Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Н.Ц,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Нийн Сд холбогдох 1708009450104 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бага боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, овооны .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Нийн С РД:.......

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.С нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овоогийн 5 дугаар гудамж, 18 тоот гэртээ Б.Утай мөнгөний асуудлаас үүдэлтэйгээр маргалдан зодолдож эрүүл мэндэд нь "дух, хамар, уруул, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт

 

 

хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаХ:

Шүүгдэгч Н.С нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овоогийн 5 дугаар гудамж, 18 тоот гэртээ Б.Утай мөнгөний асуудлаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч Б.Угийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сгийнд ороод "манай гэрийн унинд байсан 40.000 төгрөг алга байна, чи харав уу” гэхэд мэдэхгүй гээд С манай гэрт надтай ирээд хайгаад олдоогүй. Орой нь хашааны үүдэнд Сгийн нөхөртэй тааралдаад "найзынх нь мөнгө алга болчихлоо” гэхэд "манай эхнэр хааяа мөнгө авдаг ч чамаас арай авахгүй” байх гэсэн. Би гэртээ байХ гаднаас нөхөр Буянжаргал ирээд "С чамайг дуудаад байна” гэхээр нь би гэр лүү нь орох гээд гартал гадаа бэр эгч Түвшинжаргалтай тааралдсан. Бэр эгчийн хамт Сгийн гэрт 23 цагийн орчимд ороод яасан бэ, найз яагаад уурлаад байгаан, дуудсан уу гэхэд "С би чиний мөнгийг авлаа юу гээд янз бүрээр доромжилсон”. Би манай хүү УуГ чамайг миний мөнгийг барьж байхыг харсан гэж хэлсэн гэхэд "танай хүүхэд худалч, хулгайч гээд доромжлохоор” нь би Сг 1 удаа алгадсан. С намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн. Бид 2 орон дээр унасан ба би дээрээс нь унасан. С нүүр рүү маажсан. Эрдэнэтунгалаг салгах гэж оролдсон. Гаднаас Сгийн дүү Лхагвадалай орж ирээд салгаад намайг гэрээсээ хөөсөн. Гэртээ хариад нүүрээ толинд хараХ миний нүүр баруун хөмсөг, баруун зовхины доод хэсэг хоёр хөмсөгний голд, хамрын зүүн хэсэг, уруулын дээд хэсэгт маажигдсан шархтай байсан. Мөн баруун хацар, хүзүү толгойгоор өвдөөд байсан. Би нүүрнийхээ зургийг маргааш нь очиж авахуулаад угаалгаж цагдаагийн хэлтэст өргөдөлтэйгээ өгсөн. Надад учирсан дээрх бүх гэмтлийг С учруулсан. Би Сд гомдолтой, нүүрний сорвио арилгуулмаар байна гэх мэдүүлэг /хх-18/,
  • гэрч Н.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 11-ний орой 11 цагийн үед би Утай хамт С гэх найзынх нь гэрт орсон. Бид хоёрыг оронгуут С би чиний мөнгийг гэрээс чинь авлаа юу, үхсэн ч авахгүй би хулгайч биш гээд хашгирсан. У чамаас өөр хүн байгаагүй ш дээ гэхэд С хүүхдүүдийг нь муу үгээр хэлээд байсан. У уурлаад Сгийн хацар луу нь алгадсан. С Угийн толгойны оройгоос үсдсэн, У ч үсдэн орон дээр үсдэлцсэн чигээрээ унасан. Сгийн нөхөр тэднийг салгасан. Сгийн дүү гэх өсвөр насны хүү орж ирээд "гэр оронд үймэлдээд байх юм, гарцгаа” гэхээр нь би гарсан. Гадаа байХ У чи намайг маажчихлаа, би чамайг найзаа гээд цохиж чадахгүй байХ гээд хашгирч байгаа нь сонсогдсон. 5-10 минутын дараа Угийн өмссөн цоохор, торон ханцуйтай цамц захын баруун хэсгээр урагдчихсан, нүүр маажчихлаа гээд гарч ирсэн. Харанхуй байсан тул нүүрийг нь яаж маажсаныг харж чадаагүй, маргааш нь ирж уулзаХ түүний дух, хамрын доор, хацар хэсэгт нь 3-4 газар маажиж урсан, гүн шарх байсан ..гэх мэдүүлэг /хх-20, 22/,
  • гэрч Н.Лхагвадалайгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 11- ний орой 23 цагийн орчим би гэртээ байж байтал манай хажуу талд байх эгч Сгийн гэрээс хүмүүс орилолдоод хашгираад байхаар нь би гэр лүү нь ортол баруун талын орон дээр У манай эгчийн дээр нь гараад үсдчихсэн,

 

 

С эгч бас үсдчихсэн байдалтай хажууд Эрдэнэтунгалаг ах Түвшинжаргал эгч нар байсан. Манай эгчийн гэрт У эгчтэй зодолдоход нүүр царай нь ямар байсныг мэдэхгүй. Зодоон болж байхаар нь гэр лүү ороод салгаХ У Сг чи миний нүүрийг маажчихлаа шүү дээ гээд орилоод байсан би царайг нь хараХ уруулын дээд хэсэгт дөнгөж маажуулаад ягаарсан шархтай байсан бусад зүйлийг нь анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-23, 25/,

-гэрч Ж.Эрдэнэтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 11-ний орой 22-23 цагийн орчим би гэртээ эхнэрийн хамт байж байтал гаднаас У, эгч Түвшинжаргалын хамт орж ирээд гэрээс 40.000 төгрөг алга болсон чи авсан биз дээ гээд манай эхнэр Сг алгадаад, үсдээд тэр хоёр орон дээр унасан. Би салгах гэтэл манай дүү Лхагвадалай ирээд би дүү Лхагвадалайгийн хамтаар тэр хоёрыг салгасан. У манай гэрт ирэхэд нүүр нь зүгээр байсан, манай эхнэртэй хэрэлдээд үсдэлцэж зодолдсоны дараа Угийн нүүр нь хоёр гурван газар маажигдсан байсан...гэх мэдүүлэг /хх-27/

-гэрч С.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна, ямар ч байсан У гаднаас орж ирэхдээ С нүүр маажчихлаа гэж орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-29, 31/

  • шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №10329 дугаартай шинжээчийн:...Б.Угийн биед дух, хамар, уруул, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-39/
  • шүүгдэгч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 8 дугаар сарын 11 -ний өдөр гэртээ байХ 22 цагийн орчим би гэртээ нөхөр Эрдэнэтунгалагийн хамт байХ У, Түвшинжаргал нар ирээд "У чи миний 40.000 төгрөгийг авсан байна гаргаад ир, манай хүүхэд УуГ чамайг энэ хэний мөнгө вэ гээд миний мөнгийг бариад зогсож байсан гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би "хүүхдийнхээ үгээр үг хийлээ” гэтэл "чи миний хүүхдийг доромжиллоо” гээд намайг шууд алгадаад үсдсэн. Би Уг зөрүүлж үсдээд манай баруун орон дээр бид хоёр хамт унасан. У миний багалзуурыг шахаад байсан болохоор би гараа нүүр лүү нь сарвалзуулсан. Нөхөр Эрдэнэтунгалаг салгах гэж оролдсон. Дүү Лхагвадалай орж ирээд У бид хоёрыг салгасан. Уг хараХ түүний уруулын дээд хэсэгт босоо хэлбэрийн маажсан шарх байсан...гэх мэдүүлэг /хх-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.У нь 1.800.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар 8.000 төгрөг төлөгдсөн /хх-38/, шүүгдэгч хохирлоос 450.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн тул уг хохирлыг төлөх хугацааг шүүгдэгчийн хөдөлмөрлөх, орлого олох боломжийг харгалзан 5 сараар тогтоож, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

 

Шүүгдэгч нь нөхөр, хүүхдийн хамт амьдардаг /хх-63/, хүүхдээ асардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

  1. 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохиролд 450.000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Г.ГАНБААТАР