Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улиад овогт Гын Гт холбогдох 201726010724 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Дорнод аймгийн Гурван загал сум 3-р баг, Сүмийн булагт оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Мандал-Овоо ... тоотод оршин сууж байсан,

  • 2005 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн
  1. 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 193 дугаартай тогтоолоор Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар 2 жил 9 сар, 27 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
  • 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Улиад овогт Гын Г /РД:ЖД79030891/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт
шинжлэн судлав.Үүнд:

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

ТОДОРХОЙЛОХ нь: дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр

 

 

2

 

  • Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 16-17 цагийн орчимд архи уугаад согтуу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байХ нэг айлын хашааны хаалга нь онгорхой, дотор нь 2 монгол гэр байсан. Тэр хоёр гэр нь цоожтой байхаар нь зүүн талын гэр дээр нь гараад тооноор нь орсон. Тоононы рам нь гялгар уут болон шил байхгүй онгорхой байсан. Тэгээд тэр гэрт ороод зүүн хойд авдар дээр байсан 32 инчийн зурагт болон хажууд нь байсан эмэгтэй хүний гоёлын зүйлт хийдэг хайрцаг байхаар нь зурагт тэр хоёрыг нь аваад гэрийн хаалгыг дотроос нь хөлөөрөө жийж онгойлгоод гарсан. Гарч явж байгаад гоёлын хайрцагийг нь нээж хараХ дотор нь энгийн гоёлын төмөр 2 ээмэг, 2, 3 бөгж зэрэг үнд хүрэх юм байхгүй байхаар нь гудамжинд нь хаяад зурагтыг 21 дүгээр хорооллын урагш явдаг автобусны буудлын ард байх 1 ломбарданд Нарантуяа гэх танил эмэгтэйн бичиг баримтаар 60.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 60.000 төгрөгөөр архи авч уугаад дуусгасан. ...2017 оны Би 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд согтуу явж байсан. Би архи ууж нэлээн согтсон байсан тул ямар айлд, яаж орж эд зүйлс хулгайлснаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн нэг зурагт тэврээд Ихнарангийн төв зам дагаад явж байсан санагдаж байна. тэгээд нэг мэдсэн цагдаад баригдсан. Би зурагт, камер, мөнгөн гинж, хутга авсан байсан. .2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 13-14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд согтуу явж байХ баруун талдаа 1 эсгий гэртэй, зүүн талдаа байшинтай нэг хашаа байсан. Тэр хашааны хаалга нь онгорхой байхаар нь хашаанд орсон. Эсгий гэр цоожтой байсан. Байшин төмөр бүргэд хаалгатай байсан, цонхыг нь тогшиход хүнгүй байхаар нь хашаанд нь байсан 1 төмрөөр вакум цонхыг нь хөшиж онгойлгоод орсон. Байшингийн хоймор хэсэгт зурагтын тавиур дээр байсан 40 инчийн Самсунг зурагтыг удирдлагын хамт аваад орсон цонхоороо буцаж гараад Ихнарангийн эцсийн буудлын урд талын автобусны буудал дээрээс автобусанд суусан. Автобусанд Нарантуяатай тааралдсан. Тэгээд энэ зурагтыг тавиад өгөөч гэсэн, юун зурагт юм бэ гэж асуухаар нь “манай найзын зурагт байгаа юм, намайг тавиад өгөөч” гэсэн гэж хэлээд 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буугаад “Заант Х” нэртэй ломбарданд зурагтыг 230.000 төгрөгөөр Нарантуяагийн бичиг баримтаар тавиулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 62-63, 93-94 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
  • Хохирогч П.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11 -ний өдөр манайхан бүгдээрээ 07 цаг 30 минтуанд гэрээсээ гараад орой 21 цаг өнгөрч байХ гэртээ ирсэн. Гэрт цагдаа нар ирсэн байсан. Юу болсон талаар асууХ манайд хулгай орсон, манай хойд хашаанд байдаг эмээ цагдаа дуудсан гэж байсан. Би эд зүйлээ бүртгэж үзэхэд манай 32 инчийн зурагт, авдранд байсан таксинд яваад олсон 50.000 төгрөг бэлнээр, зурагтын хажуу талын тавиур дээр байсан манай хүүхдийн тоглодог бөгж ээмэгний жижиг улаан цоохор сав болон хувцанцар, төмөр хүүхдийн гоёлын зүйлүүд байсан. Манай гэрт хулгайч тооноор орсон гэж хойд эмээ хэлсэн. Гарахдаа хаалгаар гарсан байсан. Манай гэрийн хаалгыг дотроос нь хэмх цохиод гарсан байсан. ...мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийг үзүүлэхэд уг зурган дээр байгаа “Затзипд” гэсэн бичиглэлтэй зурагт мөн байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 33-35, 103, 105 х/
  • Хохирогч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би өглөө 08 цаг гээд ажилдаа явсан. Манай гэрт ээж Бямбаа үлдсэн. Тэгээд манай ээж Бямбаа, ах Нямаатай Хархорин зах яваад 15 цагийн орчимд гэртээ ирсэн. Манай байшингийн вакум цонх онгорхой гэрт хулгай орж 40 инчийн Самсунг маркийн зурагт алга болсон байсан. Манай

 

 

3

 

байшингийн цонхонд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. ..” гэсэн мэдүүлэг /хх 98-99 х/

- Хохирогч Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ эхнэр Б.Т болон хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн ...  тоот хашаанд монгол гэрт амьдардаг. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээс хамгийн сүүлд манай эхнэр өглөө 08 цагт гарсан. Өдөр 14 цагийн үед би хоёр охиноо аваад гэртээ ирсэн. Тэгтэл манай гэрийн хаалганы цоож эдвэрсэн байсан. Гэрт ороод хараХ зурагт байхгүй, тавилганы хаалганууд онгорхой, гэрийн эд зүйлс ундуу сундуй болсон байсан. Тэгээд 102 дугаар утсанд дуудлага өгсөн. Тэгсэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас утсаар ярьж дуудаад манай алдагдсан эд зүйлсийг таниулж мөн үү гэсэн. Тэдгээр надад үзүүлсэн зурагт, хутга, зургийн аппарат, мөнгөн гинж нь манай эд зүйлс мөн байсан. Гын Г гэх хүний зургийг үзүүлээд энэ хүнийг таних уу гэж хэлж байсан. Би тухайн хүнийг танихгүй юм байна лээ. ...” /хх 70-71 х/

 

- Иргэний нэхэмжлэгч Х.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “...” ХХК-ийн захирал ажилтай. Манай ломбарданд Б.Нарантуяа гэдэг эмэгтэй 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Самсунг маркийн 40 инчийн лед зурагт 230,000 төгрөгөнд тавьсан байсан. Гэтэл уг зурагт нь хулгайн зурагт болж таараад цагдаа нар зурагтыг хохирогчид нь өгнө гэж авч явсан. Тиймээс манай ломбард 230,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг / хх 134 х/

 

  • Иргэний нэхэмжлэгч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би ломбардаа ажиллуулж байсан. Тэр өдөр 18 цаг 30 минутын орчим нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн 32 инчийн бага зэргийн гэмтэлтэй зурагт авч орж ирээд энэ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм хэдээр авах вэ гэхээр нь 60,000 төгрөг болно гэхэд 70,000-р авчих, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь бичиг баримт нь байгаа юу гэхэд байгаа гээд эмэгтэй нь Базарын Нарантуяа гэсэн бичиг баримт гаргаж өгөхөөр нь манайх уг зурагтыг 70,000 төгрөгөөр барьцаанд авсан. ...уг нь камер байдаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай хяналтын камерны бичлэг гацчихаар нь үзсэн чинь гэмтэл авсан байсан. Хгалагдсан бичлэг нь устсан байсан. Засварын газар үзүүлсэн чинь бичлэг сэргээгдэх боломжгүй болсон гэсэн. Би хулгайн зурагт байна гэдгийг мэдээгүй ээ. Бичиг баримтаараа зурагтыг ломбарданд тавьсан учраас асуудал байхгүй гэж бодсон. ...ломбарданд тавьсан 70,000 төгрөг буюу хүү алдангийн мөнгөн хохирлыг барагдуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 37-39 х/
  • Гэрч П.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр хүү Нямсүрэн бид хоёр Хархорин зах гарч идэж уух юм цуглуулах гээд 11 цаг өнгөрч байХ гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа гэрээ цоожлоод гараад явсан. Тэгээд өдөр 15 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн цонхыг онгойлгоод гэрт байсан зурагтыг аваад явсан байсан. ...тэр өдөр би гэртээ байсан 14 цаг өнгөрч байХ манай урд талын айлаас зурагт аваад гарч явахаар нь манай гэрээс урд өдөр нь зурагт алдагдсан байсан болохоор би тэр хүнийг араас нь хөөгөөд явж байтал зурагт тэврээд явсан хүн гудамжинд цагдаад баригдсан. ... намхан нуруутай туранхай бор залуу байсан, шаргал өнгийн хувцас дээгүүрээ өмссөн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 71-72, 101-102 х/
  • Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8, 27-31, 59, 79-81 х/

 

 

4

 

  • Эд зүйл түр хураасан тэмдэглэлүүд /хх 41, 57, 89 х/

Хоёр: Хувийн байдлын талаарх баримтууд:

  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 111, 136 х/,
  • Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 140-158 х/,
  • Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 112 х/
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 113 х/
  • Ялтан Г.Гын засрал хүмүүжлийн талаарх хорих ангийн тодорхойлолт /хх 144 х/,
  • Ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх 111 х/

Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.

  • Эд зүйлийн үнэлгээнүүд /хх 18, 42, 98, х/
  • Хохирогч П.Эийн зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 43 х/
  • Хохирогч Н.О зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 91 х/
  • Хохирогч Огийн алдагдсан эд зүйл болох 32 инчийн зурагт, хутга, зургийн аппарат, мөнгө гинж зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 58 х/
  • Иргэний нэхэмжлэгч Т.Агийн "... 70,000 төгрөг ... нэхэмжилж байна ...” гэсэн тайлбар /хх 39 х/
  • Иргэний нэхэмжлэгч Х.Дын "... 230,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэсэн тайлбар /хх 134 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн

Хэргийн зүйлчлэлийн талаар:

Г.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн, прокуророос түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, 2015 оны Эрүүгийн хуулиар тус хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээг ихэсгэсэн байХ уг хуулийг буцаан хэрэглэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул түүнд холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 38-13 тоотод оршин суух иргэн П.Эийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хохирогч П.Эийн эзэмшлийн “5атх1пд” маркын 32 инчийн зурагт, бэлэн 50,000 төгрөг, жижиг улаан өнгийн савтай хүүхдийн гоёлын зүйлс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 402,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 34-43 тоотод оршин суух иргэн Н.О эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цонхоор нэвтэрч, “Самсунг лед” маркийн 40 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 

5

 

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 34-37 тоотод оршин суух иргэн Огийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Зопу” маркийн 32 инчийн зурагт, “йУЭ” маркийн зургийн аппарат, цагаан өнгийн хүүхдийн мөнгөн нарийн гинж, кулоны хамт, ахуйн хэрэглээний хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 20-22, 62-63, 93-94, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Хохирогч П.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 33-35, 103, 105 х/, Хохирогч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 98-99 х/, Хохирогч Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 70-71            х/, Иргэний нэхэмжлэгч

Х.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / хх 134 х/, Иргэний нэхэмжлэгч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 37-39 х/, Гэрч П.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 71-72, 101- 102 х/, Хулгайд алдагдсан эд зүйл түр хураасан тэмдэглэлүүд /хх 41, 57, 89 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул Г.Гыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

Г.Гын үйлдэлд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд ял эдэлж байгаа байдлыг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялуудын хүнд ял болох хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулах, харин тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлого байхгүй, түүний нэр дээр хөрөнгө тогтоогдоогүй учраас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлаггүй, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Г.Г нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил 08 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байХ шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн дээрх гэмт хэргүүд илэрсэн, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй учраас уг хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан "... хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор ... заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэсэн зарчмыг баримтлан Г.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 08 сарын хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний дотор буюу 5 жилээр тогтоосон болно.

 

 

6

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3. "... Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор бүрэн буюу хагас эдэлсэн ялыг оруулан тооцно” гэж заасан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор урьдчилан цагдан хоригдсон 145 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор заасан, уг тогтоол хүчинтэй байгаа тул дээрх шийтгэх тогтоолоор шийтгүүлснээс хойших буюу 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хоригдсон 176 хоногийг энэ тогтоолоор түүний эдлэх ялд оруулан тооцохоор зааж, түүний нийт цагдан хоригдсон, ял эдэлсэн 145+176=321 хоногийг хорих байгууллага энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас хасч тооцох нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлүүдэд нийцэж байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч П.Э, Н.О, О нарын гэрээс хулгайлсан эд зүйлсээ бүрэн буцааж өгсөн болох нь хохирогч П.Эийн зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 43 х/, хохирогч Н.О зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 91 х/, хохирогч Огийн алдагдсан эд зүйл болох 32 инчийн зурагт, хутга, зургийн аппарат, мөнгө гинж зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 58 х/ зэргээр нотлогдож байгаа, харин иргэний нэхэмжлэгч Т.А, Х.Д нарын хохирлыг барагдуулаагүй болох нь иргэний нэхэмжлэгч Т.Агийн "... 70,000 төгрөг ... нэхэмжилж байна ...” гэсэн тайлбар /хх 39 х/, Х.Дын "... 230,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэсэн тайлбар /хх 134 х/ зэргээр тогтоогдож байгаа тул дээрх хохирлуудыг Г.Гаас гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт олгуулж, уг хохирлуудыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй байна.

Цагдан хоригдсон хугацааны талаар:

Г.Г нь 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 01- ний өдрийг хүртэл нийт 176 хоног цагдан хоригдсон, хорих 439 дүгээр ангид ял эдэлсэн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангийн тодорхойлолтоор нотлогдож байгаа тул түүний дээрх хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон.

2017 оны 5 сарын 08-ны өдрөөс өмнө цагдан хоригдсон хугацааны талаар энэ шийтгэх тогтоолын "Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, оногдуулах ял шийтгэлийн” хэсэг дээр тайлбарласан болно.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Г.Гт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2

 

 

7

 

дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.Улиад овогт Гын Гыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Гыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсгүүдэд зааснаар Г.Гт энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 08 сарын хорих ялын зарим болох 03 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 05 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Г.Гт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  1. оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Гын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 01 -ний өдөр хүртэл цагдан хоригдсон 176 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  1. Г.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.Гаас 70,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн ... тоотод оршин суух Т.А /РД:.../-д, 230,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар ... тоотод оршин суух Л.Д /РД:.../ нарт тус тус олгож, уг хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгосугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Г.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

8

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Б.ДАШДОНДОВ