| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00600/И |
| Дугаар | 155/ШШ2024/00723 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2024/00723
| 2024 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2024/00723 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00600/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн А сумын 6 дугаар багийн Х тосгонд оршин суух, Л.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Г нь шүүхэд Хын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уурын зуухны түлээ зөөгчөөр, 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сэнсний ноос хураагчаар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Хын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэр 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл уурын зуухны түлээ зөөгчөөр, Х аймгийн Хын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрт 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сэнсний ноос хураагчаар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үйлдвэрүүдэд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй зэргээс улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй, хохироод байгаа юм. Дээрх хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орох эрх үүсэх юм...гэв.
Хүсэлт гаргагч Л.Г нь шүүхэд Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 11/462 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 13-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Ноосны Үйлдвэрийн Нэгдлийн Хын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн ноос угаах үйлдвэрийн даргын 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар Ажилд түр авах тухай, 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаар Ээлжийн амралт олгох тухай, 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаар Цалинжуулах тухай тушаалууд, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дүгээр Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт, БНМАУ Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хын оёдлын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр Ажилтан, ажилчдыг ажилд хуваарилах тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар Хын оёдлын үйлдвэрийг хувьчлах тухай тогтоол, Х аймгийн Архивын тасгийн Ноос угаах үйлдвэрт ажиллаж байсан хугацааны цалин хөлсний лавлагаа, Х тосгоны НД байцаагч Д.Нандинцэцэгийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, Л.Гыг 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Оёдлын үйлдвэрийн захиргаа, намын үүрээс шагнасан БАЯРЫН БИЧИГ, Х аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 6 дугаар сарын 25-ны 10/1208 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр П.Ш, Ө.Б нарыг гэрчээр асууж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулангийн хүсэлтээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Хын ноос угаах үйлдвэрийн түүхэн замнал Улаанбаатар хот 2013 номонд үзлэг хийж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасаг, Х тосгоны захирагчийн Ажлын албанаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримт, Х аймгийн Нийгмийн даатгалын газраас хүсэлт гаргагчийн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлэн өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үйлдвэрүүдэд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй зэргээс улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй, хохироод байгаа юм. Дээрх хугацааны ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор хувь тэнцүүлсэн тэтгэвэрт орох эрх үүсэх юм...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 13-ний өдөр гэсэн дардас дарагдсан Хөнгөн ба Хүнсний Үйлдвэрийн Яамны харьяа Ноосны Үйлдвэрийн Нэгдлийн Хын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист Хөдөлмөрийн ноос угаах үйлдвэрийн даргын 1982 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар: 1.ОСГ-ны 2-р хорооны Л.Г ...нарын 7-р сарын 1-нээс уурын зуухны түлээ зөөгчөөр...ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд түр авах тухай,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 06 сарын 18-ний өдөр гэсэн дардас дарагдсан 1982 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 167 дугаар тушаал: ...түлээ зөөгч Л.Г , 8-р сарын 5-наас...тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай,
1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 175 дугаар: ...хавсралтад нэр дурдсан ажилдчыг илүү цагаар ажиллуулсугай...,
Хавсралт: 1.Сарын төлөвлөгөө, Яамны даалгаврыг биелүүлэх зорилгоор ...хавсралтад нэр дурьдсан ажилчдыг илүү цагаар ажиллуулсугай...
Хавсралт:...23.Л.Г... гэсэн бичвэр бүхий Илүү цагийн хөлс олгох тухай тушаал, түүний хавсралт,
1984 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 113 дугаар: 1.Хавсралтад байгаа 24 хүнийг дурдсан ажлыг хийлгэхээр заасан өдрөөс эхлэн ажиллуулсугай...
Хавсралт:...16.Л.Г , албан тушаал: БН зөөгч,... ажилд эхэлж орсон сар, өдөр: 17/VII... гэсэн бичвэр бүхий Ажилд түр авч ажиллуулах тухай тушаал,
1985 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаар тушаал: 1.Энэ тушаалын хавсралтад дурьдсан 83 хүний 1985 оны ээлжийн амралтыг олгосугай ...
Хавсралт:...Л.Г СН хураагч ... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,
1986 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаар: 1. Хавсралтад нэр дурьдсан угаахын III ээлжийн ажилчдаар 8-р сарын 18,19-нд үхрийн өвөлжөөний хавийн өвсийг хадуулж, бухалдаж, нуруулдах ажлыг гүйцэтгүүлсүгэй...
Хавсралт:...5.Л.Г хураагч... гэсэн бичвэр бүхий Цалинжуулах тухай тушаал, түүний хавсралт,
1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дүгээр: 1. Ажилтын ажилчдын 1987 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсугай...
Хавсралт:...133. Л.Г СН хураагч... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралт,
БНМАУ Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хын оёдлын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр: 1.Оёдлын үйлдвэрт ажиллах ажилтан ажилчдыг хавсралтад дурдсан ёсоор баталсугай...
Хавсралт:...77.Л.Г ... гэсэн бичвэр бүхий Ажилтан, ажилчдыг ажилд хуваарилах тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1994 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар Хын оёдлын үйлдвэрийг хувьчлах тухай тогтоол,
Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн: Овог: Лхагваа, Нэр: Галбаатар, Байгууллага: Ноос угаах үйлдвэр,
1984 он 7 сар 169,49, 8 сар 200, 10 сар 114.16, 11 сар 150, 12 сар 100,
1985 он 01 сар 269.91, 02 сар 150, 3 сар 41.13, 5 сар 300, 6 сар 28, 7 сар 150, 8 сар 259.39, 9 сар 283.95, 10 сар 272.09, 11 сар 291.74, 12 сар 270.33,
1986 он 02 сар 232.11, 3 сар 256.53, 4 сар 286.08, 5 сар 231.74, 6 сар 319.25, 7 сар 232.58, 8 сар 150, 9 сар 200, 10 сар 200, 11 сар 88.17, 12 сар 118.48 гэсэн түүвэр Х аймгийн Архивын тасаг гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн түүвэр,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/836 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...Л.Г , ажилладаг байгууллага:Оёдлын үйлдвэр, ажилд орсон он: 1988, цех, тасаг, бригад: оёдлын тасаг, эрхэлдэг ажил: оёдолчин,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хын ноос угаах үйлдвэрийн түүхэн замнал Улаанбаатар хот 2013 он номонд үзлэг хийсэн тэмдэглэл,
Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 6 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан хүсэлт гаргагчийн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон баримтууд,
Л.Гыг 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр оёдлын үйлдвэрийн захиргаа, намын үүрээс шагнасан БАЯРЫН БИЧИГ,
Гэрч Д.Ш-ийн: ...Л.Г нь 1982 онд Х аймгийн Х хотын ноос угаах үйлдвэрт угаагчаар ажилд орж, 1988 он хүртэл, дараа нь Хын Оёдлын үйлдвэрт оёдолчноор 1994 он хүртэл ажилласан. 1993 онд группт ороход нь нийгмийн даатгалын байцаагч хурааж авсан байгаад Хын захиргаа шатахад галд үрэгдсэн байна лээ... гэх,
Гэрч Д.Ө-ын: ...Л.Г нь 1982 оноос Х аймгийн Х хотын ноос угаах үйлдвэрийн угаах тасагт ажиллаж байсан. 1988 онд манай байгууллага Ноосны үйлдвэр байж байгаад Оёдлын үйлдвэр болж өөрчлөгдсөн. Тэгээд бид 1994 он хүртэл ажилласан. Би Галбаатараас өмнө түүний ээжтэй хамт Х аймгийн Х хотын ноос угаах үйлдвэрт ажиллаж байсан. Галбаатар намайг ажиллаж байхад ажиллахаар ирсэн... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэж, хүсэлт гаргагч Л.Гын Хын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрт түлээ зөөгч, сэнсний ноос хураагчаар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хын оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Л.Гын Хын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл уурын зуухны түлээ зөөгчөөр, 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сэнсний ноос хураагчаар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11/462 дугаар: Х аймгийн Хын оёдлын үйлдвэрийн даргын тушаал 1988 он, цалингийн цэс 1986 оноос хойшхи баримтууд тус тус манай архивд шилжиж ирээгүй тул Л.Гт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэсэн,
Х тосгоны НД байцаагч Д.Нандинцэцэгийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн: Лхагва овогтой Галбаатар нь нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Захирагчийн ажлын албаны байранд гарсан галын улмаас хөдөлмөрийн дэвтэр устсан нь үнэн болно. гэсэн,
Хүсэлт гаргагч Л.Г цэргийн алба хаагаагүй болох нь Х аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 6 дугаар сарын 25-ны 10/1208 дугаар: Х аймгийн А сумын Х тосгон иргэн Лхагваа овогтой Галбаатар (РД:РХ64031035) хугацаат цэргийн алба хаагаагүй нь үнэн болно. гэсэн бичвэр бүхий албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт авагдсан Хаягийн хуудас №7, ХААТР 21(А) баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Гын Хын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Социалист хөдөлмөрийн Ноос угаах үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл уурын зуухны түлээ зөөгчөөр, 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сэнсний ноос хураагчаар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хын оёдлын үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА