Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00540

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00540

Х аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00502/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Хужирт 2в-1312 тоотод байрлах, В ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Регистрийн дугаар ***, Г.Н ,

Хариуцагч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багийн Хонхор 18-10 тоотод оршин суух, С.Г холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,094,000 (нэг сая ерэн дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн С.Г нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр В ББСБ-ын 10318988 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 (гурван сая) төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3,75%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар зээлийн нийт үлдэгдэл 1,094,000 (нэг сая ерэн дөрвөн мянга) төгрөгийн төлбөртэй байгаа болно.

Иймд манай байгууллагад иргэн С.Н-ээс 1,094,000 (нэг сая ерэн дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч С.Г 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Г нь Вишн фанд банк бус санхүүгийн байгууллагад 1,094,000 төгрөгийн өртэй учир энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч барагдуулна. 3 сарын дотор барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,094,000 (нэг сая ерэн дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч С.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,806 (гучин мянга найман зуун зургаа) төгрөгийн 50 хувь болох 15,403 төгрөгийг хариуцагч С.Г ээс, 15,403 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч В ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч В ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,094,000 (нэг сая ерэн дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Г ээс 15,403 (арван таван мянга дөрвөн зуун гурав) төгрөгийг, улсын орлогоос 15,403 (арван таван мянга дөрвөн зуун гурав) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч В ББСБ гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА