Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2016/00780

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т суманд 1958 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, малчин, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, Хаймгийн Т сумын 5 дугаар багийн нутаг Жаргалантын ам гэх газар оршин суух Б.О -ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, хүсэлт гаргагч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Т сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрээд бие даан 1973 оноос эхлэн 1977 оны хавар хүртэл үхэрчнээр ажиллаж байгаад 1977 онд цэрэгт яваад цэргээс 1980 онд халагдаж ирээд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй малчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхсөн байгаа тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Т сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үхэрчнээр, тус нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл талхчин, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл талхчин, манаачаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Б.О нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хаймгийн Т сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үхэрчнээр, тус нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл талхчин, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл талхчин, манаачаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хаймгийн Т сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/78 дугаартай ....тус сумын 5 дугаар багийн иргэн Бат-Очирын Оюун нь тус сумын Давшилт нэгдэлд малчинаар 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов.... гэх тодорхойлолт,

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хаймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын даргын цалингийн тодорхойлолт,

Хүсэлт гаргагч Б.Од 1975 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 1984 оны 12 дугаар 25-ны өдөр тус тус Давшилт нэгдлээс нээж олгосон, мөн Худалдаа бэлтгэлийн ангиас 1987 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд, 1976, 1986, 1988, 1989 онуудын Баярын бичиг, 1986, 1988, 1989 онуудын Дурсамж, 1983 оны Мандат, 1985 оны Сайшаалын үнэмлэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Үхэр онход овогт Бат-Очирын Оюун /РЛ-58062610/-г Хаймгийн Т сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үхэрчнээр, тус нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл талхчин, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл талхчин, манаачаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ