| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0514/Э |
| Дугаар | 434 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 434
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Д, Улсын яллагч Ц.Ариунтуяа, Хохирогч Ш.Ар, Шинжээч Б.Ундармаа, Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Дын Бд холбогдох 201726011127 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн,1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "Олборлолт” ХХК-д худалдан авалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо "Орчлон” хороолол .. дүгээр байрны .. дугаар орц ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогт Дын Б /РД:........../ |
| ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Нэг:Яллах талын нотлох баримтууд. - Хохирогч Ш.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд би найз Алимаа руу залгасан чинь гэртээ байна, өнөөдөр ажиллаагүй, манайд хүрээд ир гэхээр нь би 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” хорооллын ... тоотод ирсэн юм. Тэгээд гэрт нь ороход Алимаа, нөхөр Мөнхжаргал, хүүхдийн хамт байсан. Алимаа, Мөнхжаргал хоёр намайг очиход халамцуу байсан. Ширээн дээр нь 2 литрийн “Боргио” пивоны тал байсан. Надад хийж өгөөд Алимаа, Мөнхжаргал бид 3 хувааж уусан. Тэгээд би орон дээр нь хэвтээд унтчихсан байсан. Мөнхжаргал толгой өвдөөд байна гээд 2,5 литрийн боргио аваад уугаад сууж байтал хаалга тогшсон, тэгээд онгойлгохгүй |
| 2 |
| байсан чинь Туяа пизда минь хаалгаа тайл гээд орилоод байхаар нь Б гэдгийг мэдсэн. Б нь Алимаагийн төрсөн дүү нь юм. Өмнө нь Б намайг ална гэж айлгаж, сүрдүүлж байсан учир хаалгаа онгойлгоогүй, 40 орчим минут болсон. Тэгээд би тагтан дээр зогсож байтал Б ороод ирсэн байсан, шууд ирээд миний толгойн тус газар гараараа 2-3 удаа цохиж дараа нь миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа, элэг рүү хөлөөрөө өшиглөөд, зүүн талын хөлийн өвдөгний хажуу тал руу өшиглөж зодсон. Намайг эгчтэйгээ архи уулаа гээд чирээд коридорт гаргахаар нь би цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх- ийн 5, 9-10 х/
|
| 3 |
| 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байХ Сэлбэ-10-с 20 цаг 07 минутад дуудлага авч очиход Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо "Орчлон” хорооллын ... тоотын үүдэнд 40 гаран насны согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн эмэгтэй хүн найзынхаа дүүд зодуулчихлаа гээд орилж, чарласан байдалтай байхаар нь хаана, хэнд зодуулсан талаар лавлаж асууХ найзынхаа дүүд зодуулсан, энэ айл гэж заасны дагуу уг тоотод ороход 30 гаран насны махлагдуу залуу өөрийгөө Б гэж танилцуулаад манай эгчийн найз болох Ариунтуяа нь эгчийг уруу татаад, ...би хөөж гаргасан гэж ярьж байсан. ...Ариунтуяа гэх дуудлага өгсөн эмэгтэйг дагуулаад эрүүлжүүлэх байранд ирэн согтуурлын хэмжээг тогтоогч багажаар шалгаХ согтолтын хэмжээ бага гарч байсан санагдаж байна. ...Тухайн үед намайг дуудлагаар очиход дуудлага өгсөн Ариунтуяа гэх эмэгтэйгийн нүүрэнд зүүн хацар хавьцаа, хүзүүнд улайсан харагдаж байсан. Би тухайн үедээ цохиулсан юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Эрүүлжүүлэх байранд 0,60 болон түүнээс дээш согтолтын хувьтай хүнийг эрүүлжүүлдэг журамтай. Ариунтуяагийн согтолтын хэмжээ хүрээгүй байсан шиг санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 64-66 х/
1.Ш.Ариунтуяагийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
8.9.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хх 12 х/,
Хоёр:Цагаатгах талын нотлох баримтууд:
|
| 4 |
| онгойлгосон юм. ...Би Ариунтуяаг хүний амьдралд дандаа гай болж байх юм гэхэд чамд хамаагүй гээд тагтан дээр зогсоод байхаар нь чирээд манайхаас гар зайл гээд хөөгөөд гаргасан. ...Хүн эзгүйчилж гэрт ирж архи уугаад байдаг учир би тухайн өдөр уурлаж хөөж гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 х/
Гурав:Хувийн байдлын талаарх баримтууд:
- Хохирлын баримтууд /хх 31-35, 55, 58, 89, 110, 111 х/ зэргийг тус тус шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн. Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, "Орчлон” хорооллын 41 дүгээр байрны 168 тоотод байрлах гэртээ Ш.Ариунтуяаг "гэрт ирж архи уулаа” гэх шалтгааны улмаас түүний нүүр толгойн хэсэгт гараар цохих, өвдөг, гуяр уу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний зулгарал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Ш.Агийн "... Тэгээд би тагтан дээр зогсож байтал Б ороод ирсэн байсан, шууд ирээд миний толгойн тус газар гараараа 2-3 удаа цохиж дараа нь миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа, элэг рүү хөлөөрөө өшиглөөд, зүүн талын хөлийн өвдөгний хажуу тал руу өшиглөж зодсон. Намайг эгчтэйгээ архи уулаа гээд чирээд коридорт гаргасан ...” /хх-ийн 5, 9-10 х, шүүх хуралдаан тэмдэглэлээс/ Гэрч Д.Алимаагийн "... Ариунтуяа тагтан дээр гарсан байХ дүү Б чи яагаад манайд архидаж согтуураад байдаг юм бэ гээд чирч хөөж |
| 5 |
| гаргасан ..., Ариунтуяаг анх манай гэрт ирэхэд биед, нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан ...” /хх-ийн 42-44, 61-63 х/ Гэрч О.Хонгорын "... Сэлбэ-10-с 20 цаг 07 минутад дуудлага авч очиход Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо "Орчлон” хорооллын 41-168 тоотын үүдэнд 40 гаран насны согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн эмэгтэй хүн найзынхаа дүүд зодуулчихлаа гээд орилж, чарласан байдалтай байсан, ...Ариунтуяа гэх дуудлага өгсөн эмэгтэйг дагуулаад эрүүлжүүлэх байранд ирэн согтуурлын хэмжээг тогтоогч багажаар шалгаХ согтолтын хэмжээ бага гарч байсан санагдаж байна. ...Тухайн үед намайг дуудлагаар очиход дуудлага өгсөн Ариунтуяа гэх эмэгтэйгийн нүүрэнд зүүн хацар хавьцаа, хүзүүнд улайсан харагдаж байсан. Би тухайн үедээ цохиулсан юм болов уу гэж бодоод өнгөрсөн. ...” /хх 64-66 х/ Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа огноог нь сайн санахгүй байна. ... Ариунтуяатай тааралдаад ... би хувиараа бариа засал хийж байгаа гэхэд хүнд зодуулсан толгой тархи хөдөлсөн юм шиг байна гээд бариулахаар болсон. Аль гарыг нь сайн санахгүй байна, мөр нь хөхөрсөн, өвдөг нь хөхөрсөн байдалтай байсан. ...” /хх 68- 69 х/ Шинжээчийн 7000 тоот дүгнэлт: 1.Ш.Ариунтуяагийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн гуяны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
8.9.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх 12 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Д.Бын цагаатгуулах үндэслэлийн талаар: Шүүгдэгч Д.Б нь “би зодоогүй, гэрээс чирж гаргасан тул намайг цагаатгаж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан боловч хохирогч Ш.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний толгойн тус газар гараараа 2-3 удаа цохиж дараа нь миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа, элэг рүү хөлөөрөө өшиглөөд, зүүн талын хөлийн өвдөгний хажуу тал руу өшиглөж зодсон ...” гэх биеийн аль хэсэгт, юугаар, хэрхэн зодож гэмтэл учруулсан талаарх мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр болон шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "... хохирогч үзүүлэх үедээ биеийн аль хэсэгтээ зодуулсан талаар хэлсэн нь үзлэг хийхэд яг таарч байсан, уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд, 2 хоногийн өмнө үүссэн байх бүрэн боломжтой, мөн энэ гэмтлүүд дандаа цохилттой холбоотой, чирэлтээс үүсэхгүй ...” гэх тайлбараар давхар нотлогдож байгаа тул шүүгдэгчийн зодож гэмтэл учруулаагүй гэх тайлбар нь үндэслэлгүй, мөн шүүгдэгчийн “би гэрээс чирээд гаргасан, гарсан хойноо согтуу хүн ямар нэгэн байдлаар дээрх гэмтлийг авсан байхыг үгүйсгэхгүй” гэх тайлбар нь гэрч О.Хонгорын “...тухайн үед намайг дуудлагаар очиход дуудлага өгсөн Ариунтуяа гэх эмэгтэйн нүүрэнд зүүн хацар хавьцаа, хүзүүнд улайсан харагдаж байсан. Би тухайн үедээ цохиулсан юм болов уу гэж бодоод өнгөрсөн. ...” /хх 64-66 х/ гэх мэдүүлгээр няцаагдаж байгаа, хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж, түүний мэдүүлгүүд шинжээчийн дүгнэлт, тайлбар, гэрч нарын мэдүүлгээр |
| 6 |
| давхар тогтоогдож байгаа тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч Ш.А нь зодуулсны улмаас толгойгоо бариачаар бариулсан гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй учраас дээрх зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх, харин хохирогч нь Булган аймагт амьдардаг, уг гэмт хэргийн улмаас цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад олон удаа дуудагдаж ирж, буцсаны замын зардлаа нэхэмжилсэн, Булган аймаг, Улаанбаатар хотын хооронд автобус, галт тэргээр ирж, буцсаны замын зардалд 184,400 төгрөг зарцуулсан болох нь зардлын баримтууд /хх 31 -35, 55, 58, 89, 110, 111 х/-аар тогтоогдож байгаа, дээрх зардал гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд орохгүй ч гэсэн шүүгдэгч Д.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчоор тогтоогдож, тайлбар, мэдүүлэг өгөх, шүүх хуралдаанд ирж оролцоход зарцуулсан зардлууд нь шууд бус хохиролд хамаарах тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, ял шийтгэлийн талаар: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр Эрүүгийн хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Бын ажил хөдөлмөр эрхэлдэг гэх байдлыг харгалзан түүнд 700 нэгжтэй тэнцэх 700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийн ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Өөлд овогт Дын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д.Бд үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол |
| 7 |
| шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Бд танилцуулсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. |
| ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ |
| Б.ДАШДОНДОВ |