Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00489

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2024/00489

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэг болох 41,333,333 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын орлогоос 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА