Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/540

 

      2022          05           19                                        2022/ДШМ/540

Г.Ээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлоор Г.Ээд холбогдох 2109 00000 0908 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.... овгийн Г.... Э..., 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт .... дүүргийн .... дугаар хороо, “..... хорооллын .... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

Г.Э нь “1х bet” бооцоот тоглоом тоглохын тулд цахим хэрэгсэл ашиглан “3-7 хоногийн хугацаатай мөнгө зээлж, 20-30 хувь өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан:

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Жаас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2.500.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авсан,

хохирогч Б.Боос 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

хохирогч Б.Дгээс 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.150.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авсан,

хохирогч У.Дөөс 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

хохирогч Д.Алтангэрэлээс 2021 оны 5 дугаар сарын 24, 26-ны өдөр 2.500.000 төгрөгийг, 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 4.000.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авсан,

хохирогч Ц.Төгөлдөрөөс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 10.100.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

хохирогч Ё.Пүрэвдоржоос 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дyraap сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2021 оны 6 дугаар сарын 4, 8-ны өдрүүдэд хохирогч Н.Төгөлдөрөөс 5.000.000 төгрөгийг, Э.Гүнбилэгээс 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,

хохирогч Д.Болдхүүгээс “хөрөнгө оруулалт авна, мөнгийг өгсөж өгнө” гэж 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт Хаан банкны 5070350682 данснаас 480.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Нармандахаас “30 хувийн хүүтэй 1 хоногоор мөнгө зээлээч” гэж 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Хаан банкны 5323108037 дугаарын данснаас 550.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч М.Мөнхбатаас “1 хоногийн дотор 40 хувь хүртэл өсгөж өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны 5370024807 дугаарын данснаас 1.080.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Ц.Мөнгөн-Эрдэнээс “3 хоногийн дотор мөнгө өсгөж өгнө, прокурорт мөнгө өгөх гэсэн юм” гэж 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөгийг Хаан банкны 5301276176 дугаарын данснаас, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1000.000 төгрөгийг Голомт банкны 1905142368 дансаас тус тус шилжүүлэн авсан,

хохирогч Б.Бадмаарагаас “3 хоногийн хугацаатай 40 хувь өсгөж өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны 5700540885 дугаарын данснаас 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Э.Төгөлдөрөөс “20 хувь өсгөж өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт Хаан банкны 5753193612 дугаарын данснаас 800.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Т.Бат-Эрдэнээс “мөнгийг чинь 50 хувь өсгөж өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Хаан банкны 5023426594 дугаарын дансаас 800.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Э.Хатанбаатараас “мөнгийг өсгөж өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 172.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 2.172.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Хаан, Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлэн авсан,

хохирогч Э.Отгонбаярт “мөнгийг чинь өсгөөд өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг Хаан банкны 5926134040 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч А.Энхпүрэвээс “эхнэр хүүхэд эмнэлэгт хэвтсэн, 7 хоногийн хугацаатай 1 сая төгрөг зээлээч, өсгөөд өгье” гэж 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 7 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутагт Хаан банкны 543132948 дугаарын данснаас 1.200.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Тэргэлээс “40 хувийн хүүтэй өсгөөд өгнө, зээл төлөх гэсэн юм” гэж 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутагт Хаан банкны 5042222452 дугаарын данснаас 650.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Чинзоригоос “1 хоногийн 40 хувь өсгөж өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт Хаан банкны 5009925249 дугаарын данснаас 40.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч О.Хүрэл-Эрдэнээс “миний фейсбүүк хаягийг цагдаа ажиглаж байна, хувь чатаар холбогдъё, 20 хувь өсгөж өгнө” гэж 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн нутаг Шихихутаг сургуулийн орчмоос Хаан банкны 5380059146 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч А.Учралтбаяраас “1 хоногийн дотор 50 хувь өсгөж өгнө” гэж 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 4.000.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 470.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 5.670.000 төгрөгийг Хаан банкны 5021709335 дугаарын данснаас Голомт, Хаан банкны дансруу шилжүүлэн авсан,

хохирогч Э.Болдбаяраас “яаралтай мөнгө зээлээч” гэж 2021 оны 5 дугаар сарын 26-аас 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Хаан банкны 5633090137 дугаарын данснаас 1.900.000 төгрөг шилжүүлэн авсан,

хохирогч Ж.Сансарсайханаас “7 хоногийн 20 хувь өсгөж өгнө” гэж 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөг, 6 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг Хаан банкны 5466050818 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч Б.Тэмүүжингээс “тоглоомоос ашиг олж мөнгийг өсгөж өгнө” гэж 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 14.350.000 төгрөгийг Хаан банкны 5374513523 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч С.Сүхбаатараас “мөнгө зээлэх үү, мөнгийг өсгөж өгнө” гэж 2021 оны 6 дугаар сарын 4, 8 дугаар сарын 6, 8 дугаар сарын 24-ний өдөр нийт 5.800.000 төгрөгийг Хаан банкны 5270649801 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч Г.Цэвээндоржоос “30 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч” гэж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хаан банкны 5633098579 дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Нямжаваас “мөнгө өсгөж өгнө” гэж 2021 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт Хаан банкны 5131041146 дугаарын данснаас 3.200.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч С.Тэнгисээс “20 хувийн хүүтэй 4 хоногоор мөнгө зээлээч” гэж 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 425.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5219126816 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч Б.Билгүүдэйгээс “тоглоомоос ашиг олж мөнгийг чинь өсгөж өгнө” гэж 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны 5689058767 дугаарын данснаас 850.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Мөнхтамираас “өдөртөө 500.000 төгрөгийг 650.000 болгож өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Б.Төрмөнхөөс “мөнгийг чинь өсгөж өгнө” гэж 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 900.000 төгрөгийг Хаан банкны 5094696760 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч М.Буяндэлгэрээс “20 хувийн хүүтэй 2 хоногоор мөнгө зээлээч” гэж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны 5217132096 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Эрдэнээс “инвест авах уу” гэж Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 330.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 200.000 төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдөр 350.000 төгрөг, нийт 880.000 төгрөгийг Хаан банкны 5120054271, Голомт банкны 4005113206 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч Г.Ган-Эрдэнээс “тоглоом тоглож мөнгийг өсгөж өгнө” гэж 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг Хаан банкны 5084198643 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч Н.Эрдэнэ-Очироос “мөнгийг өсгөж өгнө” гэж 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг Хаан банкны 5916057768 дугаарын данснаас шилжүүлэн авсан,

хохирогч Ж.Идэрчулуунаас “7 хоногийн хугацаатай 1.2 хувийн хүүтэй өсгөж өгнө” гэж 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

хохирогч Г.Эрхэмбаяраас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа “3 хоногийн хугацаатай 1 сая төгрөгийг 30 хувийн хүүтэй зээлүүлчих” гэсэн чат бичин Хаан банкны 5071345935 дугаартай дансаар 2 удаагийн гүйлгээгээр 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, бусдад нийт 123.197.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б... овгийн Г.... Э...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Эийг 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ээд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эээс нийт 112.547.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Бод 5.000.000 төгрөг, хохирогч У.Дд 2.000.000 төгрөг, хохирогч Д.Алтангэрэлд 6.500.000 төгрөг, хохирогч Ц.Төгөлдөрт 10.100.000 төгрөг, хохирогч Ё.Пүрэвдоржид 10.000.000 төгрөг, хохирогч Н.Төгөлдөрт 5.000.000 төгрөг, хохирогч Э.Гүнбилэгт 5.000.000 төгрөг, хохирогч Д.Болдхүүд 480.000 төгрөг, хохирогч Б.Нармандахад 550.000 төгрөг, хохирогч М.Мөнхбатад 1.080.000 төгрөг, хохирогч Ц.Мөнгөн-Эрдэнэд 7.000.000 төгрөг, хохирогч Б.Бадмаарагт 400.000 төгрөг, хохирогч Э.Төгөлдөрт 800.000 төгрөг, хохирогч Т.Бат-Эрдэнэд 800.000 төгрөг, хохирогч Э.Хатанбаатарт 2.172.000 төгрөг, хохирогч Э.Отгонбаярт 1.300.000 төгрөг, хохирогч А.Энхпүрэвт 1.200.000 төгрөг, хохирогч Б.Тэргэлд 650.000 төгрөг, хохирогч Б.Чинзоригт 40.000 төгрөг, хохирогч О.Хүрэл-Эрдэнэд 3.200.000 төгрөг, хохирогч А.Учралтбаярт 5.670.000 төгрөг, хохирогч Э.Болдбаярт 1.900.000 төгрөг, хохирогч Ж.Сансарсайханд 800.000 төгрөг, хохирогч Б.Тэмүүжинд 14.350.000 төгрөг, хохирогч С.Сүхбаатарт 5.800.000 төгрөг, хохирогч Г.Цэвээндоржид 1.000.000 төгрөг, хохирогч Б.Нямжавт 3.200.000 төгрөг, хохирогч С.Тэнгист 1.425.000 төгрөг, хохирогч Б.Билгүүдэйд 850.000 төгрөг, хохирогч Б.Мөнхтамирт 500.000 төгрөг, хохирогч Б.Төрмөнхөд 900.000 төгрөг, хохирогч М.Буяндэлгэрт 2.000.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Эрдэнэд 880.000 төгрөг, хохирогч Г.Ган-Эрдэнэд 2.000.000 төгрөг, хохирогч Н.Эрдэнэ-Очирт 1.000.000 төгрөг, хохирогч Ж.Идэрчулуунд 3.000.000 төгрөг, хохирогч Г.Эрхэмбаярт 4.000.000 төгрөг тус тус олгож, Г.Э нь хохирогч Б.Ж, Б.Д нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Эийн эзэмшлийн Хаан, Голомт банкны дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ээд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Э нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 8 сарын хорих ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоолоор Г.Эээс нийт 112.547.000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн. Г.Э болон түүний гэр бүлийнхэн хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Г.Э нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдож байгаа, бусдад учруулсан хохирлоо сайн дураар бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар түүнд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тус зүйл, хэсэгт заасан торгуулийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоригдож эхлээд 3 сарын хугацаанд маш их зүйлийг ойлгож, ухаарч байна. Надад ганц боломж олгож, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Нийгэмд ашиг тустай ажил хийж амьдрах болно.” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Эийн хувьд цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 39 хохирогчид нийт 123.197.000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгчийн хувьд анх 2021 оны 5 дугаар сард тухайн гэмт хэргийг үйлдэж эхэлсэн бөгөөд 1х бет бооцоот тоглоомыг тоглохын тулд хүмүүсээс мөнгө залилж авсан байдаг. Үүнийг 7 дугаар сард цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Шалгаж дуусаад хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлэх явцад шүүгдэгч нь энэ үйлдлээ таслан зогсоохгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон. Иймд хэргийг прокурорт буцаасны дагуу шүүгдэгчид холбогдох хэргүүдийг нэгтгэн дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, талуудын мэтгэлцээн дээр тулгуурлан хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Э нь “1х bet” бооцоот тоглоом тоглохын тулд цахим хэрэгсэл ашиглан “3-7 хоногийн хугацаатай мөнгө зээлж, 20-30 хувь өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар нэр бүхий 39 хохирогчийг залилан мэхлэсний улмаас нийт 123.197.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ж /1хх-ийн 21/, хохирогч Б.Энхманлай /1хх-ийн 41/, хохирогч Б.Б /1хх-ийн 45-46/, хохирогч Б.Д /1хх-ийн 73-74/,  хохирогч У.Д /1хх-ийн 87/, хохирогч Б.Алтангэрэл /1хх-ийн 103/, хохирогч Ц.Төгөлдөр /1хх-ийн 126-127/, хохирогч Ё.Пүрэвдорж /1хх-ийн 137/, гэрч Э.Энхмаа /1хх-ийн 186-187, 98/, гэрч С.Гансүх /2хх-ийн 100/, хохирогч Н.Төгөлдөр /1хх-ийн 218-219/, хохирогч Э.Гүнбилэг /1хх-ийн 225-226/, хохирогч Д.Болдхүү /2хх-ийн 86/, хохирогч Б.Нармандах /2хх-ийн 107/, хохирогч М.Мөнхбат /2хх-ийн 123/, хохирогч Ц.Мөнгөн-Эрдэнэ /2хх-ийн 137/, хохирогч Б.Бадмаараг /2хх-ийн 158/, хохирогч Э.Төгөлдөр /2хх-ийн 175/, хохирогч Т.Бат-Эрдэнэ /2хх-ийн 214/, хохирогч Э.Хатанбаатар /2хх-ийн 229/, хохирогч Э.Отгонбаяр /3хх-ийн 21/, хохирогч А.Энхпүрэв /3хх-ийн 51-52/, хохирогч Б.Тэргэл /3хх-ийн 68-69/, хохирогч Б.Чинзориг /3хх-ийн 85-86/, О.Хүрэл-Эрдэнэ /3хх-ийн 107/, хохирогч А.Учралтбаяр /3хх-ийн 129/, Э.Болдбаяр /3хх-ийн 150/, хохирогч Ж.Сансарсайхан /3хх-ийн 166-167/, хохирогч Б.Тэмүүжин /3хх-ийн 183-184/, хохирогч С.Сүхбаатар /3хх-ийн 201-202/, хохирогч Г.Цэвээндорж /3хх-ийн 233/, хохирогч Б.Нямжав /3хх-ийн 250/, хохирогч С.Тэнгис /4хх-ийн 19/, хохирогч Б.Билгүүтэй /4хх-ийн 38-39/, хохирогч Б.Мөнхтамир /4хх-ийн 73/, хохирогч Б.Төрмөнх /4хх-ийн 97/, хохирогч М.Буяндэлгэр /4хх-ийн 155/, насанд хүрээгүй хохирогч Г.Бат-Эрдэнэ /4хх-ийн 179/, хохирогч Г.Ган-Эрдэнэ /4хх-ийн 198-199/, хохирогч Н.Эрдэнэ-Очир /4хх-ийн 223/, хохирогч Ж.Идэрчулуун /4хх-ийн 238-239/, хохирогч Г.Эрхэмбаяр /5хх-ийн 5-6/ нарын мэдүүлгүүд, хохирогч Б.Жы дансны хуулга /1хх-ийн 3-4, 2хх-ийн 50/, Б.Дгийн дансны хуулга /1хх-ийн 65, 2хх-ийн 49/, У.Дийн мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 94/, Б.Алтангэрэлийн дансны хуулга /1хх-ийн 99-100/, Ц.Төгөлдөрийн дансны хуулга /1хх-ийн 114/, Ё.Пүрэвдоржийн дансны хуулга /1хх-ийн 138-141/, Ц.Мөнгөн-Эрдэнийн дансны хуулга /2хх-ийн 139-142/, Б.Бадмаарагийн дансны хуулга /2хх-ийн 161/, Э.Төгөлдөрийн дансны хуулга /2хх-ийн 176, 201/, Т.Бат-Эрдэнийн дансны хуулга /2хх-ийн 215/, Э.Хатанбаатарын дансны хуулга /2хх-ийн 231/, Э.Отгонбаярын дансны хуулга /3хх-ийн 23/, А.Энхпүрэвийн дансны хуулга /3хх-ийн 54/, Б.Тэргэлийн дансны хуулга /3хх-ийн 71/, Б.Чинзоригийн дансны хуулга /3хх-ийн 88/, О.Хүрэл-Эрдэнийн дансны хуулга /3хх-ийн 109/, А.Учралтбаярын дансны хуулга /3хх-ийн 132-136/, Э.Болдбаярын дансны хуулга /3хх-ийн 152/, Ж.Сансарсайханы дансны хуулга /3хх-ийн 168-169/, Б.Тэмүүжиний дансны хуулга /3хх-ийн 185-187/, С.Сүхбаатарын дансны хуулга /3хх-ийн 203-204/, Г.Цэвээндоржийн дансны хуулга /3хх-ийн 235/, Б.Нямжавын дансны хуулга /4хх-ийн 2, 4, 6/, С.Тэнгисийн дансны хуулга /4хх-ийн 21-22/, Б.Билгүүтэйн дансны хуулга /4хх-ийн 40/, Б.Төрмөнхийн дансны хуулга /4хх-ийн 99/, М.Буяндэлгэрийн дансны хуулга /4хх-ийн 159/, Ё.Анхтүшигийн дансны хуулга /4хх-ийн 181-183/, Г.Ган-Эрдэнийн дансны хуулга /4хх-ийн 210/, Н.Эрдэнэ-Очирын дансны хуулга /4хх-ийн 225/, Ж.Идэрчулууны дансны хуулга /4хх-ийн 241/, Г.Эрхэмбаярын дансны хуулга /5хх-ийн 7-8/, Э.Төгөлдөр болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /2хх-ийн 177-200/, Э.Хатанбаатар болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /2хх-ийн 232-250, 3хх-ийн 1-8/, Э.Отгонбаяр болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /3хх-ийн 24-38/, А.Энхпүрэв болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /3хх-ийн 53/, Б.Чинзориг болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /3хх-ийн 89-95/, О.Хүрэл-Эрдэнэ болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /3хх-ийн 110-116/, Ж.Сансарсайхан болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /3хх-ийн 171/, С.Сүхбаатар болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /3хх-ийн 205-220/, Г.Цэвээндорж болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /3хх-ийн 236-237/, Б.Нямжав болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 2-6/, Б.Тэнгис болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 23-24/, Б.Билгүүтэй болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 41-60/, Б.Мөнхтамир болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 75-84/, Б.Төрмөнх болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 101-142/, М.Буяндэлгэр болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 160-165/, Г.Бат-Эрдэнэ болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 184-185/, Г.Ган-Эрдэнэ болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 200-209/, Ж.Идэрчулуун болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /4хх-ийн 242-243/, Г.Эрхэмбаяр болон Г.Э нарын харьцсан фейсбүүк чат /5хх-ийн 9-16/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 152-180, 230-242/, С.Гансүхийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 181-184/, Н.Төгөлдөрийн дансны хуулга /1хх-ийн 211-213/, Э.Гүнбилэгийн мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 214/, Б.Нармандах, Г.Э нарын харилцсан цахим зурвас, Б.Нармандахын мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 109-111/, шүүгдэгч Г.Эийн дансны хуулга /5хх-ийн 114-152/, шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 29, 37, 62, 81, 95, 111, 132, 147, 2хх-ийн 18, 93, 117, 131, 152, 168, 207, 222, 3хх-ийн 14, 44, 61, 77, 101, 122, 143, 158, 178, 194, 226, 243, 4хх-ийн 12, 30, 66, 90, 148, 171, 191, 216, 231, 249, 5хх-ийн 23, 47-48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх нь хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Эийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Эийн 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд “1х bet” бооцоот тоглоом тоглохын тулд цахим хэрэгсэл ашиглан “3-7 хоногийн хугацаатай мөнгө зээлж, 20-30 хувь өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нэр бүхий 39 хохирогчид нийт 123.197.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган “...Г.Э болон түүний гэр бүлийнхэн хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Г.Э нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдож байгаа, бусдад учруулсан хохирлоо сайн дураар бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тус зүйл, хэсэгт заасан торгуулийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Г.Э нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэргийн давтамж, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр болон шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргээс дүгнэвэл шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид “үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасныг тус тус удирдлага болгож, шүүгдэгч Г.Эийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэж, хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Эийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Эийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ