| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00668/И |
| Дугаар | 155/ШШ2024/00730 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00730
| 2024 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00730 | Х аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 155/2024/00668/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: О аймгийн Б сумын 13 дугаар баг, Баянцагаан, Үйлдвэрийн районд байрлах, Э маркет хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Э сумын 3 дугаар баг Зэрлэгт оршин суух, Г.С холбогдох 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ММБНГ/22-08 дугаартай Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 157,383,107 төгрөг, алданги 78,691,553.5 төгрөг, учирсан хохирол 3,190,067 төгрөг, нийт 239,264,727.5 (хоёр зуун гучин есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун хорин долоон төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э маркет хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай Э маркет ХХК нь Г.С 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ММБНГ/22-06 дугаартай Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээг байгуулан хамтран ажилласан бөгөөд уг гэрээний дагуу Г.С нь манай компанид чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй гэрээнд заасан мах болон түүхий эдийг захиалсан тоо хэмжээний дагуу нийлүүлэх, манай компани нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу манай компаниас нийт 280,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий Prado маркийн автомашиныг мөн шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу манай компаниас нийт 380,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу санхүүжилт хийн, бүтээгдэхүүний үнийг төлсөн болно.
Гэвч Г.С гэрээгээр тохирсон дээрх бэлтгэн нийлүүлэх махнаас нийт 23,702,409 төгрөгийн үнэ бүхий махыг бэлтгэн нийлүүлсэн. Үлдэгдэл 157,383,107 төгрөгийн үнэ бүхий махыг бэлтгэн нийлүүлээгүй байгаа бөгөөд энэ талаар манай компаниас удаа дараа шаардлага тавьсан ч өдийг хүртэл бэлтгэн нийлүүлээгүй байгаа болно.
Бид үлдэгдэл бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, улмаар компаниас өөрийн ажилтнаа Х аймаг руу 3 удаа томилолтоор явуулан Г.С уулзаж, бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага тавьж, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар тооцоо нийлж байсан болно. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эцсийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл 157,383,107 төгрөг мөн ажилтны томилолтын зардал болох 3,190,067 төгрөгийг төлөхөөр тохирсон болно. Нийлүүлэгч болох Г.С нь мах бэлтгэн нийлүүлэх үүргээ удаа дараа зөрчсөөр байгаа тул гэрээний 9.3.1-т заасны дагуу гэрээг цуцалж, урьдчилан шилжүүлсэн санхүүжилтээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 157,383,107 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Мөн дээрх гэрээний 8.1-т: Захиалга баталгаажсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн захиалгын үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцон захиалагч талд төлнө. хэмээн заасны дагуу гүйцэтгээгүй захиалгын үнийн дүн болох 157,383,107 төгрөгөөс 0,5 хувийн алдангийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцон үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас нэгэнт хэтэрсэн байна. Улмаар Г.С нь манай компанид алданги 78,691,553.5 төгрөгийг төлөхөөр байна.
Иймд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ММБНГ/22-08 дугаартай Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 157,383,107 төгрөг, алданги 78,691,553.5 төгрөг, учирсан хохирол 3,190,067 төгрөг, нийт 239,264,727.5 төгрөгийг Г.Саас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г.С 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Эрдэнэт мах маркет ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Э маркет ХХК-тай Мал, мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулж нийт 280,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч мөн Парадо маркын авто машиныг 100,000,000 төгрөгөнд бодож, үнэнд нь мөн мах бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон болно.
Мах бэлтгэн нийлүүлэх явцдаа 223,000,000 төгрөгийн үнийн дүнд мах бэлтгэн нийлүүлж, нийт үлдэх 157,383,107 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн нь үнэн болно.
Энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин алданги болох 78,691,553 төгрөгийн хувьд төлөхөд надад хүндрэлтэй байгаа тул нэхэмжлэгч байгууллагатай эвлэрэн хэлэлцэх саналтай байна. гэжээ.
Зохигч 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Х аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Э маркет ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Ст холбогдох Мах бэлтгэн нийлүүлэх гэрээний-ний үүргийн гүйцэтгэл, алданги, хохиролд нийт 239,264,727.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид болох
Нэг талаас: 4389379 регистрийн дугаартай Э маркет ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг /цаашид нэхэмжлэгч гэх/,
Нөгөө талаас: РФ96090116 регистрийн дугаартай Ганболд овогтой Сүхбаатар /цаашид хариуцагч хамтад нь зохигч гэх/ нар харилцан тохиролцож, дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ММБНГ/22-08 дугаартай Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 157,383,107 төгрөг, алданги 78,691,553.5 төгрөг, учирсан хохирол 3,190,067 төгрөг, нийт 239,264,727.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1.2. 3охигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь алданги 78,691,553.5 төгрөгөөс 40,691,553.5 төгрөг, учирсан хохирол 3,190,067 төгрөгийн шаардлагаасаа тус тус буюу нийт 43,881,620.5 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 195,383,107 төгрөг болгон багасгав.
1.З. Хариуцагч нь нийт 195,383,107 төгрөгийг төлөхөө бүрэн хүлээн зөвшөөрч доорх хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрч байгаа болно.
Хоёр. Эвлэрэх нөхцөл
2.1. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд:
2.1.1. 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ММБНГ/22-08 дугаартай Мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 157,383,107 төгрөг, алданги 38,000,000, нийт 195,383,107 төгрөгийн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна.
| № | Төлбөр төлөх хугацаа | Төлөх хэмжээ |
| 1 | 2024 оны 7 дугаар сарын 25 өдөр | 5,000,000 |
| 2 | 2024 оны 8 дугаар сарын 25 өдөр | 5,000,000 |
| 3 | 2024 оны 9 дүгээр сарын 25 өдөр | 20,000,000 |
| 4 | 2024 оны 10 дугаар сарын 25 өдөр | 10,500,000 |
| 5 | 2024 оны 11 дүгээр сарын 25 өдөр | 10,500,000 |
| 6 | 2024 оны 12 дугаар сарын 25 өдөр | 10,500,000 |
| 7 | 2025 оны 01 дүгээр сарын 25 өдөр | 5,000,000 |
| 8 | 2025 оны 2 дугаар сарын 25 өдөр | 30,000,000 |
| 9 | 2025 оны 3 дугаар сарын 25 өдөр | 11,000,000 |
| 10 | 2025 4 дүгээр сарын 25 өдөр | 11,000,000 |
| 11 | 2025 оны 5 дугаар сарын 25 өдөр | 11,000,000 |
| 12 | 2025 оны 6 дугаар сарын 25 өдөр | 11,000,000 |
| 13 | 2025 оны 7 дугаар сарын 25 өдөр | 11,000,000 |
| 14 | 2025 оны 8 дугаар сарын 25 өдөр | 11,000,000 |
| 15 | 2025 оны 9 дүгээр сарын 25 өдөр | 11,000,000 |
| 16 | 2025 оны 10 дугаар сарын 25 өдөр | 11,000,000 |
| 17 | 2025 оны 11 дүгээр сарын 25 өдөр | 7,500,000 |
| 18 | 2025 оны 12 дугаар сарын 25 өдөр | 3,383,107 |
| Нийт төлбөр | 195,383,107 | |
2.2. Талууд дээрх асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах, ажил хэргийн явцад олж мэдсэн аливаа асуудлыг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
Гурав. Хариуцлага
3.1. Хариуцагч нь энэ гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан үүргийг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэх үүрэгтэй.
3.2. Хариуцагч нь гэрээнд заасан мөнгөн төлбөрийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.
3.3. Хариуцагч төлбөрийг 2 сарын хугацаанд дараалан төлөөгүй, эсхүл төлбөр төлөх үүргээ 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр, захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.
Дөрөв.Бусад
4.1. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, талуудын эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсаар хүчин төгөлдөр болно.
4.2. Гэрээнд заагаагүй асуудлыг Монгол Улсын холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э маркет хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Ст холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ММБНГ/22-08 дугаартай мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 157,383,107 төгрөг, алданги 78,691,553.5 төгрөг, учирсан хохирол 3,190,067 төгрөг, нийт 239,264,727.5 (хоёр зуун гучин есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун хорин долоон төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь алданги 40,691,553.5 төгрөг, учирсан хохирол 3,190,067 төгрөг, нийт 43,881,620.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 195,383,107 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,383,107 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Э маркет хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөх, хариуцагч төлбөрийг 2 сарын хугацаанд дараалан төлөөгүй, эсхүл төлбөр төлөх үүргээ 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,354,274 төгрөгийн 50 хувь болох 677,137 төгрөгийг хариуцагч Г.Саас, 50 хувь болох 677,137 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э маркет хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э маркет хязгаарлагдмал компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ММБНГ/22-08 дугаартай мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 157,383,107 төгрөг, алданги 78,691,553.5 төгрөг, учирсан хохирол 3,190,067 төгрөг, нийт 239,264,727.5 (хоёр зуун гучин есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун хорин долоон төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь алданги 40,691,553.5 төгрөг, учирсан хохирол 3,190,067 төгрөг, нийт 43,881,620.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 195,383,107 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10,500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,383,107 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Э маркет хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөх, хариуцагч төлбөрийг 2 сарын хугацаанд дараалан төлөөгүй, эсхүл төлбөр төлөх үүргээ 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.Саас 677,137 төгрөгийг, улсын орлогоос 677,137 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э маркет хязгаарлагдмал компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА