| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2017/0508/Э |
| Дугаар | 435 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 435
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Ц.Ариунтуяа, Хохирогч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Одгариг, Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Пд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 1106 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. дүгээр орцны подвалын .. тоотод оршин суух хаягтай, урьд 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн Боржигон овогт Дын П /РД:……/ |
| Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/ Шүүгдэгч Д.П нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Баянгол амны Бор толгойн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Дг иргэн Л.Буянжаргалтай хардан зодож, түүний биед эрүүний ооч болон баруун булангийн хугарал, хүзүүний нөсөө бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
111/,
|
| ирчихээд надтай хэрүүл хийгээд нэг мөсөн нөгөө шанаагийн чинь хугалаад хаячихъя гээд миний зүүн талыг шанаа руу гараараа цохиж, миний зүүн талын нүд хөхөрч хавдсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарсны дараа халамцуу орж ирээд "чи яасан их цагдаа дууддаг юм бэ, би гараад ирдэг л байхгүй юу” гээд над руу дайраад байсан. Энэ үед намайг зодож цохисон үйлдэл гаргаагүй ч би айгаад дахиад цагдаа дуудаад өгсөн. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн байцаагч манай нөхөр Пыг 20 хоног баривчилсан. Манай ээж Дуламрагчаа намайг эмнэлгээс гарсан өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Намайг П нь зодож эрүү, шанааны яс хугалчихаад хагалгаанд орсны дараа дахиад зодсон болохоор би өргөдөл гаргасан. Миний өргөдөл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст харъяаллаар ирсэн. Надтай амьдарч эхэлсэнээс хойш маш олон удаа намайг зодож байсан. Намайг архи уусан үедээ байнга л зоддог байсан. Би намайг зодож байсан он сар өдрийг одоо сайн санахгүй байна. Одоо санаж байгаагаа хэлэхэд хамгийн анх 1998 онд БНсУ-д байхдаа намайг П нь найз нартайгаа хардаж зодож нүүр ам битүү хавдаж хөхөрч, хамрын яс хугарч байсан. Мөн дараа нь хамрын таславч мурийсан, ахар сүүл хавирга хугарч байсан, 2014 онд намайг манаач Жагаатай хардаж зодохоор нь би цонхоор үсэрч гарч зугтаж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэгт гэртээ байхдаа намайг зодож би түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг рүү цус алдаад ухаан алдаад очиж байсан. Маргааш нь хагалгаанд ороод ухаан ортол миний давсаг хагарсны улмаас хагалгаанд орсноо мэдсэн. Энэ талаар Чнигэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байсан. Манай нөхөр 4 сар гаран шалгагдсан ба 5 жилийн ял авна гэнэ гээд байна чи гомдолгүй гэчих гээд гуйгаад байхаар нь би өөрөө унасан гэж хэлээд гомдол саналгүй гээд хэргээ хаалгаж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр П архи уусан үедээ намайг хэвтэж байсан чинь намайг зодож миний дээр гарч суугаад хоолойг боож миний гэдэсний эвэрхийг хагалж байсан. Үүнээс болж яаралтай хагалгаанд 1 дүгээр эмнэлэгт орж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сард нэг удаа, 5 дугаар сард хоёр удаа зодсон. Ер нь П эхлээд намайг архи уусан үедээ хардаж дандаа зоддог байсан бол 2017 оноос хойш эрүүл согтуу байсан ч зоддог болсон. ...Бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан байдаг ба энэ нь дандаа мөнгөтэй холбоотой хэрүүл байдаг. П архи ууж ирээд агсам тавиад 2-3 хоногоор архидаад явчихдаг. 2016 оноос хойш би шаналж зовсондоо би Птай хамт архи уудаг байсан. Гэхдээ П намайг цуг архи уу гэж уулгачихаад дараа нь зоддог...Намайг П зоддог талаар манай гэрийнхэн болох ээж, ах, эгч нар, манай хоёр хүүхэд мэднэ. П намайг гэртээ ганцаараа байхдаа л зоддог байсан. Хоёр хүүхэд хичээлдээ явсны дараа зоддог...Би маш их гомдолтой байна. Би цаашид энэ хүнтэй амьдрахгүй гэр бүлээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийнхээ нэр дээр болгох хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-13-16, 98-99/,
|
| гээд баруун шанаа нь битүү хавдчихсан эмнэлэг явлаа гээд ирэхээр нь мэдсэн. Маргааш нь буюу 5 дугаар сарын 03-ны өдрийн орой 19 цагийн үед утсаар яриХ нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байна гэсэн...очиход одоо яаралтай зүсэлт хийлгэ гэж байна гэсэн. 5 дугаар сарын 12- ны өдөр хагалгаанд орсон. Эрүүний яс, шанааны яс хугарсан байсан...хагалгаанд ороод эмнэлгээс гарсны дараа нь дахиж нөгөө эрүүг нь хугална гэж манай дүү Д рүү дайраад шанаа руу 2 удаа цохисон гэсэн. Дахиад цагдаад дуудлага өгсөн..гарч ирээд би гарч ирдэг байхгүй юу гэж хэлээд дахиад манай дүүг зодсон гэсэн. Би зодох үед нь дэргэд нь байгаагүй. ...2015 онд манай дүү Д манай гэрт ирээд намайг П зодоод давсаг руу өшиглөсөн миний доороос цус гараад байна гэсэн. Тэгээд гэмтэлд очоод ухаан алдаад унасан...яаралтай хэвтэж давсагны хагалгаанд орсон. Тухайн үед Чингэлтэй цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад П нь гуйгаад байхаар нь манай дүү гомдолгүй гэж хэлээд хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. 2016 онд бас П Дг зодоод эвэрхийг нь хагалаад хагалгаанд орж байсан. Мөн хэзээ гэдгийг нь санахгүй бас зодоод чихийг нь сэт татаад хэнгэрэг нь хагараад группт орсон. Одоо болтол группт байдаг. Хамрын хугархай болон нүдний хөх нь бол байнга л байдаг байсан. Ер нь бол П архи уух болгондоо л зоддог. П манай дүү Дг бусадтай хардсаны улмаас байнга зоддог. Хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх блокны үйлдвэрт сахиул өвгөнтэй хардаж зодсон гэсэн. ...П эрүүл үедээ энгийн зүгээр л байдаг. Архи уусан үедээ л зан ааш нь дийлдэхгүй болчихдог. Хоорондоо байрны асуудлаас болж байнга л хэрүүлтэй байдаг. П Дг архи ууя гэж хүчээр шахуу архи уулгачихаад дараа нь зодчихдог. ...2009 онд П нь Дг зодож байхыг нь би харж байсан. Тухайн үед би салгаж болиулж байсан. 2010 онд манай ээжийнд манай дүүг зодож байсан. Ер нь бол байнга эхнэрээ зоддог. Ах дүү нар болон хоёр хүүхэд нь байхгүй үед л байнга зоддог...гэх мэдүүлэг /хх-19-20/
|
| алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-23/,
42-53/
|
| биед нь гэмтэл учруулж, эрүүг нь хугалсан гэх асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Харин 5 дугаар сарын 21-ний өдөр болон 22-ны өдөр намайг зодсон гэж ярьж байгаа бол худлаа, 21-ний өдөр өөрөө согтуу мөнгө үрчихсэн байхаар нь би уурлаад загнаж байгаад унтсан. Харин 22-ны өглөө би өөрөө дэлгүүрээс архи аваад гэртээ эхнэртэйгээ хувааж уусан. Тэгээд согтоод унтсан үед цагдаа дуудсан байсан, юу гэж дуудсаныг нь мэдэхгүй байна. Түүнээс хойш уулзаагүй. ...Би үүнээс өмнө нь эхнэр Д.Дг 2 удаа зодож байсан. Яг хэзээ зодсон он сар өдрөө би сайн санахгүй байна... Би эхнэртэйгээ хамт архи уудаг. Манай эхнэр надад дандаа худлаа яриад байдаг болохоор нь би зоддог....гэх мэдүүлэг /хх-34-37, 39-40, 93-94/
Шүүгдэгч Д.П нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Баянгол амны Бор толгойн задгай тоотод хамтран амьдрагч Д.Дг иргэн Л.Буянжаргалтай хардан зодож, түүний биед эрүүний ооч болон баруун булангийн хугарал, хүзүүний нөсөө бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
|
| П надад хандан энэ муу янхан Дтэй унтаж байсан биз дээ гээд намайг алгадаад авсан. Тэгснээ дараа нь Дг манай гэрт зодсон...гэх мэдүүлэг /хх-104-105/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Пыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн буюу хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүйгээс гадна шүүх шүүх хуралдаанаас хэргийг буцаах боломжгүй, прокурор хэргийг буцаах санал гаргаагүй тул шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр дүгнэн тус хэргийг прокурорт буцаагаагүй болохыг тэмдэглэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тус хэрэгт нотолбол зохих зарим асуудлыг нотлоогүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах буюу гэмт хэргийн зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэхэд зөрчил гаргасан, шүүгдэгч нь урьд өмнө хохирогчийг байнга зоддог байсан, мөн хохирогчийн эд эрхтэн болох давсагт нь гэмтэл учруулсан эсэх асуудлыг өмнө нь шалгаж хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байх хэдий ч тухайн хэргийг хэрэгсэхгүй болгоход хамаарах эргэлзээтэй нотлох баримтыг бусад шинэ нотлох баримтуудтай харьцуулан шалгаж сэргээх эсэх асуудлыг шийдвэрлээгүй, шүүгдэгчийн үйлдсэн байж болох гэр бүлийн хүчирхийллийн болон бусад бүхий л зөрчлүүдийг бүхэлд нь мөрдөн шалгах ажиллагааг иж бүрэн хийгээгүй орхигдуулсан байсныг тэмдэглэж, тухайн асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шалгах боломжтойг дурдах нь зүйтэй. Хохирогч Д.Д нь шүүгдэгчээс эмчилгээний зардал болон бусад зардлыг нэхэмжилсэн баримтгүй байх тул нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв. Шүүхээс Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэв. Шүүгдэгч Д.П нь 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс /хх-28, 31, 32, 89, 189, 192/ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 142 хоног цагдан хоригджээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР