Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00722

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00722

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00684/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багийн 15 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, Д.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.О ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Д.Н миний бие Н.О т зээлээр 3,000,000 төгрөгийн хүнс өгсөн. 2022 онд надад 4,000,000 төгрөгийн өгцөөтөй байж байгаад 2022 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг увуулж, цувуулаад өгнө гэсэн боловч огт мөнгө өгөхгүй өдийг хүрлээ. Миний бие Н.О аас мөнгөө гаргуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хүрэлцэн ирээгүй. Дараа нь Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндсэн оршин суугаа газар нь Х аймгийн Т сумын 3 дугаар багт харъяатай боловч аймгийн төвд амьдардаг болсон гээд тухайн хаягаар нь нэхэмжлэл гаргасан ч тухайн хаягтаа мөн байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. 3 хоногийн өмнө эгчтэй нь таараад шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн гэдгээ хэлсэн боловч миний дүүг битгий эрэн сурвалжлуулаач гэж хэлсэн мөртлөө дүүгийнхээ хаягийг хэлж өгөөгүй. Аав ээж хоёр нь Т сумын 3 дугаар баг Б гэх газар оршин суудаг. Аавыг нь ...утасны дугаартай байсан... гэв.

Хүсэлт гаргагч шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2024/01624 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Н.О ын иргэний үнэмлэхийг хуулбарлаж, 2017.5 сарын 22-нд 2,000,000 (хоёр сая) төгрөг 2,5% хүүтэй мөнгө өгөв. 2017 оны 11 сарын 15-нд төлнө. Хүлээн авсан О , хүлээлгэн өгсөн Н гэх нэр бичигдэж тус бүрийн гарын үсэг зурагдсан гар бичвэр бүхий баримт зэргийг гаргаж өгчээ.

Шүүх өөрийн санаачлагаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.О ын оршин суугаа хаягийн болон шилжилт хөдөлгөөний лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

... Д.Н миний бие Н.О т зээлээр 3,000,000 төгрөгийн хүнс өгсөн. 2022 онд надад 4,000,000 төгрөгийн өгцөөтөй байж байгаад 2022 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг увуулж, цувуулаад өгнө гэсэн боловч огт мөнгө өгөхгүй өдийг хүрлээ. Миний бие Н.О аас мөнгөө гаргуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хүрэлцэн ирээгүй. Дараа нь Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндсэн оршин суугаа газар нь Х аймгийн Т сумын 3 дугаар багт харъяатай боловч аймгийн төвд амьдардаг болсон гээд тухайн хаягаар нь нэхэмжлэл гаргасан ч тухайн хаягтаа мөн байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байна. 3 хоногийн өмнө эгчтэй нь таараад шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн гэдгээ хэлсэн боловч миний дүүг битгий эрэн сурвалжлуулаач гэж хэлсэн мөртлөө дүүгийнхээ хаягийг хэлж өгөөгүй. Аав ээж хоёр нь Т сумын 3 дугаар баг Б гэх газар оршин суудаг. Аавыг нь н.Н, ээжийг нь н.Д гэдэг, 8** гэсэн утасны дугаартай, Н.О 8***,нөхөр Х утасны дугаартай байсан... гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2024/01624 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар CVL2467010001004156 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.О нь Х аймаг Т сум 3-р багт оршин суух хаягийн бүртгэлтэй хэдий ч хаана оршин сууж байгаа болох нь тодорхойгүй үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар шаардах эрхтэй.

Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар Р***,Н.О эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Х аймаг дахь Цагдаагийн газарт даалгахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хүсэлтэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.О ын аав н.Нэргүй, ээж н.Д, нөхөр н.Х гэж дурдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар Р***,Н.О эрэн сурвалжилсугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаар Р***,Н.О эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэн, хаягийг олж тогтоомогц хүсэлт гаргагч Д.Н-д нэн даруй мэдэгдэхийг Х аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Р.САРАНТУЯА