| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00390/И |
| Дугаар | 155/ШШ2024/00397 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00397
| 2024 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/00397 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00390/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.-Ц,
Хариуцагч: Х аймгийн М сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, Э.Ч холбогдох барааны үнэ 5,502,820 (таван сая таван зуун хоёр мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь иргэн Э.Ч 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулан, түүнээс хойш Э.Ч бараа зээлээр худалдаж авч байсан. Эхлээд гэрээний дагуу тооцоогоо хийдэг байсан. Гэтэл Э.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын тооцооноос 547,290 дутуу төлж, 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 4,955,530 төгрөгний бараа нэмж аваад нийт 5,502,820 барааны төлөлтийг огт хийхгүй болсон. Үүнээс хойш иргэн Э.Чд зээлийн төлөлтөө хийгээрэй гэхэд мөнгө байхгүй, боломжгүй байна гэж хойшлуулсаар байгаад өдий хүрсэн. Э.Ч холбоо барихад тооцоо хийх боломжгүй, мөнгө байхгүй, утас руу нь залгахад утсаа авахгүй болсон .
Иймд Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барааны нийт мөнгө болох 5,502,820 (таван сая таван зуун хоёр мянга найман зуун хорин мянга) төгрөгийг Э.Чаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Э.Ч 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Ч миний бие 10-4-1 тоотод оршин суудаг, 2021 онд Б ХХК-аас 5,502,820 төгрөгний бараа худалдан борлуулах зорилгоор зээл авсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөж, зайлшгүй шалтгаанд орж хүнсний дэлгүүрийг худалдаж, санхүүжилтийн эх үүсвэргүй болж, Б ХХК-ийн зээлийг төлөх боломжгүй явсаар байгаад өдийг хүрлээ.
Цаашид миний бие нь Б ХХК-аас зээлсэн 5,502,820 төгрөгийг төлж барагдуулах тул миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариу тайлбарыг хүлээж авна уу. 5,502,820 (таван сая таван зуун хоёр мянга найман зуун хорь) гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.Чд холбогдуулан барааны үнэ 5,502,820 (таван сая таван зуун хоёр мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч Э.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 102,995 төгрөгийн 50 хувь болох 51,497.5 төгрөгийг хариуцагч Э.Чаас, 50 хувь болох 51,497.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 51,498.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Чд холбогдох барааны төлбөр 5,502,820 таван сая таван зуун хоёр мянга найман зуун хорь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Чаас 51,497.5 төгрөгийг, улсын орлогоос 51,498.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА