Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Батхишиг,

насанд хүрээгүй хохирогч Э.Эын хууль ёсны төлөөлөгч

Э.Б,

иргэний нэхэмжлэгч Б.А,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Бат-Өлзий /ҮД:0294/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагзал овогт Дын Эт холбогдох 1703000010018 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо ... дүгээр байр .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дагзал овогт Дын Э /РД:...../,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 52-ын даваа буюу баруун турууны замд “Тоуо1а Рпиз” маркын 14-96 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх; гэсэн заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа эсрэг урсгалд Б.Агийн жолоодож явсан “Тоуо!а УИг” маркын 57-53 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг ослын улмаас өөрийнх нь жолоодож явсан “Тоуо!а Рпиз” маркын автомашинд сууж явсан 6 настай эрэгтэй Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр /иргэний нэхэмжлэгч Ц.Нарансолонго, Б.Түвшинжаргал, Д.Урангуа, Б.Намуунаа, Б.Баянжаргал, Б.Отгончимэг,

 

 

2

 

Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Агийн эзэмшлийн “Тоуо(а УКг” маркын автомашинд нийт 2,939,000 төгрөгийн хохирол/ хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар. Үүнд:

- Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчим би өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус маркийн 14-96 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон эхнэр Б, Хам ээж Нямсүрэн, хамаатны хүүхдүүд болох Нарансолонго, Нарангуа нарын хамтаар Төв аймгийн Баянчандмань сум орж амьтны хүрээлэн орж үзчихээд буцаад харих замд Сонгинохайрхан дүүргийн 52-ын даваа орох гээд Баруун турууны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгээр ойролцоогоор 70-80 орчим км цагийн хурдтай явж байхдаа урдаа яваа бохирын машиныг гүйцэд түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд орсон. Тэгээд гүйцэд түрүүлэх үйлдлийг хийж чадалгүй өөдөөс ирсэн Тоёота Витз маркийн автомашины зүүн урд хэсгийг би унаж явсан машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад гараад иртэл манай машин эсрэг урсгалд ертөнцийн зүгээр баруун зүгрүүгээ хараад зогсчихсон, харин нөгөө машин замаас гараад баруун урагшаагаа хараад зогссон байсан. Иргэний нэхэмлэгч нарын гаргасан баримттай хохирлыг төлнө. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 162- 164 х/

 

Шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Би Төв аймгийн Чандмань сум орж амьтны хүрээлэн үзчихээд буцах замд өдрийн 13 цаг 20 минутын орчимд осол гарсан. Тухайн үед миний машинд эхнэр Б, Хам ээж Нямсүрэн, Анужингоо, Нарансолонго, миний хүү Э нар явж байсан. Осол гарсны дараа түргэн тусламж дуудсан. Түргэн ирээд Хам ээж Нямсүрэн, манай хүү Э болон хохирогчийн талын хүмүүсийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний болон хохирогчийн машиныг ачилтын машин ирээд ачаад явсан. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлөөгүй байгаа, гарсан хохирлыг төлнө           ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  • Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай хүү Э нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлгээс гарсан. Хүүгийн маань биед баруун дунд чөмөгний яс хугарсан, одоо биеийн байдал гайгүй болж байгаа. Тухайн осол хэрэг болох үед Хам ээж Нямсүрэн, хүү Э, эгч Билэгцэцэгийн хүүхдүүд болох Анужингоо, Нарансолонго нарын хамтаар Төв аймгийн Баянчандмань сум орчихоод буцаад гэр рүүгээ харих гээд "Тоёото Приус-20” маркын автомашиныг манай нөхөр Э жолоодож, би жолоочийн хажуугийн урд суудалд хүү Э.Эын хамт суугаад, унтаад явж байсан. Тэгтэл гэнэт түс тас гээд явчихсан, нэг мэдсэн манай машин, нэг машинтай мөргөлдөөд эсрэг урсгалын зам дээр ертөнцийн зүгээр баруун тийш харчихсан зогсож байсан. Тухайн үед би нилээн сандарсан байсан, удаагүй түргэн тусламж хүрч ирээд бид нарыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Манай хүү Эын баруун хөлний дунд чөмөг хугарсан, өөр гэмтэл байхгүй, бид нарын зүгээс хохирлын баримт бүрдүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х/
  • Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч болон гэрчээр өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим би өөрийн эзэмшлийн "Тоуо(а УИг” маркын 57-53 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Төв аймгийн

 

 

3

 

Баянчандмань сум орохоор 52-ын даваа буюу баруун турууны замаар ертөнцийн зүгээр баруун зүг рүү 40-50 км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас цэнхэн өнгийн "Тоёота Приус” маркын 14-96 УНО улсын дугаартай автомашин урд талынхаа машиныг гүйцэд түрүүлэх үйлдэл хийж урсгал сөрж орж ирэхийг хараад би баруун гар тийшээ дарж замаас гарч явтал "Тоёота Приус” маркын 14-96 УНО улсын дугаартай амвомашин миний жолоодож явсан автомашины зүүн урд талын дугуй, зүүн талын хаалга руу ирж мөргөх үед машин замаас гарч зогссон. Харин мөргөсөн автомашин баруун зүг рүү харж зогссон. Би өөрөө 102 болон 103 руу дуудлага өгсөн. 103 ирж миний машинд сууж явсан Аав Баяржаргал, Намуунаа нарыг үзээд нөгөө машинд сууж явсан жирэмсэн эмэгтэй, хөл гар нь гэмтсэн хүүхэд, бас нэг эгчийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Үүний дараа ээж Урангуа, дүү Түвшинжаргал, Отгончимэг нар өөр машинаар гэмтэл орсон. Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэмжилт хийхэд би болон "Тоёота Приус” маркын 14-96 УНО улсын дугаартай автомашины жолооч байж байгаад хэмжилт хийлгэсэн. Өөрийн машинд учирсан эвдрэлийн үнэлгээг "Ашид Билгүүн” ХХК-аар гаргуулаХ нийт 2,939,000 төгрөг болсон, шууд зардал 2,369,000 төгрөг болсон үнэлгээний 120,000 төгрөгийг би төлсөн. Шүүх эмнэлэгийн 8412 тоот дүгнэлттэй танилцсан эмчилгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41,61-62 х/,

"...Би Тоёота Витз маркийн машинаа буюу 7,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би дүгнэлтээр хөнгөн гэмтэлтэй гэж гарсан, эмчилгээ хийлгэсэн боловч нэхэмжлэхгүй гэв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  • Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч болон гэрчээр өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийнхээ хамтаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань сум орох гээд Тоуо1а УИг маркын 57-53 УНВ дугаартай автомашиныг охин А жолоодож явсан. Жолоочийн хажуугийн урд суудал дээр эхнэр Урангуа, арын суудал дээр хамаатны охин Отгончимэг, охин Намуунаа, хүү Түвшинжаргал, бид 4 суугаад ертөнцийн зүгээр зүүнээс, баруун тийш чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн 52-ын даваа уруудаад ойролцоогоор 40 гаран км цагийн хурдтай явж байсан чинь эсрэг урсгалын машинуудын хөдөлгөөн их, ар араасаа цувраад явж байтал өөдөөс цэнхэр өнгийн Тоёото Приус-20 маркын авютомашин усргал сөрөөд өөдөөс гараад ирсэн. Тэгэхээр нь би охин Ад наадах чинь согтуу юмуу хаашаа юм, замынхаа хажуу руу гар гэж хэлсэн. Тэгээд охин машинаа дөнгөж замын хажуу руу буюу баруун гар тал руугаа шахаад зөөлөн явж байтал нөгөө өөдөөс ирсэн Тоёото Приус маркын автомашин нь их хурдтай хүрч ирээд манай машины зүүн урд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Тэгээд тэр үед би манарсан, нэг мэдсэн замынхаа хажуу тал руу манай машин гарчихсан, нөгөө цэнхэр өнгийн Тоёото Приус маркын автомашин ертөнцийн зүгээр баруун зүг рүүгээ хараад буцаж эргээд зогсчихсон байсан. Тэгээд бид нар машинаас бууцгаасан, удалгүй түргэн тусламж ирээд охин намуунаа бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан... "...Миний тархи толгой доргиж, хамар гэмтэж, зүүн бугалганд цус хуралт тогтоогдсон. Харин охин Намуунаагийн цээж хэсгээр хөхөрсөн, өөр гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3000 төгрөг төлсөн, толгойн КТГ-ын зураг авхуулаХ 120,000 төгрөг төлсөн, охин Намуунаагийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 3000 төгрөгийн баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, гол нь охин Агийн эзэмшлийн автомашины хохирлыг бүрэн төлж барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 66-67 х/

 

 

4

 

  • Д.Урангуагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн: "...2017 оны 06 дугар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Тоёото Витз маркын автомашиныг манай охин А нь жолоодож явсан. Би жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад, арын суудал дээр нөхөр Баяржаргал, хүү Түвшинжаргал, хамтаатны хүүхэд Отгончимэг, охин Намуунаа нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын даваа уруудаад баруунтурууны замаар ертөнцийн зүгээр зүүнээс, баруун тийш чиглэлтэй зөөлөн явж байтал, өөдөөс буюу эсрэг урсгалаас хар бараан цэнхэр өнгийн жижиг Тоёотой Приус-20 маркын авто машин нь урсгал сөрөөд өөдөөс ирж байсныг санаж байна. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн хоёр машин мөргөлдсөн, манай машин замаас гараад зогсчихсон байсан. Тэгсэн хүү маань машиныхаа хаалгыг онгойлгож бид нарыг машинаас буулгасан. Тэгээд түргэн тусламж ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явчихсан. Дараа нь бид нар хамаатныхаа машиныг дуудаад хамаатны охин Отгончимэгийн хамт суугаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Харин манай охин А, хүү Түвшинжаргал нар ослын газар дээр үлдсэн.. "...Миний цээж хэсгээр л хөндүүр оргисон, өөр гэмтэлгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3000 төгрөг, цээжний КТГ-ын зураг авхуулаХ 120,000 төгрөг төлсөн, өөр хавсаргах баримт байхгүй. Миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, охин Агийн эзэмшлийн автомашины хохирлыг бүрэн төлж барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 70-71 х/,
  • Б.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн:: "...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийнхээ хамтаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань сум орох гээд эгч А нь Тоёото Витз маркын 57-53 УНВ дугаартай автомашиныг жолоодож, жолоочийн хажуугийн урд суудал дээр ээж Урангуа, арын суудал дээр хамаатны охин Отгончимэг, аав Баяржаргал, дүү Намуунаа бид нар суугаад ертөнцийн зүгээр зүүнээс, баруун тийш явж байХ би шинэ товчоогоор гараад л унтчихсан. Тэгсэн нэг сэрсэн осол болчихсон машинаас буу буу гээд байх шиг байсан. Тэгээд би машинаас буугаад гараад ирэхэд манай машин замаас гарчихсан байсан. Тэгээд удаагүй түргэн тусламж ирээд аав Баяржаргал, дүү Намуунаа нарыг түргэн тусламжийн машинаар эмэнэлэг рүү авч явсан. Харин ээж хамаатныхаа хүнийг дуудаад хамаатны охин Отгончимэгтэй хот руу явсан. Би эгч Атай хамт ослын газар дээр замын цагдаагийн бүрэлдэхүүн иртэл хамт байж байгаад хэмжилт хийлгээд явсан ..., Миний тархи толгой доргиж, зүүн тохой, баруун хөлний шагайнд зөөлөн эд гэмтсэн, өөр гэмтсэн зүйлгүй. Эгч Агийн эзэмшлийн автомашины хохирлыг хурдан гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 х/
  • Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хамаатныхаа хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань сум орох гээд "Тоёото Витз” маркын 57-53 УНВ дугаартай автомашиныг эгч А жолоодож явсан. Жолоочийн хажуугийн урд суудал дээр эгч Урангуа, арын суудал дээр дүү Намуунаа , ах Түвшинжаргал, Баяржаргал бид 4 суугаад ертөнцийн зүгээр зүүнээс, баруун тийш чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн 52-ын даваа уруудаад зөөлөн явж байсан чинь эсрэг урсгалаас цэнхэр өнгийн Тоёото Приус-20 маркын автомашин нь урсгал сөрөөд өөдөөс гараад ирсэн. Тэгсэн ах Баянжаргал А эгчийг замаасаа гараарай гэж хэлсэн. Тэгээд эгч машинаа баруун гар тал руугаа шахаад замаасаа гараад зогсох гэж байтал эсрэг урсгалаас ирж байсан машин яах ийхийн зуургүй хүрч ирээд манай машины зүүн урд хэсгийг мөргөсөн. Тэгээд хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн манай машин замаас гараад зогсчихсон, хүмүүс буугаарай гээд байх шиг байсан. Тэгээд удалгүй түргэн

 

 

5

 

тусламж ирээд Баяржаргал ах, дүү Намуунаа хоёрыг түргэн тусламжийн машинаар аваад гэмтлийн эмэнэлэг рүү явсан. Харин би эгч Урангуагийн хамтаар хамаатныхаа ахын машинд суугаад хот руу орж ирсэн ... Миний зүүн өвдөг шалбарч бага зэрэг хөхөрсөн, өөр гэмтсэн зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59, 63-64 х/,

  • Гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай гэр бүлийнхэн сонгуульд саналаа өгчихөөд өдөр салхинд гарах санаатай Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянчандмань орчихоод буцах гээд Тоёото Приус-20 маркын 14-96 УНО улсын дугаартай автомашиныг манай хүргэн хүү Э жолоодож явсан. Жолоочийн хажуугийн урд суудал дээр эхнэр Б, 5 настай хүү Эын хамт суугаад, арын суудал дээр би, зээ охин Анужингоо, Нарансолонго нарын хамт суугаад хот руу чиглэлтэй ирж явсан. Тухайн өдөр гадаа маш халуун байсан болохоор миний даралт ихсээд байхаар нь даралтныхаа эмийг уучихаад, машины арын суудал дээр хэсэг зуур унтчихсан байсан. Тэгсэн тэр үед осол болчихсон байсан. Би осол хаана болсон, юунаас болж мөргөлдсөнийг мэдэхгүй, нэг мэдсэн түргэн тусламж ирээд бид нар гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн ..х/
  • Э.Билэгцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай хүргэн дүү гэр бүлийнхээ хамтаар салхинд гарна гэхээр нь би хоёр хүүхдээ өгч явуулсан. Том охин 11 настай Анужингоогийн биед ослын улмаас гэмтэл учраагүй, харин бага охин 3 настай Нарансолонгийн зүүн гуя бага зэрэг хөхөрсөн байсан. Өөр гэмтэлгүй. Иймд би хохирлын баримт бүрдүүлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х/
  • Гэрч Б.Б-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би хотод байХ манай найз охин А нь над руу орой 17 цагийн орчимд утсаар залгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын даваа буюу баруунтурууны замд осолд орчихсон гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 93029696 дугаарын утсаараа 102, 103 дугаар руу залгаж дуудлага өгсөн. Осол хэрэг болох үед би байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн ..х/
  • Шинжээчийн 8395 дугаар дүгнэлт

1.Эын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун цавь, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  3. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 88 х/,
  • Замын цагдаагийн албаны шинжээчийн 335 дугаар дүгнэлт
  1. Тоёото Приус маркын 14-96 УНО улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 10.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх”-гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

 

6

 

  1. "Тоёота Витз” маркын 57-53 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 151 х/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 х/,

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11 х/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Эын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 х/, Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41,61-62 х/, Б.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46, 66-67 х/, Д.Урангуагийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52, 70-71 х/, Б.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд гэрч                                                                            болон      иргэний

нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 х/, Б.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 59, 63-64 х/, Гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77 х/,

Э.Билэгцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон                            иргэний

нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 х/, Гэрч Б.Б-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 84 х/, Шинжээчийн 8395 дугаар дүгнэлт /хх-ийн 88 х/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 335 дугаар дүгнэлт, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 х/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11 х/ зэрэг нотлох баримтуудаар давхар тогтоогдож байгаа, дээрх нотлох баримтууд хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан тул эдгээр нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтанд тооцож, Д.Эыг "тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт /замын хөдөлгөөний дүрэм/-ыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутай гэж шүүх үзсэн.

Д.Э нь хэрэгт авагдсан жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 12 х/-р согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн үнэмлэх хүчинтэй талаарх лавлагаа /хх-ийн 166-169 х/-р жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь тус тус тогтоогдсон бөгөөд түүний үйлдэлд гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хоёр:Хохирлын талаар:

  1. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтууд

1.Э.Бгийн биед баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

 

 

7

 

  1. Ц.Нарансолонгийн биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Цаашид           хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  1. Б.Анужингийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
  1. Б.Агийн биед тархи доргилт, бугалганы дотор хэсэг, хэвлийн гол доод хэсэг, баруун эгэмний доод хэсэг, зүүн өвдөгт цус хуралт үүсчээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  1. Б.Түвшинжаргалын биед тархи доргилт, зүүн тохой, өсгийнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

1 .Урангуагийн биед цээж хэвлийн урд хэсэгт цус хуралт тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  3. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт үл нөлөөлнө.
  1. Б.Намуунаагийн биед тархи доргилт, баруун хөхны дотор хэсэг, баруун ташаанд цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаао сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  1. Б.Баяржаргалын биед тархи доргилт, хамарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

 

8

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
  1. Б.Отгончимэгийн биед тархи доргилт, баруун өвдөгт цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  • Б.Баяржаргалын эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 49 х/
  • Д.Урангуагийн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 54 х/
    1. Автомашинд учирсан хохирлын талаарх нотлох баримт
  • Иргэний нэхэмжлэгч Б.Агийн эзэмшлийн "Тоёота Витз” маркын 57- 53 УНВ улсын дугаартай автомашинд учирсан шууд болон шууд бус зардлын талаарх "Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан дүгнэлт /хх-ийн 127 х/
  • иргэний нэхэмжлэгч Б.Агийн шинжээчид төлсөн зардлын баримт /хх-ийн 126 х/

Гурав. Бусад баримтууд.

  • Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 12 х/
  • Б.Агийн эзэмшлийн “Тоуо1а уИг” маркийн 5753 УНВ улсын дугаартай автомашины гэрчилгээ /хх-ийн 42х/
  • Шинжээчийн 3997 тоот шинжээчийн дүгнэлт, хавсаргах зургийн үзүүлэлт /хх-ийн 134-146 х/
  • Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн үнэмлэх хүчинтэй талаарх лавлагаа, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 166-169 х/л
  • Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудах /хх-ийн 178 х/
  • Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 165х /
  • Д.Эын журмын хашааны төлбөр төлсөн баримт /хх-ийн 179 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Хохирлын талаар:

Осол гаргасан автомашинд сууж явсан Э.Б, Б.Ануужин нарын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй харин Ц.Нарансолонго-н биед хөнгөн хохирол тогтоогдсон, осолд өртсөн автомашины жолооч Б.Ад хөнгөн хохирол, авомашинд нь 2,939,000 төгрөгийн шууд болон шууд бус зардал, уг автомашинд сууж явсан Б.Түвшинжаргал, Д.Урангуа, Б.Намуунаа, Б.Баяржаргал, Б.Отгончимэг нарын биед хөнгөн хохирол тогтоогдож эдгээр хүмүүсийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний нэхэмжлэгч Д.Урангуа, Б.Баяржаргал нар толгой болон цээжний КТГ-д үзүүлж, Д.Урангуад 123,000 төгрөгийн, Б.Баяржаргалд 126,000 төгрөгийн зардал гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх-ийн 49, 54 х/-аар, иргэний нэхэмжлэгч Б.Агийн автомашинд

 

 

9

 

шууд болон шууд бус зардал 2,939,000 төгрөг /хх-ийн 127 х/, шинжээчийн зардалд 120,000 төгрөг /хх-ийн 126 х/ нийт 3,059,000 төгрөгийн хохирол гарсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон тул дээрх төлбөрүүдийг гэм буруутай этгээд болох Д.Эаас гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгуулж, уг төлбөрүүдийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгох нь зүйтэй байна.

Б.Агийн унаж явсан “Тоуо1а уИг” маркийн 5753 УНВ улсын дугаартай автомашин нь түүний эзэмшлийнх болох нь уг автомашины гэрчилгээ /хх-ийн 42х/- р тогтоогдож байгаа тул хохирлыг түүнд олгохоор шийдвэрлэсэн.

Хавтаст хэргийн 179 дүгээр хуудсанд Б.Агийн эзэмшлийн 5753 дугаартай тээврийн хэрэгслийн журмын хашааны болон ачилтын төлбөр 285,000 төгрөгийг Д.Эаас төлсөн баримт авагдсан, уг төлбөрийг “ВММЬ” ХХК-д төлсөн болох нь кассын зарлагын ордероор нотлогдож байгаа тул иргэний нэхэмжлэгч Б.Ад төлөх төлбөрөөс хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Харин иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Отгончимэг, Б.Түвшинжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Намуунаагийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяржаргал, иргэний нэхэмжлэгч Ц.Нарансолонгын хууль ёсны төлөөлөгч Э.Билэгцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

Д.Эын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

Ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Д.Эт улсын яллагчийн зүгээс 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн ял оногдуулах, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгөх саналыг тус тус гаргасан боловч шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлого байхгүй, бусдад учруулсан хохирол, төлбөрөө төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулах нь зохисгүй гэж үзээд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн Д.Эын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 .Дагзал овогт Дын Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

10

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эыг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Эд танилцуулсугай.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Эаас 3,059,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Баянгол дүүргийн 20 дугаар хороо Дэвшил сангийн аж ахуй 2-5 тоотод оршин суух Б.А /РД:ЖЕ94011909/-д, 126,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 20 дугаар хороо Дэвшил сангийн аж ахуй 2-5 тоотод оршин суух тоотод оршин суух Б.Баяржаргал /РД:ЖЕ66021870/, 123,000 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 20 дугаар хороо Дэвшил сангийн аж ахуй 2-5 тоотод оршин суух тоотод оршин суух Д.Урангуа /РД:ЖЕ70102467/ нарт тус тус олгож, уг хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Эд үүрэг болгосугай.
  2. Д.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, иргэний нэхэмжлэгч Б.Отгончимэг, Б.Түвшинжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Намуунаагийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяржаргал, иргэний нэхэмжлэгч Ц.Нарансолонгын хууль ёсны төлөөлөгч Э.Билэгцэцэг нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  3. Хэрэгт хураагдан ирсэн Д.Эын 494668 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Б.ДАШДОНДОВ