Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

хохирогч Н.Ц,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намнан- Өвөр овогт Мандширын Бд холбогдох 2017 2601 1178 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг эхийн хамт Хан- Уул дүүргийн .. дугаар хороо Морингийн .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Намнан-Өвөр овогт Мандширын Б, РД:.....

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 5-13 тоотод оршин суух иргэн Н.Цын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлаХ:

  • хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9/
  • хохирогч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 6 дугаар сарын 8-ны өглөө 06 цаг 50 минутанд ажилдаа явсан. Намайг хашаанаас гараХ хашааны зүүн урд талд 20 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Ажлаа тараад 17 цаг 40 минутын орчим гэртээ ирсэн. Өглөө манай хашааны зүүн урд талд зогсож байсан эрэгтэй мөн адил тэндээ зогсож байсан. Би гайхаад өглөөнөөс орой болтол энд юу хийж байгаа юм бол гэж бодоод хашаагаа онгойлгоод гэртээ орсон. Гэртээ хэсэг байж байгаад манай хашааны жижиг хаалга доод хэсэг хөдөлгөөн орчихсон байхаар янзлах санаатай гэрээсээ алх, Хаас авч гарсан, би жижиг хаалгаа янзлах гээд зогсож байХ нөгөө залуу хаанаас гарч ирсэнг анзаараагүй над дээр хүрч ирээд "ажаа би Хаад өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тэр залуугаар жижиг хаалганы доод хэсгийг Хаасаар Хуулсан. Тухайн үед тэр залуу надад хандаж "ах эгч 2 ажилдаа явчихсан, би энд өглөөнөөс хойш хүлээж байна” гэхээр нь би тэр залууд хандаж "чи ах эгчтэйгээ утсаар ярьсан юм уу” гэж асууХ тэр залуу "ахтайгаа ярьсан, ажлаа тараад одоо ирж байна” гэж хэлсэн. Би гэртээ ойр зуурын ажил хийж байгаад гарья гэж бодоод үсээ угаасан. Би гэртээ хөхний даруулгатай харин доогуураа дотуур өмдтэйгээ байсан ба нөгөө залуу манай гэрт гэнэт ороод ирсэн. Тэр залуу манайд орж ирээд "ажаа утсаар яриулчих” гэж хэлсэн ба би "чи гарч бай би хувцсаа өмсөөдхье чи гар” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу гэрийн хаалга хаагаад замган цоожийг дутуу түгжсэн, дутуу түгжсэн байхыг би харсан. Би тэр залууд "чи яах гээд байна гар” гэж чанга дуугарсан. Миний 2 мөрнөөс 2 гараараа бариад намайг гэрийн баруун талд байх ор руу чирсэн. Тэр залуу намайг орон дээр дээш харуулаад, өөрөө миний дээр дарж хэвтээд 2 гарыг давхарлаж байгаад миний амыг таглаж амьсгаа боогдуулсан. Би эсэргүүцэл үзүүлж түлхсэн боловч тэр залууг дийлэхгүй байсан. Би тэр залууд "эгч нь хоёрын хоёр хүүхэдтэй ш дээ боль” гэж хэлэхэд тэр залуугийн ам дарсан алга нь сулраад миний дээрээс хөндийрөөд босохоор нь би босоод орон дээрээ суусан. Тэр залуу надад хандаж "дүүгийнхээ Зг тайлаад өгчих” гэж хэлж байсан. Би тэр залууд "дахиад чи ингэж болохгүй эгч нь 2 хүүхэдтэй, чиний эхнэр болох хүн хаа нэгтээ байгаа” гэж хэлсэн. Тэр залуу "дүүгийнхээ Зг л тайлаад өгчих гуйж байна” гээд байсан. Тэр залуу намайг орон дээр сууж байХ миний урд зогсож байснаа подволкоо тайлж, өмдөө жоохон доош шувталж бэлэг эрхтнээ гаргасан. Тэгснээ намайг ор руу түлхээд миний 2 гарыг зөрүүлж бариад цээжин дээр дарсаад нөгөө гараараа миний дотуур өмдийг тайлсан. ..."хашгирах юм бол ална шүү” гэхээр нь би айгаад орилох боломжгүй болсон. Нөгөө залуу миний дээр бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж хөдөлж надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Тэр залуу миний хүзүүн дээр үнсээд байхаар би тэр залууг битгий үнс гээд толгойг нь түлхсэн. Тэр үед манай хашааны хаалга дуугарсан ба нөгөө залуу хөдлөхөө болиод дээш өндийж чимээ чагнахаар нь би айгаад "дахиад өөр хүнтэй хамт явж байгаа юм болов уу” гэж бодоод. тэр залуугаас "чи өөр хүнтэй хамт явж байгаа юм уу” гэж асууХ, тэр залуу юм хэлээгүй бэлгийн харьцаагаа үргэлжлүүлсэн. Гэрийн гадна хөлийн чимээ гарсан, нөгөө залуу босоод тайлсан фудболкоо газраас авч бэлэг эрхтэнээ арчсан. Би дотуур өмд, цамцаа өмссөн. Тэр залуу дугарах юм бол ална шүү гэсэн. Гаднаас 2 цагдаа орж ирээд. ...би шууд тэр 2 цагдаад энэ залуу намайг хүчиндчихлээ гэж хэлсэн. ...тэр залуу намайг зодож цохисон юм байхгүй, дуугарах юм бол ална шүү гээд байсан. Тэр залуу намайг ор руу чирж аваачсан бөгөөд миний 2 мөрнөөс хүчтэй барьсан, үүнээс үүдэлтэй баруун мөрний орчим ором үүссэн. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-29-31/

 

 

...2016 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн эмнэлэгт үзүүлж байсан. Тухайн үед бэлгийн замын тэмбүү өвчтэй байна гэсэн. Би бэлгийн замын халдварт тэмбүү өвчнийг өөрийн салсан нөхрөөс 2016 онд авсан...гэх мэдүүлэг /хх-32/

...Би Б гэх залуугаас 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Миний сэтгэл, санааны байдал тавгүй, энэ хэргийн улмаас сэтгэл санаа тавгүй, хэцүү байна. ...Би сэтгэл зүйчид хандаагүй. Сэтгэл зүйчээр явах зав алга...гэх мэдүүлэг /хх-94/

  • гэрч Г.Ренчинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 6 дугаар сарын 8-ны өглөө би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 15-27 тоот гэртээ байсан ба цэнхэр өнгийн малгайтай нэг залуу гадаа гудамжинд зогсож харагдсан. ...орой ажлаа тараад ирэхэд тэр залуу мөн л манай хашааны эсрэг талын хашаны хаалганы хажууд байх том чулуун дээр сууж байсан. Хүн хүлээгээд байдаг юм байхдаа гэж бодчихоод гэртээ орсон. Цонхоороо хартал нөгөө залуу манай эсрэг хашааны айл руу хашааных нь завсараар хараад зогсож байсан. Тэгэхээр нь нилээд ажиглаад гар утсан дээрээ бичлэг хийхэд тэр залуу уг хашааных нь урдуур хойгуур явж үзээд хаалгыг нь татаж үзэж байснаа цамцаа тайлаад хашааных нь араар тойрч ороод удаагүй эргэж гарч ирэхдээ фудвольктой гарч ирэн гудамж руу ороод хашааных нь урд талаар нь даваад орсон. Би тэр даруй цагдаа дуудаж тэр залуугийн орсон айлыг зааж өгсөн...гэх мэдүүлэг. /хх-34/
  • гэрч Б.Өгөөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... гэрт ороход гэрийн баруун талын орны хажууд дээгүүрээ цээж нүцгэн 20 орчим насны залуу өмдөө дээш нь татаад зогсож байсан ба гэрийн зүүн талд 25-30 орчим насны эмэгтэй доогуураа дотуур өмдтэйгээ айсан байдалтай "энэ залуу намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Хохирогч эмэгтэй "би энэ залууг огт танихгүй миний хоолойг боож гэрийн баруун талын орон дээр унагааж, хүчиндсэн. Намайг хүнд хэлэх юм бол ална шүү, хүчиндэх явцдаа энэ залуу миний Зг тайлаад өгчих гэсэн гэж хохирогч эмэгтэй хэлсэн. Мөн сэжигтэн М.Бат- А нь өөрөө ч гэсэн өөрийнхөө үйлдсэн хэргээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-35/
  • хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18-19, 23-24/
  • камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-25/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7603 дугаартай:...Н.Цын биед баруун мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Н.Цын үтрээ болон шулуун гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн байна. Н.Ц нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна...гэх дүгнэлт /хх-43/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6544 дугаартай:...шинжилгээнд авч оруулсан архивт №5838 дугаартай Хгалагдаж байсан хохирогч Н.Цын үтрээнээс авсан гэх арчдас дахь эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц сэжигтэн М.Бгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хохирогч Н.Цын ануснаас авсан гэх арчдасанд эр бэлгийн эсийн ДНХ тогтоогдоогүй бөгөөд, хохирогч Н.Цын өөрийн нь ДНХ илрэв...гэх дүгнэлт /хх-58/
  • шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-69/
  • шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тэгтэл тэр эгч чи энд юу хийж байгаа юм бэ гэж асууХ нь би хүн хүлээж байна гэж хэлсэн ба тэр эгч хүлээж байгаа хүн чинь ирэхгүй бол эгчийнхээ утсаар яриарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд би хэсэг гадаа хүлээж байгаад хашааг нь давж орсон. ...гэрт ороход нөгөө эгч ганцаараа усанд орсон байдалтай дээгүүрээ хөхний даруулгатай, доогуураа дотуур өмдтэйгөө үсээ угааж байсан. Тэгэхээр би эгчээ утсаар яръя гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эгч чи гадаа байж бай гэж хэлсэн. Тэгээр би гэрээс нь гараагүй хаалгыг нь хаасан.

 

 

Тэгээд нөгөө эгчийг ард талаас нь тэврээд орон дээр хүчээр гаргаж дээш нь харуулж хэвтүүлсэн. Тухайн үед тэр эгч болиочээ гэж орилоод миний өөдөөс эсэргүүцэл үзүүлж байсан. Би тэр эгчийн амыг нэг гараараа дараад нөгөө гараараа түүний дотуур өмдийг нь тайлсан. ...тухайн үед тэр эмэгтэй миний өөдөөс эсэргүүцээд л байсан...гэх мэдүүлэг /хх-13-14/

...тэгэхээр би утсаар яръя гэж хэлэхэд нөгөө эмэгтэй чинь чи гэрээс гарч бай гэж хэлсэн тэгэхээр би гэрээс гаралгүйгээр онгорхой байсан хаалгыг нь хаагаад замган түгжээгээр нь түгжээд нөгөө эмэгтэй дээр очоод ард талаас нь нэг гараараа түүний нэг гартаа давхар тэврээд нөгөө гараараа амыг нь дараад хажуу орон дээр тэр эмэгтэйг дээш нь харуулж хэвтүүлсэн. Тэр эмэгтэй "хэрэггүй ээ миний дүү болиоч” гэж хэлээд миний өөдөөс эсэргүүцэл үзүүлж хөлөөрөө тийрч байсан тэгэхээр би "дүүгийнхээ Зг тайлаад өгчих” гэж хэлэхэд тэр эмэгтэй "хэрэггүй ээ эгч нь 2 хүүхэдтэй, энэ чинь гэмт хэрэг шүү” гэж хэлэхээр нь би зүгээрээ гээд би тэр эмэгтэйн гарыг дарж дээр нь хэвтээд өөрийн өмсөж байсан саарал өнгийн фудболкыг тайлсан ба тэр үед тэр эмэгтэй "хийе” гэж хэлсэн тэгээд би гарыг нь тавиад өөрийн өмдөө доош нь шувталж тайлаХ тэр эмэгтэй бас өөрийн дотоожийг тайлсан...гэх мэдүүлэг /хх-78/

...за за эгч нь өөрөө тайлъя гэж хэлээд өөрөө турсикээ тайлсан...гэх мэдүүлэг /хх-

88/

  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-97/, ял шалгах хуудас /хх-98/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 5-13 тоотод оршин суух иргэн Н.Цын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

  • хохирогч Н.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний 2 мөрнөөс 2 гараараа бариад намайг гэрийн баруун талд байх ор руу чирсэн. Тэр залуу намайг орон дээр дээш харуулаад, өөрөө миний дээр дарж хэвтээд 2 гарыг давхарлаж байгаад миний амыг таглаж амьсгаа боогдуулсан. Би эсэргүүцэл үзүүлж түлхсэн боловч тэр залууг дийлэхгүй байсан. Би тэр залууд "эгч нь хоёрын хоёр хүүхэдтэй ш дээ боль” гэж хэлэхэд тэр залуугийн ам дарсан алга нь сулраад миний дээрээс хөндийрөөд босохоор нь би босоод орон дээрээ суусан. Тэр залуу надад хандаж "дүүгийнхээ Зг тайлаад өгчих” гэж хэлж байсан. Би тэр залууд "дахиад чи ингэж болохгүй эгч нь 2 хүүхэдтэй, чиний эхнэр болох хүн хаа нэгтээ байгаа” гэж хэлсэн. тэр залуу "дүүгийнхээ Зг л тайлаад өгчих гуйж байна” гээд байсан. Тэр залуу намайг орон дээр сууж байХ миний урд зогсож байснаа подволкоо тайлж, өмдөө жоохон доош шувталж бэлэг эрхтнээ гаргасан. Тэгснээ намайг ор руу түлхээд миний 2 гарыг зөрүүлж бариад цээжин дээр дарсаад нөгөө гараараа миний дотуур өмдийг тайлсан. ..."хашгирах юм бол ална шүү” гэхээр нь би айгаад орилох боломжгүй болсон. Нөгөө залуу миний дээр бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж хөдөлж надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-29-31/
  • гэрч Г.Ренчинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...нөгөө залуу манай эсрэг хашааны айл руу хашааных нь завсараар хараад зогсож байсан. Тэгэхээр нь нилээд ажиглаад гар утсан дээрээ бичлэг хийхэд тэр залуу уг хашааных нь урдуур хойгуур явж үзээд хаалгыг нь татаж үзэж байснаа цамцаа тайлаад хашааных нь араар тойрч ороод удаагүй эргэж гарч ирэхдээ фудвольктой гарч ирэн гудамж руу ороод хашааных нь урд талаар нь даваад орсон. Би тэр даруй цагдаа дуудаж тэр залуугийн орсон айлыг зааж өгсөн...гэх мэдүүлэг. /хх-34/
  • гэрч Б.Өгөөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... гэрт ороход гэрийн баруун талын орны хажууд дээгүүрээ цээж нүцгэн 20 орчим насны залуу өмдөө дээш нь

 

 

татаад зогсож байсан ба гэрийн зүүн талд 25-30 орчим насны эмэгтэй доогуураа дотуур өмдтэйгээ айсан байдалтай "энэ залуу намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Мөн сэжигтэн М.Б нь өөрөө ч гэсэн өөрийнхөө үйлдсэн хэргээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-35/

  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7603 дугаартай:...Н.Цын биед баруун мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Н.Цын үтрээ болон шулуун гэдэсний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн байна. Н.Ц нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна...гэх дүгнэлт /хх-43/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6544 дугаартай:...шинжилгээнд авч оруулсан архивт №5838 дугаартай Хгалагдаж байсан хохирогч Н.Цын үтрээнээс авсан гэх арчдас дахь эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц сэжигтэн М.Бгийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хохирогч Н.Цын ануснаас авсан гэх арчдасанд эр бэлгийн эсийн ДНХ тогтоогдоогүй бөгөөд, хохирогч Н.Цын өөрийн нь ДНХ илрэв...гэх дүгнэлт /хх-58/
  • шүүгдэгч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... гэрт ороход нөгөө эгч ганцаараа усанд орсон байдалтай дээгүүрээ хөхний даруулгатай, доогуураа дотуур өмдтэйгөө үсээ угааж байсан. Тэгэхээр би эгчээ утсаар яръя гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эгч чи гадаа байж бай гэж хэлсэн. Тэгээр би гэрээс нь гараагүй хаалгыг нь хаасан. Тэгээд нөгөө эгчийг ард талаас нь тэврээд орон дээр хүчээр гаргаж дээш нь харуулж хэвтүүлсэн. Тухайн үед тэр эгч болиочээ гэж орилоод миний өөдөөс эсэргүүцэл үзүүлж байсан. Би тэр эгчийн амыг нэг гараараа дараад нөгөө гараараа түүний дотуур өмдийг нь тайлсан. тэр эмэгтэй "хэрэггүй ээ эгч нь 2 хүүхэдтэй, энэ чинь гэмт хэрэг шүү” гэж хэлэхээр нь би зүгээрээ гээд би тэр эмэгтэйн гарыг дарж дээр нь хэвтээд өөрийн өмсөж байсан саарал өнгийн фудболкыг тайлсан ба тэр үед тэр эмэгтэй "хийе” гэж хэлсэн тэгээд би гарыг нь тавиад өөрийн өмдөө доош нь шувталж тайлаХ тэр эмэгтэй бас өөрийн дотоожийг тайлсан...гэх мэдүүлэг /хх-78/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Бг бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.Ц нь 1.000.000 төгрөг /1х, хх-20-25, 64/ нэхэмжилсэн байх ба шүүгдэгчээс хохиролд төлөхөө илэрхийлсэн 1.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулав.

Шүүгдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 12 хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хураагдсан 1 ширхэг "Сиди”-г хэрэгт нь уг хэргийг Хгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Бг бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг 3 жил хорих ялаар ял шийтгэсүй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Б оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бгийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгчээс хохиролд төлөхөө илэрхийлсэн 1.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгасугай.
  6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг "Сиди”-г хэрэгт нь уг хэргийг Хгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
  7. Шүүгдэгч М.Бг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.
  8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Г.ГАНБААТАР