Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00675

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2024/00675

Х аймаг

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийгбаталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

155/2024/00607/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын байр хаягт байршилтай, Х аймгийн Ш сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х аймгийн Ш сумын Сангийн далай 1 дүгээр баг, Сэртэнгийн 7-4 тоотод оршин суух, Х аймгийн Ш сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Ц.Н ,

Хариуцагч: Х аймгийн Ш сумын 4 дүгээр багт оршин суух, Бөхчүүд Р.Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,591,785 (нэг сая таван зуун ерэн нэгэн мянга долоон зуун наян тав) төгрөг, хүү 136,929 (нэг зуун гучин зургаан мянга есөн зуун хорин ес) төгрөг, алданги 108,900 (нэг зуун найман мянга есөн зуу) төгрөг, нийт 1,837,614 (нэг сая найман зуун гучин долоо мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн 100172055406 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Р.Б нь 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 03 дугаар бүхий Гэр ахуйн төмөр эдлэл хийх зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сангаас 3,000,000 (гурван сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай байгуулан санхүүжилт авсан.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон ба зээлдэгч Р.Б нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 1,547,093 (нэг сая таван зуун дөчин долоо мянга ерэн гурав) төгрөг төлж, үлдэгдэл 1,591,785 (нэг сая таван зуун ерэн нэгэн мянга долоон зуун наян тав) төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд иргэн Р.Б аас үндсэн зээлийн төлбөр 1,591,785 (нэг сая таван зуун ерэн нэгэн мянга долоон зуун наян тав) төгрөг, хүү 136,929 (нэг зуун гучин зургаан мянга есөн зуун хорин ес) төгрөг, зээлийн гэрээний 2.4-т зааснаар алданги 108,900 (нэг зуун найман мянга есөн зуу) төгрөг, нийт 1,837,614 (нэг сая найман зуун гучин долоо мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн 100172055406 тоот дансанд оруулж өгнө үү. гэжээ.

Х аймгийн Ш сумын Засаг дарга нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1/246 дугаар: Р.Б нь зээлээ төлж хаасан, барагдуулсан болно. гэх албан тоотыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Б т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,591,785 (нэг сая таван зуун ерэн нэгэн мянга долоон зуун наян тав) төгрөг, хүү 136,929 (нэг зуун гучин зургаан мянга есөн зуун хорин ес) төгрөг, алданги 108,900 (нэг зуун найман мянга есөн зуу) төгрөг, нийт 1,837,614 (нэг сая найман зуун гучин долоо мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн 100172055406 тоот дансанд оруулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Р.Б аас нэхэмжлэлийн шаардлага болох 1,837,614 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 44,352 төгрөгийн тал хувь 22,176 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х аймгийн Ш сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Б т холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,591,785 (нэг сая таван зуун ерэн нэгэн мянга долоон зуун наян тав) төгрөг, хүү 136,929 (нэг зуун гучин зургаан мянга есөн зуун хорин ес) төгрөг, алданги 108,900 (нэг зуун найман мянга есөн зуу) төгрөг, нийт 1,837,614 (нэг сая найман зуун гучин долоо мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, хоршоо хөгжүүлэх сангийн 100172055406 тоот дансанд оруулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Р.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 22,176 (хорин хоёр мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА