Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00441

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00441

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00246/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Ц сумын 2 дугаар багт оршин суух, Я.Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Б шүүхэд Барилгын цэргийн 222 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Б ын П нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлахаа гээж үрэгдүүлсэн, Батлан хамгаалахын төв архиваас ирсэн лавлагаанд миний овгийг хойд ааваар буюу Б оор, харин миний нэрийг П гэж нутгийн хүмүүсийн дууддаг нэрээр минь бичсэний улмаас цэргийн алба хаасан байдал ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна...гэжээ.

Хүсэлт гаргагч Я.Б нь шүүхэд Х аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04/16 дугаар, Х аймгийн Ц сумын Хармай багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр албан бичгүүд, иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа,

1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Х аймгаас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэрэгт явсан Барилгын цэргийн 222 дугаар ангид алба хаасан 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдөр халагдсан. Зүүн талаасаа 6 дахь хүн нь гэх,

1982.06.08-1985.08.03-нд гэх тайлбар бүхий фото зургууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Х.Ж , Р.Г нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн овог нэрээ өөрчилж байсан эсэх, төрсний бүртгэлийн, садан төрлийн, Р*** регистрийн дугаар давхцаж олгогдсон эсэх лавлагаанууд, Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Аав маань өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлахаа гээж үрэгдүүлсэн, Батлан хамгаалахын төв архиваас ирсэн лавлагаанд аавын овгийг хойд аав буюу Б оор нь, аавын нэрийг П гэж нутгийн хүмүүсийн дууддаг нэрээр минь бичсэний улмаас цэргийн алба хаасан байдал нь ажилласан хугацаанд нь тооцогдохгүйд хүрээд байгаа. Аавын маань хойд аав Б гэж настай хүн байсан гэсэн. Миний аавыг одоо ч нутгийн хүмүүс нь П гэж дууддаг...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн: ...Регистрийн дугаар: Р***, Овог: Шарнууд, Эцэг/эх/-ийн нэр: Я, Өөрийн нэр: Б , төрсөн он,сар,өдөр: 1964-03-12, эхийн: регистрийн дугаар: РХ45061608, Овог: шарнууд, Эцэг /эх/-ийн нэр: Л , Өөрийн нэр: Я ... гэсэн мэдээлэл бүхий Төрсний бүртгэлийн лавлагаа,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/496 дугаар: ...иргэн Я.Б /Р***/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй байна. гэсэн бичвэр бүхий албан бичиг,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн: Б ын П БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Х аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 222 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 506509 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 255 дугаар: Б ын П гийн хугацаат цэргийн албанд татагдсан анкетийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв.

Бүртгэлийн дугаар 25, Батлан хамгаалахын төв архив ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 29-ний өдөр гэсэн дардас дарагдсан: Нэр: Б ын П , төрсөн он, сар, өдөр, нас: 1964-3-12, 18, ам бүл хэд, таны юу болох, хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 9, Эцэг Б 45 настай, Х-д жолооч, Эх Я 36 настай, Артельд цэвэрлэгч, дүү Гансүх 15 настай, дүү Алтансүх 13 настай, Батсүх 9 настай нар сургуульд суралцдаг, дүү Мөнхдалай, Мөнхцэцэг, Энхдалай нар 6 сартайгаас 6 настай гэртээ байдаг гэсэн мэдээлэл бүхий Х аймгаас 1982 оныд цэргийн албанд тэнцэгчдийн анкет,

1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Х аймгаас 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэрэгт явсан Барилгын цэргийн 222 дугаар ангид алба хаасан 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдөр халагдсан. Зүүн талаасаа 6 дахь хүн гэх,

1982.06.08- 1985.08.03-нд гэсэн тайлбар бүхий фото зургууд,

Гэрч Х.Ж-ны: ...Би Я.Б гэж хүн танихгүй, Б.П нэрээр нь танина. Албан ёсны бичиг баримт нь Я.Б гэж овог нэрээр явдаг юм билээ. Я.Б буюу Б.П нь 1982 онд Х аймгийн Ц сумаас, би Х аймгийн Мөрөн сумаас цэргийн албанд татагдаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Барилгын цэргийн 222 дугаар ангид цэргийн алба хаасан. Б.П аж ахуйн салаанд, би харуулын салаанд цэргийн алба хаасан. Зураг дээр байгаа хүн миний мэдэх Б.П мөн байна... гэх,

Гэрч Р.Г-ийн: ...Бид хоёр нэг газар цэргийн алба хаасан. П гэх нэртэй залуу 1982 онд Х аймгийн Ц сумаас, би Х аймгийн Баянзүрх сумаас цэргийн албанд татагдаж, Дорноговь аймгийн Сайншанд суманд Барилгын цэргийн 222 дугаар ангид хамт алба хаасан. Б.П аж ахуйн салаанд, би харуул салаанд алба хаасан. Зураг дээр байгаа хүн миний мэдэх Б.П мөн байна... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагч Я.Б ийн Барилгын цэргийн 222 дугаар ангид Б ын П нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг давхар нотолж, хүсэлт гаргагч нь Барилгын цэргийн 222 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Б ын П нэрээр хугацаат цэргийн алба хаасан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч Я.Б ийн Барилгын цэргийн 222 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Б ын П нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Я.Б ийн Барилгын цэргийн 222 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Б ын П нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА