Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00757

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 06 дугаар багийн 29-03 тоотод оршин суух Жалиар овогт Д.Э -т холбогдох,

Төлбөрийн үлдэгдэл 406.000 /дөрвөн зуун зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э нь 2012 оны 12 сарын 11-ний өдөр манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Х аймгийн Цагдаагийн газар, С ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд хамрагдан 399.000 төгрөгийн үнэтэй Smart-tab авч төлбөр 399.000 төгрөгийг 6 сар хуваан төлөхөөр тохирсон. Д.Э нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 399.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Д.Эт төлбөрөө төлөхийг мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Эээс төлбөрийн үлдэгдэл 399.000 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 406.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гарагж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол улсын иргэн Д.Э би С компаниас 2012.12.11-нд 399.000 төгрөгийн үнэ бүхий Snaft-tab гар утсыг цалингаас тооцуулахаар авсан нь үнэн. Төлбөрийг төлөлгүй удаасан явдалд уучлалт хүсч байна. Би одоо гар утасны төлбөр болон нэхэмжлэлийн үнэ зэрэг нийт 406.000 төгрөг яаралтай 2016.07.05-ны өдрийн дотор төлж хохирлыг барагдуулах болно гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Эээс төлбөрийн үлдэгдэл 406.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 406.000 төгрөгийг хариуцагч Д.Э нь төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эээс 6.415 төгрөгийг, улсын орлогоос 6.415 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 406.000 /дөчин зуун зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.830 /арван хоёр мянга найман зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эээсс 6.415 /зургаан мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг, улсын орлогоос /зургаан мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН