Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2024/00360

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********* хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ********, гэрч *******, *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ********** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ********** өдөр төрсөн. Одоо ********* настай. Би 1984 онд 10-р ангиа төгсөөд 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Алтай хотын 3 дугаар цэцэрлэгт асрагчаар, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Алтай хотын 1 дүгээр цэцэрлэгт угаагчаар ажиллаж байгаад 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүмүүжүүлэгчийн туслахаар дэвшин ажилласан. 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс тус цэцэрлэгт арга зүйч багшаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт Алтай хотын 3 дугаар цэцэрлэгийн 1984-1987 онд ажилласан хугацааны баримт/тушаал/байхгүй тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 350 дугаартай албан бичиг

- Хөдөлмөрийн дэвтэр/********/

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар цэцэрлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай албан бичиг

- фото зургууд

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч -*****, ********** нарын мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ******* хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ********* нь 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч ******** нь 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь:

Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсээс 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ********** олгосон 125740 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

- Алтай хотын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Алтай хотын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар авч ажиллуулсан,

- Алтай хотын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс цэцэрлэгийн асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн бичилтүүд хийгдсэн,

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 350 дугаартай албан бичигт тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Есөнбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн 1984-1987 оны баримт шилжиж ирээгүй тул ********** лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.

- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар цэцэрлэгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаартай албан бичигт Тус цэцэрлэгт *********** 1984-1987 онд асрагчаар ажиллаж байсан боловч тухайн үеийн баримтууд цэцэрлэгийн архивт хадгалагдаж үлдээгүй болно,

Гэрч ********* мэдүүлэгт: Би 1972 онд сургуульд ороод 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд 1983 оноос эхлээд 3 дугаар цэцэрлэгт орж асрагч, туслах багш, багшаар ажиллаж байгаад 2 жилийн өмнө тэтгэвэрт гарсан. ******* 1984 онд ******* багшийн туслах ******** оронд ажиллаж байгаад 1987 онд манайхаас гараад өөр цэцэрлэгт орсон. Энэ хугацаанд бид хоёр хамт ажиллаж байсан. Булганы цэцэрлэгийн багшийн техникумд хамт суралцаж байсан,

Гэрч ******* мэдүүлэгт: Би 1969 онд сургуулийн өмнөх байгууллагыг төгсөж ирээд тэрнээс хойш сургуулийн эрхлэгч, ангийн багш, дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1998 онд тэтгэвэрт суусан. 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан. Би ******** танина. Манай цэцэрлэгийн асрагч шилжиж явсан. Тэр багшийн оронд ********* орж 1984 оноос 1987 оны хооронд асрагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар батлагдаж байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч С.Болормаагийн ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ****** овгийн ****** ********** 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******** овгийн ***** ******* 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН