Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00756

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Ж сумын 01 дүгээр багт оршин суух Лхагвасүрэнгийн Найманжинд холбогдох

Зээлийн үлдэгдэл 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Н нь Му-ын ЗГ-ын 197 дугаар тогтоолоор Мал хамгаалах сангаас малжуулах төслөөр 2012 онд 850,0 мянган төгрөгийн үнэ бүхий эм ямаа 5, охин төлөг 5, эм хонь 15 тус тус авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг 2013 онд 340,0 мянга, 2014 онд 255,0 мянган төгрөгийг тус тус төлөхөөр гэрээнд заасан байгаа боловч гэрээнд заасан эргэн төлөх хугацаандаа 340,0 мянган төгрөг тушаасан, гэрээний хугацаа дуусгавар болсон тул зээлийн үлдэгдэл 510,0 мянган төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Л.Нд холбогдуулан мал хамгаалах сангийн зээлийн үлдэгдэл 510.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Л.Н нь зээлийн үлдэгдэл 510.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Л.Нд холбогдох зээлийн үлдэгдэл 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газар нь 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг хариуцагч Л.Нгаас нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Л.Нгаас 510.000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 15.950 төгрөгийн тал хувь 7.975 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Л.Нгаас 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Нгаас 7.975 /долоон мянга есөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН