Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00468

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00468

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хэргийн индекс 155/2023/00296/И/

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х компани,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар хариуцсан менежер, Э.Ц ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, Б.Б ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын 6 дугаар багт оршин суух, С.О ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15,004,852.05 (арван таван сая дөрвөн мянга найман зуун тавин хоёр төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Б , С.О нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Б.Б , С.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,004,852.05 (арван таван сая дөрвөн мянга найман зуун тавин хоёр төгрөг таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Хариуцагч нар нь Х банкны Хөвсгөл салбарын Т тооцооны төвөөс 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулж, 16,200,000 төгрөгийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нар нь 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,569,036.73 (гурван сая таван зуун жаран есөн мянга гучин зургаан төгрөг далан гурван мөнгө) төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,432,881.35 (нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун наян нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,733.92 (зургаан мянга долоон гучин гурван төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг, нийт 5,008,652 төгрөг төлсөн байна.

2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,630,963.27 ( арван хоёр сая зургаан зуун гучин мянга есөн зуун жаран зургаан мянга хорин долоон мөнгө) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,305,696.99 (хоёр сая гурван зуун таван мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68,191.79 (жаран найман мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг далан есөн мөнгө) төгрөг, нийт 15,004,852.05 (арван таван сая дөрвөн мянга найман зуун тавин хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1-д зааснаар банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, дээрх зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө хариуцагч нараар бүрэн төлүүлэхээр шаардаж байна. гэв.

Хариуцагч Б.Б д 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр, хариуцагч С.О д 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөр тус тус тогтоосон боловч хариуцагч нар нь хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд регистрийн дугаар ***, Х банк хувьцаат компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Х банк хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Р.М гийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 01/8526 дугаар итгэмжлэл олгох тухай албан тоот, Х банк хувьцаат компанийн хууль, эрх зүйн газрын захирал Х.С ийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 29/3552 дугаар итгэмжлэл олгох тухай албан бичиг, Х банк ХК, Б.Б , С.О нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ/202248942520 дугаар Зээлийн гэрээ, БГХ202248942520 дугаар барьцааны гэрээ, Б.Б , С.О нарын иргэний үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х банк хувьцаат компанийн Хөвсгөл салбарын захирал Л.Б ийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 5890/163 дугаар итгэмжлэл олгох тухай албан бичиг, Б.Б-ийн Х банк ХК дахь дансны хуулгууд, Б.Б гийн Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.

Талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Хариуцагч нар нь Х банкны Хөвсгөл салбарын Т тооцооны төвөөс 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр малчны зээлийн гэрээ байгуулж, 16,200,000 төгрөгийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нар нь 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,569,036.73 (гурван сая таван зуун жаран есөн мянга гучин зургаан төгрөг далан гурван мөнгө) төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,432,881.35 (нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун наян нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,733.92 (зургаан мянга долоон гучин гурван төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг, нийт 5,008,652 төгрөг төлсөн байна.

2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12,630,963.27 ( арван хоёр сая зургаан зуун гучин мянга есөн зуун жаран зургаан мянга хорин долоон мөнгө) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,305,696.99 (хоёр сая гурван зуун таван мянга зургаан зуун ерэн зургаан төгрөг ерэн есөн мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 68,191.79 (жаран найман мянга нэг зуун ерэн нэгэн төгрөг далан есөн мөнгө) төгрөг, нийт 15,004,852.05 (арван таван сая дөрвөн мянга найман зуун тавин хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1-д зааснаар банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, дээрх зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө хариуцагч нараар бүрэн төлүүлэхээр шаардаж байна. гэв.

Хариуцагч Б.Б , С.О нарт нэхэмжлэл гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн регистрийн дугаар ***, Х банк хувьцаат компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ/202248942520 дугаар Зээлийн гэрээ, БГХ202248942520 дугаар барьцааны гэрээ, Б.Б-ийн Х банк дахь дансны хуулгууд зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани, зээлдэгч Б.Б , хамтран зээлдэгч С.О нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/202248942520 дугаар Зээлийн гэрээ, БГХ202248942520 дугаар барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар нь 16,200,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй байхаар тохиролцож, зээл олгогч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлжээ.

Зээлдэгч нар 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,569,036.73 (гурван сая таван зуун жаран есөн мянга гучин зургаан төгрөг далан гурван мөнгө) төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,432,881.35 (нэг сая дөрвөн зуун гучин хоёр мянга найман зуун наян нэгэн төгрөг гучин таван мөнгө) төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,733.92 (зургаан мянга долоон гучин гурван төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг, нийт 5,008,652 төгрөг төлсөн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасны дагуу Х банк хувьцаат компани шаардах эрхтэй.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх урьдчилсан нөхцөл бий болсон байна.

Иймд шүүх хариуцагч Б.Б , С.О нараас зээлийн гэрээний үүрэгт 15,004,852.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ. гэж, 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , С.О нараас 232,974 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Б , С.О нараас зээлийн гэрээний үүрэгт 15,004,852.05 (арван таван сая дөрвөн мянга найман зуун тавин хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, С.О нараас 232,974 төгрөгийг, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА