарын төлөлт хийгээгүй хугацаа хэрч, улмаар хураах эрсдэлтэй болоод байна, харин надад урьдчилгаа *******,000,000 төгрөг өгчих гэсэн. Д.А би нөхөртэйгээ ярьж байгаад түүний дээрх саналыг зөвшөөрч, хүсэлтийнх нь дагуу *******,000,000 төгрөгийг нь өгч, машин болон бичиг баримтыг нь хүлээн авсан. Ийнхүү хэлцэл хийсэн тул нөхөр бид 2 Н ББСБ ХХК-ийн Натур дахь салбар дээр нь очиж зээлийн эдийн засагчтай нь уулзаж *******-*******7 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг танай зээлээр авсан Н.Уээс нь худалдаж авахаар тохиролцсон. Одоо зээлийг нь үргэлжлүүлж төлөөд зээлийн үүрэг дуусахаар нэр дээр шилжүүлэхэд ямар нэгэн асуудал гарах уу гэж асуусан. Харин тус байгууллагын эдийн засагч нь нэг дансаараа шилжүүлээд явахад асуудалгүй болно гэж хэлсэн. Иймээс Д.А би 202******* оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн өөрийн Хаан банкны *******07*******4*******2*******48 тоот данснаас Н ББСБ ХХК-ийн Хаан банкны *******0279*******4474 тоот дансанд 4*******0,000 төгрөгөөр төлж эхэлсэн ба гүйлгээний утгыг С.Уийн регистрийн дугаараар бичиж шилжүүлж байсан. 202******* оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийг хүртэл Д.А би нийт *******0,*******02,000 төгрөгийг автомашины зээлийн төлөлтөнд шилжүүлсэн ба урьдчилгаанд *******,000,000 төгрөгийг Н.Ут, нийт **************,*******02,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэл Н ББСБ ХХК-д Н.У нь үлдэгдэл 4,*******00,000 төгрөгийг төлж, зээлийн үүргээс чөлөөлөгдсөн тул Н.Уийн нэр дээр тээврийн хэрэгслийн өрийг шилжүүлэх тухай надад хэлж, улмаар автомашиныг компанийн эзэмшилд байршуулж, нэр шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Үүнээс үзвэл Н.У нь Н ББСБ ХХК-тай хамтарч намайг хуурч зээлээ төлүүлсэн байх магадлалтай байна. Миний бие автомашин худалдаж авч байна гэж ойлгож, дээрх байдлаар **************,*******02,000 төгрөгийг шилжүүлсэн тул буцаан гаргуулах хүсэлтэй байна.Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар Д.А манай нөхөр бид хоёр хоорондоо ярилцаж байгаад *******,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, машин болон бичиг баримтыг хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Мөн хуулийн *******89 дүгээр зүйл, *******96 дугаар зүйлийн *******96.*******.*******-д заасны дагуу Н ББСБ ХХК-д төлөх ёстой автомашины зээлийн төлбөрт *******0,*******02,000 төгрөг, өөрт нь урьдчилгаанд *******,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Гэвч урьдчилгаанд *******,000,000 төгрөг, ББСБ-д *******0,*******02,000 төгрөг төлүүлсний дараа ББСБ-тай хамтарч намайг хуурч зээлээ төлүүлсэн явдлыг хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.*******, 496 дугаар зүйлийн 496.*******-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн.

Ийм учраас автомашинаа ББСБ-тай хамтарч намайг хуурч зээлээ төлүүлж автомашинаа буцаан авсан учраас хариуцагч нараас **************,*******02,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэв.

2. Хариуцагч С.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 9 дүгээр сарын **************-ний өдөр Н ББСБ ХХК-д **************7 УБО улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэсэн приус 30 маркийн авто машиныг урьдчилгаа 2,66*******,000 төгрөг төлж лизингээр авсан зээл авахад миний төрсөн охин болох Н.У хамтран зээлдэгчээр оролцож уг машиныг аваад удалгүй дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөдөлгөөн хязгаарласан мөн Н.У жирэмсэн болсон тул машин унах бололцоогүй болж уг машиныг 202******* оны ******* дугаар сард Р. М гэгчид зээлийг үргэлжпүүлэн төлж дуусган машиныг авах нөхцөлтэйгөөр Р.М өгч, РМ *******,000,000 төгрөг авсан байсан би энэ тухайн сүүлд нь мэдсэн. Р.М нь машины төлбөрийг цаг тухай бүр нь төлөхгүй байснаас Н ББСБ ХХК-иас байнга надруу болон охин Н.У руу утсаар залгаж төлбөрөө хийхийг шаардаж машиныг хураах нөхцөл үүснэ гэдгийг сануулж байсан болохоор тухай бүр нь Р.М утсаар хэлэхэд одоо төлнө удахгүй төллөө гэж хэлдэг байсан, байнга утсаар Н ББСБ ХХК-иас яриад шүүхэд өгнө машинаа авна гэсэн учир Р.М машинаа аваад өөрсдөө төлбөрөө хийе гэж бодоод Р.Мтай уулзахад машин байхгүй байсан Хэнтий аймагт байгаа гэсэн боловч Хэнтийд байхгүй Сүхбаатар аймагт хүнд *******0,000,000 төгрөгөөр зарсан байсан тул 2023 оны ************** дүгээр сард Сүхбаатар аймаг руу хотоос хоёр удаа явж хөөцөлдөж байж уг машинаа олж ирсэн уг машинаа авахад Сүхбаатар аймгийн Н ББСБ ХХК-ийн салбарын хүнээр яриулж хэлүүлэн үлдэгдэл болох 4,*******00,000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулан машинаа авсан. С.У миний бие Д.А гэдэг хүнтэй уулзаж байгаагүй зүсийг нь ч мэдэхгүй ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй болно. Р.М нь лизингээ цаг хугацаанд нь төлөөгүй байснаас болж зээлийн хүү алданги нь нэмэгдсэн байсан. 202******* оны ******* дугаар сараас хойш 2023 оны ************** дүгээр сар хүртэл 2 жил 6 сар гаруй хугацаанд уг машиныг эдэлж хэрэглэсэн байх тул бид одоо Р.М өргүй гэж бодож байна. Д.А гэдэг хүний гаргасан нэхэмжлэл үндэсгүй байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

3. Хариуцагч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.У миний бие 202******* оны ******* дугаар сард приус 30 маркийн **************7 УБО улсын дугаартай машинаа Р.М жирэмсэн тонустай байсан учраас лизинг төлөөд авах нөхцөлтэй үлдээсэн. Зарсан барьсан зүйл байхгүй гэвч Р.М нь зээлээ төлөхгүй удаа дараа алданги бодуулж хугацаандаа төлөхгүй байсан учраас Н нь машинаа хураах хүртэл удаа дараа хүрч байсан. Сүүлд 2023 оны *******0 дугаар сард машинаа авчир гэж Н аас шүүхэд материалыг чинь бэлдсэн гэж хэлсэн тэгээд 2023 оны ************** дүгээр сард маргааш материал чинь шүүх рүү явна манайх машинаа хураах болсон одоо шалтгаан хүлээж авахгүй гэсэн Р.М руу залгахад эхнэр нь гэх хүн утас авч, хэл амаар доромжилж машин чинь зарагдсан чаддаг юм бол олоод ав гэсэн, Р.М хүнд зарснаа надад мэдэгдээгүй. Би яаралтай машин тэргээ хайж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаар миний төрсөн ах Н.Г нөхөр А.Д нар машиныхаа араас өөрсдөө зардал гаргаж хайж байгаад Сүхбаатар аймгийн төв дээрээс Ө.Г гэх хүнд манай приус 30 маркийн автомашиныг Р.М нь *******0,000,000 төгрөгөөр зарсан байсан. Н Капитал ББСБ ХХК нь миний приус 30 маркийн автомашиныг Сүхбаатар аймаг дахь салбарт шууд хурааж авсан. Н.У намайг болон Р.Мыг зээлээ хаа гэдэг шаардлага тавьсан. Р.М зээлээ хааж чадаагүй. Н.У миний бие 2023 оны ************** дүгээр сарын 24-ний өдөр 4,*******00,000 төгрөгийг н ын данс руу үлдэгдэл зээл болох 4,*******00,000 төгрөгийг өөрийн төрсөн ах Н.Г зээлж н тай байгуулсан зээлийн гэрээг бүрэн хаасан. Сүхбаатар аймгаас машинаа авах гэл Ө.Г нь *******0,000,000 төгрөгийн хохиролтой тул цагдаа дуудсан цагдаагийн асуудалтай мөнгөний асуудал байгаа тул машинаа түр хугацаанд үлдээ гэсэн тул арга буюу үлдээсэн. Р.Мыг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтсээс Ө.Г *******0,000,000 төгрөг залилсан гэх асуудлаар шалгаж байгаа талаар тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс хойш сарын дараа очиж нэрээ шилжүүлж машинаа авсан. Машин авахад машин асахгүй байсан засварын газар үзүүлэхэд баттейраа нурсан байна гэж хэлээд түр зуур цохиулаад У******* хотод ирсэн. Хотод ирээд бүтэн ком баттейриа сольж, урд гүпер, коллектори гэх зэрэг зардал гаргаад Р.М руу залгаад ийм хохирол хэлсэн намайг хохиролгүй болгож өг гэж хэлэхэд Р.М нь намайг хэл амаар доромжилсон.

Иймд нэхэмжлэгч Д.Аийг **************,*******02,000 төгрөгийг миний дансанд ороогүй, Н ын ББСБ ХХК-д өөрийн буруугаас алданги тооцуулсан учир би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хариуцагч Н.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Д.Аээс гаргасан нэхэмжлэлийн тайлбарыг уншиж танилцлаа, бид Р.Мтай анх хэлцэл хийх үедээ машины лизингийг төлж дуусгаад нэр шилжүүлэх болзолтойгоор машинаа Р.Мын эзэмшилд өгсөн боловч лизинг төлж дуусгалгүй Сүхбаатар аймгийн Гын Ө гэдэг хүнд *******0,000,000 төгрөгөөр худалдсан байсныг Н ББСБ ХХК-иас лизингийн төлбөрөө төл эсвэл машиныг хураан авна гэсний үндсэн дээр асууж хөөцөлдөн Сүхбаатар аймагт байгааг мэдэж хоёр удаа Сүхбаатар аймаг руу явж байж машиныг авч ирсэн. Р.М хоёр жил машиныг үнэ төлбөргүй ашигласан энэ хугацаанд дээрх машинд элэгдэл хорогдол болон машины эд ангиудад эвдрэл их гарсаныг бид зохих газруудаар оношлогоо хийлгэж баримтыг хавсаргав. Мөн лизингийн хугацаа хэрсэний алданги 3,*******87,*******00 төгрөг төлсөн байсан хугацаа хрүүлж алданги тооцуулсан нь Р.Мын өөрийн буруугаас болсон гэж үзэж байна. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.*******-д зааснаар машиныг өмнөх байдалд сэргээх эсвэл мөнгөн төгрөгөөр төлөх, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******-д зааснаар гэм хор учруулсан гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн урьдчилгаанд төлсөн 2,66*******,000 төгрөг, төлөлт 2,082,000 төгрөг, зээл хаалт 4,*******00,000 төгрөг, Сүхбаатар аймаг явсан эхний зардал *******67,309 төгрөг, колектор гупер сольсон 270,000 төгрөг, приуст одоо хийгдэх засвар 6,309,*******00 төгрөг, өөрсдийн буруугаас больсон хүү /Р.Мын/ 3,*******87,*******00 төгрөг, оношлогоонд оруулсан 20,000 төгрөг, нийт *******9,600,909 төгрөгийн хохирол учирсан.

Иймд нэхэмжлэгч Д.Аээс *******9,600,909 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

*******. Нэхэмжлэгч Д.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Би болон манай нөхөр приус 30 маркийн машины зээлийг төлж эхлэх үед 9 сая гаран төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2 жилийн хугацаанд зээлийг төлсөн. Зөвхөн хүү, алданги төлсөн юм байхгүй, тохиролцоод л явсан байдаг, 4,*******00,000 төгрөгөөр Н.У нь зээлийг хаасан. Би зээлийг хүүтэй нь төлсөн, төлж дуусаад машиныг шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Бидний хувьд 4,*******00,000 төгрөгийг төлөхгүй гээгүй, 2023 оны ************** дүгээр сарын 24, 2*******-ны үед Н ББСБ ХХК-тай яриад зээлээ хаахаар тохирчихсон байсан, шүүхээс явж байна гээд ярьсан байна, зээлээ хаах хэрэгтэй байна гэсэн. Зээлийн үлдэгдэл 4,*******00,000 төгрөгийг төлж дуусаад машинаа авья гэхэд нэмж 2,000,000 төгрөг нэхээд байсан. Миний хувьд Сүхбаатар аймаг явсан зардалд чинь *******00,000 төгрөг өгье гэхэд Н.У нь зөвшөөрөөгүй, надтай ярилцахыг хүсэхгүй байсан. Өөрийнхөө дансаар төлөөд явчих л гэсэн, 2 жилийн хугацаанд зээл төлсөн. Сүхбаатар аймгийн машин зарсан хүнийг би хохиролгүй болгочихсон.

Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

6. Иргэдийн төлөөлөгч Б.Ү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч Д.А нь 4,*******00,000 төгрөг, Сүхбаатар аймаг явсан зардал, хүү, алдагдлыг тохиролцоод дуусгах нь зөв гэж бодож байна. С.У нь өөрөө машинаа авч явж засуулан хохирлоо Д.Аээс гаргуулах буруу гэж үзэж байна. Д.А нэхэмжлэгчийн **************,*******02,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь зөв гэж бодож байна гэв.

7. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Д.Аийн иргэний үнэмлэх, Д.Аийн Хаан банкны *******07*******4*******2*******48 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн нэмэлт тайлбарыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

хариуцагч С.Уийн хариу тайлбар, 2020.09.**************-ний өдрийн *******0720*******3 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн үүргийн гүйцгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, С.Уийн депозит дансны хуулга болон зээлийн дансны хуулга, хариуцагч С.Уийн итгэмжлэл, хариуцагч Н.Угийн хариу тайлбар, 2023.*******2.22-ны өдрийн итгэмжлэл, тээврийн хэргслийн гэрчилгээ, автомашины зураг, Приус центрийн 2024.02.22-ны өдрийн оношлогооны баримт, 2024.0*******.23-ны өдрийн зарлагын баримт, хариуцагч Н.Угийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, приус центрийн 2024.02.22, 2024.04.09-ний өдрийн ибаримт, 2023.*******2.27-ны өдрийн зарлагын баримт, 2024.04.09-ний өдрийн нэхэмжлэх, Н.Г Голомт банкны 3*******0**************39000 тоот дансны хуулга, Н ын зээл төлөлтийн баримт, хариуцагч Н.Угийн сөрөг нэхэмжлэлийн тодруулгыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

8. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Н финанс корпораци ББСБ ХХК-ийн 2024.02.0*******-ний өдрийн албан бичгээр 2020.09.**************-ний өдрийн *******0720*******3 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн үүргийн гүйцгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, С.У үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, С.Уийн зээлийн дансны хуулга, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2024.0*******.06-ны өдрийн 4*******/*******6*******3 дугаартай албан бичгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал, Г.Ө цагдаад гаргасан өргөдөл, 2023.*******2.*******0-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдолд шалгах хугацааг сунгах тухай албаны даргын тогтоол, мөн өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрч Г.Өаас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023.*******2.24-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, мөн өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2024.0*******.03-ны өдрийн ************** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, мөн өдрийн прокурорын шийдвэрийг мэдэгдсэн тэмдэглэл, гэрч А.Дгийн мэдүүлэгийг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

*******. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С.У, Н.У нарт холбогдуулан машины урьдчилгаанд төлсөн *******,000,000 төгрөг, автомашины зээлийн төлөлтөд шилжүүлсэн *******0,*******02,000 төгрөг, нийт **************,*******02,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

*******а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Н.Уг татан оролцуулсан.

*******б. Хариуцагч С.У нь Д.А гэдэг хүнтэй уулзаж байгаагүй зүсийг нь ч мэдэхгүй ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, Р.М нь лизингээ цаг хугацаанд нь төлөөгүй байснаас болж зээлийн хүү, алданги нь нэмэгдсэн байсан, 202******* оны ******* дугаар сараас хойш 2023 оны ************** дүгээр сар хүртэл 2 жил 6 сар гаруй хугацаанд уг машиныг эдэлж хэрэглэсэн байх тул бид одоо өргүй гэж бодож байна гэж, хариуцагч Н.У нь нэхэмжлэгч Д.Аийн шилжүүлсэн гэх **************,*******02,000 төгрөг миний дансанд ороогүй, Н ын ББСБ ХХК-д өөрийн буруугаас алданги тооцуулсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2. Хариуцагч Н.У нь нэхэмжлэгч Д.Ат холбогдуулан зээлийн урьдчилгаанд төлсөн 2,66*******,000 төгрөг, төлөлт 2,082,000 төгрөг, зээл хаалт 4,*******00,000 төгрөг, Сүхбаатар аймаг явсан эхний зардал *******67,309 төгрөг, колектор гупер сольсон 270,000 төгрөг, приуст одоо хийгдэх засвар 6,309,*******00 төгрөг, өөрсдийн буруугаас болсон хүү 3,*******87,*******00 төгрөг, оношлогоонд оруулсан 20,000 төгрөг, нийт *******9,600,909 төгрөгийн хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2а. Хариуцагч Н.У нь 2024 оны 4 дүгээр сарын **************-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа М гэж бичсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийг тус хэргийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргахыг шүүхийн зүгээс тайлбарласан, үүний дагуу 2024 оны 7 дугаар сарын 3*******-ний өдөр нэхэмжлэгч Д.Ат холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодруулсан болно.

2б. Нэхэмжлэгч Д.А нь зээлийн үлдэгдэл 4,*******00,000 төгрөгийг төлж дуусаад машинаа авья гэхэд хариуцагч Н.У нь нэмж 2,000,000 төгрөг нэхсэн, миний хувьд Сүхбаатар аймаг явсан зардалд *******00,000 төгрөг өгье гэсэн боловч Н.У нь зөвшөөрөөгүй, надтай ярилцахыг хүсээгүй, өөрийнхөө дансаар зээлээ төлөөд явчих л гэсэн, 2 жилийн хугацаанд зээл төлсөн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх зохигчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3а. Н финанс корпораци ББСБ ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын **************-ний өдөр *******0720*******3 дугаартай Зээлийн гэрээ-г С.У, Н.У нар байгуулж, 9,*******00,000 төгрөгийг сарын 2,90 хувийн хүүтэй, хуучин автомашин лизингээр худалдаж авах зорилгоор 36 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн эргэн төлөлтийг үндсэн зээл болон хүүгийн нийлбэрээр буюу сар бүр нийт 430,**************6.6******* төгрөгийг 2020 оны *******0 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2023 оны 9 дүгээр сарын *******0-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар, хугацаа хэрсэн тохиолдолд үндсэн хүүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон болох нь *******0720*******3 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.

3б. Дээрх зээлийн гэрээ байгуулагдсан өдөр *******0720*******3 дугаартай Үүргийн гүйцгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г С.У, Н.У нар нь байгуулж, тоёота приус 30 маркийн *******-*******7 УБО улсын дугаартай, арлын ZVW30022*******4******* дугаартай, сувдан цагаан өнгөтэй автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр, Н финанс корпораци ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирч, хариуцагч Н.У нь автомашиныг ашиглаж байсан болох нь тогтоогдож байна.

3в. Д.А /түүний нөхөр Р.М/ болон Н.У нар нь 202******* оны 3 дугаар сард харилцан тохиролцож, С.У болон Н.У нарын Н финанс корпораци ББСБ ХХК-иас зээл авч, худалдан авсан тоёота приус30 маркийн автомашины зээлийг зээлдэгч нар цааш төлөх боломжгүй болж, Д.А /түүний нөхөр Р.М/ нь ББСБ-аас авсан зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр, ийнхүү зээлийг төлж дууссаны дараа автомашины өмчлөх эрхийг Д.Ат шилжүүлэхээр тохирч, урьдчилгаанд Н.Уд *******,000,000 төгрөгий шилжүүлэн автомашиныг хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, дээр дурдсан үйл баримтаар тогтоогдож байна.

3г. Хариуцагч С.У, Н.У нар нь 2020 оны 9 дүгээр сарын **************-ний өдөр 2,66*******,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж, мөн өдрөө 9,*******00,000 төгрөгийн зээлийг Н финанс корпораци ББСБ ХХК нь С.Уийн *******0720*******2 тоот дансанд 9,*******00,000 төгрөгийг шилжүүлж, С.У нь 2020 оны *******0 дугаар сарын 09-ний өдөр 432,000 төгрөг, 2020 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр 200,000 төгрөг, 202******* оны 4 дүгээр сарын 06-ны өдөр *******,000,000 төгрөг, 202******* оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 4*******0,000 төгрөгийг тус тус ЖЮ*******703**************67, У, 998999 гэсэн утгаар төлж байсан, харин 202******* оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс төлж буй зээлийн төлөлтийн утга ЖЮ*******703**************67, У, 998999 гэснээс гадна 8807*******8*******4 гэсэн утга бичигдэж, энэхүү утасны дугаар нь нэхэмжлэгч Д.Аийн дугаар байна.

3д. Нэхэмжлэгч Д.А нь өөрийн Хаан банкин дахь *******07*******4*******2*******48 тоот данснаас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ЖЮ*******703**************67, У, 998999, 8807*******8*******4 зэрэг гүйлгээний утгаар Н финанс корпораци ББСБ ХХК-ийн *******0279*******4474 тоот 2023 оны 9 дүгээр сарын *******2-ны өдрийг хүртэл нийт *******0,*******02,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

4. Ийнхүү нэхэмжлэгч Д.А нь Н финанс корпораци ББСБ ХХК-д зээлийг төлж байсан байх бөгөөд хариуцагч С.У, Н.У нар нь 2023 оны ************** дүгээр сарын 24-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөрт 4,*******00,000 төгрөгийг төлж, зээлийг хаан, улмаар тоёота приус 30 маркийн *******-*******7 УБО улсын дугаартай, арлын ZVW30022*******4******* дугаартай, сувдан цагаан өнгөтэй автомашиныг С.Уийн өмчлөлд шилжүүлсэн боолх нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

4а. Дээрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоос өмнө нэхэмжлэгч Д.Аийн нөхөр Р.М нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн Г.Өт 202******* оны *******0 дугаар сард тоёота приус 30 маркийн автомашиныг *******4,000,000 төгрөгт бодож 9,*******00,000 төгрөгийг бэлнээр, *******00,000 төгрөгийг машины торгуульд төлж, үлдсэн 4,000,000 төгрөгт хурдан удмын адуу зэргийг оролцуулан худалдсан, улмаар Н финанс корпораци ББСБ ХХК-иас зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан зээлдэгч Н.Утай холбогдож, автомашиныг хайсаны эцэст Сүхбаатар аймгаас олж, У******* хотод авчирсан, энэхүү асуудалтай холбогдуулан Р.Мын хувьд Г.Өт төлөх төлбөрийг төлж дуусган Г.Ө гомдолгүй болсон болох нь зохигчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн ************** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор тогтоогдож байна.

*******. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн гээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө гээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн гээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасан байх бөгөөд хариуцагч нарын төлөх зээлийг нэхэмжлэгч нь тэдний өмнөөс төлөхөөр, ийнхүү төлсний дараа автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч нар нь зээл гэрээний үүргийг нэхэмжлэгчээр тодорхой хэмжээнд гүйцгүүлсний дараа үлдэгдэл зээлийг өөрсдөө төлж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлж авсан буюу хариуцагч нарын үйлдэл нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй тул тэдний өмнөөс ББСБ-д төлсөн зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

*******а. Н финанс корпораци ББСБ ХХК-иас шүүхэд ирүүлсэн С.У үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол гэсэн баримтаас үзэхэд 2024 оны 0******* дүгээр сарын *******7-ны өдөр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохдоо С.У, Н.У нарын төлсөн 4,*******00,000 төгрөгөөс 3,8*******7,366.62 төгрөгийг үндсэн зээлд, 269,378.76 төгрөгийг хүүд, *******7,**************.64 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцсон байх бөгөөд нэхэмжлэгч П.Аийн хувьд хариуцагч нарын зээлийг төлөх үүргийг хүлээсэн байх үедээ зээлийн гэрээний зөрчил гаргаж, уг зөрчилд хариуцагч нар нь хүүд 269,378.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд *******7,**************.64 төгрөг, нийт 326,660.4 төгрөгийг ББСБ-д төлсөн байх тул үүнийг нэхэмжлэгчийн зээлд төлсөн *******0,*******02,000 төгрөгөөс хасч, *******0,*******7*******,339.6 төгрөг болон хариуцагч нарын урьдчилгаанд төлсөн *******,000,000 төгрөг, нийт **************,*******7*******,339.6 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

*******б. Хариуцагч С.Уийн хувьд нэхэмжлэгч Д.Аийг мэдэхгүй, харьцаагүй гэх боловч хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийг Д.А нь ББСБ-д төлсөн учир түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 6. Хариуцагч Н.У нь нэхэмжлэгч Д.Ат холбогдуулан зээлийн урьдчилгаанд төлсөн 2,66*******,000 төгрөг, төлөлт 2,082,000 төгрөг, зээл хаалт 4,*******00,000 төгрөг, Сүхбаатар аймаг явсан эхний зардал *******67,309 төгрөг, колектор гупер сольсон 270,000 төгрөг, приуст одоо хийгдэх засвар 6,309,*******00 төгрөг, өөрсдийн буруугаас болсон хүү 3,*******87,*******00 төгрөг, оношлогоонд оруулсан 20,000 төгрөг, нийт *******9,600,909 төгрөгийн хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6а. Хариуцагч нар нь Н финанс корпораци ББСБ ХХК-иас өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр урьдчилгаа төлбөрт 2,66*******,000 төгрөгийг төлж, 9,*******00,000 төгрөгийн зээлийг авсан, улмаар зээлээ нэхэмжлэгч Д.Аээр тодорхой хэсгийг төлүүлсэний эцэст зээлийн үлдэгдэл төлбөрт 4,*******00,000 төгрөгийг төлж, автомашиныг өөрсдийн эзэмшилд авч, өмчлөх эрхийг С.Уийн нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү шаардлага нь нэхэмжлэгч Д.Ат хамаарах зардал биш байна.

Зээлийн төлөлтөд 2,082,000 төгрөгийг хариуцагч нь Н финанс корпораци ББСБ ХХК-д төлсөн, дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчээс авсан *******,000,000 төгрөг ч энэхүү төлбөрт орсон гэж үзэхээр, нөгөөтэйгүүр зээлдэгчийн хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг байх тул үүнийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосонтой холбогдуулан 4,*******00,000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байх бөгөөд хариуцагч нь автомашиныг эргүүлэн авч, С.Уийн өмчлөлд шилжүүлсэн гэх бөгөөд түүний өмнөөс энэхүү шаардлагыг гаргасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн колектор гупер сольсон 270,000 төгрөг, тоёота приус 30 маркийн автомашинд одоо хийгдэх засвар 6,309,*******00 төгрөг, оношлогоонд оруулсан 20,000 төгрөг зэргийг гаргуулахаар хариуцагч Н.У нь сөрөг нэхэмжлэл гаргаж байх бөгөөд хариуцагч С.Уийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлыг шаардах эрхгүй, эдгээр хохирол нь баримтаар тогтоогдоогүй.

Нөгөөтэйгүүр автомашиныг зохигч хүлээлцэхдээ ямар нэгэн доголдолтой байсан эсэхтэй холбоотой баримт үйлдээгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Д.Аийн буруутай ажиллагааны улмаас автомашинд гэмтэл учирч, оношлуулан, засвар хийх шаардлагатай болсон болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн буруугаас болж, хүүд 3,*******87,*******00 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч энэ талаарх тооцооллыг шүүхэд баримтаар ирүүлээгүй, 2 жилийн хугацаанд энэ хэмжээний хүү төлөх ёстой байсан буюу энэ хэмжээгээр хариуцагч Н.Уд хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.*******-д зааснаар хариуцагч нь өөрийн гаргасан тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй юм.

Харин Сүхбаатар аймаг явсан эхний зардал *******67,309 төгрөгийг нэхэмжлэгч Д.А нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор Сүхбаатар аймаг руу очиж машиныг У******* хотод авчирсан, тухайн үед тээврийн зардалд *******00,000 төгрөг өгье гэхэд хариуцагч нь зөвшөөрөөгүй гэсэн агуулгаар шүүх хуралдаанд зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргасан, түүнчлэн нэхэмжлэгчийн нөхөр Сүхбаатар аймаг руу автомашиныг худалдан борлуулсантай холбоотойгоор хариуцагч Н.Угаас энэ хэмжээний зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас *******67,309 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Н.У нь өөрийн зээлээр авсан автомашиныг нэхэмжлэгчид худалдах зорилгоор шилжүүлж, үүний дараа нэхэмжлэгч нь автомашиныг бусдад худалдан тухайн автомашиныг Сүхбаатар аймгаас тээвэрлэн У******* хотод авчрахтай холбоотой зардал гарсан байх тул нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан кредит картын гэрээ болон Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтад заасны дагуу гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй, тооцооллын хувьд буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь хариу тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******-д Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна гэж зааснаар Б******* дүүрэгт оршин суудаг иргэн Б.Ү нь шүүх хуралдаанд оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************3 дугаар зүйлийн **************3.*******-д зааснаар маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Ү нь ...С.У нь өөрөө машинаа авч явж засуулан хохирлоо Д.Аээс гаргуулах буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.А нь **************,*******02,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь зөв гэж бодож байна ... гэсэн дүгнэлт болон шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, *******7 дугаар зүйлийн *******7.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******98,982 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2**************,9************** төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У, Н.У нараас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид *******93,7************** төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ат олгож, нэхэмжлэгч Д.Аээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид *******7,669 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Уд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.*******, *********************.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 *******. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч С.У, Н.У нараас **************,*******7*******,339.6 /арван нэгэн сая нэг зуун далан таван мянга гурван зуун гучин есөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ат олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 326,660.4 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аээс тээврийн зардал *******67,309 /таван зуун жаран долоон мянга гурван зуун ес/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Уд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс *******9,033,600 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******98,982 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2**************,9************** төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У, Н.У нараас улсын тэмдэгтийн хураамжид *******93,7************** /нэг зуун ерэн гурван мянга долоон зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ат олгож, нэхэмжлэгч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжид *******7,669 /арван долоон мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Уд олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА 

Д.ЦЭРЭНДОЛГОР