Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2016/00615

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух, ********** дугаар регистртэй, Б овогт Д-ийн Г

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2016/00435/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.Г  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Г  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд 8 дугаар анги төгсөөд 1979 оны 06 сард цэргийн албанд явсан боловч ар гэрийн гачигдлын улмаас хугацаанаас өмнө буюу 1980 оны 10 сард халагдаж ирсэн. Тэгээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны гачегараар ажиллаж байгаад Батлан хамгаалах туслах нийгэмлэгт тракторын жолоочийн 6 сарын курс суралцахаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Курсаа төгсөөд тус нэгдэлдээ 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Улаан туг нэгдэл хувьчлагдаж Улаан туг хувьцаат компани болоход үргэлжлүүлэн тэнд 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Улаан туг хувьцаат компаниас шилжээд Баян-Уул хоршоонд үргэлжүүлэн ажиллаж байсан ч түүнтэй холбоотой баримт олдохгүй байгаа юмМиний тухайн үед ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийсэн, анх ажилд орсон тушаалыг Д.Галбаатар нэрээр гаргасан, ажиллаж байх хугацаанд авч байсан цалин хөлсийг Д.Галбаатар, Галаа гэсэн нэрээр бичиж олгож байсан, тракторын жолоочоор ажилд орсон тушаалыг гараар нөхөж бичсэн зэрэг зөрчилтэй тул ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул миний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд уурын зуухны гачегар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Г ыг уурын зуухны гачегариар ажилуулахаар гаргасан тушаал, цалин хөлс олгож байсан баримтад Д.Галбаатар, Галаа, Д.Г  гэсэн нэрээр бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн регистрийн дугаар РЕ61032470, эхийн нэр Дэнсмаагийн Должингийн гэр бүлд 1961/03/24-нд төрөхөд төрүүлсэн Должингийн Г ыг 1961/04/19-нд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 46-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000761 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаар РЕ61032470, овог Байчууд, Эцэг эхийн нэр Должин, нэр Галбаатар нь 1961/03/24-нд төрхөд төрснийг төрүүлсэн эх Дэнсмаан Должин-р Хөвсгөл аймгийн Жаргалант сум төрөлтийн бүртгэлд шалгаж үзэхэд төрөлт бүртгэгдээгүй байна... гэх бичилттэй 115/000763 дугаартай төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа, гэрч Ц.Алтанцэцэгийн Должингийн Г  гэдэг юм... Д.Г ыг Д.Галбаатар гээд бичсэн юм байна... ах дүү нар дотор нь Галбаатар нэртэй хүн байхгүй ... гэх мэдүүлэг, гэрч Б.Дашпунцагийн ...Должингийн Г  гэдэг юм. Должин гэдэг ээж нь... Д.Г ыг Д.Галбаатар гээд бичсэн юм болов уу. Буруу зөрүү бичигдсэн байж болох юм. Г  нь эхээс гурвуулаа. Тэдэн дотор Галбаатар нэртэй хүн байхгүй... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1980 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ажилд томилох тухай 51 дугаартай тушаалХөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын цалин хөлс олгож байсан 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Д.Г  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд уурын зуухны гачегар, 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1980 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1...уурын зуухны качегараар ...Д.Галбаатар, Б.Жаргал нарыг 1980 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай 51 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Нэг...гачегар Д.Г , С.Баатар нарын амралтыг 6-р сарын 30-наас 8-р сарын 1 хүртэл ажлын 26 хоногоор...тус тус олгосугай гэх бичилттэй Амралт олгох тухай 31 дугаартай тушаалын хуулбар, 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хоёр...гачегар С.Баатар, Д.Г ...нарыг 10-р сарын 01-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж...АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд тус тус шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажилд томилох, чөлөөх тухай 44 дугаартай тушаалын хуулбар1985 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ...2тракторын жолоочоор Д.Г ыг 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 10 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Г ын 1982 оны 6 дугаар сараас 1991 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Мэргэжлийн комиссын 09 тоот тогтоолоор олгосон трактор машинчийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлээс 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нөхөн бичилт хийж олгосон 01. 1980 оны 12 дугаар сарын 01. Нэгдлийн уурын зууханд гачегараар томилон авч ажиллуулав. Улаан туг нэгдлийн даргын 1980 оны 12 сарын 23-ны өдрийн 51 тоот тушаалаар, 02. 1984 оны 10 сарын 01. Курст суралцах болсон тул уурын зууханд гачегарын үүрэгт ажлаас чөлөөлөв. Улаан туг нэгдлийн даргын 1984 оны 10-р сарын 22-ны өдрийн 44-р тушаалаар. 05. 1985 оны 3 сарын 27. Нэгдэлд тракторын жолоочоор томилон авч ажиллуулав. Улаан туг нэгдлийн даргын 1985 оны 3-р сарын 25-ны өдрийн 10-р тушаалаар. 06. 1991 оны 12 сарын 31. БНМАУ-ын аж ахуйн нэгжийн хуулийн дагуу нэгдэл нь хувьцаат компани болон өөрчлөн байгуулагдаж байгаа тул нэгдлийн тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж Улаан туг хувьцаат компанийн мэдэлд шилжүүлэв. Улаан туг нэгдлийн даргын 1991 оны 12-р сарын 29-ний өдрийн 86-р тушаалаар. 07. 1992 оны 01 сарын 01. Хувьцаат компанид тракторын жолоочоор томилон авч ажиллуулав. Улаан туг компанийн захирлын 1992 оны 3-р сарын 02-ны өдрийн 2-р тушаалаар. 08. 1993 оны 01 сарын 15. Улаан туг ХК-ний тракторын жолоочоос чөлөөлж Баян Уул ББХ хоршоонд шилжүүлэв. Улаан туг ХК-ний 1993 оны 01 сарын 16-ны өдрийн 2-р тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Жаргалант сумын Улаан туг нэгдэл 1991 онд, Улаан туг ХК 1992, 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тодорхойлов гэх бичилттэй лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ... Улаан туг нэгдлийг 1992 оны 01 сарын 01-нээс Улаан туг хувьцаат компани болгон өөрчлөн байгуулсан тул нэгдэлд ажиллаж байсан ажилчдыг хавсралтад дурьдсан ажил албан тушаалаас нь 1991 оны 12-р сарын 31-ний өдрөөс эхлэн тус тус чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 86 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компанийн гишүүдийн судалгааны ...216. Должин Г . Эрхэлж байсан ажил: тракторын жолооч... гэх бичилттэй хуулбар, 1985 онд тракторын жолоочоор ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг, гэрч Ц.Алтанцэцэгийн Д.Г  нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн уурын зууханд гачегараар 1980 оны сүүл 12 сараас 1984 оны 10 сар хүртэл ажиллаж байгаад тракторын жолоочийн 6 сарын курст явж суралцаж ирээд мөн 1985 оны 3 сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан. 1992 онд Улаан туг нэгдэл нь Улаан туг компани болоход тэнд үргэлжлүүлэн 1992 оны 01 сараас 1993 оны 01 сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... нэгдлээс ар гэр, өөрийн нь хүсэлтийг харгалзан тракторын курст явуулж байсан... Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуульд 1982 оноос 1984 он хүртэл, 1985 оноос 1993 он хүртэл 10 жилийн сургуульд жижүүрээр, гал тогоонд угаагч зэрэг ажлыг хийж байгаад орон тооны цомхотголоор гарсан... манай нөхөр Лхагвасүрэн нь Д.Г тай хамт нэгдэлд ажиллаж гачегарын усны тэргийг барьдаг байсан. Нэг сумын хүмүүс бие биенээ андахгүй мэдэх юм ... гэх мэдүүлэг, гэрч Б.Дашпунцагийн Д.Г  нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 12 сараас 1984 оны 10 сар хүртэл уурын зуухны гачегараар ажиллаж байсан. Тэгээд тракторын жолоочийн 6 сарын курст явж суралцаж төгсөж ирсэн. Ирээд мөн Улаан туг нэгдэлдээ тракторын жолоочоор 1985 оны 3 сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан. 1991-1992 онд хувьчлал болж Улаан туг нэгдэл нь 1992 оны 01 сарын 01-нд Улаан туг компани болоход тэнд үргэлжлүүлэн 1993 оны 01 сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... 1980-1983 онд ажиллаж байсан юм... Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 8 жилийн сургуульд 1980 оноос 1984 он хүртэл, 1985 оноос 1994 он хүртэл 10 жилийн сургуульд морин тэрэгчин, манаач зэрэг ажлыг хийж байсан... Бид ойрхон ажиллаж амьдарч байсан. Д.Г ын ажиллаж байсан уурын зуух нь сургуулийн хажууд, тракторын жолоочоор ажиллаж байхад ч байнгын холбоотой л ажиллаж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

Харин Д.Г ын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компанид 1993 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлээс 1990 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нөхөн бичилт хийж олгосон ...08. 1993 оны 01 сарын 15. Улаан туг ХК-ний тракторын жолоочоос чөлөөлж Баян Уул ББХ хоршоонд шилжүүлэв. Улаан туг ХК-ний 1993 оны 01 сарын 16-ны өдрийн 2-р тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ц.Алтанцэцэгийн Улаан туг компани болоход тэнд үргэлжлүүлэн 1992 оны 01 сараас 1993 оны 01 сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Дашпунцагийн ...1992 оны 01 сарын 01-нд Улаан туг компани болоход тэнд үргэлжлүүлэн 1993 оны 01 сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд Д.Г  нь 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаан туг хувьцаат компаний тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Иймд Д.Г ын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд уурын зуухны гачегар, 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компанид 1993 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Д.Г ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг ХК-ний баримт манай архивт байхгүй тул Д.Г ад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/187 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдов.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д-ийн Г  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд уурын зуухны гачегар, 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компанид 1993 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА