| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00334/И |
| Дугаар | 155/ШШ2024/00557 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00557
| 2024 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00557 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/00334/И/
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн М сумын 6 дугаар багийн 16 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, С.О ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: С.О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.О нь шүүхэд Х аймгийн Х хотын сум дундын нэгдсэн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01ний өдрийг хүртэл сувилагчаар, Х аймгийн Г сумын яслид 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сувилагч, хүмүүжүүлэгчээр, Х аймгийн Г сумын рашаан сувилалд 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сувилагчаар, Х аймгийн нэгдсэн эмнэлэгт 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн Х хотын сум дундын нэгдсэн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сувилагчаар, Х аймгийн Г сумын яслид 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагч, хүмүүжүүлэгчээр, Х аймгийн Г сумын рашаан сувилалд 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал сувилагчаар, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би архиваас баримтуудаа авахад миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд хагас дутуу гарч ирсэн тул шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон...гэв.
Хүсэлт гаргагч С.О нь шүүхэд Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар Шинээр сургууль төгсөж ирсэн дээд, дунд мэргэжилтэн, хөдөлгөөн хийсэн дээд дунд мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Х аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар Ажилд томилох тухай, 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар Ажилд томилох, тэтгэмж олгох, курст суралцуулах тухай, Х аймгийн Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар Ажилд томилох, шагнуулах, тэтгэмж олгох тухай, Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар Ажилд томилох, чөлөөлөх, шилжүүлэн томилох, орлон ажиллуулах, чөлөө, цалин олгох тухай тушаалууд, Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2024.5.20 гэсэн дардас дарагдсан хүсэлт гаргагчийн Төрөлтийн түүх зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Бат-Эрдэнэ, Б.Пагамжав, Д.Дашцэрэн нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-21(А), ХААТР-1(А) маягтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Х аймгийн Архивын тасаг, Х аймгийн Х тосгоны захирагчийн ажлын алба, Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газар, Х аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагаас хүсэлт гаргагчийн цалин хөлс болон ажиллаж байсантай холбоотой бусад баримтууд зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Би архиваас баримтуудаа авахад миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд хагас дутуу гарч ирсэн тул шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 19-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар: 1. 1988 онд сургууль төгсөж ирсэн дээд, дунд мэргэжилтэнг ажилд томилсон хуваарийг I хавсралтаар,...баталсугай...
Хавсралт:...52. С.О ийг Х хотын СДН эмнэлэгт сувилагчаар... гэсэн бичвэр бүхий Шинээр сургууль төгсөж ирсэн дээд дунд мэргэжилтэн, хөдөлгөөн хийсэн дээд дунд мэргэжилтнүүдийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 05 сарын 21-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Х хотын Сум дундын нэгдсэн эмнэлгийн Ерөнхий эмчийн 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар: 1. Дараах эмч, ажилчдын 1989 оны ээлжийн амралтыг олгосугай...
...Сувилагч С.О т ажлын 18 хоног... гэсэн бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал,
Х аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар: 1. 1989 онд сургууль төгсөж ирсэн дээд дунд мэргэжилтэнг ажилд томилсон хуваарийг I дүгээр хавсралтаар,...
Хавсралт: ...58.Х С.О ийг Г сумын хүүхдийн яслид сувилагч, хүмүүжүүлэгчээр... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай,
Х аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар: 1...Г сумын яслийн сувилагч С.О ийг Г сумын рашаан сувилалд сувилагчаар... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох, тэтгэмж олгох, курст суралцуулах тухай,
Х аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаар: 1.Амралтуудын ажиллах хугацаанд ажиллаж байсан болон цаашид үргэлжлэн ажиллах ажилчдын хөдөлгөөнийг I хавсралтаар баталсугай...
Хавсралт:...12. С.О шинээр 4/IX нөөс мэргэжлийн сувилагч ... гэсэн бичвэр бүхий Ажилчдыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт,
Х аймгийн Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 67 дугаар: ... Г сумын Рашаан амралтын сувилагч С.О ийг нэгдсэн эмнэлэгт сувилагчаар 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс түр тус тус томилсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох, шагнуулах, тэтгэмж олгох тухай,
Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1993 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар: ...сувилагч С.О ийг ээлжийн сувилагчаар 3/VII наас түр ...томилон ажиллуулсугай. гэсэн бичвэр бүхий Ажилд томилох, чөлөөлөх, шилжүүлэн томилох, орлон ажиллуулах, чөлөө, цалин олгох тухай тушаалууд,
Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн: Овог: С , Нэр: О , Байгууллага: Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Г ын халуун усны рашаан, 1990 он 7 сар 640, 8 сар 310, 9 сар 418.30 гэсэн түүвэр бүхий холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаж, Х аймгийн Архивын тасаг гэсэн тамга дарагдсан цалингийн тодорхойлолт,
Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 331 дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 1993-1994 онд Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт сувилагчаар ажиллаж байсан С овогтой О ийн цалингийн түүвэр. Үүнд:
1993 он 7 сар 2,596, 8 сар 2,876, 9 сар 2,700, 10 сар 2,780, 11 сар 2,791, 12 сар 2,780, 1994 он 01 сар 6,312, 02 сар 6,311, 3 сар 6,429, 4 сар 6,425, 5 сар 6,400, 6 сар 6,426, 7 сар 7,205, 8 сар 14,302, 9 сар 7,538, 10 сар 7,360, 11 сар 7,180, 12 сар 7,180. гэсэн түүвэр бүхий Х аймгийн Нэгдсэн эмнэлэг гэсэн тамга, Х аймгийн Нэгдсэн эмнэлэг Санхүү гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн түүвэр,
Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2024.05.17 гэсэн дардас дарагдсан цалингийн тооцооны картууд,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/438 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...С О , ажилладаг байгууллага: Сум дундын эмнэлэг, ажилд орсон он: 1988, эрхэлдэг ажил: сувилагч... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,
Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН огноо 2024.05.20 гэсэн дардас дарагдсан 1991 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаар: Овог, нэр:С О , ажлын газар: НЭ-ийн, э.х.а-ийн албан тушаал: сувилагч,... гэсэн мэдээлэл бүхий Төрөлтийн түүх,
Гэрч Ц.Бат-Эрдэнийн: ...Би 1989 онд Х аймгийн Г сумын рашаан сувиллын газрын малчин байсан. 1987 оноос 1994 он хүртэл 10-аад жил ажилласан. С.О нь Х аймгийн Г сумын рашаан сувилалд 1989 онд эмч, сувилагч хийдэг байсан... гэх,
Гэрч Б.П-ын: ...С.О нь Х аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн ээлжийн сувилагч хийдэг, бид хоёр ээлж хүлээлцдэг сувилагчид байсан... гэх,
Гэрч Д.Д-ийн: ...С.О нь Х аймгийн Х сум дундын эмнэлгийн хүүхдийн хэсгийн сувилагчаар сургуулиа төгссөн залуухан охин ирж байсан. Би тэгэхэд хуучин ажилтан байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэн, нэхэмжлэлийн шаардлага давхар нотлогдож, хүсэлт гаргагч С.О ийн Х аймгийн Х хотын сум дундын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, Х аймгийн Г сумын яслид сувилагч, хүмүүжүүлэгчээр, Х аймгийн Г сумын рашаан сувилалд сувилагчаар, Х аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Хүсэлт гаргагч нь Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч хэрэгт авагдсан баримтаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч С.О ийн Х аймгийн Х хотын сум дундын нэгдсэн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сувилагчаар, Х аймгийн Г суманд яслид 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагч, хүмүүжүүлэгчээр, Х аймгийн Г сумын рашаан сувилалд 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал сувилагчаар, Х аймгийн нэгдсэн эмнэлэгт 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн нэгдсэн эмнэлэгт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн Х аймгийн Х хотын сум дундын нэгдсэн эмнэлэг, Х аймгийн Г сумын ясли, Х аймгийн Г сумын рашаан сувилал, Х аймгийн нэгдсэн эмнэлэгт тус тус ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Г сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/151 дүгээр: *** регистрийн дугаартай С ын О т холбогдох Г сумын Халуун усны рашаан амралтын 1989-1990 оны цалингийн цэсний баримт тус архивт байхгүй болно. гэх,
Х аймгийн Х тосгоны Захирагчийн ажлын албаны 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3/338 дугаар: Тосгоны Захирагчийн ажлын албаны байр болон архивын байр 2017 оны 4 дүгээр сарын 20-нд шатсан учир Х хотын сум дундын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан гэх С ын О т холбогдох цалин хөлсний лавлагаа, тушаал болон бусад баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Хүсэлт гаргагч С.О нь 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 161 дүгээр: С ын О нь (***) нь 1990-2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болно. гэх,
Хүсэлт гаргагчийн зарим төрөлтийн түүх устаж үгүй болсон болох нь Х аймгийн Г сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр: С ын О (***) дугаартай 56 настай эмэгтэй. 1990 оны 01 сарын 06-нд тус сумын эмнэлэгт төрсөн гэх боловч тухайн иргэний төрсөн тухай мэдээлэл болох төрөх үеийн төрөлтийн бүртгэл болон төрөлтийн түүх хадгалагдаж байсан өрөөнд дусаал орж үрэгдсэн харах боломжгүй байна. гэх албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн ХААТР21(А) маягт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатиган С ын О ийн Х аймгийн Х хотын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1988 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сувилагчаар, Х аймгийн Г сумын яслид 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагч, хүмүүжүүлэгчээр, Х аймгийн Г сумын рашаан сувилалд 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал сувилагчаар, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА