Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00421

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2024/00421

Х аймаг

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

155/2024/00369/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн А г сумын 5 дугаар баг, Засаг даргын тамгын газрын байр хаягт байршилай, Х аймгийн А г сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нямдэлгэрийн Балжинням,

Хариуцагч: Х аймгийн А г сумын Тарган нуур багт оршин суух, регистрийн дугаар Р ***, Б.Ө ,

Хариуцагч: Х аймгийн А г сумын Тарган нуур багт оршин суух, регистрийн дугаар С***, Б.Б нарт холбогдох сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн гэрээний үүрэгт 6,594,750 (зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн А г сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Ө , Б.Б нар нь Монгол Улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс Даршилсан ногоо чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөгийг 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Ө , Б.Б нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээлийн 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөг, түүний хүү 794,750 (долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөгийн хамт нийт 6,594,750 (зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөгийг хариуцагч Б.Ө , Б.Б нараас гаргуулан өгнө үү. гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б нь Х аймгийн А г сумын Засаг даргатай 2016 онд гэрээ байгуулж, сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл авсан нь үнэн бөгөөд одоо 6,594,750 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн А г сумын Засаг дарга нь хариуцагч Б.Ө , Б.Б нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн гэрээний үүрэгт 6,594,750 (зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан ба нэхэмжлэгч Х аймгийн А г сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Ө , Б.Б нараас нэхэмжлэлийн шаардлага болох 6,594,750 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 120,466 төгрөгийн тал хувь 60,233 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х аймгийн А г сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ө , Б.Б нарт холбогдох сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн гэрээний үүрэгт 6,594,750 (зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Ө , Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 60,233 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА