| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00488/И |
| Дугаар | 155/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2024/00465
| 2024 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2024/00465 | Х аймаг |
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00488/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн Х салбар хариуцсан менежер, Э.Ц,
Хариуцагч: Х аймгийн Х сумын 3 дугаар багт оршин суух, Э.Б ,
Хариуцагч: Х аймгийн Х сумын 3 дугаар багт оршин суух, Г.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,379,807.18 (арван нэгэн сая гурван зуун далан есөн мянга найман зуун долоон мянга арван найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Э.Б , Г.О нар нь Х банкны Х салбарын Х тооцооны төвтэй 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/202351153858 тоот зээлийн гэрээ байгуулж, 6,994,502.88 зээлийн үлдэгдэл нэмж 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 2,155,383.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 246,168.96 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 267.06 төгрөг, нийт 2,401,819.69 төгрөг төлсөн байна.
2024 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар зээлийн төлбөр 9,839,119.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,487,507.06 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 53,180.91 төгрөг, хугацаа хэтрүүлээд 288 хоног болж байна.
Иймд банк зээлийн эрх нээх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
а. Үндсэн зээлийн төлбөр - 9,839,119.21 төгрөг,
б. Зээлийн хүүгийн төлбөр - 1,487,507.06 төгрөг,
в.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр- 53,180.91 төгрөг, нийт 11,379,807.18 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэбаатар овогтой Баянмөнх миний бие Х банкнаас нэхэмжилсэн 11,379,807.18 төгрөгний зээл авсан нь үнэн бөгөөд төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Э.Б , Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,379,807.18 (арван нэгэн сая гурван зуун далан есөн мянга найман зуун долоон мянга арван найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б ийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,027 төгрөгийн 50 хувь болох 98,513.5 төгрөгийг хариуцагч Э.Б , Г.О нараас, 50 хувь болох 98,513.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б , Г.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,379,807.18 (арван нэгэн сая гурван зуун далан есөн мянга найман зуун долоон мянга арван найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б , Г.О нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Б , Г.О нараас 98,513.5 (ерэн найман мянга таван зуун арван гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 98,513.5 (ерэн найман мянга таван зуун арван гурван төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА