| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2111000000766 |
| Дугаар | 2022/ДШМ/645 |
| Огноо | 2022-06-21 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ДШМ/645
С.Нд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нандинцэцэг,
шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Л.Соёмбо,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Нд холбогдох 2111000000766 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн С.Н, /РД: /, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Б суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү, нөхөр, хүүхдийн хамт Д дүүргийн ... дүгээр хороо, Р гудамжны ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н нь олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт өөрийн “NominNomin”, “Hishigee hishigee”, “Лакки Хишигээнээ”, “Flower Flower”, “Munkhdelger Baasansuren”, “Ээгий Ээгий” гэсэн нэртэй цахим хаягуудаас “бараа зарна” гэсэн утга бүхий хуурамч зарыг байршуулж, “бараа захиалахад урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй, бараа ирэхээр эргээд холбогдоно, бараа ирчихлээ” гэж хуурч, уг зарын дагуу нэр бүхий 114 иргэнээс:
5. Цахим орчин болох фейсбүүкийн “NominNomin” нэртэй хаягаар 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Бөөний үнээр бараа зарна” гэсэн зар байршуулж иргэн Б.Дг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 77,000 төгрөгийг залилсан,
89. Цахим орчинд “Вааsansuren Munkhdelger” гэсэн фейсбүүк хаягаас хуурамч зарыг
байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан хохирогч Б.Нгоос 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 900.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хас банкны 5037438593 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн С.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Нэс 86.214.305 /наян зургаан сая хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун тав/ төгрөгийг гаргуулан шийтгэх тогтоолын хавсралт №1-т заасан нэр бүхий хохирогч нарт тус тус олгож, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нар хамтран гаргасан гомдолдоо болон өмгөөлөгч Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхээс Санга овогтой Номин-Эрдэнийг “цахим хэрэгсэл ашиглаж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдыг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, С.Нд холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулах шаардлагатай байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоогийн нөхцөл байдал миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Анхан шатны шүүхээс надад 6 жилийн хорих ял оногдуулсан. Яллах дүгнэлт үйлдэгдээгүй 20 гаруй хэрэг шалгагдаж байгаа. Намайг хоригдож байх хугацаанд мэдүүлэг авч, яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Шалгагдаж буй 20 гаруй үйлдлийг уг хэргүүдтэй нэгтгүүлж шийдвэрлүүлмээр байна. Тусдаа шийдвэрлэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд миний бүх хэргүүдийг нэгтгээд нэг мөр шийдвэрлэж өгнө үү. Мөн анхан шатны шүүхээс 11 сая төгрөгийн хохирлыг төлсөн гэж дурдсан. Гэвч би хохирол төлсөн баримтаа шүүх рүү хэрэг шилжихээс өмнө цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн боловч “шүүх дээр гаргаж өг, хэрэг шүүх рүү шилжсэн” гээд хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирлын баримтаа өгөх гэсэн боловч хүлээж аваагүй. Би ойролцоогоор 47 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Миний дансны хуулгаас тодорхой харагдана. Би Ж.С гэх хохирогчийг танихгүй. Цээнэрэгзэн гэх хүнээс мөнгө хүлээж авсан. Энэ 114 хэрэгтэй холбоотой хохирогч гэх хүмүүсээс танихгүй хүмүүс маш олон байгаа. Шинэбаяр гэх хүнээр дамжуулж надад мөнгө өгсөн хүмүүс зөндөө байгаа. Шинэбаяр гэх хүнд хохирлын мөнгийг шилжүүлж хохирлыг барагдуулж байсан. Шинэбаяр цааш нь хохирлын мөнгийг дамжуулж хүмүүст төлсөн байдаг. Жишээ нь Дүүриймаа гэх хохирогч байдаг. Тэр хохирогчийн төлбөрийг Шинэбаяр гэх хүний данс руу олон давтамжтай хувааж төлсөн. Гэтэл анхан шатны шүүхээс “Дүүриймаа гэх хохирогчийн хохирол бүрэн төлөгдөөгүй, 5 сая орчим төгрөг төлөгдсөн” гэж үзсэн. Хохирлын тооцоог дахин шалгаж өгнө үү. Хохирлын тооцоо дээр маш их зөрүү гардаг. ...” гэв.
Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. 114 хохирогчид нийт 96 802 305 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ “байрны түрээсийн төлбөр төлсөн. Хувьдаа мөнгийг ашигласан” гэсэн байдаг. Иймд зүйлчлэл тохирсон. Хохирол нөхөн төлсөн байдал дээрээ маргаж байна. Нийт 10 800 000 төгрөгийг нөхөн төлсөн гэж гарсан. Хохирол нөхөн төлсөн байдлыг тогтоохдоо хохирогчийн дансны хуулга болон шүүгдэгч С.Н-ийн дансны хуулгыг тулгах байдлаар хохирлыг тогтоосон. Мөн хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авах ажиллагаануудыг хийх байдлаар тогтоосон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон прокурорын шатанд хохирол төлсөн баримтыг хүлээж аваагүй гэж байна. Яллах дүгнэлт 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн. Үүнээс хойш 14 хоногийн хугацаанд гардуулах ажиллагааг хийгээд хэргийг 1 дүгээр сарын эхээр шүүхэд шилжүүлсэн байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол нөхөн төлөгдөөгүй байж болно. Гэхдээ шүүхэд баримтаа гаргаж өгөх эрх нь нээлттэй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт гаргаж өгөөгүй. Шинэбаяр гэх хүний хохирлыг төлөх зорилгоор бусад хүмүүсийг хохироосон гэж байна. Бусдын өр төлбөрийг төлөхийн тулд гэмт хэрэг үйлдэж мөнгө олоод байгаа нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш. Шинэбаяр гэх хүн хохирогчоор тогтоогдоогүй. Мөн албан бичиг шинээр гаргаж өгч байна. Энэ нь 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг байна. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөн хуулбар үнэн дардасгүй баримтыг гаргаж өгсөн. Шүүх хэрэгт нь хавсаргасан. Сүүлд ирсэн албан бичигт нь “22190034 дугаартай хэргүүдэд холбогдуулж С.Нэс гэрчийн мэдүүлэг авч хүргүүлэв” гэсэн байдаг. Хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн дугаар 9 оронтой, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаар 13 оронтой тоотой болдог. Хэргийн дугаар нэгдсэн системд давхардах ёсгүй. Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шинээр нотлох баримт гаргаж өгч байгаа бол анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлуулах хүсэлт өгөөд хэлэлцүүлэх боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүх уг баримтыг хүлээж авах боломжгүй. Цээнэрэгзэн, Солонго гэх хохирогч нарын талаар ярьж байна. Цээнэрэгзэн нь Солонго гэх хүнээс захиалга аваад цааш нь С.Нд захиалгыг нь хэлж дамжуулсан байдаг. Хохирсон хүн нь Солонго юм. Солонго хохирогчоор тогтоогдсон. Цээнэрэгзэн гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Хохирогчийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Хохирол төлсөн асуудлыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулаад явсан. Хохирол нэмж төлсөн бол тэр талаарх баримтаа гаргаж өгөх нь нээлттэй. Шүүгдэгчээс “хэргүүдийг нэгтгэж шийдвэрлүүлээгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх боловч ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй гэх хуулийн заалттай учир эрх зүйн байдал нь дордохгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч С.Нд холбогдох хэргийг шүүх эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар “-ийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанд нийцсэн байна.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг С.Нд холбогдох 2111000000766 эрүүгийн дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 17ны өдрийн хугацаанд олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт байрлуулсан өөрийн “Nomin Nomin”, “Hishigee hishigee”, “Лакки Хишигээнээ”, “Flower Flower”, “Munkhdelger Baasansuren”, “Ээгий Ээгий” гэсэн нэртэй цахим хаягуудаас хувцасны шүүгээ, цамц бөөний үнээр зарна, ариутгагч, ионжуулагчтай буу зарна, ковидын түргэвчилсэн оношлуур зарна, обуд зарна, унадаг дугуйн захиалга авна гэх зэрэг “...барааг зарна, захиалга авна...” гэсэн утга бүхий хуурамч зарыг байршуулж бусдыг төөрөгдөлд оруулан “...бараа захиалахад урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй, бараа ирэхээр эргээд холбогдоно, бараа ирчихлээ” гэж хуурч:
хохирогч Л.Жоос гаргасан гомдол, зурган хавсралтууд /1-р хх 2-18 дахь тал/,
хохирогч Л.Жын “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Бөөний бараа бөөндөж зарах групп болон Хөвсгөлийн нэгдсэн зар нэртэй фейсбүүк группт Flower Flower нэртэй лаа үлээж байгаа эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас комод буюу хувцасны шүүгээ зарна гэсэн зараар тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн ХААН банкны данснаас эхлээд 60.000 төгрөг, дараа нь 110 000 төгрөг, нийт 170 000 төгрөгийг шилжүүлэн захиалсан боловч утсаа салгачихсан. Комод худалдаа нэртэй фейсбүүк группэд тэр хүнд залилуулсан талаар бичилцэж эхэлсэн ба надад өгсөн 86285751 гэсэн дугаар нь холбогдохоо больсон тул залилуулсан байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх 24-25 дахь тал/,
С.Н-ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 49 дэх тал/,
С.Н Гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр нэвтрүүлсэн, хот хоорондын шуудан илгээмжийн ачаа тээвэрлүүлсэн зүйлгүй талаарх албан бичиг /1-р хх 63-64 дэх тал/ зэргээр,
2. иргэн П.Эээс “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, түүний Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим банк ашиглан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 67.500 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 52.200 төгрөгийг буюу нийт 119.700 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
хохирогч П.Эийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 9,14-ний өдөр өөрийн Enkhchimeg Purewjav нэртэй фейсбүүк хаягаас “Nomin nomin” нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чат бичээд ариутгагч буу, түргэвчилсэн тест захиалаад 3 удаагийн гүйлгээгээр 5301427220 дугаарын С.Н гэсэн данс руу өөрийн ХААН банкны 5336086081 дугаарын данснаас 129.700 төгрөг хийж бараа захиалсан. Ирэхээр нь мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх 144-145 дахь тал/,
хохирогч П.Эээс ирүүлсэн гомдол, дансны хуулга, харилцан бичсэн чат /1-р хх 133-137 дахь тал/
С.Н-ийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 153-154 дэх тал/,
3. иргэн Д.Агаас 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 4 удаагийн үйлдлээр нийт 424.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Д.Агийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн бараа зарахад ашигладаг “Jargal Jargal” нэртэй фейсбүүк хаягаасаа “Nomin Nomin” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүн бөөний группэд хүн оруулна гэсэн зар байршуулсан байхаар нь би тухайн постын доор сэтгэгдэл бичээд тухайн группэд орсон. Тэгээд тухайн “Nomin Nomin” гэсэн хаягтай хүнтэй холбогдоод бичиг хэргийн бараа 249 000 төгрөг, 5 ширхэг цүнхний 50 000 төгрөг, 10 ширхэг хүүхдийн дотуур хувцасны 25 000 төгрөг, хүүхдийн гадуур хувцасны 100 000 төгрөг, нийт 424 000 төгрөгийн бараа захиалахаар болж би өөрийн ХААН банкны 5070220198 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 3,4 хоногийн дараа бараа юу болсон бэ гэсэн чинь ирж байгаа гээд түүнээс хойш бас хэд хоног ирэхгүй болохоор нь холбогдсон чинь бараа ирэхгүй жоохон хүлээгдээд байна, та буцаалт хийх юм уу гэхээр нь би буцаалт хийе гээд 149 000 төгрөгийг над руу буцаагаад шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа бараа чинь ирчихлээ каргоны мөнгө гээд 52500 төгрөг болсон гэхээр нь тухайн данс руу 52500 төгрөг хийчихсэн юм. Тэгээд тэр өдрөөс хойш надтай холбогдоогүй, залилуулсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 173-174 дэх тал/,
Д.Агаас гаргасан гомдол, дансны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /1-р хх 166-169 дэх тал/,
4. С.Чаас “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 118.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
С.Чаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /1-р хх 193-199 дэх тал/,
хохирогч С.Чын “...Би 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Chaagii Samк нэртэй фейсбүүк хаягаас Nomin nomin нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад ариутгагч буу 4 ширхэг захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Худалдаан хөгжлийн банкны 461003632 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 118.000 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 205-206 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 214 дэх тал/,
хохирогч Б.Дгийн “...чатлаад би тэр хүн рүү бараа захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5751210326 дугаарын данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 77,000 /далан долоон мянга/ төгрөг хийж бараа захиалсан ба 10-14 хоногийн дараа ирнэ гэсэн ба сүүлийн хугацаа 2021.08.20 гэхэд ирнэ гэсэн боловч ирээгүй. Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бараагаа ирж аваарай гэсэн Монгол дээж гэх газар дээр ирж аваарай гэх үед боломжгүй байсан тул очиж чадаагүй. Тэр өдрөөс хойш огт холбоо барихгүй байгаа учраас залилуулсан юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх 236-237 дахь тал/,
С.Н-ийн Хаан банкны 5301427220 дугаартай депозит дансны хуулга /1-р хх 240 дэх тал/,
Б.Дгийн Хаан банкны 5751210326 дугаартай дансны гүйлгээ хийсэн тухай мэдээлэл /1-р хх 247 дахь тал/,
Д.Наас гаргасан гомдол /2-р хх 09 дэх тал/,
хохирогч Д.Нын “...тухайн хүнээс 15 ширхэг хүүхдийн цүнх захиалахаар болж 1 ширхэг цүнхийг 2500 төгрөг нийт 37.500 төгрөгийн бараа 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өөрийнхөө Хас банкны 5004241191 дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны 5301427220 дугаартай С.Н гэсэн данс руу шилжүүлж бараагаа захиалсан бөгөөд эргэж над руу холбогдохгүй байхаар нь 2021 8 дугаар сарын 17-ны өдөр миний бараа ирж байгаа юу гээд чат бичсэн чинь таны бараа ирсэн байгаа одоо каргоны мөнгө шилжүүлэх юм болж танд хүргээд өгнө 1 ширхэг цүнхний мөнгө нь 1000 төгрөг гэхээр нь би дахин тухайн данс руу 15.000 төгрөг шилжүүлсэн ба тэр өдрөөс хойш холбогдохгүй байж байгаад 8 сарын 20-ны өдөр бараагаа асуусан чинь дугаараа өг гэхээр нь би өөрийнхөө дугаарыг явуулсан бөгөөд тухайн миний орсон групп чатанд цагдаад өгнө энэ тэр гэхээр нь залилуулсан юм байна гэдгээ мэдээд холбогдоогүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх 25-26 дахь тал/,
С.Н-ийн Хаан банкны 5301427220 дугаарын дансны хуулга /2-р хх 32 дахь тал/,
А.Пгаас гаргасан гомдол /2-р хх 46 дахь тал/,
хохирогч А.Пгийн “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5031767410 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 305.000 төгрөг хийж бараа захиалсан ба маргааш нь гэрийн хаягаар хүргэлт хийж өгнө гэж 86-тай дугаар өгсөн боловч тэр нь ашиглалтад байхгүй болсон. Мөн фейсбүүкээр блок хийсэн. ...” гэх мэдүүлэг /2-р хх 58-59 дэх тал/,
С.Н-ийн Хаан банкны 5301427220 дугаарын дансны хуулга /2-р хх 69 дэх тал/,
С.Нгаас гаргасан гомдол /2-р хх 81 дэх тал/,
хохирогч С.Нгийн “...харилцан чатлаад “Биеийн тамирын хослол, эрэгтэй эмэгтэй цамц” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцсон. Тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5516109393 данснаас 28.500, 5616122484 дугаарын данснаас 93.500, Төрийн банкны 103700099215 дугаарын данснаас 222.500 төгрөг хийж бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй, фейсбүүкийг блок хийсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх 96-97 дахь тал/,
С.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 108-109 дэх тал/,
П.Пгээс гаргасан гомдол /2-р хх 122 дахь тал/,
хохирогч П.Пгийн“...тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5007345964 дугаарын данснаас эхлээд 110,000 төгрөг, дараа нь 170.000 төгрөг 2 удаа нийт 280.000 төгрөгийг ...шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 136-137 дахь тал/,
С.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 149 дэх тал/,
Б.Агаас гаргасан гомдол /2-р хх 159 дэх тал/,
хохирогч Б.Агийн “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн хаан банкны 5037608691 дугаарын данснаас эхлээд 2021 оны 08 сарын 07-ны өдөр 360.000 / гурван зуун жаран мянга / төгрөг дараа нь 2021 оны 08 сарын 20-ны өдөр 449.000 / дөрвөн зуун дөчин есөн мянга / нийт 2 удаа 809.000 / найман зуун есөн мянга/ төгрөгийг ...шилжүүлэн бараа захиалсан боловч утсаа салгачихсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх 175-176 дахь тал/,
С.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 136 дахь тал/,
харилцан бичсэн чатын зурган үзүүлэлтүүд /2-р хх 159-169, дэх тал/,
Н.Оаас гаргасан гомдол /2-р хх 199 дэх тал/,
хохирогч Н.Оын “... “халуун хэмжигч зарна” гэсэн зар байсан ба тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцсон. Тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5027586984 дугаарын данснаас 38.000 төгрөгөөр захиалсан ба 7-14 хоногийн дараа ирнэ гэсэн ба сүүлийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 20 гэхэд ирнэ гэсэн боловч ирээгүй. Би 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Амгалан захаас ирээд бараагаа ав гэхээр нь тэр газар нь очоод 3 цаг орчим хүлээсэн боловч утсаа салгачихсан...” гэх мэдүүлэг /2-р хх 236-237 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 218 дахь тал/,
Б.Маас гаргасан гомдол /2-р хх 231 дэх тал/,
хохирогч Б.Мы: “...би тэр хүн рүү хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн хас банкны 5001912690 дугаарын данснаас 130,000 /нэг зуун гучин мянган/ төгрөг шилжүүлсэн ба захиалсан бараагаа маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 09 цагт өөрийнх нь ирээрэй гэсэн Баянзүрх дүүрэг 10-р хороо Амгалан захын Монгол дээж нэртэй газар 20,000 төгрөгөөр портер хөлсөлж очсон боловч огт ирээгүй ба тэр хүнд залилуулсан хүмүүс Комод худалдаа нэртэй фейсбүүк группэд залилуулсан талаар бичилцэж эхэлсэн ба надад өгсөн 86285751гэсэн дугаар нь холбогдохоо больсон. ...” гэх мэдүүлэг /2-р хх 243-244 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 237 дахь тал/,
13. иргэн Х.Мийг “урьдчилгаа 100 хувь төлөх хэрэгтэй, хүргэлт хийнэ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Х.Мийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байхдаа шилжүүлсэн 300.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Х.Мээс гаргасан гомдол /3-р хх 13 дахь тал/,
хохирогч Х.Мийн “...тэр хүнтэй чатлаад Хуванцар шүүгээ авах гэж хувь чат бичиж захиалга өгөхөөр тохиролцон 5301427220 тоот данс руу өөрийн хаан банкны 5911188899 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 300,000 мянган төгрөг хийж бараа захиалсан ба маргааш нь гэрийн хаягаар хүргэлт хийж өгнө гэж 86-тай дугаар өгсөн боловч тэр нь ашиглалтад байхгүй болсон. Мөн фейсбүүкээр блок хийсэн. ...” гэх мэдүүлэг /3-р хх 24-25 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 237 дахь тал/,
14. “пүүз бөөндөж зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 149.500 төгрөгийг А.Н нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 22 дугаар гудамж 380 тоотод гэрээсээ 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр банкны дансаар шилжүүлснийг нь залилан авч 149.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
А.Нээс гаргасан гомдол /3-р хх 55-56 дахь тал/,
хохирогч А.Нийн “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн хаан банкны 5301346431 дугаарын данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 149.500 төгрөг хийж бараа захиалсан ба 10-14 хоногийн дараа ирнэ гэсэн ба сүүлийн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 20 гэхэд ирнэ гэсэн боловч ирээгүй. Би 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бараагаа ирж аваарай гэсэн Монгол дээж гэх газар дээр нь очиж хүлээсэн боловч тэр хүн нь өөрөө ирээгүй. ...” гэх мэдүүлэг /3-р хх 55-56 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 68 дахь тал/,
15. Э.Гийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-468 тоотод байх үедээ шилжүүлсэн 118.200 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Э.Гээс гаргасан гомдол /3-р хх 80 дахь тал/,
хохирогч Э.Гийн “...2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1 ширхэг ариутгагч буу, 1 хайрцаг тест авахаар тохиролцож нийт 81.700 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027678683 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын С.Н гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дахин 1 ширхэг ариутгагч бууны захиалга өгч дээрх данс руу 29.500 төгрөг шилжүүлж 2021 оны 08 дугаар сарын 19-ний бараа ирчихлээ каргоны мөнгөө шилжүүлж байгаад бараагаа аваарай гээд групп чатанд бичсэн байхаар нь дахин 5301427220 дугаарын данс руу 7000 төгрөг шилжүүлчхээд бараагаа асуусан чинь маргаашаас бараагаа тараах гэж байна, маргааш хүргэлтээр бараа чинь очно гэх мэтээр цаг авсаар байгаад сүүлдээ холбоогүй таг алга болсон....Би өөрийн захиалга өгсөн мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хх 86-87 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 92 дахь тал/,
16. Б.Оийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-494 тоотод байх үедээ шилжүүлсэн 550.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Б.Оөөс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /3-р хх 103-115 дахь тал/,
хохирогч Б.Оийн “...тухайн хүнээс Trek дугуй худалдан авахаар тохиролцоод захиалга өгч урьдчилгаа болох 550.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5301427220 С.Н гэсэн данс руу шилжүүлсэн. ...Тэгээд тэр өдрөөс хойш чат бичих болгонд өнөө маргаашгүй буулаа гээд цаг аваад сүүлдээ холбоо тасарсан. ...” гэх мэдүүлэг /3-р хх 119-120 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 125 дахь тал/,
17. Ч.Оийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байхдаа шилжүүлсэн 298.300 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Ч.Оөөс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /3-р хх 135-149 дэх тал/,
хохирогч Ч.Оийн “...хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу Хаан банкны 50245836414, Худалдаа хөгжлийн 2612243652 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 298.300 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /3-р хх 156-157 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 165 дахь тал/,
18. Н.Хаас шилжүүлсэн 55.200 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Н.Хаас гаргасан гомдол /3-р хх 175 дахь тал/,
хохирогч Н.Хын “...хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн 5913040532 дугаарын данснаас 2М комод 89016885 утгаар 55.000 төгрөг шилжүүлэн бараа захиалсан ба тусаа салгаад аваагүй. Миний фейсбүүкийн блок хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /3-р хх 182-183 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 196 дахь тал/,
19. Б.Бээс 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” худалдааны төвд байхдаа шилжүүлсэн 55.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Б.Бээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /3-р хх 207-210 дахь тал/,
хохирогч Б.Бийн “...ковидын шинжилгээний шүлсний тест 1 ширхгийг 52.000 төгрөгөөр авахаар болсон ба тэр хүн надад эхлээд мөнгөө шилжүүлэхээр нь барааг захиалаад хүргэж өгнө гээд надад та захиалах барааныхаа мөнгийг 5301427220 дугаарын данс руу шилжүүлээд тэгээд гүйлгээний утга дээрээ нэрээ, утасны дугаартай бичээрэй гэсэн юм. Тэгэхээр нь уг данс руу өөрийн 459023100 дугаарын данснаас 52.000 төгрөг, хүргэлтийн 3000 төгрөг нийт 55.000 төгрөг шилжүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг /3-р хх 214-215 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 225 дахь тал/,
20. хохирогч Э.Саас 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 15-427 тоотод байхдаа цахим банк ашиглан шилжүүлсэн 530.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:,
Э.Саагаас гаргасан гомдол, С.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5301427220 дугаарын дансанд 530.000 төгрөг шилжүүлсэн баримтууд /3-р хх 237-240 дэх тал/,
хохирогч Э.Саагийн “...харилцан чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5800912998 данснаас 3 удаагийн гүйлгээгээр 530.000 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх 246-247 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх 225 дахь тал/,
21. М.Маас 332.500 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
М.Маас гаргасан гомдол /4-р хх 18 дахь тал/,
хохирогч М.Мын ...би 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр өөрийн Munkhjargal Myagmar нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцан чатлаад “түргэвчилсэн тест, ариутгагч буу 2 ширхэг” захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 данс руу 321.500 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07 сарын 19-ний өдөр каргоны 11.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй ба тэр хүнд залилуулсан...” гэх мэдүүлэг /4-р хх 24-25 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 34 дэх тал/,
22. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ж.С захиалга өгч урьдчилгаа төлбөр 525,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлснийг залилж авсан болох нь:
Ж.Саас гаргасан гомдол /4-р хх 45 дахь тал/,
хохирогч Ж.Сын “...Nomin Nomin гэсэн нэртэй эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаяг байхаар нь чатаар бичээд хаанаас орж ирдэг вэ, Ориг уу хулхи уу гэж асуусан чинь нөгөө хүн манай дугуй Хонконгоос орж ирдэг. Бичиг баримттайгаа, нэрийн дэлгүүрээс ирдэг болохоор хуурамч гэж байдаггүй юмаа гэсэн. Тэгээд тухайн хүнээс Trek унадаг дугуй худалдан авахаар тохиролцоод захиалга өгч урьдчилгаа болох 525.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5685027834 дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны 5301427220 С.Н гэсэн данс руу нь шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /4хх-50-51 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 58 дахь тал/,
23. Б.Баас 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Приус центрт байхдаа цахим банк ашиглан шилжүүлсэн 420.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Б.Баас гаргасан гомдол /4-р хх 70 дахь тал/,
хохирогч Б.Бын “...тухайн хүн рүү чат бичээд Trek Marlin 4загварын унадаг дугуй 820.000 төгрөг гээд урьдчилгаа 50 хувийн нь өгөөд захиалах боломжтой гэсэн. Тэгээд би тухайн дугуйг захиалаад өөрийнхөө Хаан банкны 5019158608 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын данс руу урьдчилгаа 420.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /4 -р хх 75-76 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 83 дахь тал/,
24. хохирогч С.Эээс 2021 оны 8 дугаар сарын 01-ны өдөр шилжүүлсэн 175.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
С.Эээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /4-р хх 95-100 дахь тал/,
хохирогч С.Эийн “...хувь чатаар нь холбогдож Комод буюу хувцасны шүүгээ захиалахаар тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу 2021оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 5373038115 дугаарын данснаас 5в-2 2m-1 99534142 гэх утгаар 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо болтол бараагаа өгөөгүй ба холбогдох ямар ч боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /4-р хх 107-108 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 117 дахь тал/,
25. Э.Мг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 33.500 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Э.Мгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /4-р хх 128-133 дахь тал/,
хохирогч Э.Мгийн ...хувь чатаар нь холбогдож 3 ширхэг цамц авахаар тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн 5156004444 дугаарын данснаас 99160516 гэх утгаар 30.000 төгрөг шилжүүлсэн ба дараа нь 2021-08-17-ны өдөр каргоны мөнгөө шилжүүл гэхээр мөн дээр хэлсэн данс руу өөрийн данснаас 3500 төгрөг шилжүүлэн бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй ба миний фейсбүүкийг блок хийсэн...” гэх мэдүүлэг /4-р хх 140-141 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 151 дэх тал/,
26. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн Б.Хд “хувцасны шүүгээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, дансаар 205,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:
Б.Хгээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /4-р хх 165-169 дэх тал/,
хохирогч Б.Хгийн “...хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5853139832 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 205.000 /хоёр зуун таван мянга/ төгрөг хийж бараа захиалсан ба 2021.08.24-ны өглөө Ховд аймаг руу явах унаанд тавиад өгнө гэж хэлсэн боловч утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. ...” гэх мэдүүлэг /4-р хх 176-177 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 190 дэх тал/,
27. Ц.Дгийн 2021 оны 7 дугаар сарын 6- ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны орчмоос шилжүүлсэн 88.500 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Ц.Дгаас гаргасан гомдол /4-р хх 211 дэх тал/,
хохирогч Ц.Дгийн “...захиалъя гээд өөрийн хаягаасаа чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн юм. Тэгээд би тэр хүнээс ариутгагч, ионжуулагчтай буу 1 ширхгийг 29.500 төгрөгөөр авахаар болсон ба нийт 3 ширхэг авахаар тохиролцсон. Би данс руу нь дүү Баярмаагийн 5024103956 дугаарын данснаас 3 ширхэг бууны мөнгө гээд 88.500 төгрөгийг 5301427220 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4-р хх 206-208 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 217 дахь тал/,
28. Цахим орчинд 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Nomin Nomin” гэсэн фейсбүүк хаягаас “Соvid-19 хэрэгцээт зүйлсийн захиалга” гэсэн зар байршуулж иргэн Т.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 61,500 төгрөгийг залилж авсан болох нь:
Т.Эаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /4-р хх 228-232 дахь тал/,
хохирогч Т.Эын “...хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5027088455 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 61,500 /жаран нэгэн мянга таван зуу/ төгрөг бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. ...” гэх мэдүүлэг /4-р хх 238-239 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4-р хх 248 дахь тал/,
29. 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр иргэн Г.Таас дансаар 52,200 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:
Г.Таас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хх 09-20 дахь тал/,
хохирогч Г.Тын “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5007131893 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 52.200 /тавин хоёр мянга хоёр зуун/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. ...” гэх мэдүүлэг /5-р хх 26-27 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 35 дахь тал/,
30. 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Ааас 285,500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дансаар шилжүүлснийг авсан болох нь:
Х.Ааас гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хх 46-49 дэх тал/,
хохирогч Х.Аын “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5677047997, данснаас 1 удаагийн гүйлгээгээр 285000 /хоёр зуун наян таван мянган/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /5-р хх 55-56 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 63 дахь тал/,
31. А.Оийн 2021 оны 7 дугаар сарын 6, 18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвийн орчмоос шилжүүлсэн 42.500 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
А.Оээс гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хх 74-78 дахь тал/,
хохирогч А.Оийн “...хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5003847888 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 42.500 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Би мөнгөө шилжүүлэх үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх 84-85 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 93 дахь тал/,
32. Цахим орчин болох фейсбүүкийн “Flower Flower” нэртэй хаягаар худал зарыг байршуулан 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Эт “хайруулын таваг, шилэн ком аяга, комод буюу хувцасны хуванцар шүүгээ зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, дансаар 136,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:
Д.Эээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хх 105-110 дахь тал/,
хохирогч Д.Эийн “...хувь чат харилцан бичээд онлайнаар захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн 5890762999дугаарын данснаас эхлээд 66.000 /жаран зургаан мянга/ төгрөгийг 3sh hairuuliin tawag hovsgold 95948893 гэх утгаар, дараа нь 70.000 /далан мянга/ төгрөгийг kod2b, shilen kom 95948893 hovsgold гэх утгаар нийт 2 удаа 136.000 /нэг зуун гучин зургаан мянга/ төгрөгийг шилжүүлэн бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. Тэр хүний өгсөн 86285751 дугаар нь холбогдохгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /5-р хх 116-117 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 127 дахь тал/,
33. иргэн Ө.Саас хувцас захиалж, 2021 оны 8 дугаар сарын 6-аас 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрүүдэд нийт 205,100 төгрөгийг дансаар шилжүүлснийг залилж авсан болох нь:
Ө.Саас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хх 138-139 дэх тал/,
хохирогч Ө.Сын “...хувь чатаар нь холбогдож хувцас захиалахаар тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу 2021.08.06-ны өдөр өөрийн Lend.mn-ний 5176211186 данснаас 96113677 Өөдөө гэх утгаар 81.100 /наян нэгэн мянга нэг зуу/ төгрөг, 2021.08.10-ны өдөр өөрийн хаан банкны 5368018301 дугаарын данснаас 94794472 гэх утгаар 58000 /тавин найман мянга/ төгрөг, 2021.08.11-ний өдөр өөрийн 5368018301 дугаарын данснаас 13.000 /арван гурван мянга/ төгрөг, 2021.08.12-ны өдөр өөрийн 5368018301 дугаарын данснаас 17.000 /арван долоон мянга/ төгрөг, 2021.08.17-ны өдөр эхлээд 5176211186 данснаас 96113677 Өөдөө Карго гэх утгаар 15.000 /арван таван мянга/ төгрөг, дараа нь өөрийн 5368018301 дугаарын данснаас 96113677 гэх утгаар нийт 205.100 /хоёр зуун таван мянга нэг зуу/ төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо болтол бараагаа өгөөгүй ба холбогдох ямар ч боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /5-р хх 148-149 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 158-161 дэх тал/,
34. иргэн Ч.Саас 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 5301427220 дугаарын дансаар 53.200 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан болох нь:
Ч.Саас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хх 226-232 дахь тал/,
Ч.Саас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хх 173 дахь тал/,
хохирогч Ч.Сын “...чат бичээд 1 хайрцаг түргэн оношлуур авахаар тохиролцож 53.200 төгрөгийг би өөрийн 5015005019 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын С.Н гэсэн нэртэй данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тэгээд тэр өдрөөс хэд хоногийн дараа чатаар бараа асуух болгонд яг маргааш бараа задрах гэж байна, эсхүл гааль дээр саатчихсан энэ тэр гээд цаг аваад сүүлдээ холбоо барихгүй алга болсон. Тэгээд би дараа нь тухайн групп чатыг уншиж байсан хүмүүс бараагаа авч чадаагүй гээд биччихсэн байхаар нь залилуулсан юм байна гэдгийг нь мэдсэн....” гэх мэдүүлэг /5-р хх 177-178 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 184 дэх тал/,
35. иргэн Б.Дээс 2021 оны 7 дугаар сарын 5, 6, 19-ний өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр өөрийн 5301427220 дугаарын дансаар нийт 81.700 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан болох нь:
Б.Дээс гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /5-р хх 196-198 дахь тал/,
хохирогч Б.Дийн “тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5034340930 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 81.700 /наян нэгэн мянга долоон зуун/ төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн. ...” гэх мэдүүлэг /5-р хх 203-204 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 214 дэх тал/,
36. иргэн С.Ааас 2021 оны 8 дугаар сарын 3-аас 17-ны өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр нийт 439.000 төгрөгийг нь өөрийн 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч С.Аын “....тэр хүн рүү бараа захиалах гэж хувь чат бичээд захиалга өгөхөөр тохиролцон тэр хүний өгсөн 5301427220 дугаарын С.Н гэсэн данс руу өөрийн хас банкны 5001155282 дугаарын данснаас нийт 2 удаагийн гүйлгээгээр 127,000 /нэг зуун хорин долоо мянган/ төгрөг хийсэн. ...Би 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бараагаа ирж аваарай гэсэн Монгол дээж гэх газар дээр нь очиж хүлээсэн боловч тэр хүн нь өөрөө ирээгүй. ...” гэх мэдүүлэг /5-р хх 239-240 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх 249-205, 6-р хх 01-02 дахь тал/,
37. иргэн Б.Таас 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн 96.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 6.500 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 53.200 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 66.500 төгрөг буюу 6 удаагийн гүйлгээгээр нийт 222.400 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Б.Таас гаргасан гомдол, дансны шилжүүлгийн хуулга /6-р хх 14-20 дахь тал/,
хохирогч Б.Тын “...нийт 5 удаагийн гүйлгээгээр 222.500 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5042074217 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын С.Н гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тэгээд дараа нь бараагаа авахаар чат бичээд асуусан чинь маргаашаас бараагаа тараах гэж байна, маргааш хүргэлтээр бараа очно гэх мэтээр цаг авсаар байгаад сүүлдээ холбоо барихгүй алга болсон...” гэх мэдүүлэг /6-р хх 24-25 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 35 дахь тал/,
38. иргэн Ж.Гээс “цахим банк ашиглан 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн 29.500 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Ж.Гээс гаргасан гомдол, дансны шилжүүлгийн хуулга /6-р хх 48-49 дэх тал/,
хохирогч Ж.Гийн “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5103002018 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 29.500 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй...” гэх мэдүүлэг/ 6-р хх 55-56 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 65 дахь тал/,
39. иргэн Э.Эаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг нь өөрийн 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Э.Эаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /6-р хх 103-111 дэх тал/,
хохирогч Э.Эын “...хувь чатаар нь холбогдож Комод буюу хувцасны шүүгээ захиалахаар тэр хүний өгсөн 5301427220 дугаарын С.Н гэсэн данс руу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр найз Алтанбаатарын төрийн банкны 202000083828 дугаарын данснаас 93258882 коd6-1ш, коd5в-2ш гэх утгаар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо болтол бараагаа өгөөгүй ба холбогдох ямар ч боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /6-р хх 118-119 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 128 дахь тал/,
40. иргэн Т.Өгээс 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ариутгагч бууны захиалга авч, 29.500 төгрөгийг нь өөрийн 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Т.Өгээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /6-р хх 139-141 дэх тал/,
хохирогч Т.Өгийн “...5301427220 дугаарын С.Н гэсэн данс руу өөрийн Төрийн банкны 5301427220, данснаас 1 удаагийн гүйлгээгээр 29.500 /хорин есөн мянга таван зуун/ төгрөг хийж бараа захиалсан. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй...” гэх мэдүүлэг /6-р хх 148-149 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 157 дахь тал/,
41. иргэн Ж.Мгаас “урьдчилгаа төлөх хэрэгтэй, бараа ирэхээр мэдэгдэнэ” гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 55.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Ж.Мгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /6-р хх 169-175 дахь тал/,
хохирогч Ж.Мгийн “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн 5890845016 дугаарын данснаас kod2m гэх утгаар 55.000 төгрөг шилжүүлэн бараа захиалсан ба утсаа салгаад аваагүй...” гэх мэдүүлэг /6-р хх 180-181 дэх тал/,
42. иргэн Э.Оын 156,000 төгрөгийг залилж авсан болох нь:
Э.Оаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /6-р хх 198-199 дэх тал/,
хохирогч Э.Оын” ...2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 3 удаагийн гүйлгээгээр 156,000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5365142503 дугаарын данснаас тухайн хүний 5301427220 дугаарын С.Н гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлж захиалга хийсэн. Тагаад дараа нь бараагаа авахаар чат бичээд асуусан чинь маргаашаас бараагаа тараах гэж байна, маргааш хүргэлтээр бараа чинь очно гэх мэтээр цаг авсаар байгаад сүүлдээ холбоо байхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /6-р хх 204-205 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 215-216 дахь тал/,
43. хохирогч Н.Ггаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 55.000 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Н.Ггаас гаргасан гомдол /6-р хх 228 дахь тал/,
хохирогч Н.Ггийн “...шүүгээ захиалахаар тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн данснаасаа 55.000 төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо хүртэл бараагаа өгөөгүй, холбогдох ямар ч боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /6-р хх 234-235 дахь тал/,
С.Нэс гэрчээр дахин авсан мэдүүлэг /6-р хх 245 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хх 248 дахь тал/,
44. О.Агаас Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
О.Агаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /7-р хх 09-11 дэх тал/,
хохирогч О.Агийн “...зарын дагуу Хаан банкны 5301427220 дугаарын дансаар 120.000 төгрөг шилжүүлэн бараа захиалсан боловч одоо болтол бараагаа өгөөгүй, холбогдох ямар ч боломжгүй болж залилуулсан...” гэх мэдүүлэг /7-р хх 17-18 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 27 дахь тал/,
45. 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр М.Даас Хаан банкны 5301427220дугаартай дансаар 52.200 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
М.Даас ирүүлсэн гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /7-р хх 39-41 дэх тал/,
хохирогч М.Дын“...чат руу нь бичээд Хаан банкны 5301427220дугаартай данс руу 52.200 төгрөг шилжүүлсэн боловч утсаа аваагүй, фейсбүүкийг маань блок хийсэн ...” гэх мэдүүлэг /7-р хх 47-48 дахь тал/
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 58 дахь тал/,
46. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр О.Цээс Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 720.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
О.Цээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /7-р хх 68 дахь тал/,
хохирогч О.Цийн “...Монголын дугуй сонирхогчдын нэгдсэн групп дээр ...дугуй захиалж байгаа хүмүүстээ нэмэгдэлгүйгээр үйлдвэрийн үнээр захиалж өгнө гэсэн пост дугуйны зураг, үнийн хамт оруулсан байхаар нь тухай хүн рүү чат бичээд Forever загварын дугуйг 720.000 төгрөгөөр захиалаад өөрийнхөө Монпей апплекшны 99101084121 дугаарын данснаас тухай хүний 5301427220 дугаарын данс руу 720.000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг 7-р хх 72-73 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 79 дэх тал/,
47. 2021 оны 7 дугаар сарын 16, 19-ний өдрүүдэд Ж.Нгээс Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 171.400 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
Ж.Нгээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /7-р хх 91-95 дахь тал/,
хохирогч Ж.Нгийн: “...харилцан чатлаад “Ариутгагч буу 2 ширхэг, түргэвчилсэн тест 2 ширхэг” захиалах гэж хувь чат руу нь бичээд Хаан банкны 5301427220 дугаартай данс руу 171.400 төгрөг шилжүүлсэн. Захиалсан бараа ирэхээр мэдэгдэнэ гэсэн бөгөөд түүнээс хойш утсаа авахгүй фейсбүүкийг минь блок хийсэн. ...” гэх мэдүүлэг /7-р хх 101-102 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 110 дахь тал/,
48. 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр иргэн М.Нгээс Хаан банкны 5301427220 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.660.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
М.Нгээс гаргасан гомдол /7-р хх 121 дэх тал/,
хохирогч М.Нгийн ...би ...зар байршуулсан байхаар нь ...нийт 2.660.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /7-р хх 126-127 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 132 дахь тал/,
49. 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр иргэн Б.Бат-Эрдэнээс 111,200 төгрөгийг залилж авсан болох нь:
Б.Бат-Эрдэнээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /7-р хх 144-152 дахь тал/,
хохирогч Б.Бат-Эрдэнийн “..тухайн хүнтэй чатаар холбогдоод бараа захиалахаар тохиролцож ...нийт 111,200 төгрөг болж би өөрийн 5023743499 дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны 5301427220 С.Н гэсэн нэртэй данс руу 111,200 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бараагаа хүлээгээд байж байсан чинь нөгөө групп чатанд хүмүүс бараагаа авъя энэ тэр гээд бөөн юм биччихсэн байхаар нь тухайн хүний бараа орж ирэх нь жоохон удаад байгаа юм байх гэж бодоод тухайн группт хэсэг хугацаанд харзнах сэтгэгдлээ үлдээчхээд хэсэг хугацааны дараа тухайн групп чат хаагдсан...” гэх мэдүүлэг /7-р хх 156-157 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 164 дэх тал/,
50. 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Ю.Сгаас 247,500 төгрөгийг залилсан болох нь:
Ю.Сгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /7-р хх 176-180 дахь тал/,
хохирогч Ю.Сгийн “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5076767699 дугаарын данснаас 2021.08.07-ны өдөр 80115045 гэсэн утгаар 180,000 /нэг зуун наян мянга/, 2021.08.15-ны өдөр shilen sav modon suuritai утгаар 4,500 / дөрвөн мянга таван зуу/ төгрөг, 2021.08.17-ны өдөр 18 ширхэг тэди карго үнэ 80115045 утгаар 63,000 /жаран гурван мянга/ нийт 247,500 /хоёр зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй...” гэх мэдүүлэг /7-р хх 187-188 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 196-198 дахь тал/,
51. иргэн Х.Агаас 29.900 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Х.Агаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /7-р хх 208-211 дэх тал/,
хохирогч Х.Агийн “...5301427220 дугаартай С.Н гэх хүний данс руу “ариутгагч буу 99193287” гэх утга бичээд 29,900 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр уг хүн рүү чат бичсэн боловч хариу ирээгүй. Ингээд 1 сар гаруй хариу бичихгүй байж байгаад фейсбүүкээсээ намайг блок хийсэн...” гэх мэдүүлэг /7-р хх 216-217 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 225 дахь тал/,
52. хохирогч Г.Бгаас 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 81,700 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Г.Бгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /7-р хх 236-238 дахь тал/,
хохирогч Г.Бгийн “...тэр хүний өгсөн 5301427220 С.Н гэсэн данс руу өөрийн Хаан банкны 5030344597 тоот дансаар нэг удаагийн гүйлгээгээр 81,700 төгрөг хийж бараа захиалсан бөгөөд бараа ирэхээр нь танд мэдэгдэнэ гэж хэлээд утсаа аваагүй ба фейсбүүкийг минь блок хийсэн...” гэх мэдүүлэг /7-р хх 245-246 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 239 дэх тал/,
53. хохирогч Ө.Цаас 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 295.000 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Ө.Цын гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /8-р хх 14-15 дахь тал/,
хохирогч Ө.Цын “...чатаар холбогдоод бараа захиалга хийж, нийт 4 удаагийн гүйлгээгээр 295.000 төгрөгийг Хаан банкны 5301427220 С.Н гэсэн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа чатаар бараа ирж байгаа юу гэж асуусан чинь одоо ирж байгаа, эхний ээлжийн бараанууд ирсэн байгаа гэсэн. Нөгөө хүн рүү чат бичсэн чинь таны бараа ирчихсэн, удахгүй таны барааг хүргэлтээр өгөх болно гэсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Би захиалга хийсэн 295.000 төгрөгөөс буцаалт мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /8-р хх 21-22 дахь тал/,
54. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр холбогдсон иргэн Б.Мгээс 2.000.000 төгрөгийг өөрийн өөрийн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Б.Мгээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх дансны хуулга /8-р хх 40-57 дахь тал/,
хохирогч Б.Мгийн “...Би өөрийн Ланд 200 маркийн автомашинд 18 инчтэй обуд хайж байсан юм. ...захиалгаар оруулж ирж өгч байгаа шүү гээд 2 ширхэг обудны зураг явуулсан. ...харилцан чат бичээд 8 ширхэг 18 инчтэй обудны урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөгийг 5037438593 дугаарын С.Н гэсэн хаан банкны данс руу өөрийн хаан банкны 5084460102 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийг 8 ширхэг обуд захиалга 88100066 гэх утгаар хийсэн. Би тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа фейсбүүк чатаар асуухад одоо ирж байгаа, удахгүй ирнэ, би ковид тусаад гэртээ байгаа болохоор гарч чадахгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад сүүлдээ фейсбүүкээ устгаж, гар утас нь холбогдохоо болихоор нь мөнгөө залилуулсан юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /8-р хх 63-64 дэх тал/,
55. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр холбогдсон иргэн Б.Оээс 107.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Б.Оээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /8-р хх 79-85 дахь тал/,
хохирогч Б.Оийн “...Тэгээд би захиалъя гээд...4 хос обудыг 800.000 төгрөгөөр авахаар болоод захиалсан юм. ...би өөрийн 5926057326 дугаарын данснаас 50.000 төгрөг шилжүүлсэн юм.Түүний дараа 2021 оны 09 дүгэр сарын 18-ны өдөр 5037438593 дугаарын данс руу би өөрийн 5926057926 дугаартай данснаас 57.000 төгрөг дахин шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /8-р хх 89-90 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7-р хх 239 дэх тал/,
56. П.Ааас 2021 оны 07 сарын 28-ний өдрөөс хойш нийт 2 удаагийн гүйлгээгээр 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөг 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Л.Алтаннавчаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /8-р хх 112-117 дахь тал/,
хохирогч П.Аийн “...280.000 төгрөг болж би өөрийн 5370053588 дугаарын данснаас тухайн хүний Хаан банкны 5301427220 С.Н гэсэн нэртэй данс руу тэр өдөртөө урьдчилгаа 160.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь над руу барааны мөнгөө гүйцээж өгөх хэрэгтэй байна гэхээр нь би дахин 120.000 төгрөг шилжүүлсэн бараагаа хүлээгээд байж байсан чинь ...нөгөө бараа захиалга аваад байсан хүүхэн чинь цагдаад шалгагдаж байгаа юм байна лээ гэхээр нь би залилуулсан юм байна гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /8-р хх 121-122 дахь тал/,
57. Н.Төөс 368,000 төгрөгийг Хас банкны 5003997227 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Н.Төөс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /8-р хх 135-145 дахь тал/,
хохирогч Н.Тийн “...4 хос обудыг 860.000 төгрөгөөр авахаар болоод захиалсан юм. Тэгсэн надад өөрийн 5037438593 дугаарын дансыг өгөөд мөнгийг захиалаарай гэхээр нь би өөрийн 5429069095 дугаартай данснаас эхлээд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилгаа мөнгө болох 258.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нөгөө хүн миний обудыг ирсэн гэхээр нь уг хүнтэй уулзаад 4 хос обудаа аваад уг хүний 5037438593 дугаарын данс руу үлдэгдэл 602000 төгрөгийг өөрийн 5429069095 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд би ер нь обуд захиалгаар авчрах юм байна гэж бодоод дахиад 2021 оны 10 дугаар сарын 3-ны өдөр уг хүнтэй холбогдоод обуд авахаар болоод уг хүн надад өөрийн 5003997227 дугаарын данс руу урьдчилгаа 368000 төгрөгийг өөрийн 1745102469 дугаарын данснаасаа шилжүүлсэн юм. Тэгсэн уг хүн обудыг өгөөгүй ...” гэх мэдүүлэг /8-р хх 149-151 дэх тал/,
58. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 13-179 тоотод байхдаа зарын дагуу холбогдсон хохирогч Г.Цаас 312,000 төгрөгийг өөрийн 5037438593 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Г.Цаас гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх банкны дансны хуулга /8-р хх 166-167 дахь тал/,
хохирогч Г.Цийн “...Antera 3 салаа обуд захиалахад урьдчилгаа 40 хувь нь 312,000 төгрөг болсон. Маргааш нь би өөрийнхөө Хаан банкны 5171208815 гэсэн данснаас тухайн хүний 5037438593 дугаарын С.Н гэсэн хүний данс руу мөнгийг нь шилжүүлж захиалга өгсөн. ...миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн...” гэх мэдүүлэг /8-р хх 171-172 дахь тал/,
59. 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ггаас 415,000 төгрөгийг өөрийн 5037438593 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Б.Ггаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /8-р хх 187-194 дэх тал/,
хохирогч Б.Ггийн “...чатаар тухайн хүнтэй холбогдоод 775,000 төгрөгийн үнэтэй 5 салаа обуд захиалахад урьдчилгаа нь 415,000 төгрөг болсон. Би өөрийнхөө Төрийн банкны 210000634637 дугаарын данснаас 190,000 төгрөг, Хаан банкны 5604059282 дугаарын данснаас 225,000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 415,000 төгрөг тухайн хүний 5037438593 дугаарын С.Н гэсэн данс руу шилжүүлж захиалга өгсөн. ...утсаа авахгүй байсан. Тэгээд чат бичихээр удахгүй, таны бараа чинь ирж байгаа, одоо бараа бууж байна энэ тэр гэж байгаад дахиж холбоо барихгүй намайг фейсбүүкээр блок хийчихсэн юм...” гэх мэдүүлэг /8-р хх 198-199 дэх тал/,
60. хохирогч Д.Эгаас 325.000 төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаарын дансаар залилж авсан болох нь:
Д.Эгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /8-р хх 187-194 дэх тал/,
хохирогч Д.Эгийн өгсөн “...урьдчилгаа 325.000 төгрөгийг би өөрийнхөө Хаан банкны 5087233438 гэсэн данснаас тухайн хүний 5037438593 дугаарын С.Н гэсэн хүний данс руу тэр өдөртөө мөнгийг нь шилжүүлж захиалга өгсөн...” гэсэн мэдүүлэг /8-р хх 219-220 дахь тал/,
61. 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Нээс нийт 2.709.500 төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаарын дансаар залилж авсан болох нь:
О.Нээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх банкны дансны хуулга /8-р хх 238-239,243-249 дэх тал/,
хохирогч О.Нийн өгсөн “...би тухайн хүнтэй чатаар харилцаж байгаад кассын машин, нийт 20 ширхэг зурагт, 30 ширхэг тогоо антен зэрэг барааг захиалаад... нийт 4 удаагийн гүйлгээгээр 2.709.500 төгрөгийг 5037438593 дугаарын дансаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /8-р хх 235-236 дахь тал/,
62. хохирогч Ц.Чгаас 1.400.000 төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаарын дансаар залилж авсан болох нь:
Ц.Чгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /9-р хх 15-20 дахь тал/,
хохирогч Ц.Чгийн өгсөн “...фейсбүүк чатаар холбогдож 4 ширхэг обудны урьдчилгаа мөнгө гэж 5037438593 С.Н гэсэн Хаан банкны данс руу өөрийн 5890865699 дугаарын данснаас 1.400.000 төгрөгийг 99113282 гэх утгаар хийсэн. ...асуухаар шалтгаан хэлж байгаад сүүлдээ фейсбүүкээ устгаж, надад өгсөн утасны дугаар нь холбогдохоо больсон.” гэсэн мэдүүлэг /9-р хх 26-27 дугаар хуудас/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх 33 дахь тал/,
63. хохирогч Ч.Баас 350.000 төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаарын дансаар залилж авсан болох нь:
Ч.Баас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /9-р хх 44-48 дахь тал/,
хохирогч Ч.Бы өгсөн “......урьдчилгаа 350.000 төгрөгийг би өөрийнхөө Төрийн банкны 104500761280 гэсэн данснаас тухайн хүний 5037438593 дугаарын С.Н гэсэн хүний данс руу тэр өдөртөө мөнгийг нь шилжүүлж захиалга өгсөн...” гэсэн мэдүүлэг /9-р хх 52-53 дахь тал/,
64. хохирогч Х.Ааас 350.000 Хаан банкны 5003997227 дугаарын дансаар залилж авсан болох нь:
Х.Аээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /9-р хх 73-76 дахь тал/,
хохирогч Х.Аын өгсөн “...тэгсэн надад өөрийн 5003997227 дугаарын дансыг өгөөд урьдчилгаа мөнгөө хийгээд захиалаарай гэхээр нь би өөрийн 5036069396 дугаартай данснаас 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /9-р хх 80-81 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хас банкны 5003997227 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх 86 дахь тал/,
65. Х.Золбаяраас 150,000 төгрөгийг хаан банкны 5037438593 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Х.Золбаяраас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, /9-р хх 97-102 дахь тал/,
хохирогч Х.Золбаярын“...Би 17-той 4 ширхэг обуд 570000 төгрөгөөр авахаар тохирсон ба урьдчилгаа гэж 150,000 төгрөгийг 5037438593 С.Н гэсэн Хаан банкны данс руу өөрийн 5720970133 гэсэн данснаас 88575776 zoloo гэх утгаар хийсэн. Би өөрийн Zoloo KH нэртэй фейсбүүк хаягаас munkhdelger baasansuren нэртэй фейсбүүк хаяг руу харилцан чат бичиж захиалгаа өгсөн. Тэр өдрөөс хойш гар утас руу нь залгахаар авахгүй байсан ба фейсбүүк чатаар захиалсан обудны талаар асуухад ачаа буусан нэлээн завгүй байна гэсэн ба сүүлдээ миний фейсбүүкийг блок хийж, гар утас нь холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг /9-р хх 108-109 дэх тал/,
хохирогч Х.Золбаярын “Хаан” банкны дансны хуулга /9-р хх 111 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх 116 дахь тал/,
66. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг, Дэнжийн 1000 орчим иргэн Э.Эаас 350,000 төгрөгийг өөрийн 5037438593 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Э.Эаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /9-р хх 128-134 дэх тал/,
хохирогч Э.Эын “..."Baasansuren Munkhdelger" гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож обуд авахаар захиалга хийж 1 удаагийн гүйлгээгээр 350,000 төгрөг 5037438593 дугаарын дансаар шилжүүлсэн...” /9-р хх 138-139 дэх тал/,
67. иргэн А.Лувсандамбаас 2021 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр 390.000 төгрөгийг нь өөрийн 5037438593 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
А.Лувсандамбаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /9-р хх 128-134 дэх тал/,
хохирогч А.Лувсандамбын“...обуд захиалах талаар ярилцахад захиалгын урьдчилгаа 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг 5037438593 С.Н гэх данс руу өөрийн 5019964708 дугаарын хаан банкны данснаас утга хэсэгт 88102484 гэж 390.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш гар утас руу нь залгахаар авахгүй байсан ба фейсбүүк чатаар захиалсан обудны талаар асуухад ачаа буусан нэлээн завгүй байна, дахин асуухад ачаа буусан ачаан дээрээ очиж чадахгүй байна, удахгүй захиалагч нар луу залгана гэх мэтээр шалтгаан хэлж байгаад сүүлдээ миний фейсбүүкийг блок хийж, гар утас нь холбогдохоо больсон.....” гэх мэдүүлэг /9-р хх 165-166 дахь тал/,
хохирогч А.Лувсандамбын Хаан банкны дансны хуулга /9-р хх 159 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх 171 дэх тал/,
68. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Э.Өоос ХААН банкин дахь өөрийн 5037438593 дугаартай дансанд 390.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:
А.Өнөболдоос гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /9-р хх 182-187 дахь тал/,
хохирогч Э.Өын “...4 ширхэг обудны урьдчилгаа мөнгө гэж 5037438593 С.Н гэсэн хаан банкны данс руу өөрийн хаан банкны 5603094568 дугаарын данснаас 390.000 төгрөгийг “obud 89626564” гэх утгаар шилжүүлсэн . Ингээд 7 хоногийн дараа фейсбүүк чатаар асуухад одоо ирж байгаа, удахгүй ирнэ, би Ковид тусаад гэртээ байгаа болохоор гарч чадахгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад сүүлдээ фейсбүүкээ устгаж, надад өгсөн 88800423 дугаарын гар утас нь холбогдохоо болихоор нь мөнгөө залилуулсан юм байна гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /9-р хх 193-194 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх 200 дахь тал/,
69. Б.Мөнх-Эрдэнээс 500,000 төгрөгийг Хаан банкны 5037438593 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Б.Мөнх-Эрдэнээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /9-р хх 211-213 дахь тал/,
хохирогч Б.Мөнх-Эрдэнийн” ...чат бичсэн чинь миний өмнөөс хариу бичиж эхэлсэн юм. Тэгээд би тэр хүнээс 5 салаа обуд 4 хос обуд худалдан авахаар болоод захиалсан юм. Тэгсэн надад өөрийн 5037438593 дугаарын дансыг өгөөд мөнгийг захиалаарай гэхээр нь би өөрийн 5459280882 дугаартай данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн уг хүн обудыг өгөөгүй ...” гэх мэдүүлэг /9-р хх 217-218 дахь тал/,
70. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Э.Эгаас 375,000 төгрөгийг Хас банкны 5003997227 дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Э.Эгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /9-р хх 231-235 дахь тал/,
хохирогч Э.Эн “...4 ширхэг обудын урьдчилгаа мөнгө гэж 5003997227 С.Н гэсэн Хас банкны данс руу өөрийн Хаан банкны 5664192203 дугаарын данснаас 375,000 төгрөгийг 88678334 гэх утгаар хийсэн. ...фейсбүүкээ устгаж, надад өгсөн 88800423 дугаарын гар утас нь холбогдохоо болихоор нь залилуулсан юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,
71. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Таас 400.500 төгрөгийг өөрийн Хаан банкны 5037438593 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан болох нь:
Б.Таас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /10-р хх 08-11 дэх тал/,
хохирогч Б.Тын “...4 ширхэг обудны урьдчилгаа мөнгө гэж 5037438593 С.Н гэсэн Хаан банкны данс руу өөрийн хаан банкны 5030505363 дугаарын данснаас 400 500 төгрөгийг обуд захиалга 99944025 гэх утгаар хийсэн. Би тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа фейсбүүк чатаар асуухад одоо ирж байгаа, удахгүй ирнэ, би Ковид тусаад гэртээ байгаа болохоор гарч чадахгүй байна гэх зэргээр шалтгаан хэлж байгаад сүүлдээ фейсбүүкээ устгаж, надад өгсөн 88800423 дугаарын гар утас нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /10-р хх 15-16 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хх 12 дахь тал/,
72. хохирогч Г.Боос 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 60-57 тоотод байхдаа шилжүүлсэн 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг Хаан банкны 5900303744 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Г.Боос гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /10-р хх 34-39 дэх тал/,
хохирогч Г.Бын “...Shogun A1 загварын обуд захиалаад урьдчилгаа 50 хувь нь 430,000 төгрөг болсон бөгөөд маргааш нь би өөрийнхөө Хаан банкны 5077436699 гэсэн данснаас тухайн хүний 5037438593 дугаарын С.Н гэсэн хүний данс руу мөнгийг нь шилжүүлж захиалга өгсөн. Тэгээд тухайн хүн надад 88800423 гэсэн дугаар өгсөн боловч огт утсаа авахгүй байсан. Тэгээд захиалга өгсний дараа чат бичихээр удахгүй таны бараа ирж байгаа, удахгүй захиалга хийсэн баримтаа явуулна энэ тэр гэж байгаад дахиж холбоо бариагүй…” гэх мэдүүлэг /10-р хх 37-38 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5037438593 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хх 61 дэх тал/,
73. 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр холбогдсон иргэн Б.Соос Магlin-4-ийн загварын унадаг дугуй авахаар урьдчилгаа болгож шилжүүлсэн 490.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Б.Соос гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /10-р хх 73-74, 78-89 дэх тал/,
хохирогч Б.Сын “...Би 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн дүү Галд унадаг дугуй авч өгөх гэж фейсбүүк зарын дагуу Nomin Nomin гэх фейсбүүк хаягтай хүнд 490.000 төгрөгөө залилуулсан. Тухайн мөнгийг өөрийн 5041068205 дугаарын данснаас тэр хүний 5301427220 гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /10-р хх 94 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хх 102 дахь тал/,
74. 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Т.Агаас 530.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар авч залилсан болох нь:
Т.Агаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /10-р хх 123-135 дахь тал/,
хохирогч Т.Агийн “...2021 оны 06 дугаар сарын 28-ны орой 09:26 цагийн орчимд фейсбүүк хаягаар хөргүүр зарна гэсэн зарын дагуу 95689358 дугаарт холбогдож хүнсний ногоо хадгалах хөргүүр авахаар болоод С.Н гэх хүний 5301427220 тоот дансанд 530.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 89998225 гэсэн утастай, 0366 УО гэсэн улсын дугаартай машинд хөргүүр тавьж явуулсан гэж мессеж бичиж байсан. Тэгээд маргааш нь өглөө нь буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр утас нь дуудаад авахгүй, үеэс хойш холбогдохоо байсан. Тэрнээс хойш дахин холбоо бариагүй, алга болсон...” гэх мэдүүлэг /10-р хх 175-176 дахь тал/
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хх 151 дэх тал/,
75. Ш.Огаас 561.200 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Ш.О, Ш.Отгонжаргал нараас гаргасан гомдол, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /10-р хх 206-219 дэх тал/,
хохирогч Ш.Огийн “...Би өөрийн Хаан банкны 5067129873 тоот данснаас 194.600, 9000, 26000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр С.Н-ийн 5301427220 тоот данс руу нийт 229.600 төгрөг, миний дүү болох Ш.Отгонжаргалын Хаан банкны 5556222549 тоот данснаас 331.600 төгрөг, нийт 561.200 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /10-р хх 224 дэх тал/,
гэрч Ш.Отгонжаргалын “...бүтээгдэхүүний захиалга авч байна, хамт захиалах уу гэхээр нь би тэгье гээд С.Н гэх 5301427220 тоот данс руу шилжүүлсэн. Өдийг хүртэл захиалсан барааг ирүүлээгүй, мөн залгаад утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /10-р хх 226 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хх 236 дахь тал/,
76. Ё.Ц 133.900 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Ё.Цэцэгээс гаргасан гомдол /10-р хх 248 дахь тал/,
Ё.Цэцгээгийн Хаан банкны 5540360596 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /10-р хх 249 дэх тал/,
хохирогч Ё.Цэцгээгийн “...ковидын түргэвчилсэн тест 2 хайрцаг, ариутгагч буу 1 ширхгийг захиалан өөрийн 5540360596 тоот данснаас 133.900 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд захиалсан бараагаа асуух гээд залгахад утсаа авахгүй байсан....” гэх мэдүүлэг /11-р хх 03 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хх 9 дэх тал/,
77. иргэн Н.Тогтохоос 2021 оны 5 дугаар сарын 25-нд 22000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 4-нд 16000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 187000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 11-нд 51500 төгрөгийг, нийт 341500 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Н.Тогтохоос гаргасан гомдол, Н.Тогтохын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хх 32-38 дахь тал/,
хохирогч Н.Тогтохын “...Хишигчулуун гэх нэртэй 5300704873 дугаартай данс руу 2021 оны 05 дугаар сарын 25-нд 22000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-нд 16000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 187000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-нд 51500 төгрөгийг бараа захиалж тус тус шилжүүлсэн. Мөн барааны ачааны зардал 43000 төгрөг шилжүүлсэн. Нийт 341500 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /11-р хх 42 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хх 50-54 дэх тал/,
78. Э.Угаас 480.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Э.Угаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /11-р хх 101-114 дэх тал/,
хохирогч Э.Угийн “...тухайн хүнд итгээд угсардаг шкаф 7 ширхгийг захиалсан. Нийт 480 000 төгрөгийг Хаан банкны 5301427220 дугаартай С.Н гэх дансанд шилжүүлсэн. ...Маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 10:00 цагаас Монгол дээж авто зогсоолоос ирж ачаа бараагаа авцгаагаарай гэж хаягийг нь зааж өгсөн. Тэгээд би дүүгээ тухайн газар луу нь явуулж бараагаа авах гэтэл тухайн групп чатнаасаа шууд хасаад фейсбүүкээр блок хийчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /11-р хх 118 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хх 128 дахь тал/,
79. хохирогч Ж.Эаас нийт 1.900.000 төгрөгийг залилсан болох нь:
Ж.Эаас гаргасан гомдол, Ж.Эын Хаан банкны дансны хуулга /11-р хх 160-161 дэх тал/,
хохирогч Ж.Эын “...Намайг бараа худалдан авах захиалга өгөх үед С.Н надад ‘захиалгаа баталгаажуулаад барааны мөнгөө 100 хувь шилжүүлэх ёстой’ гэж хэлсэн. Ингээд би нийт 3 удаагийн гүйлгээгээр С.Н-ийн Хас банкны 5003997227 тоот дансанд 3400.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос миний захиалсан бараанууд ирсэн. Тэгээд бараагаа шалгаад үзтэл дутуу ирсэн байсан. Тэгээд С.Н рүү чат дутуу байна гэж чат бичихэд үлдсэн барааг чинь Монгол шууданд хийсэн гэсэн. Тэгээд би Монгол шуудан дээр очоод шалгатал надад бараа явуулаагүй байсан. Би дахин холбогдоод бараагаа нэхтэл С.Н би хүүхэдтэйгээ цуг эмнэлэгт хэвтэж байна, барааг чинь явуулж амжихгүй байна гээд надад 1.000.000 төгрөгийг буцааж шилжүүлээд үлдэгдэл 1.900.000 төгрөгийн барааг маань эмнэлгээс гараад явуулна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /11-р хх 181-182 дахь тал/,
80. иргэн Т.Раас 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр нийт 1.513.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Т.Раас гаргасан гомдол, дансны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /11-р хх 197-204 дэх тал/,
хохирогч Т.Рын “...Бараагаа сонгоход барааны үнийг зурвасаар ирүүлдэг байсан тул өөрийн эзэмшлийн Хаан банкны 5031640063, 51971588534 тоот данснаас 5301427220 тоот данс руу шилжүүлж нийт 15 удаагийн гүйлгээгээр 1.513.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /11-р хх 209-210 дахь тал/,
Т.Рын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хх 218-221 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /11-р хх 223-227 дахь тал/,
81. хохирогч Х.Эээс 2021 оны 6 дугаар сарын 23-нд 240.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 29-нд 245.500 төгрөг, нийт 485000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Х.Эээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /12-р хх 21-27 дахь тал/,
хохирогч Х.Эийн “...зарах барааны нийт 480.000 төгрөгийг Мөнхбаясгалан гэх хүний 5114414959 дугаарын данс руу хий гэсэн. Тэгэхээр нь би 2021 оны 06 дугаар сарын 23-нд 240.000 төгрөг хийсэн. ... 2021 оны 06 дугаар сарын 29-нд ‘чиний шарагч эрээн хотоос ирсэн, үлдэгдэл мөнгөө каргоны мөнгөтэй хамт хийнэ үү’ гэж чат бичсэн. 1 хайрцагт 3 ширхэг, 6 хайрцгийг давхарлаж скочдоод 03-66 УАО улсны дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн. Жолоочийн утасны дугаар нь 86998225 гэсэн. 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл мөнгөө каргоны мөнгөтэй хамт 245.500 төгрөгийг 5301427220 С.Н гэсэн данс руу хийсэн. Тухайн үед жолоочийн дугаар нь холбогдож байснаа сүүлдээ холбогдохоо байсан. Фейсбүүкээс жолоочийн дугаарыг хайтал Өвөрхангай аймгийн зар дээр энэ жолоочийг хайж байна гэсэн зар байсан. Тэр зар тавьсан хүнээс холбогдож асуутал “өмнөх өдөр эгч нь хулхидуулсан, ийм машины дугаар, жолоочийн дугаарыг бичдэг юм байна лээ” гэсэн...” гэх мэдүүлэг /12-р хх 31-32 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Мөнхбаясгалангийн Хаан банкны 5114414995 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /12-р хх 35-40 дэх тал/,
82. хохирогч Э.Эгаас 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 765.500 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Э.Эгаас гаргасан гомдол, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлтүүд /12-р хх 63-74 дэх тал/,
хохирогч Э.Эгийн “...бараа захиалахаар болоод 788.000 төгрөгийн бараа захиалж С.Н гэх хүний 5301427220 гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Захиалснаа хойш 14 хоногийн дараа бараа ирнэ гэсэн, тэгтэл 14 хоногтоо бараа ирээгүй, тэгэхээр нь чат бичээд яагаад ирэхгүй байгаа юм бэ, хэзээ ирэх юм бэ гэж асуухад маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ гэж чат бичдэг байсан. Сүүл рүүгээ таг алга болсон...” гэх мэдүүлэг /12-р хх 79-81 дэх тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /12-р хх 86 дахь тал/,
83. хохирогч Э.Шоос 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 100.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Э.Шоос ирүүлсэн гомдол, Э.Шын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /12-р хх 97-98 дахь тал/,
хохирогч Э.Шын “...2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ‘Бөөний групп’ гэсэн хаяг дээр 10.000 төгрөгийн тэди куртик байна гэсэн мэдэгдэл орсон байхаар нь би 10 ширхэг куртик захиалаад групп дээр тавьсан С.Н гэдэг хүний 5301427220 тоот дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /12-р хх 103-104 дэх тал/,
84. хохирогч Б.Эоос 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1.350.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Б.Эоос гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /12-р хх 128-131 дэх тал/,
хохирогч Б.Эын “...дугуй захиалж, 2 дугуйны үнийн 50 хувь буюу 1.350.000 төгрөгийг эгч Туулын 5125049664 тоот данснаас 5301427220 тоот данс руу шилжүүлсэн. ...Намайг дугуй чинь ирчихлээ ав, Амгалангийн ачаа бараа буудаг газарт ир гэж дуудсан ба очиход байхгүй байсан. Дараа нь намайг таван богд дээр хүрээд ир гэж хэлсэн. Тухайн газарт очиход мөн л байхгүй байсан...” гэх мэдүүлэг /12-р хх 134-135 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, /12-р хх 142 дахь тал/,
85. хохирогч Б.Дгаас 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 1044.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Б.Дгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх интернэт банкны хуулга /12-р хх 153-185 дахь тал/,
хохирогч Б.Дгийн “...тухайн хүнтэй холбогдоод 20 хайрцаг тестийг 1044.000 төгрөгөөр захиалж захиалгын мөнгийг 5301427220 дугаарын дансанд шилжүүлсэн. Мөн шилжүүлсний дараа бараа 14 хоногийн дараа ирнэ гээд 7 дугаар сарын 19-ны өдөр бараа ирсэн каргоны мөнгөө өгөөрэй гэхээр нь мөн адил тухайн дансанд 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш дээрээс дарамтлаад байна, миний барааг өгөхгүй байна гэх мэтээр худлаа ярьсан...” гэх мэдүүлэг /12-р хх 186-188 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /12-р хх 197 дахь тал/,
86. хохирогч З.Дгаас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Т.Шинэбаярын Төрийн банкны 140100423359 тоот дансаар дамжуулан 9.095.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хас банкны 5003997227 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
З.Дгаас гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, гүйлгээ хийсэн талаарх З.Дгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /12-р хх 235-241 дэх тал/,
Ш.Төрмандахын Хас банкны депозит дансны хуулга, С.Нтэй харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /12-р хх 243-250, 13-р хх 01-13 дахь тал/,
хохирогч З.Дгийн “...Тухайн групп нь онлайн хувцасны бөөний захиалга авдаг групп байсан. Группийн админ болох Төрмандахын Шинэбаяр гэх хүний Төрийн банкны 140100243359 гэсэн дансаар хувцасны гэр ахуй хүүхдийн олон төрлийн бараануудыг би захиалсан. Тухайн үедээ мөнгөө шилжүүлээд 20-21 хоногийн дотор ирдэг гэж хэлсэн юм. ...нийт 11 удаагийн гүйлгээгээр 9.062.300 төгрөгийг түүнд шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /13-р хх 17 дахь тал/,
гэрч Т.Шинэбаярын “...Би хөл хорионы үед гэртээ хүүхдээ харж байхдаа Маралхом нэртэй групп чат үүсгээд групп чатаараа 50 гаруй хүний захиалгыг авч өөрийнхөө 140100423359 Төрийн банкны дансаар шилүүлж авсан. Би хүмүүсээс захиалга аваад цаашаа С.Н рүү Төрийн банкны дансаар 23.635.000 төгрөг, аав Төрмандахын 5001294016 гэсэн данснаас 3.681.000 төгрөг, Ариг банкаар 235.000 төгрөг, нийтдээ 27.551.000 төгрөгийг С.Н рүү шилжүүлж өгч байсан. Би хүмүүсийн асуусан барааг цаашаа С.Нэс асууж захиалахдаа 1000 төгрөгийн бараан дээр 100 төгрөг нэмэх жишээтэй бага ашиг олох зорилготой байсан. Бараа ирэхгүй удаад ашгаас олсон 725300 төгрөгийг нийт 16 хүнд хувааж өгсөн. Би бараа ирэхгүй байгаа талаар Ээгий Ээгий гэх хаягаар нь холбогдоход Хишиг гэдэг каргогоор ирдэг гэж хэлэхээр нь би асуухад С.Н гэх хүн бараа авдаггүй гэж хэлсэн. Би түүнтэй уулзъя гэхээр шалтаг тоочоод уулздаггүй хүн байгаа юм. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Драгон дээр уулзахаар болоод уулзтал ачаа бараа захиагүй юм шиг яриад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл гаргасан юм. Надад хамгийн их мөнгө шилжүүлсэн хүн нь Дүүриймаа гэх эмэгтэй 9.0662.300 төгрөгийг надад шилжүүлсэн. Би тэр мөнгийг цааш нь 5003997227 тоот Хас банкны Н-ийн данс руу шилжүүлсэн. Цагдаад шалгуулаад интернэт банкны гүйлгээг нь үзэхэд миний шилжүүлсэн мөнгийг байрны түрээс гэх мэт өөрт хэрэгтэй зүйлээр ашигласан байсан...” гэх мэдүүлэг /13-р хх 18-19 дэх тал/,
87. хохирогч Б.Бгээс 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 207.600 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 52500 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 31800 төгрөг, 16400 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 179.600 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 56000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 44000 төгрөг, нийт 587900 төгрөгийг Д.Хы эзэмшлийн Хаан банкны 5300704873 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
Б.Бгээс гаргасан гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /13-р хх 52-54 дэх тал/,
хохирогч Б.Бгийн “...би тухайн групп чатнаас 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хавчаар, будааны сав, шарагч, хатаагч зэрэг эд зүйлсийг захиалахаар болж 207.600 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 52500 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 31800 төгрөг, 16400 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 179.600 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 56000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 44000 төгрөгийг Хишигчулуун гэх хүний данс руу шилжүүлсэн. Нийтдээ тухайн хүний данс руу 7 удаагийн гүйлгээгээр 587900 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /13-р хх 77-78 дахь тал/,
хохирогч Б.Бгийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /99-103 дахь тал/,
88. хохирогч Ч.Згаас 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 382.600 төгрөгийг Д.Хы нэр дээрх Хаан банкны 5300704873 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
С.Золзаяагаас гаргасан гомдол, С.Золзаяагийн Хаан банкны 5072097739 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /13-р хх 122,125 дахь тал/,
хохирогч Ч.Згийн “...хувцас хатаагч 4 ширхэг, төмс шарагчаас 10 ширхэг, үсний хавчаар 100 ширхгийг захиалж мөнгийг тухайн хүний 5300704873 дугаарын Хишигчулуун гэх данс руу 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн Хаан банкны интернэт банкаар шилжүүлсэн. ...захиалга өгснөөс хойш 21-30 хоногийн хугацаанд ирнэ гэж хэлж байсан боловч тэрнээс хойш одоог хүртэл захиалсан бараа маань ирээгүй...” гэх мэдүүлэг /13-р хх 129 дэх тал/,
Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансны хуулга /13-р хх 133 дахь тал/,
89. хохирогч Б.Нгоос 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 900.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хас банкны 5037438593 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт, шилжүүлэг хийсэн банкны дансны хуулга /13-р хх 148, 151-154, 157 дахь тал/,
хохирогч Б.Ны “...манай нөхөр Энхманлай Enkhmanlai Joko гэсэн хаягаасаа чатаар холбогдож 3 ширхэг 2000.000 төгрөгийн обудыг сонирхож авахаар болоод урьдчилгаа 900.000 төгрөгийг интернэт банк ашиглан С.Н гэх хүний 5037438593 тоот данс руу шилжүүлсэн. ...чиний захиалсан обуд өөр газар буусан байна гэж намайг төөрүүлээд бид хоёрт худлаа яриад байгаа санагдсан. ...Би чамайг цагдаад өглөө шүү гэхээр чиний бараа ирчихсэн, Монгол дээж гээд каргонд буюу Амгалангийн цаахан талд байдаг каргог заагаад тэнд ирчихсэн байна, одоо очоод ав гэж хэлээд нөхөр бид хоёр 7-8 удаа очсон боловч ямар ч бараа ирээгүй байсан....” гэх мэдүүлэг /13-р хх 162-163 дахь тал/,
дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /13-р хх 181-184 дэх тал/,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /14-р хх 01 дэх тал/,
хохирогч Ж.С-ын “...би итгээд энэ эмэгтэйтэй 80056031 дугаарын утсаар нь холбогдож байгаад 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 5.710.000 төгрөгийг 5022246885 тоот данснаасаа 5700883562 тоот Энхтүвшиний Энх-Амгалан гэсэн данс руу нь шилжүүлсэн юм. Тэгээд тухайн бараа нь 20 хоногийн дотор орж ирнэ гэж байсан бөгөөд би фейсбүүк пэйж хуудсан дээрээ уг цахилгаан барааны зар байршуулсан чинь хүмүүс нь авъя гээд их захиалаад байхаар нь Цээнэрэнз гэдэг эмэгтэйтэй утсаар холбогдоод дахиад бараа захиалъя гээд 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 7.160.500 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 5700883562 тоот данс руу нь мөн 304.500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь Цээнэрэнз гэх эмэгтэй дахиад захиалга өгч болно шүү гэхээр нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 5700883562 тоот данс руу 2.360.000 төгрөг шилжүүлж нийт 15.535.000 төгрөгийн цахилгаан бараа захиалсан. Тэгээд би хугацаа болоод Цээнэрэнз гэх эмэгтэйтэй утсаар болон вичатаар холбогдоод бараагаа асуусан чинь одоо үйлдвэрээсээ гарч байгаа удахгүй ирнэ гэсэн хариу өгдөг байсан бөгөөд дараа нь утсаа ч авахгүй өнөөдрийг хүртэл алга болсон...” гэх мэдүүлэг /14-р хх 6 дахь тал/,
гэрч Б.Цээнэрэнзийн “...2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд Солонгосоос эд зүйлийн захиалга авч нийт 16.695.000 төгрөг дансаар авсан ба Солонго 5022246885 дугаарын данснаас миний 5700883562 дугаарын данс руу тухайн үед мөнгө шилжүүлж байсан. Би Солонгосоос захисан бараагаа Хишигжаргал гэх эмэгтэйгээс авахаар тохиролцож Хишигжаргалын 5700883562 дугаартай данс руу нийт 15.695.000 төгрөгийг шилжүүлж байсан. Хишигжаргал надад өгөх ёстой бараагаа монголд орж ирээгүй байна, үйлдвэрлэгдэж дуусаагүй байна гэх шалтгааны улмаас өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /14-р хх 11 дэх тал/,
шүүгдэгч С.Н-ийн “...Цээнэрэнз гэх хүн нь өөрөө онлайн бараа захиалгын групптэй ба түүнээсээ авсан захиалгаа над руу явуулдаг байсан бөгөөд Цээнэрэнз эгчийн эхний хэдэн бараа нь гадаадаас ирээд би өөрөө түүнд хүргэж өгч байсан удаа бий. Хамгийн сүүлийн ээлжийн бараа захиалгууд ирээгүй удсан. 2021 оны 5 дугаар сарын 20-н өдрөөс хойших захиалгууд ирээгүй байгаа. ... тухайн үед Солонго эгч надтай тааралдаад шаардаж шалсаар байгаад энэхүү бичгийг үйлдэж хамт нотариатаар батлуулсан. Би Цээнэрэнз гэх хүнээс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн хооронд авсан 8.973.000 гэх тооцоо бүхий мөнгөө өөрийн хувийн захиалга бичиж тэмдэглэдэг дэвтэр болон фейсбүүк чатаар бичилцсэн мессежнүүдээсээ шүүж харж байгаад гаргасан...” гэх мэдүүлэг /14-р хх 15-16 дахь тал/
хохирогч Б.Цээнэрэнзийн Хаан банкны 5420068329 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хх 21-23 дахь тал/,
Э.Энх-Амгалангийн Хаан банкны 5700883562 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хх 24-39 дэх тал/,
Э.Энх-Амгалангийн Хаан банкны 5700883562 дугаартай данс, Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /14-р хх 77-80 дахь тал/,
Б.Гэс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /14-р хх 133 дахь тал/,
хохирогч Б.Г-ийн “...86293218 гэсэн дугаараар холбогдоход нэг эмэгтэй хүн утсыг авахаар тортны крем их хэмжээгээр авах гэсэн юм. захиалга авах уу гэсэн чинь авна гээд 315,300 бялууны бүтээгдэхүүн авахаар хоорондоо тохироод 5300704873 дугаарын Хаан банкны Хишигчулуун гэх данс руу 3 удаагийн үйлдлээр 315,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд удаа дараа холбогдож яриад 2021 оны 06 дугаар сар хүргэсэн. Тэрнээс хойш утсаа хаагаад фейсбүүк хаягаа блок хийгээд алга болсон... Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /14-р хх 137 дахь тал/,
Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /16-р хх 62, 66, 69, 79 дэх тал/,
Д.Уээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /14-р хх 153 дахь тал/,
хохирогч Д.Уийн “...2 төрлийн крем захиалж Хишигчулууны 5300704873 дугаартай данс руу өөрийн 5622498990 дугаартай данснаас 103,500 төгрөг шилжүүлсэн. Ингээд тухайн Хишгээ Хишгээ гэх хүнтэй фейсбүүк хаягаар байн байн холбогдож чат бичиж байсан. Тухайн хүн надад “Ковидоос болоод захиалга хойшилсон, захиалсан крем муудсан, би өөрөө ковид тусаад тусгаарлагдсан байгаа” гэх зэрэг янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр байгаад сүүлдээ утсаар ярихгүй, мөн фейсбүүк хаягаа блок хийгээд алга болсон...” гэх мэдүүлэг /14-р хх 156 дахь тал/,
хохирогч Д.Уийн Хаан банкны 5622498990 дугаартай дансны хуулга /14-р хх 157 дахь тал/,
Д.Агаас гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /14-р хх 169 дэх тал/,
хохирогч Б.Агийн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк дээр “бөөний бараа үйлдвэрийн үнээр” гэсэн зар байсныг хараад утасны кейборд 50 ширхгийг авах зорилгоор 5300704873 “Хишигчулуун” гэсэн данс руу 425,000 төгрөг шилжүүлж захиалга өгсөн. Үүний дараа 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөн энэ фейсбүүк хаяг, данс руу даралтын аппарат авах зорилгоор 570,000 төгрөг шилжүүлж захиалга өгсөн. Тэгээд намайг бараа захиалсан хүмүүс гээд группэд оруулсан. Хэсэг хугацааны дараа бараа чинь ирнэ гээд хүлээлгээд байдаг байсан. Бид нар эхэндээ зөндөө хүлээж байсан. Тэгээд сүүлдээ мөнгөө нэхэж эхэлсэн чинь тал мөнгөө аваад тал мөнгөндөө бараа захиалаад авчих гээд байсан. Кейбордны тал нь ирсэн гэхээр нь очоод авах уу гээд залгасан чинь утсаа авахаа больсон. Одоо бүр фейсбүүкийнхээ нэрийг сольсон байгаа...” гэх мэдүүлэг /14-р хх 172 дахь тал/,
хохирогч Д.Агийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хх 173-174 дэх тал/,
Б.Згоос гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, интернэт банкны хуулга /14-р хх 169, 188-189 дэх тал/,
хохирогч Б.Згийн “...би тортны крем захиалахаар тухайн хүний 5300704873 дугаарын данс руу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 510,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 119,000 төгрөгийг тус тус шилжүүлж тортны крем худалдаж авахаар тохиролцсон. Би түүнтэй 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл холбогдож байсан ба түүнээс хойш дахин холбогдож чадаагүй. Тухайн үед надад “Тортны кремээ авч чадахгүй байна, каргогоо авч чадахгүй байна, ковид туссан гэх шалтгаануудыг хэлдэг байсан...” гэх мэдүүлэг /14-р хх 193 дахь тал/,
Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /16-р хх 62, 67 дахь тал/,
Х.Агаас гаргасан гомдол, Х.Агийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /14-р хх 210, 214-234 дэх тал/,
хохирогч Х.Агийн “...2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “бараа захиалга авна” гэсэн зарын дагуу “Хишгээ Хишгээ” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож ахуйн хэрэгцээний бараа захиалахаар болоод 5301427220, 5300704873 дугаарын хоёр данс руу нийт 8,573,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд бараагаа авъя гэхээр нь байн байн өгнө өгнө гэсээр байгаад одоо групп чатаа блок хийгээд алга болсон. Одоо тухайн Хишгээ Хишгээ гэдэг чатаар нь холбогдохоор хариу огт өгдөггүй сийндээд байдаг юм. Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 26-629 тоотоос мөнгөө Хаан банкаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /14-р хх 238 дахь тал/,
хохирогч Х.Агийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /14-р хх 211-213 дахь тал/,
Г.Цгоос гаргасан гомдол, Хас банкны гүйлгээ хийсэн интернэт банкны хуулга, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлтүүд /15-р хх 09-15 дахь тал/,
хохирогч Г.Цгийн “...би тухайн хүнтэй өөрийнхөө Цолмон Ганболд гэх фейсбүүк хаягаар чатлаад Кюбе айм загварын дугуй захиалахаар болсон. Тухайн дугуйг тэр хүн Хонгконг дахь дугуйн дэлгүүрээс оруулж ирдэг нийт үнэ 1,200,000 төгрөг болно. Эхний ээлжинд тал мөнгө болох 600,000 төгрөгийг хаан банкны 5301427220 дугаартай данс руу шилжүүлээрэй гэсэн...” гэх мэдүүлэг /15-р хх 36-37 дахь тал/,
С.Н-ийн нэр дээрх Хаан банкны 5301427220 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хх 18 дахь тал/,
Д.Сээс гаргасан гомдол /15-р хх 54 дэх тал/,
хохирогч Д.Сийн “...14 хоногийн дотор тест ирнэ гэж байсан боловч ирээгүй болохоор нь асуухад хямдхан тест захиалж орж ирж байгаа болохоор маргаан үүсээд одоо хямдхан ирсэн тестийг баталгаатай эсэхийг шалгаж байгаа гээд дахиад 10 орчим хоносны дараа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тестээ тухайн хүн гар дээрээ авсан, маргаашаас хүргэлт хийх тул хаягаа үлдээгээрэй гэж хэлээд тухайн эмэгтэй алга болсон...” гэх мэдүүлэг /15-р хх 58 дахь тал/,
Д.Сийн нэр дээрх Хаан банкны 5039561137 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хх 60-61 дэх тал/,
М.Амарсанаагаас гаргасан гомдол /15-р хх 79 дэх тал/,
хохирогч Б.Агийн “...фейсбүүкийн цахим хаягаараа над руу холбогдож над руу унадаг дугуйны зураг явуулсан. Тэгээд унадаг дугуй авахаар болж 5301427220 тоот С.Н гэсэн данс руу 1356 000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин өөр дугуй нэмж авах гээд 1000 000 төгрөг хийж нийт 2356.000 төгрөг хийж унадаг дугуй авахаар тохирсон. ...Гэтэл заасан хугацаандаа унадаг дугуйгаа өгөлгүй, гар утсаа авахгүй таг алга болсон...” гэх мэдүүлэг /15-р хх 83-84 дэх тал/,
хохирогч Б.Агийн Хаан банкны 5076566493 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хх 87 дахь тал/,
Б.Огийн “...би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк дээрээс зар хараад 5300704873 гэсэн дугаартай данс руу 5852074421 дугаартай эгч Сарангэрэлийн дансаар эхлээд 42000 төгрөг, дараа нь 419000 төгрөгийг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа чатаар холбогдоод ирэхгүй бараг 1 сар болсон. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр таны бараа ирчихсэн, каргоны мөнгөө хийгээд бараагаа аваарай гэж над руу залгасан. Тэгэхээр нь би эгчийнхээ дансаар дахиад 183000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсний дараа би одоо хүргэж өгч байна, та Хархорин зах дээрээс ирээд аваарай гэхээр нь Нарантуул зах руу хүргэж болохгүй юу гэхэд боломжгүй гэсэн. Тэгээд орой нь 22 цагийн үед корона тусаад тусгаарлалтад орчихлоо гээд утсаа авахаа больсон. Би бүүр сүүлдээ чамаас бараагаа авахаа болъё, би миний мөнгийг өгчих гэсэн чинь чатанд хариу өгөхөө больсон. Сийндээд сүүлдээ залгахаар утас нь холбогдохгүй, чатанд хариу өгөхгүй болсон...” гэх мэдүүлэг /15-р хх 114 дэх тал/,
Б.Сарангэрэлийн Хаан банкны 5852074421 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хх 118-119 дэх тал/,
Р.Мгаас гаргасан гомдол /15-р хх 137 дахь тал/,
хохирогч Р.Мгийн “...залгаад бараагаа асуухаар өнөө маргаашгүй ирнэ, сүүлдээ “Мазаалай” дэлгүүр дээр ирээд авчих гэсэн. Очоод авъя гэсэн чинь манай худалдагч ковид тусчихлаа, бид нар хэд хоног ажиллахгүй, нэг бол нялх хүүхдээ хараад байж байна, эсвэл өөрөө ковид тусчихлаа гээд худлаа яриад байдаг байсан....” гэх мэдүүлэг /15-р хх 141 дэх тал/,
Р.Мгийн Хаан банкны 5022770309 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хх 143 дахь тал/,
О.Оэс ирүүлсэн гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15 -р хх 156 дахь тал/,
хохирогч О.О-ийн “...2021 оны 05 дугаар 26-ны өдөр Хишигчулуун гэх хүний данс руу шарагч 22,000 төгрөгөөр, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Цагаан өнгийн хөнжил, дэр 2 захиалаад 32,600 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр тогооны ком захиалаад 100,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цагаан өнгийн хувцасны сагс захиалаад 7,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд захиалсан бараагаа шаардахад оо удахгүй ирнэ, Замын-Үүд дээр ирсэн байгаа, карго ирээгүй байна, бараа тасарсан гэх шалтаг хэлж байгаад утсаа авахгүй, фейсбүүк хаягаараа хариу өгөхгүй алга болсон...” гэх мэдүүлэг /15-р хх 160 дахь тал/,
Д.Хы Хаан банкны 5300704873 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 16-р хх 67 дахь тал/,
Д.Эээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хх 173 дахь тал/,
хохирогч Д.Эийн “...холбогдоод тухайн хүний 5300704873 дугаартай данс руу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн 5019046427 дугаарын данснаасаа 22,000 төгрөг буюу 1 ширхэг шарагч захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 144,000 төгрөгөөр 2 ширхэг хүүхдийн ролек захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 21,555 төгрөгөөр вакум уут 10 ширхэг, 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 58,050 төгрөгөөр миксер захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 62,800 төгрөгөөр ариутгагч буу захиалсан. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 136,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 125,000 төгрөг, 06 дугаар сарын 17-ны өдөр 53,200 төгрөгөөр маскны мөнгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 46,500 төгрөг хүртэл каргоны гэх утгатай мөнгийг Н-ийн 5301427220 дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд тухайн иргэнээс захиалсан бараагаа шаардахаар “бараа ирж байгаа өнөөдөр орой каргоны хүргэлтийн мөнгө шилжүүл” гэсэн. Би тухайн мөнгийг шилжүүлсэн. Би дараа нь дахин залгасан боловч очиж байгаа очиж байгаа гэх зүйлс яриад байсан. Ингэсээр байгаад надтай холбоотой байсан групп хаягаа блок хийсэн. Миний дугаарыг огт авахгүй алга болсон...” гэх мэдүүлэг /-р хх 175 дахь тал/,
Д.Хы Хаан банкны 5300704873 тоот данс болон С.Н-ийн 5301127220 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хх 67 дугаар хуудасны ар тал, 68 дахь тал/,
А.Огаас гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хх 192 дахь тал/,
хохирогч А.Огийн “...2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк цахим хаягт үйлдвэрийн үнээр төмс шарагчны захиалга авна гэсэн пост байхаар нь үл таних хүнтэй чатаар холбогдож төмс шарагч захиалахаар 530070487 тоот Хишигчулуун гэх данс руу 22,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш бараагаа ирж байгаа гэж чат бичиж байгаад 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бараа ирсэн каргоны мөнгө шилжүүл гэхээр нь 5301427220 тоот С.Н гэх данс руу 11,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлчихлээ гэсэн чинь намайг фейсбүүкээр блок хийсэн. Би шилжүүлсний дараа холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /15-р хх 198 дахь тал/,
А.Огийн Хаан банк дахь 5686048004 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /15-р хх 199-200 дахь тал/,
Ш.Нээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хх 211 дэх тал/,
хохирогч Ш.Нийн “...үл таних хүнтэй чатаар холбогдож захиалахаар болоод 5301427220 тоот С.Н гэх данс руу 29,500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш бараа ирж байгаа гэж чат бичиж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр бараа ирсэн чат бичсэн. Тэгээд дараа нь бараа байхгүй бол ядаж мөнгөө авмаар байна гэсэн чинь намайг фейсбүүк хаягаар блок хийсэн. Тухайн хүн Номин гэх хаягаар чат бичиж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /15-р хх 214 дэх тал/,
Ш.Нийн дансны хуулга /15-р хх 215 дахь тал/,
Л.Иээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хх 225 дахь тал/,
хохирогч Л.Иийн “...фейсбүүкээс онлайн бараа захиалах гээд Худалдаа хөгжлийн банкны 411027230 өөрийн данснаас бяслаг авах зорилгоор Хишигчулуун гэсэн үл таних хүний Хаан банкны 5300704873 дугаарын данс руу 108,000 төгрөг шилжүүлсэн. Захиалгаа авъя гээд чат бичихээр 2,3 долоо хоног болоод ирж байгаа гээд хүлээгээд байсан. 1,2 сар болоод арай удлаа шүү дээ мөнгөө буцааж авъя гэсэн чинь за буцаагаад явуулчихъя гээд алга болсон...” гэх мэдүүлэг /15-р хх 220 дахь тал/,
Л.Иийн Худалдаа хөгжлийн банкны 411027230 тоот дансны хуулга /15-р хх 231-232 дахь тал/,
П.Энхсүхээс гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хх 243 дахь тал/,
хохирогч М.Н-ийн “...би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк зараас төмс шарагч авах гээд 5300704873 Хишигчулуун гэсэн хүний данс руу 44,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5301427220 С.Н гэсэн хүний данс руу ахиад нэг төмс шарагч гээд 45,000 төгрөг хийж захиалсан, хэсэг хугацааны дараа 140,000 төгрөгийг шилжүүлж 5 ширхэг төмс шарагч авахаар захиалсан. Миний захиалсан бараа 14 хоногийн дараа ирнэ гэсэн тэгээд ирчихлээ гэхээр нь би бараа авъя гэтэл өгнөө гээд таг чиг сураггүй болсон. Танайх руу очсон хүргэлт гарсан гэдэг байсан сүүлдээ корона тусчихлаа, дэлгүүрээ ариутгаж байна гээд их өөр өөр юм яриад аргалаад байдаг байсан...” гэх мэдүүлэг /15-р хх 249 дэх тал/,
Д.Хы Хаан банкны 5300704873 тоот данс болон С.Н-ийн 5301127220 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хх 97 дахь тал, 50 дахь тал/,
Д.Хаас гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /16-р хх 12 дахь тал/,
хохирогч Д.Хын “...Би 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк зараас хөргөгчтэй ширээ 2 ширхгийг авна гээд 5300704873 дугаарын тоот Хишигчулуун гэх данс руу 134.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5301427220 дугаартай С.Н гэх хүний данс руу дахиад хүргэлтийн мөнгө гээд 51.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /16-р хх 77 дахь тал/,
Д.Хы Хаан банкны 5300704873 тоот данс болон С.Н-ийн 5301127220 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хх 68 дугаар хуудасны ар тал, 61 дэх тал/,
А.Ааас гаргасан гомдол /16-р хх 30 дахь тал/,
хохирогч А.Аын “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5300704873 гэсэн Хаан банкны данс руу 22000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бараа 144 хоногийн дараа ирнэ гээд өөр бараа захиалах уу гэхээр нь би 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сагс захиалахаар 5300704873 дугаарын дансанд 9500 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл миний бараа ирээгүй, мөнгөө авч чадаагүй...” гэх мэдүүлэг /16-р хх 35-36 дахь тал/,
хохирогч А.Аын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /16-р хх 37-38 дахь тал/,
Н.Чээс гаргасан гомдол /17-р хх 196 дахь тал/,
харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /17-р хх 211-220 дахь тал/,
хохирогч Н.Чийн ‘...би үйлдвэрээс олноор захиалж авдаг болохоор ийм хямдхан байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би итгээд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 160.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 240.000, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 385.000, 260.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 75.000 төгрөг, 04-ний өдөр 90.000 төгрөг, 07-ны өдөр 150.000 төгрөг, 10-ны өдөр 50.000 төгрөг, 11-ний өдөр 170.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 193.000 төгрөг, 52500 төгрөг, нийт 1.825.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5301427220 тоот дансанд шилжүүлсэн. Уулзаж байгаагүй, Яг ямар хүн байдгийг нь мэдэхгүй, мөнгө шилжүүлж байхад дансны мэдээлэл дээр Санга овогтой С.Н гэж гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /17-р хх 201-202 дахь тал/,
хохирогч Х.Чийн Хаан банкны 5845602689 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /17-р хх 221-222 дахь тал/,
депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /17-р хх 223-225 дахь тал/,
Т.Бгөөс гаргасан гомдол /18-р хх 55 дахь тал/,
хохирогч Т.Бгийн ‘...Би энэ оны 08 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк үзэж байгаад ‘Бөөний бараа захиалга’ нэртэй групп байхаар нь хандалт хийж дотор нь байршуулсан барааны үнийг судалсан чинь бусад заруудаас илүү хямд байсан. Тэгээд Nomin Nomin нэртэй хүн рүү чат бичиж холбоо бариад түүний 5301427220 дугаартай банкны данс руу барааны үнэ болох 959.500 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 216.500 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 643.000 төгрөг тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /-р хх
С.Н-ийн 5301127220 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /18-р хх 61-63 дахь тал/,
Л.Тгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /17-р хх 103 дахь тал/,
хохирогч Л.Тгийн “...захиалбал 3 хоногийн дотор Монгол ирнэ гэж байсан. Би дахин бараа захиалж 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 447.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 120.000 төгрөг, 8 дугаар сарын 7-ны өдөр 40.000 төгрөг, 8 дугаар сарын 9-ний өдөр 1.268.000 төгрөг, 08 дугаар сарын 10-ны өдөр 170.000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 86.000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 2.056.000 төгрөг тус тус шилжүүлж, каргоны 207.000 төгрөг, 350.000 төгрөг тус тус С.Н гэх данс руу шилжүүлсэн. Миний захиалсан бараа нийт 5.374.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /17-р хх 109-110 дахь тал/,
хохирогч Л.Тгийн Хаан банкны 5585458093 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /17-р хх 112-115 дахь тал/,
Н.Бээс гаргасан гомдол, харилцан бичсэн чатын зурган үзүүлэлт /17-р хх 31, 65-76 дахь тал/,
хохирогч Н.Бийн “...Тэгээд захиалга авъя гээд 5300704873 тоот Хаан банкны данс руу 409.400 төгрөг хийсэн, Энэ өдрөөс хойш би 2021 оны 4 дүгээр сарын 10, 11, 16, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 27,28, 29,30-ны өдрүүдэд 2021 оны 5 дугаар сарын 01, 02, 03, 05, 07-ны өдрүүдэд нийт 9.126.000 төгрөг шилжүүлсэн. ...Би ганц ч удаа уулзаж байгаагүй, царайг нь мэдэхгүй байна, утсаа авахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /17хх-41-42 дахь тал/,
Хаан банкны 5031434389 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /17-р хх 55-64 дэх тал/,
Б.Маас гаргасан гомдол /18-р хх 10 дахь тал/,
насанд хүрээгүй хохирогч Б.Мын “...Уг хүн нь хятад улсаас оруулж ирдэг, 14 хоног болоод ирнэ гэж хэлэхээр нь би итгээд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 649.500 төгрөгийг Хаан банкны Хишигчулуун гэх хүний 5300704873 дугаарын данс руу, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр каргоны мөнгө болох 187.500 төгрөгийг С.Н гэх эзэмшигчтэй 5301427220 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш худал хэлсээр байгаад сүүлдээ гар утас нь холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг /18-р хх 13-15 дахь тал/,
хохирогч Б.Мын Хаан банкны 5824014894 дансны дэлгэрэнгүй хуулга /18-р хх 20-21 дэх тал/,
хохирогч Ц.Дгээс гаргасан гомдол /17-р хх 151 дэх тал/,
хохирогч Ц.Дгийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк цахим орчинд Flower Flower нэртэй хаягтай хүнд хүүхдийн хувцасны шүүгээ захиалахаар болоод дансанд тооцоогоо 100 хувь хий гэсэн. Ингээд би С.Н гэх нэртэй хүний данс руу 175.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /17-р хх 156 дахь тал/,
С.Н-ийн 5037438593 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /17-р хх 165 дахь тал/,
Эрүүгийн хэрэгт хохирогчид учирсан хохирлын тооцоог бодсон мөрдөгчийн тэмдэглэл /16-р хх 169-173 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч С.Н-ийн олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкт өөрийн “NominNomin”, “Hishigee hishigee”, “Лакки Хишигээнээ”, “Flower Flower”, “Munkhdelger Baasansuren”, “Ээгий Ээгий” гэсэн нэртэй цахим хаягуудаас “бараа зарна” гэсэн утга бүхий хуурамч зарыг байршуулж, “...барааны үнэ, бараа захиалахад урьдчилгаа төлбөр төлөх хэрэгтэй, бараа ирэхээр эргээд холбогдоно, бараа ирчихлээ...” гэж хуурч, 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар дүгээр сарын 17-ны өдрийн хугацаанд нийт 114 иргэнээс 96,802,305 төгрөгийг нь залилж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн “Залилах” гэмт хэргийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...Хуурч, ...зохиомол байдлыг бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн шинжийг бүрэн хангажээ.
С.Н нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 17-ны хооронд нэр бүхий 114 иргэнээс залилан авсан 96,802,305 төгрөгийг өөрөө захиран зарцуулж, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан нь нотлогдсон тул түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийг “...байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялаас анхан шатны шүүх С.Нд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн арга, 114 хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
114 хохирогчид учирсан хохирлын хэмжээг зөв тогтоосон байна.
Шүүгдэгч С.Н нь төлсөн хохирлыг буруу тооцсон, түүний өмгөөлөгч дансны тооцоогоор хохирол төлөгдсөн баримт байна гэж байх боловч хэрэгт бэхжүүлэгдэж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хохирогч нарын хохирол төлөгдсөн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч Н.Ад 249,000 төгрөгийг /1хх 174/, хохирогч Н.Энхцэцэгт 190,000 төгрөгийг /16хх 198/, Х.Ад 223,000 төгрөгийг /17хх 8/, Н.Бт 9,126,000 төгрөгийг /18хх 165/, Д.Сд 800,000 төгрөгийг /17хх 5/ төлсөн буюу нийт 10,588,000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байх тул нотлогсон хэмжээгээр төлсөн гэж дүгнэж, үлдэх 86,214,305 төгрөгийн хохирлыг гаргуулан тус тус хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Түүнчлэн, С.Н “...залилж авсан мөнгөөрөө Шинэбаяр гэх хүний өрийг дарж байсан, энэ өрөө дарахын тулд энэ хэргийг үйлдсэн...” гэж байх боловч бусдад өөрийн өрөө төлсөн нь түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийг үгүйсгэхгүй юм.
Мөн С.Н нь энэ шийдвэрлэгдсэн “Залилах” гэмт хэргээс гадна Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 113 /3907 дугаартай албан бичигт дурдсан “Тус хэлтсээс Хөвсгөл, Өвөрхангай, Ховд, Увс, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн газруудаас ирүүлсэн мөрдөгчийн даалгаврын дагуу хэрэг бүртгэлтийн 223800032, 222600083, 221400034, 22190034, 222900025, 2213000027, 221700015, 221700026, 223500059 дугаартай хэргүүдэд холбогдогч С.Нэс гэрчийн мэдүүлэг авч хариуг хүргүүлж ажилласан болно” гэх,
Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2219000340057 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор “Залилах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан гэж байх боловч тэдгээр үйлдлүүдийг энэхүү хэргээс тусад нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.8 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой. Ингэж тусад нь шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй болно.
Иймд шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарын хамтран гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н нь шийтгэх тогтоол гарсан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/308 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 хоног /наян нэг/-ийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ