Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00701

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00701

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00660/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Агарын Хар чулуут гэх газарт оршин суух, Ц.П ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ц.П ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.П шүүхэд Хилийн ба Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Ажиллаж байсан байдлаа тогтоолгож тэтгэвэрт орох гэтэл Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас ирсэн хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаанд овог, нэр зөрүүтэй байгаа тул цэргийн алба хаасан байдал ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна...гэв.

Хүсэлт гаргагч Ц.П нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 08/750 дугаар албан тоот, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлааг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Ганбаатарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаа, холбогдох баримтууд, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, иргэний бүртгэлийн лавлагаа, овог, нэр өөрчилсөн эсэх болон төрөл садангийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Ц.П нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Ажиллаж байсан байдлаа тогтоолгож тэтгэвэрт орох гэтэл Тагнуулын Ерөнхий газрын тусгай архиваас ирсэн хугацаат цэргийн алба хаасан талаарх лавлагаанд овог, нэр зөрүүтэй ирсэн тул цэргийн алба хаасан байдал ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 08/750, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 08/1806 дугаар: Ц.П нь Х аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0230 дугаар ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ. гэсэн мэдээлэл бүхий хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1/815 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...РД:РВ*** 1, Ц.П , Цэргийн албанд: 1987 он...гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/711 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ц.П гийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар CVL2467010001003745 иргэний үнэмлэхийн лавлагаа,

2024 оны 6 дугаар сарын 05-ны 1/714 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...иргэн Ц.П нь /рв68060611/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй ба төрөл садангийн лавлагааг хүргүүлэв. гэсэн бичвэр бүхий албан бичиг,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Дугаар CVL2467010001003753, CVL2467010001003750, CVL2467010001003751, CVL2467010001003752: ...Ц.П нь ***  нарын эцэг, Хар дархад Н.Э нөхөр... гэсэн мэдээлэл бүхий Төрөл садангийн лавлагаанууд,

Гэрч Д.Г: ...Би 1987 оноос 1989 оны хооронд Улаанбаатар хотын Толгойтод байрлах Хилийн ба дотоодын цэргийн 0229 дүгээр ангид цэргийн албанд татагдаж очоод, дараа нь 0230 дугаар ангид манай цэргийн анги нийлж, тэр ангид алба хааж байгаад, Мааньт дахь салбарт шилжиж хугацаат цэргийн албаа дуусгасан. Төв аймгийн Мааньтын хорих ангид манай цэргийн анги харуул хамгаалалтад гардаг байсан. Ц.П харуулд гардаг, нэг нутгийн хүмүүс учраас бид ойр дотно байсан. Тэгээд 1989 онд бид хамтдаа хугацаат цэргийн албанаас халагдсан.

П л гэж дууддаг байсан, одоо ч тэр нэрээр нь дууддаг. Цэрэгт хамт алба хааж байхад бид П л гэдэг байсан. Х аймгийн Б сумаас 2 цэрэг манай ангид байсны нэг нь Пүрэвжий юм... гэх мэдүүлэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэн, хүсэлт гаргагч Ц.П гийн Хилийн ба Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Ц.П нэрээр хугацаат цэргийн алба хаасан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч Ц.П гийн Хилийн ба Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хэрэгт авагдсан Хаягийн хуудас №7, ХААТР-21(А) баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц.П гийн Хилийн ба Дотоодын цэргийн 0230 дугаар ангид 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцоогүй талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА