| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00408/И |
| Дугаар | 155/ШШ2024/00575 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2024/00575
| 2024 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2024/00575 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2023/00408/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн М сумын 10 дугаар багийн 14 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, О.Э ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: О.Э ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Э нь шүүхэд Х аймгийн Т гийн сангийн аж ахуйн 3 дугаар тасгийн үр тарианы 6 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тракторчноор, Х аймгийн Э-ийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тракторчноор, Х аймгийн Э сумын Баян Өндөр хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор, Х аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, сахиулаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би 1983 онд Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийг төгсөж ирээд Т гийн сангийн аж ахуйн үр тарианы 6 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. 1992 онд өмч хувьчлал болоод Б ХК нэртэй компани болсон. Уг ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа...гэв.
Хүсэлт гаргагч О.Э нь шүүхэд Х аймгийн Э-ийн САА-н захиргаанаас 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр О.Э-д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 406069 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, УАТХШБГ-ын мэргэжлийн комиссоос 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр О.Э-д олгосон 32683 дугаар тракторч-машинчийн үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11/272 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан Т сангийн аж ахуйн даргын 1983 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар Туслах тракторч комбайнчид ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт, Т сангийн аж ахуйн даргын 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 189 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Э-ийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаар тушаал, Х аймгийн Э-ийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар Ажил зохицуулах тухай тушаал, Х аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр Ажлаас халах тухай тушаал, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 03 сарын 22-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О.Э д олгосон 1700008609 дүгээр Баталгаажилтын хуудасны хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 04-р сарын 02-ны өдрийн Дугаар CVL2467000001000287 төрсний бүртгэлийн лавлагаа, Х аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3/93 дугаар албан бичиг, Х аймгийн Э сумын Э-ийн САА-д ажиллаж байсан хугацааны цалин хөлсний лавлагаа, Х аймгийн Э сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 12-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалин хүснэгтүүд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.П, И.Б нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримт, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Би 1983 онд Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулийг төгсөж ирээд Т гийн сангийн аж ахуйн үр тарианы 6 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. 1992 онд өмч хувьчлал болоод Б ХК нэртэй компани болсон. Уг ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Э-ийн САА-н захиргаанаас 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр О.Э-д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 406069 дүгээр хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
УАТХШБГ-ын мэргэжлийн комиссоос 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр О.Э-д олгосон 32683 дугаар тракторч-машинчийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан Т сангийн аж ахуйн даргын 1983 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар: ...2.Нэр бүхий 22 ажиллагсдыг 3-р тасгийн үйлдвэрлэлийн салбаруудад хавсралтаар томилсугай...
Хавсралт:...Эрдэнэдалай, 3-р тасагт, тэжээлийн үйлдвэрт ажилчин, 1983... гэсэн бичвэр бүхий Туслах комбайнчид ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт,
Т сангийн аж ахуйн даргын 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 189 дүгээр: ...1983 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай...
Хавсралт:... I бригад О.Э ... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 15-ний өдөр гэсэн дардас дарагдсан Т сангийн аж ахуйн даргын 1984 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 187 дугаар: 1.Нэр бүхий 197 ажилчин албан хаагчдын 1984 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай...
Хавсралт:...98. О.Э ... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,
1987 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаар: ...3. Цэргийн албанаас халагдаж ирсэн Л.Э-г 8-р сарын 01-нээс I бригадад тракторчнаар... гэсэн бичвэр бүхий тушаал,
1988 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар: ...1988 онд хуваарийн дагуу 6-р сард амрах ажилчид албан хаагчид нэр бүхий хүнд ээлжийн амралт олгосугай...
Хавсралт: ...15. О.Э-н , 1-р бригадад тракторч... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,
1989 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр: 1. 1989 оны хуваарийн дагуу 6, 7-р сард амрах ажилчид, албан хаагчдад БНМАУ-ын СнЗ-ийн 1974 оны 44/65-р тогтоолыг үндэслэн ээлжийн амралт олгосугай...
Хавсралт:...46.О.Э , тракторч... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,
1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар: Нэг:БНМАУ-ын өмч хувьчлалын 1991 оны хуулийн дагуу тус САА 3 компани болон зохион байгуулагдаж байгаа тул САА-д ажиллаж байгаа албан хаагч, ажилчид, малчдыг 1/III-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...
Хавсралт:...4.О.Э-н , механикч... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар: ...О.Э г X сарын 12-оос галч, сахиулын үүрэгт ажилд...тус тус томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажил зохицуулах тухай тушаал,
Х аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3/93 дугаар албан бичгээр ирүүлсэн: Х аймгийн Э-ийн САА-д ажиллаж байсан О.Э н 70 дугаар дансанд бичигдсэн Э-ийн САА 1987 он 01 сар 200, 10 сар 62, 12 сар 406-63, 1988 он 01 сар 735-19, 02 сар 141-60, 3 сар 654-54, 4 сар 109-92, 5 сар 510-34, 6 сар 73-08, 326, 7 сар 275-10, 8 сар 615-76, 9 сар 231-60, 11 сар 1410-88, 12 сар 510-70, 1989 он 01 сар 232-92, 2 сар 380-62, 3 сар 287-76, 4 сар 436, 5 сар 346, 6 сар 256, 7 сар 155, 8 сар 630, 9 сар 130, 10 сар 1305, 11 сар 307, 12 сар 196, 428, 1990 он 01 сар 632, 02 сар 99, 3 сар 1000, 4 сар 98-70, 5 сар 162-67, 6 сар 103, 7 сар 483, 1991 он 01 сар 228-27, 12 сар 3800,1992 он 01 сар 800, 3 сар 3800, Хүүхдийн цэцэрлэг 1994 он 10 сар 7616, 11 сар 11939, 12 сар... гэсэн түүвэр бүхий Х аймгийн Э сумын Засаг даргын тамгын газар гэх тамга, Нийгмийн даатгалын улсын байцаагч гэх тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалин хөлсний лавлагаа,
Х аймгийн Э сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 12-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дугаар дансны цалин хүснэгтүүд,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/467 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...О.Э , ажилладаг байгууллага: Эг-Үүр САА, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад: үтрэм, эрхэлдэг ажил: селесарь, оршдог сум, район: Э ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Батлан хамгаалахын төв архив ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 28-ний өдөр гэсэн дардас дарагдсан: Овог нэр: О.Э , Цэргийн албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: Т САА-н VI бригадад тракторчин... гэх мэдээлэл бүхий Х аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,
Гэрч Г.Пүрэвтогтохын: ...Би Х аймгийн Э сумын Сангийн аж ахуйд 1978 оноос 1994 он хүртэл трактор комбайны жолооч хийдэг, О.Э Х аймгийн Э сумын Эг-Үүр сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажилладаг байсан. 1987 оноос хойш ажилласан байх, бид 2 хамт олон жил ажилласан... гэх,
Гэрч И.Болдын:...Би Х аймгийн Э сумын үр тарианы 1 дүгээр бригадад тракторын жолооч хийдэг байсан. О.Э Х аймгийн Э сумын Эг-Үүр сангийн аж ахуйд тракторын жолооч хийдэг байсан, 1992 онд Эг-Үүр сумын сангийн аж ахуй нь тараад олон өөр байгууллага компани болоод, О.Э Б ХК-д ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж үзэж, хүсэлт гаргагч О.Э н Х аймгийн Т гийн сангийн аж ахуйн 3 дугаар тасгийн үр тарианы 6 дугаар бригадад тракторчноор, Х аймгийн Э-ийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад тракторчноор, Х аймгийн Э сумын Баян Өндөр хувьцаат компанид тракторчноор, Х аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгт галч, сахиулаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч О.Э н Х аймгийн Т гийн сангийн аж ахуйн 3 дугаар тасгийн үр тарианы 6 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тракторчноор, Х аймгийн Э-ийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тракторчноор, Х аймгийн Э сумын Баян Өндөр хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор, Х аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11/272 дугаар: Тус аймгийн Т гийн сангийн аж ахуйн даргын 1984 оны тушаал шүүж үзэхэд О.Э г ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэсэн бичвэр бүхий албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ХААТР21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтууд, Х аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр тушаал, 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тушаал, 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр тушаал, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О.Э д олгосон 1700008609 дүгээр Баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Э н Х аймгийн Т гийн сангийн аж ахуйн 3 дугаар тасгийн үр тарианы 6 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тракторчноор, Х аймгийн Э-ийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тракторчноор, Х аймгийн Э сумын Б хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор, Х аймгийн Э сумын Хүүхдийн цэцэрлэгт 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА