Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00396

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00396

Х аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2024/00347/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С ,

Хариуцагч: Х аймгийн Б сумын Б А.Б холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,960,000 (нэг сая есөн зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Засаг даргын Тамгын газрын нярав Г.С зээлийн гэрээ байгуулан өвс худалдан авсан. Гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч мөнгөө бүрэн төлөөгүй, өгөх боломжгүй гэж хойшлуулсаар 10 сарын хугацаа өнгөрсөн. Энэ нь байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд хүндрэл учруулж, өндөр хэмжээний өр үүсэж, аймгийн төрийн аудитаас төлбөрийг бүрэн барагдуулах зөвлөмж авсан.

Иймд Засаг даргын Тамгын газрын өвсний мөнгө Баянхошуу багийн Засаг дарга А.Б оос 1,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч А.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би А.Б нь Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн өвсний мөнгө болох 1,960,000 (нэг сая есөн зуун жаран мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч А.Б од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,960,000 (нэг сая есөн зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан ба нэхэмжлэгч Х аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн тул хариуцагч А.Б оос нэхэмжлэлийн шаардлага болох 1,960,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 46,310 төгрөгийн тал хувь 23,155 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б од холбогдох гэрээний үүрэгт 1,960,000 (нэг сая есөн зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 23,155 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА