Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0154

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, В.Б*******гийн нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалтын яамны Улаанбаатар хотын 7, 16, М*******-ийн хороооллын орон сууц дэд бүтцийн төсөлийн зохицуулагч Ч.Д*******, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...тус хэргийг шүүхийн журмаар хянан хэлэлцэх явцад Нийслэлийн иргэдийн Төлөөлгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 02 өдрийн 29/33 тоот тогтоолоор Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан болно.

... нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 4.4.2 дахь заалтын дагуу Чингэлтэй дүүргийн ******* хороо Хувьсгалчдын ******* дугаар гудамжинд дэд өртөө, цахилгаан хуваарилах байгууламж барих ажил төлөвлөгөөнд тусгагдсан гэсэн хариу ирсэн болно.

Иймд иргэн В.Б*******гийн Чингэлтэй дүүргийн ******* хороо, Хувьсгалчдын ******* дугаар гудамжны ******* тоог хаягт байрлах 435 мкв талбайтай газар, тус газар дээр байх 0002******* тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 112 мкв талбайтай 2 ширхэг хувийн сууцыг нөлөөлөлд өртсөн болохыг тодорхойлох, тус нөлөөлөлд өртсөн газрыг чөлөөлөх асуудал НИТХурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 29/33 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

В.Б******* нь Барилга хот байгуулалтын яамны Улаанбаатар хотын 7, 16, М*******-ийн хороооллын орон сууц дэд бүтцийн төслийн зохицуулагч Ч.Д*******, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан В.Б*******гийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын ******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 435 м.кв талбайтай тус газар дээр байх 0002******* тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 112 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууцыг нөлөөлөлд өртсөн болохыг тодорхойлох, тус нөлөөлөлд өртсөн газрыг чөлөөлөх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч В.Б******* нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр Б.М*******д нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрх олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б*******гийн Барилга хот байгуулалтын яамны Улаанбаатар хотын 7, 16, М*******-ийн хороооллын орон сууц дэд бүтцийн төслийн зохицуулагч Ч.Д*******, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан В.Б*******гийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын ******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах 435 м.кв талбайтай тус газар дээр байх 0002******* тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 112 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууцыг нөлөөлөлд өртсөн болохыг тодорхойлох, тус нөлөөлөлд өртсөн газрыг чөлөөлөх асуудал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29/33 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН