Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/00610

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагчСэлэнгэ аймгийн Бугант суманд 1985 онд төрсөн, 30 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мөрөн сумын Од салонд угаагч ажилтай, ам бүл 4, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух С  овогт Т-ийн  З /********* /-ын

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ш ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2016/0672/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Т.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.З шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.З 2009 онд Ц- овогтой Ш тай гэр бүл болсон. Бид 2010.04.04-нд хүү Ш.Энхсайхан, 2011.12.24-нд хүү Ш.Билигсайхан нарыг төрүүлсэн. 2015 онд миний ээж Ш.Т-ийн  бие муудаж би хүүхдүүдтэйгээ Цагааннуур сум явсан. Удалгүй бид буцахаар болтол нөхөр маань холбоо барихгүй болж улмаар ор сураггүй алга болсон. Бид ярихыг нь хүлээж ар гэрийнхнээс нь асууж сурагласан боловч хаана байгаа нь тодорхойгүй, холбоо барих утасны дугаарыг нь өгөхгүй биднийг хэл амаар доромжлон хөөж туух болсон. Би Ц.Ш аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандах гэтэл хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул Ц.Ш ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц- овогтой Ш  нь оршин суугаа хаягтаа байхгүйхаа байгаа нь мэдэгдэхгүй байх тул хүсэлт гаргагч Т.З ын хүсэлтийн шаардлагыг хангаж, Ц.Ш ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох нь зүйтэй байна.

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Ц- овогтой Ш  ЕП-84120216 регистрийн дугаартайЦ.Ш ын өвөө Баасансамбуу, эмээ Цэнд-Аюуш нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 11-16 тоотод оршин суудаг, утас: 86162212, төрсөн өгч Шүрэнчимэгийн утас: 99074418, төрсөн эгч Шүрэн-Сувдын утас: 88908284 болно.

Хүсэлт гаргагч Т.З улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ийн Ш ыг эрэн сурвалжилсугай.

2.  Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ш-ыг эрэн сурвалжилжтүүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг 8 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

3.  Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ