| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00327/И |
| Дугаар | 155/ШШ2024/00514 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00514
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00514 | Х аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэргийн индекс 155/2024/00327И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б , Н.М
Хариуцагч: Х аймгийн У сумын Мунгараг 3 дугаар багт оршин суух, Ч.Б ,
Хариуцагч: Х аймгийн У сумын багт оршин суух, Ш.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,892,921.77 (арван сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун хорин нэгэн төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.Э 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б , Ш.Б нарт холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг хүргүүлж байна.
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 81 дүгээр шүүхийн шийдвэрээр тухайн иргэний хэргийг шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ч.Б , Ш.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,892,921.77 (арван сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун хорин нэгэн төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ бичгээр ирүүлжээ.
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 81 дүгээр шүүхийн шийдвэрээр дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б , Ш.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,892,921.77 (арван сая найман зуун ерэн хоёр мянга есөн зуун хорин нэгэн төгрөг далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА