Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00439

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00439

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2024/00241/И/

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т сумын 6 дугаар багт оршин суух, Б.Л ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Б.Л ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Л нь шүүхэд Х аймгийн А сумын Мандал нэгдэлд 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн А сумын Мандал нэгдэлд 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтууд Н гэх хүний нэр дээр гарсан байдаг. Н гэдэг нь манай ээж бөгөөд би хөгшин ээж дээрээ өссөн. Миний ажиллаж байсан байдалтай холбоотой зарим баримтууд олдохгүй, зарим баримтууд дээр Н гэх нэрээр гарснаас болоод миний ажиллаж байсан байдал тооцогдохгүй нөхцөл байдал үүсээд байна...гэв.

Хүсэлт гаргагч Б.Л нь шүүхэд Х аймгийн А сумын Мандал нэгдлээс 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Л-д олгож, олгосон байгууллагын тамга дарагдаж, бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11/90 дүгээр албан бичиг, Х аймгийн А сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/09 дүгээр албан бичиг, Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 11-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадын цалингийн хүснэгт, цалингийн тодорхойлолт, Мандал нэгдэлд ажиллаж байсан Н овогтой Лхагвадоржийн 1991, 1992 онуудын хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт гэх нотариатчаар гэрчлүүлсэн баримт, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14548 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан №1702000551 дүгээр Баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ё.Шаалуу, П.Гэрэлтуяа нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримт, Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн цэргийн алба хаасантай холбоотой лавлагаа, Х аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулиас хүсэлт гаргагчийн сургууль төгссөнтэй холбоотой баримт зэрэг нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулж, Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадын 1986, 1987, 1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтад үзлэг хийж нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Миний ажиллаж байсан байдалтай холбоотой баримтууд Н гэх хүний нэр дээр гарсан байдаг. Н гэдэг нь манай ээж бөгөөд би хөгшин ээж дээрээ өссөн. Миний ажиллаж байсан байдалтай холбоотой зарим баримтууд олдохгүй, зарим баримтууд дээр Н гэх нэрээр гарснаас болоод миний ажиллаж байсан байдал тооцогдохгүй нөхцөл байдал үүсээд байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн А сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/09 дүгээр албан бичгээр ирүүлсэн: А сумын Мандал нэгдэлд 1-р бригадад малчнаар ажиллаж байсан Буриад овогтой Лхагвадоржийн ажилласан жил, цалин хөлсний тодорхойлолт ...1987 он 5 сар хоног 30, 365.40, 8 сар хоног 30, 97.67, 9 сар хоног 30, 138.60,... гэсэн түүвэр бүхий Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар гэсэн тамга, нийгмийн даатгалын улсын байцаагч гэсэн тэмдэг дарагдаж, холбогдох албан тушаалтнуудын гарын үсэг зурагдсан цалингийн лавлагаа,

Х аймгийн А сумын Засаг даргын тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 11-ний өдөр гэсэн дардас дарагдсан 70 дансны цалингийн хүснэгтүүд,

Тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн : 1.Х-8, Д-3, ХН-26 гэж тод хар өнгөөр бичигдсэн, 1-р баг, 70-р данс, 1986 он, хуудасны тоо: 99, Хадгалах хугацаа 70 жил гэж нүүрлэгдсэн, бор өнгийн хавтсаар хавтаслагдсан, мөн ХН-62, 1-р баг, 70-р данс, 1986 он гэж нүүрлэгдсэн, цагаан өнгийн давхар хавтастай, 100-128, 1-р бригад, 1986 гэсэн нүүртэй, 2-99 гэж дугаарлагдсан архивын баримт байв.

Дээрх баримтын 23 дугаар хуудсанд Б.Норжмоо 35 эм, Б.Лхагва-дорж гэж чернилэн ягаан өнгийн үзгээр бичигдсэн баримт байна.

Б.Л гэсэн нэрийн доор хөлс, дүн гэж бичигдсэн байх ба 13.51,4-р сар гэсний харалдаа хөлс гэх хэсэгт 109.20, дүн гэх хэсэгт 109.20 гэж тус тус тэмдэглэгдсэн байлаа.

2. Х-8, Д-3, ХН-27 гэж тод хар өнгөөр бичигдсэн, 1-р баг, 70-р данс, 1987 он, хуудасны тоо: 101, Хадгалах хугацаа 70 жил гэж нүүрлэгдсэн, бор өнгийн хавтсаар хавтаслагдсан, мөн ХН-69, 1-р бригад, 1987 он гэж нүүрлэгдсэн, цагаан өнгийн давхар хавтастай, 1-101 гэж дугаарлагдсан архивын баримт байв.

Дээрх баримтын 23 дугаар хуудсанд Албан тушаал Буриад овог Норжмоо гэж чернилэн ягаан өнгийн үзгээр бичиж, хүснэгт хэсэгт Б.Норжмоо, Лхагва гэсэн нэрнүүдийг тусгасан баримт байна.

5-р сар хоног 30, хөлс 365.40, 8-р сар хоног 30, хөлс 97.67, 9-р сар хоног 30, хөлс 138.60 дүн 601.67 гэж тэмдэглэгджээ.

3. Х-8 Л-3 ХН-29 гэж тод хар өнгөөр бичигдсэн, 1-р баг, 70-р данс, 1989 он, хуудасны тоо 116, Хадгалах хугацаа 70 жил гэж нүүрлэгдсэн, бор өнгийн хавтсаар хавтаслагдсан мөн 1-р баг, 1-р хэсэг, 1989 гэж нүүрлэгдсэн, цагаан өнгийн давхар хавтастай 1-р хэсэг нь 1-64 гэж дугаарлагдсан, 2-р хэсэг 1989 гэж нүүрлэгдсэн, 1- 53 гэж дугаарлагдсан архивын баримт байв.

Тухайн баримтаас хүсэлт гаргагч Б.Л ид холбогдох баримт гарч ирсэнгүй. гэх үзлэгийн тэмдэглэл,

Х аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаар: Буриад овогтой Лхагвадорж нь /РБ68112019/ нь 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд А сумын ерөнхий боловсролын сургуульд Д.Алтанцэцэг багштай 8а ангид суралцан, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн болохыг тодорхойлов. гэсэн бичвэр бүхий албан бичиг,

Х аймгийн А сумын Засаг даргын Тамгын газар ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 04 сарын 16-ний өдөр гэсэн дардас дарагдсан Сурагчдын тухай тодорхойлолт, А сумын Ерөнхий боловсролын сургууль-Түүхт 90 жил, 1985-1986 оны төгсөгчид гэсэн мэдээлэл бүхий баримт,

Гэрч Ё.Шаалуугийн: ..Би Х аймгийн А сумын Мандал нэгдэлд малчнаар ажиллагадг. Б.Л Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад хөгшин ээжтэйгээ амьдардаг, нэгдлийн үхэр малладаг, тракторын грушик гэх мэт туслах ажил хийдэг байсан... гэх,

Гэрч П.Гэрэлтуяагийн: ...Би Х аймгийн А сумын 1 дүгээр багт фермд ямаачин байсан. Б.Л Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад ээжтэйгээ хамт үхэр хариулдаг байсан, хөгшин ээжээрээ овоглож явдаг... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг давхар нотолж, хүсэлт гаргагч нь 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Х аймгийн А сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж, Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагч Б.Л ийн Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдсонгүй.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Иймд шүүх хүсэлт гаргагч Б.Л ийн Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.Л ийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11/90 дүгээр: Тус аймгийн А сумын Мандал нэгдлийн даргын 1983-1987, 1989-1990, 1993 оны тушаал шүүз үзэхэд Б.Л ийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, тус сумын 1991 он, Мандал ББХК-ийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэсэн,

2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11/279 дүгээр: Тус аймгийн А сумын Мандал нэгдлийн даргын 1986-1989 оны тушаалыг шүүж үзэхэд Б.Л ийн малчин байсантай холбоотой тушаал байхгүй, тус нэгдлийн цалин хөлсний баримт манай архивд шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэсэн бичвэр бүхий албан бичгүүд,

Хугацаат цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 06/625 дугаар: Буриадын Лхагвадорж нь БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Х аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 /217/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 631167 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР1(А), ХААТР21(А), ХАЯГИЙН ХУУДАС №7, Х аймгийн А сумын Мандал нэгдлээс 1990 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Буриад Лхагвадоржид олгож, олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, Мандал нэгдэлд ажиллаж байсан Н овогтой Лхагвадоржийн 1991, 1992 онуудын хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт гэх нотариатчаар гэрчлүүлсэн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14548 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан №1702000551 дүгээр Баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Б.Л ийн Х аймгийн А сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА