Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00440

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00440

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00244/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн М сумын 7 дугаар багийн 13 дугаар гудамжны 6-1 тоотод оршин суух, Я.Л ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Я.Л ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Л нь шүүхэд Х аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1987 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1987 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Би өндөр настны тэтгэвэрт орох насанд хүрээд ажиллаж байсантайгаа холбоотой баримтаа бүрдүүлж байтал Х аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажилд орсон тушаал байдаг боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа юм...гэв.

Хүсэлт гаргагч Я.Л нь шүүхэд Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 11/199 дүгээр албан бичиг, Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 01 сарын 04-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаар тушаал, 1987 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаал, түүний хавсралт, Х аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тушаал, түүний хавсралтын хуулбар, Х аймгийн Архивын тасгаас олгосон цалингийн тодорхойлолт, Я.Л-д олгосон Цэргийн батлахын хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Б С.Л нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1990-2000 онуудын ажилласан жилийг нөхөн тооцуулсан эсэх лавлагаа, Х аймгийн Архивын тасаг болон Х Ус суваг, нийтийн аж ахуйн компаниас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Х аймгийн Цагдаагийн газраас хүсэлт гаргагч нь ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Усны аж ахуйн удирдах газар хэзээ байгуулагдаж, татан буугдсан талаарх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Би өндөр настны тэтгэвэрт орох насанд хүрээд ажиллаж байсантайгаа холбоотой баримтаа бүрдүүлж байтал Х аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажилд орсон тушаал байдаг боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа юм...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн: Овог: Я, Нэр: Л , Байгууллага: Усны аж ахуйн удирдах газар,

1987 он 4 сар 1039.93, 5 сар 557.92, 6 сар 1009.04, 7 сар 403.52, 8 сар 346.92, 9 сар 403.52, 10 сар 449.41, 11 сар 249.52, 12 сар 244.60,

1988 он 01 сар 491.52, 02 сар 290.16, 3 сар 412.08, 5 сар 450, 6 сар 429.93, 7 сар 488.76, 9 сар 509.89, 10 сар 668.91, 12 сар 856.18,

1989 он 01 сар 364.50, 02 сар 277.69, 3 сар 438.77, 4 сар 462.48, 5 сар 523.46, 6 сар 550, 7 сар 550, 8 сар 500, 9 сар 531.15, 10 сар 733.98, 11 сар 333.20, 12 сар 441.20,

1990 он 01 сар 500, 02 сар 500, 3 сар 500, 4 сар 757.74, 5 сар 500, 6 сар 500, 7 сар 500, 8 сар 500, 9 сар 500, 10 сар 500, 11 сар 844, 12 сар 441.20,

1991 он 01 сар 774.17, 02 сар 482.63, 3 сар 875.4, 4 сар 470.40, 5 сар 394.50, 6 сар 657.60, 7 сар 744.88, 8 сар 439.60, 9 сар 406.98, 10 сар 584.64, 11 сар 785.45, 12 сар 117.47,

1992 он 7 сар 91, 9 сар 193,

1993 он 7 сар 6176, 8 сар 5000, 9 сар 2941, 10 сар 2352,

1994 он 7 сар 84272, 8 сар 12274. гэсэн түүвэр бүхий Х аймгийн Архивын газар гэсэн тамга дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн тодорхойлолт,

Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 01 сарын 04, 2024 оны 3 сарын 26-ний өдөр гэсэн дардсууд дарагдсан Х аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 46 дугаар: 1. ...Я.Л ...нарыг хавсралтад зааснаар ажилд томилсугай...

Хавсралт:...5.Я Л , ажиллах бригад цех: шинэчлэлт, их засвар, ажилд томилсон он, сар, өдөр: 1987.04.07, мэргэжил:авто жолооч... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт,

Х аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 03 сарын 26-ны өдөр гэсэн дардас дарагдсан БНМАУ Х аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар: Автомашины жолооч Я овогтой Л ийг ЗИЛ-131 маркын автомашины шасси дээр суурилагдсан УРБ 251 маркийн ХӨ35-23 номерын өрөмдлөгийн машины жолооч- ажилчнаар 1987 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилсугай... гэсэн бичвэр бүхий Өрөмдлөгийн машины жолоочоор томилох тухай тушаал,

Х аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаар: 1.1988 онд ажиллах үйлдвэрлэлийн бригад, отряд, цехийн бүрэлдэхүүн, мэргэжлийн зэрэг, хавсран буюу хослон гүйцэтгэх ажлуудыг I дүгээр хавсралтаар баталсугай...

Хавсралт:...Овог, нэр: Я.Л , албан тушаал: үйлчил.жолооч... гэсэн бичвэр бүхий 1988 онд ажиллах үйлдвэрлэлийн бригад, отряд, цехийн бүрэлдэхүүнийг батлах тухай тушаал, түүний хавсралт,

Х аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаар: Манайд хуваарийн дагуу шинээр ирсэн ГАЗ-53 маркийн ХӨ55-77 номерын автомашиныг жолооч Я овогтой Л ид хүлээлгэн өгч эзэмшүүлсүгэй. гэсэн бичвэр бүхий Машин хүлээлцэх, эзэмшүүлэх тухай тушаал,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/366 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...Я Л , ажилладаг байгууллага: Усны аж ахуйн барилга угсралтын контор, ажилд орсон он: 1987, эрхэлдэг ажил: жолооч, оршдог сум, район: М ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/498 дугаар: ...167401 регистрийн дугаартай Усны аж ахуйн удирдах газар нь 1991 оны 12 сарын 31-ний өдөр М хотын урд дүүрэгт гэсэн хаягтай үүсэн байгуулагдсан бөгөөд 1994 онд хасагдсан бүртгэлтэй байна. гэсэн албан бичиг,

Гэрч Ц.Б-ийн:... Би Х аймгийн Усны аж ахуйг удирдах газарт өрмийн мастер, Я.Л Х аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1987 оноос 1994 он хүртэл жолооч хийдэг байсан... гэх,

Гэрч С.Л ын: ... Х аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1980-аад оны дундуураас ажилд орж, 1990 он гартал лав жолооч хийдэг байсан... гэх мэдүүлэг зэрэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагч Я.Л ийн Х аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг давхар нотолж, хүсэлт гаргагч нь дээрх байгууллагад ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч Я.Л ийн Х аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1987 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн Х аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан талаарх зарим баримтууд холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 11/199 дүгээр: Тус аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1994 оны тушаалыг шүүж үзэхэд Я.Л ийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11/290 дүгээр: Тус аймгийн Усны аж ахуйн даргын 1990-1992 оны тушаал шүүж үзэхэд Я.Л той холбоотой баримт байхгүй, тус байгууллагын 1992 оноос хойшхи баримт манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх,

Х Ус суваг ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 49 дүгээр: Хуучнаар ус суваг, нийтийн аж ахуйн компанийн 1987-1994 оны цалингийн баримт болон тушаал, холбогдох бусад баримт манай байгууллагын архивт байхгүй болно. гэх албан бичгүүд,

Хүсэлт гаргагч Я.Л нь 1995 он, 1996 оны 1-3 сарууд, 1997 оны 5 дугаар сар, 1998 оны 1-3 дугаар, 10-11 дүгээр сарууд, 2000 оны 11 дүгээр сард тус тус ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Бүртгэлийн 215, Мэдүүлэг №1700002547 архивын лавлагаа,

Хүсэлт гаргагч Я.Л ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Х аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 50/6-1409 дүгээр албан бичиг, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолт 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтууд авагдсан ба эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Ягийн Л ийн Цэргийн батлах, Х аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дүгээр тушаал, түүний хавсралтын хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Я.Л ийн Х аймгийн Усны аж ахуйг удирдах газарт 1987 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА