Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00755

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Х аймаг М сумын 12 дугаар багт байрлах Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сумын 05 дугаар багт оршин суух Шарнууд овогт Н.Ц -д холбогдох,

Барааны үнэ 493.600 /дөрвөн зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цолмон нь 2012.02.07-нд манай байгууллагаас 493.600 төгрөгийн барааг дансаар хийнэ гэж аваад төлөлгүй байсаар 4 жил 3 сар гаруй боллоо. Иймд 493.600 төгрөгийг Цолмонгоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Ц нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Б ХХК-иас 493.600 төгрөгийн хүнсний бараа авсан нь үнэн болно. Уг барааны үнийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Н.Цоос барааны үнэ 493.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн барааны үнэ 493.600 төгрөгийг хариуцагч Н.Ц нь төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цоос 7.729 төгрөгийг, улсын орлогоос 7.729 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн барааны үнэ 493.600 /дөрвөн зуун ерэн гурван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ц зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.458 /арван таван мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цгоос 7.729 /долоон мянга долоон зуун хорин ёс/ төгрөгийг, улсын орлогоос 7.729 /долоон мянга долоон зуун хорин ёс/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН