| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00435/И |
| Дугаар | 155/ШШ2016/00611 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын *********** оршин суух Ж овогт Б-н О /************ /-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2016/0435/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие анх 8-р ангиа төгсөөд 1981 оны 1 дүгээр сарын 02-ноос Цагааннуур сумын Цаа буга, ан агнуур, загасны аж ахуйд хоньчноор ажилд орсон. Түүнээс хойш 1989 оныг хүртэл тасралтгүй ажилласан ба 1990 оны 1-р сараас 1991 оны 12-р сарыг дуустал Цагааннуур сумын Хүн эмнэлэгт асрагч, цагаан хэрэглэл угаагчаар ажилласан болно. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул миний дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Б.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: ....би асаргааны хүнтэй, алслагдсан газар амьдардаг тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.О нь Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1981 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүн эмнэлэгт 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагч, цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.О ийн Ан агнуур, цаа бугын аж ахуйд ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагаан нуурын ан агнуур, цаа бугын аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1989 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1989 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, гэрч Ч.Дэлгэрмөрөнгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...Б.О Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Цаа буга, ан агнуурын аж ахуйд хоньчноор 1981 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байгаад 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, Гэрчилгээ зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчийн Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1981 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 138 дугаартай 1984 он, 1985 оны Ан агнуур, цаа бугын аж ахуйн цалингийн цэс огт байхгүй тул түүвэр хийх боломжгүй болохыг тодорхойлов гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10/372 дугаартай Тус аймгийн Цагааннуур сумын ан агнуурын аж ахуйн даргын 1983-1984 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Б.О т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагч Б.О нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт Б-н О /************ /-ын Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1981 оны 5 дүгээр сарын 01-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хүн эмнэлэгт 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагч, цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Цагааннуур сумын ан агнуур, цаа бугын аж ахуйд 1981 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ