Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 133/ШШ2024/00373

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *********** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** холбогдох,

Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 2,032,286 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Засаг даргын ******** төлөөлж Говь-Алтай аймгийн ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн иргэн ******* цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах шийдвэр гарсан байна.

Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй гэж заажээ.

Мөн Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна гэж хуульчилсан байна. Гэтэл иргэн ******* нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөөс 2,032,286 /хоёр сая гучин хоёр мянга хоёр зуун наян зургаан/ төгрөгийг төлөөгүй буюу үлдэгдэлтэй байна.

Монгол улсын батлан хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Батлан хамгаалах үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад оршино хэмээн заасан.

Аймгийн цэргийн штабаас ирүүлсэн хүсэлтийн хавсралтад дурдсан иргэн ********** нь цэргийн албаны мөнгөн төлбөрөө төлөөгүй үйлдэл нь үндсэн хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөн төлбөр төлөгдөөгүй нь төр нийтийн ашиг сонирхлыг хөндөж байх тул Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана гэж заасны дагуу тус аймгийн прокурорын газраас нэхэмжлэл гаргав.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.

1. Говь-Алтай аймгийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн ********г багийн иргэн ********** цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 2,032,286 /хоёр сая гучин хоёр мянга хоёр зуун наян зургаан/ төгрөгийг төлөөгүй төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100050000983 /Говь-Алтай аймгийн цэргийн дүйцүүлэх албаны данс/-нд төвлөрүүлэх.

Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөхөөр хуульчилсан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ. гэжээ.

2. Хариуцагч ********* нь шүүх ирүүлсэн тайлбартаа: Миний бие цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 2,032,286 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,032,286 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ****** төлөөлж Говь-Алтай аймгийн ******** нь хариуцагч ******** холбогдуулан цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 2,032,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч ******* нь ...цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 2,032,286 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,032,286 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 2,032,286 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******** төлөөлж Говь-Алтай аймгийн ******** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 2,032,286 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,467 төгрөгийг хариуцагч ********* гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Засаг даргын ****** төлөөлж Говь-Алтай аймгийн ******** нэхэмжлэлтэй, ****** овгийн ***** холбогдох цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрт 2,032,286 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,032,286 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 2,032,286 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 47,467 төгрөгийг хариуцагч ********* гаргуулж улсын орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН