| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00757/И |
| Дугаар | 155/ШШ2016/00753 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2016/00753
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: аймгийн М сумын 13 дугаар багийн 45-16 тоотод оршин суух, Б.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: зам хязгаарлагдмал хариуцагатай компанид холбогдох
6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/00661/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие зам ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 10,0 /арван/ сая төгрөгийн үнэтэй 2 ш трактор зарсан. 2013 оны 06-р сард уг хоёр тракторыг зам ХХК-д хүлээлгэн өгсөн ба тус компанид механик ажилтай Чимэдсэнгэ хүлээн авсан. Уг гэрээгээр тохиролцсон 10.0 сая төгрөгнөөс 4,0 /дөрвөн/ сая төгрөгийг зам ХХК-аас миний бие бэлнээр хүлээн авсан. Гэвч тус компани гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу гэрээний үлдэгдэл үнэ 6.0 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ирсэн. Иймд зам ХХК-аас 6,0 сая төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь зам хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нар нь 3.974.404 /гурван сая есөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийг түүний хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлд төлвөл зохих 110.950 төгрөгийн тал хувь 55.975 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч зам хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 3.974.404 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 78.540 төгрөгийн тал хувь 39.270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аийн нэхэмжлэлтэй зам хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч 3.974.404 /гурван сая есөн зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ааас 55.975 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагч зам хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 39.270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН