| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00415/И |
| Дугаар | 133/ШШ2024/00359 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 133/ШШ2024/00359
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** цэцэрлэгт холбогдох
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** эрхлэгчийн ******** дугаартай ********* тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн ********* гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** цэцэрлэгийн эрхлэгчийн *********дугаартай *********х тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь ********* Говь-Аптай аймгийн Бигэр сум төрсөн. 2014 оны 09-р сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад Цэцэрлэгийн нэршил өөрчлөгдөж ********** цэцэрлэг болсон бөгөөд 2020 оны 10-р сарын 05-ны өдрөөс багшаар томилогдон ажилласан. Улмаар ******** дугаартай тушаалаар надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан учир хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаж байна. Цэцэрлэгийн эрхлэгч ******** нь тус цэцэрлэгийн дуу хөгжмийн багш ******** нийлээд байна гэж шалтаглан ёс зүйн зөрчил гаргалаа гэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2.2, 158-р зүйлийн 158.2-гь зааснаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****** цэцэрлэгийн эрхлэгчийн ******** дугаартай тушаалаар ******* надад үндсэн цалинг 20% бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********* цэцэрлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20% буруулсан сахилгын шийтгэлийг ногдуулсан нэхэмжлэлийг хоорондоо ярилцаж тохиролцсон учир уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********* цэцэрлэгт холбогдох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийн ********** дугаартай ******** тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь шүүхэд ирүүлсэн ...үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20% буруулсан сахилгын шийтгэлийг ногдуулсан нэхэмжлэлийг хоорондоо ярилцаж тохиролцсон учир уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.********* нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** цэцэрлэгт холбогдох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** цэцэрлэгийн эрхлэгчийн ********** дугаартай ******** тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН