Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00399

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00399

Х аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00358/И

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

эхэмжлэгч: Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х банк хувьцаат компанийн Х салбар хариуцсан менежер,Э.Ц ,

Хариуцагч: Х аймгийн А сумын 6 дугаар баг, Хатгалд оршин суух, Н.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,430,844.10 (хоёр сая дөрвөн зуун гучин мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Н.Д , Т.Э нар нь Х Банкны Х салбарын Хатгал тооцооны төвтэй 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ201944869049 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө (96,6м.кв талбайтай), гэр бүлийн зориулалттай өмчилсөн газар (780м.кв талбатай) барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 7,397,747.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,428,018.61 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,036.17 нийт 13,830,802.44 төгрөг төлсөн байна.

Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 2,102,252.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 283,312.76 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 45,279 төгрөг, нийт 2,430,844.10 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н овогтой Д нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х банктай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан нь үнэн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр болох 2,430,844.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хамтран зээлдэгч Т.Э нь өвчний учир нас барсан тул би зээлээ дангаараа төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч Н.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,430,844.10 (хоёр сая дөрвөн зуун гучин мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Н.Д н энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 53,843 төгрөгийн 50 хувь болох 26,921.5 төгрөгийг хариуцагч Н.Д гээс, 50 хувь болох 26,921.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 26,922.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,430,844.10 (хоёр сая дөрвөн зуун гучин мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг арван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Д гээс 26,921.5 төгрөгийг, улсын орлогоос 26,922.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА