| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00417/И |
| Дугаар | 155/ШШ2024/00548 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00548
| 2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00548 | Х аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэргийн индекс 155/2024/00417/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х аймгийн Т сум 2 дугаар багт оршин суух, Хонин онход С.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух, Б.О-дхолбогдох Т сумын зар мэдээ, мэдээллийн группт уучлалт гуйсан нийтлэл оруулахыг даалгаж, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.Э нь эхнэр Б.О-оос нэр төрөө сэргээлгэж, уучлалт гуйлгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Би Б.Отгонбаяртай эвлэрч, дахин миний нэр төрд халдахгүй, олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл оруулахгүй гэж тохиролцсон. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Б.О-т холбогдуулан Т сумын зар мэдээ, мэдээллийн группт уучлалт гуйсан нийтлэл оруулахыг даалгаж, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Э ад олгов.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Э ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-т холбогдох Т сумын зар мэдээ, мэдээллийн группт уучлалт гуйсан нийтлэл оруулахыг даалгаж, нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын орлогоос 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Э ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА