Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00570

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00570

Х аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00359/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Жаргалант 1 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух, Хотгойд Ц.А ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.А шүүхэд Х аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гуталчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 55 нас хүрсэн. Өндөр настны тэтгэвэрт гарахаар баримтаа бүрдүүлж өгөхөд ажилласан жил дутсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би 1987 онд Х аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт ажиллахаар хуваарилагдаж ирээд 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гуталчнаар ажилласан...гэв.

Хүсэлт гаргагч Ц.А нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11/257 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 245 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б-281 дүгээр Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, Х аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН гэсэн дардас дарагдсан хүсэлт гаргагчийн Төрөлтийн түүх, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11/475 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 15-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ахуй үйлчилгээний газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б-43 дугаар Ажилчин шилжүүлэх тухай тушаал, Х аймгийн Нийгмийн даатгалын газрын хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Ц.А ын 8701 дүгээр Мэргэжлийн үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Я.Д, Ц.Д нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Х аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар болон Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газар хэзээ байгуулагдаж, хэзээ татан буугдсан талаарх лавлагаа, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагчийн 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүсэлт гаргагч ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 55 нас хүрсэн. Өндөр настны тэтгэвэрт гарахаар баримтаа бүрдүүлж өгөхөд ажилласан жил дутсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээсэн учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би 1987 онд Х аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт ажиллахаар хуваарилагдаж ирээд 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гуталчнаар ажилласан...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 245 дугаар: 1.Дотоод гадаадын ТМС төгсч НААҮ-ний яамны хуваариар ирж ажиллаж байгаа /хавсралтаар/ ажилчдын суралцах хугацааны сүүлийн жилийн ээлжийн амралтыг 11-р сарын нэгнээс тогтоосон хоногоор тооцож олгосугай...

Хавсралт:...2.Цэрэндулам Амаржаргал, гуталчин... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,

Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 15-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар: 1. МХЗЭ-ийн XIX их хурал угтаж урлагийн үзлэгийн анхан шатны концертонд оролцох уран сайханчид /хавсралт №1-ээр/-ийг 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 2-ныг хүртэл ажлаас түр чөлөөлсүгэй...

Хавсралт:...12.Ц.А гуталчин... гэсэн бичвэр бүхий Ажлаас түр чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт,

Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б-281 дүгээр: 1. Нярай хүүхдээ асрах чөлөө олгохыг хүсч материалаа бүрдүүлж ирүүлсэн дараах эхчүүдэд БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 159 дүгээр зүйлийн үндэслэн тогтоосон хугацааны чөлөө олгосугай...

...-Ц.А гуталчин, 1989 оны 11-р сарын 16-наас 1990 оны 02 сарын 16 хүртэл... гэсэн бичвэр бүхий Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал,

Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн: Овог: Цэрэндулам, Нэр: Амаржаргал, Байгууллага: Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинат. 1987 он 8 сар 268.28, 1988 он 01 сар 340.78, 02 сар 300.30, 3 сар 380.10, 4 сар 150.58, 5 сар 145.25, 6 сар 172, 7 сар 420.86, 8 сар 528.19, 9 сар 417.26, 10 сар 254.40, 12 сар 248, 1989 он 01 сар 70.44, 5 сар 512, 6 сар 410, 7 сар 140, 8 сар 747.10 гэсэн түүвэр бүхий Х аймгийн Архивын тасаг гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн тодорхойлолт,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/465 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...Цэрэндулам Амаржаргал, ажилладаг байгууллага: Ахуй үйлчилгээний комбинат, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад: Гутлын тасагт, эрхэлдэг ажил: гуталчин, оршдог сум, район: Мөрөн... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2024.05.15 гэсэн дардасан дарагдсан 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр: Овог, нэр: Цэрэндулам Амаржаргал, ажилладаг газар: НАҮ-нд, мэргэжил: гуталчин, ... гэсэн мэдээлэл бүхий төрөлтийн түүх,

БНМАУ Ардын боловсролын Яамнаас 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ц.А д олгосон 8701 дүгээр Монгол гуталчны мэргэжлийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Гэрч Я.Дамдинсүрэнгийн: ...Би Х аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт гуталчин, бригадын дарга хийдэг байсан. Намайг ажиллаж байхад Ц.А нь Х аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын гутлын тасагт ажиллахаар ирж уллагаа, монгол гутал хийдэг байсан. 1995 он хүртэл ажилласан... гэх,

Гэрч Ц.Дагидмаагийн: ...Ц.А нь 1987 онд улсын баярын дараа Х аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын гутлын тасагт гуталчнаар ажилд орж байсан. 1995 он хүртэл ажилласан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж, хүсэлт гаргагчийн Х аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гуталчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Хүсэлт гаргагч нь Х аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй гуталчнаар ажиллаж байсан байдал гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс хойших ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хүсэлт гаргагч нь 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүүхэд төрүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан Х аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б-281 дүгээр тушаалаар 1989 оны 11-р сарын 16-наас 1990 оны 02 сарын 16 хүртэл 3 сарын тэтгэмжтэй чөлөө олгож байсныг харгалзан үзэж, 1992 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүх хүсэлт гаргагч Ц.А ын Х аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гуталчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ц.А ын ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгуулагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11/257 дугаар: Тус аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987, 1990, 1991 оны тушаал шүүж үзэхэд Ц.А ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, Угалз ХХК-ийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11/475 дугаар: Х аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б-43 дугаар тушаалын хавсралт манай архивд шилжиж ирээгүй тул Ц.А д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/520 дугаар: Танай ирүүлсэн 4/644 албан бичгийн дагуу шалган үзэхэд Х аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар, Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын талаар мэдээлэл манай байгууллагын мэдээллийн сан болон архивт бүртгэлгүй байна.

Тус байгууллагууд нь хэдэн онд байгуулагдсан хэдэн онд улсын бүртгэлээс хасагдаж татан буугдсан нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. гэсэн,

Хүсэлт гаргагч Ц.А нь 1990-2000 онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 182 дугаар: Цэрэндулам овогтой Амаржаргал (РЭ62021109) 1990-2000 оныг дуусталх хугацаанд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно. гэсэн,

Хүсэлт гаргагч ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргаж байгаагүй болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2257 дугаар: ... Иргэн-2014 Нэгдсэн системээс 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүж үзэхэд Ц.А /рэ69021109/, Содномпилжээгийн Баясгалан /рх67121605/ нар тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаагүй болохыг үүгээр мэдэгдье. гэсэн бичвэр бүхий албан тоотуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт авагдсан ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 15-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ахуй үйлчилгээний газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б-43 дугаар тушаал, Х аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд Ц.А ын Х аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1987 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гуталчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА