Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00464

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2024/00464

Х аймаг

 

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00494/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч:  Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн Х салбар хариуцсан менежер, Э.Ц ,

Хариуцагч: Х аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Н.А ,

Хариуцагч: Х аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Ч.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,738,941.92 (арван сая долоон зуун гучин найман мянга есөн зуун дөчин нэгэн мянган төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Н.А , Ч.Э нар нь Х банкны Х салбарын А тооцооны төвтэй 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/202249756301 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4,944,517.29 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 64,887.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,081,595.50 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,122.37 төгрөг, нийт 2,160,605 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөрт 9,879,630.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 813,173.21 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 46,138.55 төгрөг хугацаа хэтрүүлээд 139 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1. 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

А.Үндсэн зээлийн төлбөр 9,879,630.16 төгрөг,

Б.Зээлийн хүүгийн төлбөр 813,173.21 төгрөг,

В.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 46,138.55 төгрөг, нийт 10,738,941.92 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ч.Э 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Э нь Х банкнаас 2022 онд малчны зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжилж буй 10,738,941.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.,

Хариуцагч Н.А 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.А нь Х банкнаас 2022 онд малчны зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжилж буй 10,738,941.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Н.А , Ч.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,738,941.92 (арван сая долоон зуун гучин найман мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Н.А , Ч.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хариуцагч Н.А , Ч.Э нарын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 186,773 төгрөгийн 50 хувь болох 93,386.5 төгрөгийг хариуцагч Н.А , Ч.Э нараас, 50 хувь болох 93,386.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 93,387.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А , Ч.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,738,941.92 (арван сая долоон зуун гучин найман мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.А , Ч.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Н.А , Ч.Э нараас 93,386.5 төгрөгийг, улсын орлогоос 93,387.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА