| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00240/И |
| Дугаар | 155/ШШ2024/00423 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00423
| 2024 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 155/ШШ2024/00423 | Х аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 155/2024/00240/И/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Г т холбогдох гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 27,015,000 (хорин долоон сая арван таван мянга) төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчид 5 ханатай иж бүрэн гэр. Үүнд: дээвэр, туурга, бүрээс, өрх, гэрийн бүслүүр, 5 авдар, гал тогооны хэрэгсэл, ширмэл ширдэг, түүн дээр дэвсдэг дэвсгэр, унь, хана, тооно, хаалга, багана, доторх цагаан цаваг гэх зэрэг, 10 толгой адуу Үүнд: 4 толгой морь, 2 толгой гүү, 2 толгой эр шүдлэн адуу, 2 толгой даага, 4 толгой хээлтэй үнээ зэрэг эд хөрөнгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, тэр хүртэл үнээ тулгалсан тохиолдолд тугалыг хамт хүлээлгэж өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 293,025 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Н.Г аас 146,512.5 (нэг зуун дөчин зургаан мянга таван зуун арван хоёр төгрөг таван мөнгө) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА