| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00583/И |
| Дугаар | 155/ШШ2024/00718 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00718
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00718 | Х аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 155/2024/00583/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: У хот Б дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамж, 2-11 тоотод байрлах О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д,
Хариуцагч: Х аймгийн М сумын 5 дугаар багийн 33б гудамжны 4 тоотод оршин суух, О.У холбогдох бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7,713,231 төгрөг, алданги 3,856,615 төгрөг, нийт 11,569,846 (арван нэгэн сая таван зуун жаран есөн мянга найман зуун дөчин зургаа) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн О.У нь манай О ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №2-0О/СН/Н11/02 тоот Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, манайхаас бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, хамтран ажиллаж байсан.
Уг гэрээний дагуу харилцагч О.У нь бараа бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр тооцож татан авч борлуулах, татан авсан барааны төлбөрийг тухайн сар дотроо багтаан тогтсон хэмжээгээр манайд төлөх, нөгөө талаас манай компани бараа бүтээгдэхүүнээр хангах, борлуулалтын урамшуулал олгохоор талууд харилцан тохиролцсон.
Гэтэл хариуцагч О.У нь тухай бүрт зээлээр авсан бараа, бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөөгүй бөгөөд барааны төлбөрийн үлдэгдэл болох 7,713,231 төгрөгийг өнөөдрийг хүртэл бидэнд төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээнд заасан үүргээ биелүүлж бараа, бүтээгдэхүүний өр төлбөрийг бүрэн төлж барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д: Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд хариуцагч О.У нь гэрээний үлдэгдэл төлбөр 7,713,231 төгрөгийг өнөөдрийг хүртэл бидэнд төлөхгүй байгаа тул бид хариуцагчаас уг төлбөрийг нэхэмжлэх эрхтэй юм.
Мөн Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т: Гэрээт харилцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг компанид төлөх үүрэгтэй. гэж тохиролцсон. Уг заалтын дагуу хариуцагч нь манайд төлөх алдангийн дүн нь 3,856,615 төгрөг болж байгаа бөгөөд уг алдангийг мөн хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч нь энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө болгож 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №3OD-/GH/BG/02 тоот Барьцааны гэрээг байгуулж, тус гэрээгээр иргэн О.У нь Х аймгийн М сумын 5 дугаар баг, 33б гудамж, 04 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн гурван үл хөдлөх хөрөнгийг бидэнд барьцаалсан.
Иймд хариуцагч О.У ээс бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7,713,231 төгрөг, алданги 3,856,615 төгрөг, нийт 11,569,847 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
Хариуцагч О.У 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.У би О н ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус компани нь нэхэмжлэлдээ барааны үлдэгдэл төлбөр болох 7,713,231 төгрөг, алданги 3,856,615 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үндсэн төлбөр болох 7,713,231 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алданги 3,856,615 төгрөгийг төлөхгүй гэж үзэж байна. Учир нь энэ байдал надаас шалтгаалаагүй тул нэмэгдүүлсэн хүү, алданги болох 3,856,615 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү. гэжээ.
Зохигч 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас Монгол Улсын хуулийн этгээдийн 6425313 тоот регистрийн дугаартай О " ХХК, тус компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Б /цаашид А тал гэнэ/ нөгөө талаас хариуцагч Монгол Улсын иргэн *** тоот регистрийн дугаартай О.У /цаашид Б тал гэнэ/, бид Монгол Улсын Иргэний хууль, ИХШХШТХ-ийн холбогдох заалтыг үндэслэн энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байгаа болно.
НЭГ. ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО
1.1 Энэхүү гэрээний зорилго нь нэхэмжлэгч талаас хариуцагч талд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг дээр талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулах үүднээс гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
ХОЁР. ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН нөхцөл
2.1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч иргэн О.У т холбогдуулан Х аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 7,713,231 төгрөг, алданги 3,856,615 төгрөг, нийт 11,569,847 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талууд нь ИХШХШТХ-ийн 26.2, 26.3, 74 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж талууд эвлэрэв.
2.2. Нэхэмжлэгч А" тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 3,856,615 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байгаа болно.
2.3. Хариуцагч Б тал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 7,713,231 төгрөгийг гаргуулах, барьцаа херөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаадлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг дараах хуваарийн дагуу А талд төлж барагдуулж, тооцоог дуусгахаар тохиролцов. Үүнд:
2024 оны 7 дугаар сарын 20-нд 1,500,000
2024 оны 8 дугаар сарын 20-нд 1,500,000
2024 оны 9 дүгээр сарын 20-нд 1,500,000
2024 оны 10 дугаар сарын 20-нд 1,500,000
2024 оны 11 дүгээр сарын 20-нд 1,713,231
2.4. Хариуцагч Б тал нь төлбөрийг Нэхэмжлэгч А тал О ХХК-ний 5653068471 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлнэ.
2.5. Хариуцагч Б тал нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Нэхэмжлэгч А" тал нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №2-OD/GH/HU/02 дугаартай Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон №3OD-/GH/BG/02 дугаартай Барьцааны гэрээнд заасан дараах барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүнд:
|
| БАРЬЦАА ХӨРӨНГӨ-1 |
| Барьцаа хөрөнгийн хаяг
| Х, Мөрөн, 5-р баг, 336 гудамж, 4 тоот |
| Өмчлөгч | Боржигон овгийн Отгонбаяр Уранчимэг /***/ |
| Зориулалт, хэмжээ | Гэр бүлийн хэрэгцээний, 515.2 мкв |
| Нэгж талбайн №, | 6712010814 |
| Гэрчилгээ № | 000588097 |
| Барьцаа хөрөнгийн үнэлгээ | 2,000,000 /хоёр сая/ төгрөг |
| Барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн | 2,000,000 /хоёр сая/ төгрөг |
|
Бүртгэсэн байгууллагын нэр, огноо | Х аймаг М сумын газрын алба 2018 он 03 сар 29 өдөр |
| БАРЬЦАА ХӨРӨНГӨ - 2 | |
| Барьцаа хөрөнгийн хаяг | Х аймаг, М сум, 5-р баг, 336 гудамж, 4 тоот |
| Өмчлөгч | Боржигон овгийн Отгонбаяр Уранчимэг /***/ |
| Зориулалт, хэмжээ | Хувийн сууц, 69 мкв |
| Улсын бүртгэлийн №, Гэрчилгээ № | Ү-1723008744 000521541 |
| Барьцаа хөрөнгийн үнэлгээ | 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг |
| Барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн | 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг |
|
Бүртгэсэн байгууллагын нэр, огноо | Х аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 2018 он 11 сар 02 өдөр |
| БАРЬЦАА ХӨРӨНГӨ-3 | |
| Барьцаа хөрөнгийн хаяг | Хөсвгөл аймаг, М сум, 5-р баг, 336 гудамж, 4 тоот |
| Өмчлөгч | Боржигон овгийн Отгонбаяр Уранчимэг /***/ |
| Зориулалт, хэмжээ | Хувийн сууц, 60 мкв |
| Улсын бүртгэлийн №, | Ү-1723008745 |
| Гэрчилгээ № | 000521542 |
| Барьцаа хөрөнгийн үнэлгээ | 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг |
| Барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийн үнийн дүн | 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг |
| Бүртгэсэн байгууллагын нэр, огноо | Х аймгийн улсын бүртгэлийн хэлтэс 2018 он 11 сар 02 өдөр |
ГУРАВ, ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Нэхэмжлэгч буюу А талын эрх, үүрэг
3.1.1. Гэрээнд заасны дагуу Б талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
3.1.2. Б талаас гэрээний 2.3-д заасан төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахыг шаардах эрхтэй.
3.1.3. Б" тал энэ гэрээний 2.3-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр барагдуулах арга хэмжээ авах эрхтэй.
3.1.4. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэггэй.
3.2. Хариуцагч буюу Б талын эрх, үүрэг
3.2.1. Гэрээнд заасны дагуу нэхэмжпэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
3.2.2. Гэрээний 2.3-д заасан төлбөрийг хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй.
ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА
4.1 Гэрээний талууд гэрээнд заасан үүргээ тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй.
ТАВ. БУСАД ЗҮЙЛ
5.1. Энэ гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
5.2. Гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэж, МУ-ын шүүхэд нэг хувийг, гэрээний талууд тус бүр нэг нэг хувийг хадгална. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч О.У т холбогдуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7,713,231 төгрөг, алданги 3,856,615 төгрөг, нийт 11,569,846 (арван нэгэн сая таван зуун жаран есөн мянга найман зуун дөчин зургаа) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч алданги 3,856,615 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 7,713,231 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-нд 1,713,231 төгрөгийг тус тус нэхэмжлэгч О ХХК-ийн ХААН банк дахь 5653068471 тоот дансанд төлөх, хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №02-OD/GH/HU/02 дугаартай Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон №3OD-/GH/BG/02 дугаартай барьцааны гэрээнд заасан
1. Х аймгийн М сумын 5 дугаар багийн 33б гудамжны 4 тоотод байрлах, нэгж талбайн дугаар 6712010814, гэр бүлийн хэрэгцээний 515,2 мкв газар,
2. Х аймгийн М сумын 5 дугаар багийн 33б гудамжны 4 тоотод байрлах, Улсын бүртгэлийн дугаар Y-1723008744, 69 мкв хувийн сууц,
3. Х аймгийн М сумын 5 дугаар багийн 33б гудамжны 4 тоотод байрлах, Улсын бүртгэлийн дугаар Y-1723008745, 60 мкв хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 5 дугаартай эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна., мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 200,068 төгрөгийн 50 хувь болох 100,034 төгрөгийг хариуцагч О.У ээс, 50 хувь болох 100,034 төгрөг, илүү төлөгдсөн 432 төгрөг, нийт 100,466 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч О хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.У т холбогдох бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7,713,231 төгрөг, алданги 3,856,615 төгрөг, нийт 11,569,846 (арван нэгэн сая таван зуун жаран есөн мянга найман зуун дөчин зургаа) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь алданги 3,856,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 7,713,231 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 2024 оны 7 дугаар сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-нд 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-нд 1,713,231 төгрөгийг тус тус төлөх, хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №02-OD/GH/HU/02 дугаартай Бараа, бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон №3OD-/GH/BG/02 дугаартай барьцааны гэрээнд заасан
1. Х аймгийн М сумын 5 дугаар багийн 33б гудамжны 4 тоотод байрлах, нэгж талбайн дугаар 6712010814, гэр бүлийн хэрэгцээний 515,2 мкв газар,
2. Х аймгийн М сумын 5 дугаар багийн 33б гудамжны 4 тоотод байрлах, Улсын бүртгэлийн дугаар Y-1723008744, 69 мкв хувийн сууц,
3. Х аймгийн М сумын 5 дугаар багийн 33б гудамжны 4 тоотод байрлах, Улсын бүртгэлийн дугаар Y-1723008745, 60 мкв хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.У ээс 100,034 төгрөгийг, улсын орлогоос 100,466 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч О хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА