Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00469

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00469

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00300/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: У хотын Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Хужирбулан 2 дугаар гудамжны 14-766 тоотод оршин суух, Сад Ш.Н ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Н нь Х аймгийн Х хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд асрагчаар, Х аймгийн Х хотын Цэцэрлэг яслийн комбинатад 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлт гаргагчийн Х аймгийн Х хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал асрагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, Х аймгийн Х хотын Цэцэрлэг, яслийн комбинатад 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын байгууллага дээр очоод уулзахад хөдөлмөрийн дэвтрийн зарим бичвэр засвартай, аймгийн архиваас 1993 оны ганц тушаал гарч ирсэн, бусад тушаал гарч ирээгүй. Тухайн үед ажиллаж байсан байгууллага галд өртсөний улмаас нэхэмжлэгчийн цалингийн цэс хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлүүдээр шүүхийн журмаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага үүссэн...гэв.

Хүсэлт гаргагч Ш.Н нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн Х хотын Хүүхдийн 1-р цэцэрлэгээс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ш.Н д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 327351 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11/229 дүгээр албан бичиг, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 11-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Х хотын хүүхдийн...дугаар цэцэрлэг-яслийн комбинатын эрхлэгчийн 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, Х аймгийн Х тосгоны захирагчийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/124 дүгээр албан бичиг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сад Ш.Н д олгосон 2728001058 дугаар Баталгаажилтын хуудасны хуулбар, Х аймгийн Х тосгоны Хүүхдийн цэцэрлэгийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар албан бичиг, Х аймгийн Алаг-Эрдэнэ сумын Х тосгоны Хүүхдийн цэцэрлэг гэсэн тамга дарагдсан Х аймгийн Х хотын Хүүхдийн нэг дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар Түр ажилчин авах томилох тухай, 1992 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар Ажилчин цалинг батлах тухай, 1990 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр Хүмүүжүүлэгчид ээлжийн амралт олгох ба шинээр ажилчин авах тухай, 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Цолмон, Ж.Отгонцэцэг нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтуудыг гаргуулж,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Э.Хулангийн хүсэлтээр Нанжин Х ын ясль, цэцэрлэг (1936-2016)-ийн 80 жилийн ойн номонд үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын байгууллага дээр очоод уулзахад хөдөлмөрийн дэвтрийн зарим бичвэр засвартай, аймгийн архиваас 1993 оны ганц тушаал гарч ирсэн, бусад тушаал гарч ирээгүй. Тухайн үед ажиллаж байсан байгууллага галд өртсөний улмаас нэхэмжлэгчийн цалингийн цэс хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлүүдээр шүүхийн журмаар ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага үүссэн...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Х хотын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгээс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ш.Н д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 327351 дүгээр хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 11-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Х хотын хүүхдийн...дугаар цэцэрлэг-яслийн комбинатын эрхлэгчийн 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар: Цэцэрлэг-яслийн комбинатын цэцэрлэгийн 1 салбарт асрагч багшийн ажилтай Ш.Н ...нарыг 7/III-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай,

Х аймгийн Алаг-Эрдэнэ сумын Х тосгоны Хүүхдийн цэцэрлэг гэсэн тамга дарагдсан Х аймгийн Х хотын Хүүхдийн нэг дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр: ...2.Хүмүүжүүлэгчийн туслах Ш.Н жирэмсний амралт авсан тул оронд нь...-ийг 1990 оны 08-р сарын 20-ны өдрөөс эхлэн мөн оны 09-р сарын 17-ыг дуустал хүмүүжүүлэгчийн туслахаар түр ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Хүмүүжүүлэгчид ээлжийн амралт олгох ба шинээр ажилчин авах тухай тушаал,

1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар: ...Ш.Н г 1992 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн хүмүүжүүлэгч багшаар ... ажиллуулав... гэсэн бичвэр бүхий Түр ажилчин авах, томилох тухай тушаал,

1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар: 1. Багш ажилчдын хүсэлтээр интервалаар цалинжуулан доорхи цалинг бодож олгосгугай...

...4. Наранхүү, хүмүүжүүлэгч... гэсэн бичвэр бүхий Ажилчдын цалинг батлах тухай тушаал,

1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар: Х хотын АХ-ын Гүйцэтгэх захиргааны 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11-р захирамжийн үндэслэн 1993-01-15-ны өдрөөс доорхи нэр бүхий ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Цэцэрлэг-яслийн комбинатын мэдэлд шилжүүлсүгэй.

1. Ш.Н хүмүүжүүлэгч багш... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал,

Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 05-ны өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар: 1.Цэцэрлэг-яслийн комбинатын ажиллагсадын 1993 оны хөдөлмөрийн хөлсийг Засгийн газрын 1992 оны 69 дүгээр тогтоолын хавсралтаар шинэчлэн тогтоож II сарын I-ээс эхлэн хавсралтаар баталсугай...

Хавсралт:...зэрэглэл А-5, №15, Овог,нэр:Ш.Н , албан тушаал: х/багш... гэсэн бичвэр бүхий Цалин тогтоох тухай захирамж, түүний хавсралт,

Тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн: Цэнхэр өнгийн хавтастай, Х Уран дөш хүүхдийн цэцэрлэг 80 жил гэсэн таних тэмдэг бүхий 1936-2016 НАНЖИН Х ЫН ЯСЛЬ, ЦЭЦЭРЛЭГ 80 жил гэсэн нүүрлэлттэй, 1-282 хүртэл дугаарлагдсан хуудастай ном байна.

Дээрх 90 дүгээр хуудаснаас Х хотын хүүхдийн Нэгдүгээр цэцэрлэгийн үе үеийн эрхлэгч, багш, ажилчдын судалгаа гэх хүснэгтлэсэн нэр эхлэсэн байх ба номын 92 дугаар хуудсанд: ...№ 75. Овог, нэр: Ш.Н , албан тушаал: асрагч, ажилласан он, цаг, үе: 1987-1991 гэх мэдээлэл,

118 дугаар хуудасны эхний зурагны дор Багш Ц.Т Ш.Н нар бага бүлгийн хүүхдүүдтэйгээ. 1988 он гэх тайлбар бүхий фото зураг,

120 дугаар хуудсанд Багш ажилчид 1989 он гэсэн тайлбар бүхий фото зураг,

123 дугаар хуудсанд: Багш Ш.Н , Д.Д нар отор саалинд.1992 он... гэсэн тайлбар бүхий фото зураг байв... гэх үзлэгийн тэмдэглэл,

Гэрч Б.Ц-ийн: ...Ш.Н нь Х аймгийн Х ын 1 дүгээр цэцэрлэгт 1988 оноос туслах багш, асрагч хийдэг байсан. Би 1992 онд ажлаасаа гарахад ажиллаад үлдсэн... гэх,

Гэрч Ж.О-ийн: ...Би 1987 онд Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд, Архангай аймгийн Цэцэрлэгийн багшийн сургуульд 3 жил сурч ирээд, Х аймгийн Х хотын 1 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар 1993 он хүртэл ажилласан. Ш.Н намайг Х аймгийн Х хотын 1 дүгээр цэцэрлэгт 1990 онд ажиллахаар очиход Түмэнжаргал багшийн асрагчаар ажиллаж байсан. Ш.Н 1993 он хүртэл ажиллаад манай байгууллага цэцэрлэг, яслийн комбинат болж нэгдэхэд асрагч багшаар ажиллаж байгаад, цомхтголоор гарсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж, хүсэлт гаргагчийн Х аймгийн Х хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт асрагч, хүмүүжүүлэгч багшаар, Х аймгийн Х хотын Цэцэрлэг-яслийн комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч Ш.Н гийн Х аймгийн Х хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал асрагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар, Х аймгийн Х хотын Цэцэрлэг-яслийн комбинатад 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн Х аймгийн Х хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг, Х аймгийн Х хотын Цэцэрлэг-яслийн комбинатад ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11/229, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 11/341 дүгээр: Тус аймгийн Х хотын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1988-1992 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Ш.Н д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Х аймгийн Х тосгоны захирагчийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/124 дүгээр: Тосгоны Захирагчийн Ажлын албаны байр болон архивын байр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шатсан учир таны 1988-1993 онд Х хотын Хүүхдийн цэцэрлэгт, асрагч, хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан дээрх хугацааны цалингийн цэсний лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч С.Анхбаярын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн: Х аймгийн Алаг-Эрдэнэ сумын Х тосгоны Засаг даргын Тамгын газрын нэгдсэн контор нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр эд зүйлийн хамт шатсан болохыг тодорхойлов. гэсэн бичвэр бүхий тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР1(А), ХААТР21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сад Ш.Н д олгосон 2728001058 дугаар Баталгаажилтын хуудасны хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сод Ш.Н гийн Х аймгийн Х хотын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгт 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал асрагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар, Х аймгийн Х хотын Цэцэрлэг-яслийн комбинатад 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА