Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00758

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн А сумын 06 дугаар багт оршин суух Овоо өег овогт Т.Г -д холбогдох,

Төлбөрийн үлдэгдэл 244.000 /хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Г нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2013 оны 02 сарын 07-ны өдөр 160.000 төгрөгний үнэтэй Uno dual 1 ширхэг, 120.000 төгрөгийн үнэтэй Uno 1 ширхэгийг урьдчилгаа 40.000 төгрөг төлөн авч үлдэгдэл төлбөр 240.000 төгрөгийг 6 сар хуваан төлөхөөр тохирсон зээлээр авсан. Т.Г нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 240.000 төгрөгийг төлөөгүйм байна. Т.Год төлбөрөө төлөхийг сануулж тооцоо нийлж мэдэгдэл өгч байсан болно. Иймд Т.Гоос төлбөрийн үлдэгдэл 240.000 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 244.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гарагж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.Г нь нэхэмжлэгч СХХК-ийн нэхэмжилсэн 244.000 төгрөгийг төлж барагдуулан Скайтель ХХК-ийг хохиролгүй болгож өгнө гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Гоос төлбөрийн үлдэгдэл 244.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Схязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 244.000 төгрөгийг хариуцагч Т.Г нь төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гоос 3.985 төгрөгийг, улсын орлогоос 3.985 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Схязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 244.000 /хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Г зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.970 /долоон мянга есэн зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Гоос 3.985 /гурван мянга есэн зуун наян тав/ төгрөгийг, улсын орлогоос 3.985 /гурван мянга есэн зуун наян тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Схязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН