| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00320/И |
| Дугаар | 155/ШШ2024/00401 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00401
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00401 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00320/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн Х салбар хариуцсан менежер, Э.Ц ,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, Х.М ,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 4 дүгээр багт оршин суух, Г.Э нарт холбогдох малчны зээлийн гэрээний үүрэгт 5,121,245.90 (таван сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун дөчин таван төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Х.М , Г.Э нар нь Х Банкны Х салбарын Т тооцооны төвтэй 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/202247787047 тоот зээлийн гэрээ байгуулж, 9,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 4,616,611.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,401,778.07 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,810.49 нийт 6,039,199.90 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 4,383,388.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 718,511.36 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19,345.88 төгрөг хугацаа хэтрүүлээд 147 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
Үндсэн зээлийн төлбөр 4,383,388.66 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр 718,511.36 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 19,345.88 төгрөг, нийт 5,121,245.90 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Х.М 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х овогтой М би нь Х банкнаас нэхэмжилсэн 5,121,245.90 төгрөгийг төлнө.,
Хариуцагч Г.Э 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г овогтой Э би нь Х банкнаас нэхэмжилсэн 5,121,245.90 төгрөгийг төлнө. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Х.М , Г.Э нарт холбогдуулан малчны зээлийн гэрээний үүрэгт 5,121,245.90 (таван сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун дөчин таван төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Х.М , Г.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч Х.М , Г.Э нарын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,890 төгрөгийн 50 хувь болох 48,445 төгрөгийг хариуцагч Х.М , Г.Э нараас, 50 хувь болох 48,445 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.М , Г.Э нарт холбогдох малчны зээлийн гэрээний үүрэгт 5,121,245.90 (таван сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун дөчин таван төгрөг ерэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.М , Г.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Х.М , Г.Э нараас 48,445 төгрөгийг, улсын орлогоос 48,445 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА